Monday, June 23, 2008

Газарзүйн мэдээллийн сан болон хүн амын тоо бүргэлийн зураглалын тухай гарын авлага

Газарзүйн мэдээллийн сан болон хүн амын тоо бүргэлийн
зураглалын тухай гарын авлага


Энэхүү гарын авлага өмнө нь Нэгдсэн үндэстний (UN) Тоон зураглал болон Газарзүйн мэдээллийн систем (ГМС) номны сайжруулсан хувилбар бөгөөд одоо НҮ-ийн Газарзүйн мэдээллийн сан болон хүн амын тоо бүргэлийн зураглалын тухай гарын авлага гэсэн нэрээр дахин хэвлэгдэх гэж байгаа юм байна.
Дэлхийн байршил тогтоогч системүүд (GPS), бага өртгийн агаарын болон хиймэл дагуулуудын зураглал зэрэг технологиуд компьютерүүдийн тусламжтайгаар өргөн бололцоотой болсон хэдий ч тэдгээрийн хэрэгслүүд нь үндэсний стастикийн байгууллагуудын хувьд хангалттай мэдээлэл цуглуулж чадах эсэх, тэдгээрийн хүн амын нягтшлын болит мэдээлэл мөн эсэх эргэлзээтэй байдаг билээ.

Энэхүү гарын авлагыг SCGIS Mongolia Yahoo group-ээс татна уу.

P.S: Урд нь Gogo share дээр тавьсан боловч устсан байна.

Эх сурвалж: SDI-Asia Pacific Newsletter

Thursday, June 19, 2008

Хүний замнал (Human footprint) өгөгдлийн сан

Хүний замнал (Human footprint) өгөгдлийн сан

Хүний үйл ажиллагааны нөлөө нь уур амьсгалын өөрчлөлт, геологийн
нөлөө, сансрын хүчин зүйлстэй адилхнаар дэлхийн экологийн
өөрчлөлтийн чухал нэг нөлөө билээ. Зэрлэг амьтдыг хамгаалах
нийгэмлэг (WCS), Колумбын их сургуулийн Дэлхий судлалын мэдээллийн
сүлжээний олон улсын төв (CIESIN) хамтраад хүний замнал
(human footprint)-ыг болон
түүний дэлхийн гадаргад нөлөөлж буй
нөлөөллийн тухай мэдээллийг газрын зурагт оруулан зурагласан
байна. Сүүлчийн зэрлэг байгаль (Last of the Wild) гэсэн нэртэй
энэхүү мэдээлэл нь 2000 оны байдлаар хуурай газрын экосистемүүдэд
үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөллийг агуулсан байна.



Энэхүү өгөгдлийн сангийн шинэ сайжруулсан хувилбар нь хүн амын
нягтшил, газар ашиглалт, хүний хандлага, цахилгаан түгээх
сүлжээний бүтэц, суурин газар зэрэг мэдээллүүдийг агуулсан байна.
Энд оруулсан хот,суурин газруудын хил хязгаарыг CIESIN-ийн
хотжилтын хүн амын тооны мэдээнээс, хүн амын нягтшилийн тухай
мэдээ болон зам, дэд бүтцийн мэдээллийг НАСА (NASA)-гийн
Нийгэм-эдийн засгийн өгөгдөл болон хэрэглээний төв (SEDAC)-ийн
тусламжтайгаар тус тус сайжруулсан байна. Хүний замнал (Human
Footprint), хүний үйл ажиллагааны нөлөө (Human Influence Index),
сүүлчийн зэрлэг байгаль (Last of the Wild) зэрэг өгөгдлүүдийг
http://sedac.ciesin.columbia.edu/wildareas/ - ээс тус тус
татан авна уу.

Эх сурвалж: CIESIN

Wednesday, June 18, 2008

Дэлхий судлал, хиймэл дагуул, Зайнаас тандан судлал

Дэлхий судлал, хиймэл дагуул, Зайнаас тандан судлал:
(Earth Science Satellite Remote Sensing)

1-р боть. Онол, багаж төхөөрөмжууд (Vol1.Science, Instruments)

Энэ номны эхний хэсэг нь Дэлхий судлал, түүнд зайнаас тандан судлалыг хэрхэн ашиглах талаар дурьдсан бөгөөд үүний тулд нилээн өргөн судалгааны арга зүй болон зайнаас тандан судлалын мэдрэгчүүдийг хэрхэн ашиглах, тэдгээрийн зорилгоор нь Moderate Resolution Imaging Spectro radiometer (MODIS), National Polar Orbiting Environmental Satellite System (NPOESS) болон NPOESS Preparatory Project (NPP) гэсэн 3 үндсэн хэсэгт хувааж, тэдгээрийн өгөгдөл, түүнийг хэрхэн боловсруулах талаар өгүүлсэн болно.

