АЗИ НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ
БАЙГУУЛЛАГААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ
ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн
орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах
зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Достор (DOCSTA), Магистр
(MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт Монгол улс
2008 оноос хойш оролцож байгаа бөгөөд Мэдээллийн Технологи, Шуудан, ХарилцааХолбооны газраас Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг
бэлтгэх зорилгоор 2015 оны элсэлтийг нээлттэй зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг
хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их Сургуулийн
санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
Бэйханг Их Сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаарын хөлгийнинженерчлэл, Сансар судлалын чиглэлийн салбар бөгөөд 1952 онд байгуулагдсан. Энэ
чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны сургууль бөгөөд Хятадын шилдэг-
16 сургуулийн нэг юм.
Суралцах чиглэл:
“Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Достор (DOCSTA) 1-хүн,
Магистр (MASTA
2015) 3-6 хүн:
- Зайны тандан судалгаа ба газрын мэдээллийн систем –Remote Sensing and GeoInformation System (RS&GIS): 1- 2 хүн
- “Байршил тогтоох хиймэл дагуулын систем – Global Navigation Satellite System (GNSS)” : 1- 2 хүн
- “Бичил хиймэл дагуулын технологи – Micro-Satellite Technology” : 1- 2 хүн
Хугацаа: 2015 оны 9 дүгээр сараас хойш 1 жил 9 сар
Тэтгэлэгийн хамрах хүрээ:
- 9 сарын сургалтын төлбөр;
- 1 жилийн судалгаа төсөл дээр ажиллах сургалтын төлбөр
- Сургуулийн дотуур байр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
- Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын Тэтгэлгийн Зөвлөлийн стандартын дагуу ойролцоогоор 1 сард 1700 юань);
- Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын Тэтгэлгийн Зөвлөлийн стандартын дагуу);
- 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг зөвхөн 1 удаа олгох;
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх;
- 2015 оны 3-р сарын 15-ны байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдлэнэ);
- Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
- Англи хэлний дээд шатны мэдлэгтэйг гэрчлэх баримт (Унших, бичих, харилцан ярих түвшний чадвартай байх);
- Монгол улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон Бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
- Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
- Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно);
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (http://laihua.csc.edu.cn линкээр орж бүртгүүлээд онлайн-аар өргөдлийн маягтыг бөглөж хэвлэсний дараа зургаа нааж гарын үсэг, огноог тавина.);
- Дипломын болон дүнгийн хуудсын хуулбар. Англи хэл дээр, 2 хувь , нотариатаар баталгаажуулсан байх;
- Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний битүүмжилсэн тодорхойлолох захидал;
- Ажлын газрын тодорхойлолт;
- Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе);
- Бүтээлийн жагсаалт;
- Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр
Холбоо барих хаяг:
- Утас: 324969, 324147
- Электрон шуудан: nurgul@itpta.gov.mn and oyuntsetseg@itpta.gov.mn
No comments:
Post a Comment