MODIS нь дэлхийн гадаргыг бүхэлд нь судлаж, түүний тухай өргөн мэдээллийг цуглуулдаг.
NPP болон NPOESS нь ирээдүйд хэрэглэх сайжруулсан ажиглалтын системүүд бөгөөд MODIS мэдрэгчтэй ойролцоо.

Эндээс татна уу: Хаяг

2-р боть. Өгөгдөл, Боловсруулалт, Багаж Хэрэгслүүд (Vol2.Data, Computational Processing, & Tools)

2-р хэсэг нь 1-р хэсэгт дурьдагдсан багаж төхөөрөмжүүдийн хэрэглээ, тэдгээрийг төрөл бүрийн салбарт хэрхэн ашиглах талаар, үүний тулд тэдгээр өгөгдлүүдийг хэрхэн олж авах, боловсруулах талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

1-7 -р бүлэгт EOS Data and Information System (EOSDIS)-ийн олон нийтэд түгээж байгаа өгөгдлүүдийг хэрхэн олж авах, боловсруулах талаар өгүүлсэн байна.

8-13 -р бүлэгт ЕОS-ийн цувралуудын өгөгдлүүдийн файлын формат, түүнийг боловсруулах хэрэгслүүдийн тухай дурьдсан байна.
Харин 14-17 -р бүлэгт сансраас судалсан өгөгдлүүдийг тухайн судалгаанд оруулахадаа хэрхэн ГМС-ийг ашиглах тухай оруулсан байна.

Эндээс татна уу: Хаяг

Эх сурвалж: http://www.softarchive.net/ebooks/

Tuesday, June 17, 2008

Залуу судлаачдын сэтгүүлийн санаачилга

Залуу судлаачдын сэтгүүлийн санаачилга

Нидерландын Reed Business Geo хэвлэлийн компаниас залуу судлаачдын оролцоотойгоор тэдний сонгосон сэдвийн дагуу сэтгүүл гаргах, түүний вэб хуудасыг хийх санаачилга гаргасан байна. Энэ сэтгүүл нь Залуу Гео Мэргэжилтэн (Young Geo Professional) нэртэй бөгөөд гео-мэдээллийн чиглэлээр ажиллаж байгаа туршлага, судалгааны тухай мэдээлэлийг агуулах юм байна. Цаашид энэ чиглэлийн өргөн хүрээтэй мэдээлэл, ажилын зар болон түүнтэй холбоотой мэдээллүүдийг агуулах юм байна.

Сэтгүүлд 16-27 насны залуус, оюутнууд, судлаачдын судалгааны ажил болон дараа дараагийн алхамууд тухай хэвлэх бөгөөд мөн вэб хуудасанд тавих болно. Эдгээр нь зөвхөн аргазүйн тухай биш, хээрийн судалгааны ажлын үр дүн болон залуу судлаачдын цаашдын мэргэжлийн хүрээний хөгжлийг дэмжих арга замуудын тухай байх болно.

2008 оны 9-р сар гэхэд 150 000 ширхэг хэвлэж 350 гаруй мэргэжлийн сургууль, судалгааны байгууллагуудад тараахь бөгөөд энэхүү сэтгүүлээр дамжуулан залуу судлаачид, оюутнууд хэрэгтэй мэдээлэлээ олж авна гэдэгт итгэж байна. Мөн энэ үед вэб хуудас нь бэлэн болно.

Сэтгүүлийн вэб хуудас: http://younggeopro.com

Эх сурвалж: http://www.reedbusiness-geo.nl/

Wednesday, June 4, 2008

Биологийн төрөл зүйлийн ГМС

Биологийн төрөл зүйлийн ГМС (Biodiversity GIS)

Саяхан Өмнөд Африкийн Үндэсний Биологийн төрөл зүйлийн Хүрээлэнгээс (SANBI) биологийн төрөл зүйлийн орон зайн мэдээллийг бий болгох, түүнд тулгуурлан хамгааллын арга хэмжээ авахад зориулсан мэдээллүүдийг агуулсан Биологийн төрөл зүйлийн ГМС (Biodiversity GIS (BGIS)) гэсэн вэб хуудасыг гаргасан байна. Энэхүү вэб хуудасыг Хүн ба хүрээлэн буй орчны нэмэлт үйл ажиллагааны төлөвлөгөөний (C.A.P.E.) хүрээнд хийсэн бөгөөд ГМС-ийн тухай онолын хичээл, мэдээ, мэдээлэл, зарим нэг багаж хэрэгслүүдийг агуулж байна.

Эх сурвалж: Biodiversity GIS

1884 оноос хойших дэлхийн гадаргын температур

1884 оноос хойших дэлхийн гадаргын температур

НАСА-гийн эрдэмтэдийн бодож гаргаснаар 1884 оноос өнөө хүртэлх дэлхийн гадаргын температурын зураглалыг үзүүлж байна.



Эх сурвалж: Vector one