Ази, номхон далайн Сансрын шинжлэх ухаан болон технологийн боловсролын төв (CSSTEAP)-ийн сургалт
Ази, номхон далайн Сансрын шинжлэх ухаан болон технологийн боловсролын төв (CSSTEAP)-ийн энэ жилийн 9 сарын сургалтын хөтөлбөр, тов бэлэн болж, гишүүн орнуудаас суралцахыг хүсэгчдийн өргөдлийг хүлээн авч эхлээд байна.
- Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн (RS&GIS) курс, Энэтхэгийн Дерадун хотын Энэтхэгийн Зайнаас тандан судлалын хүрээлэн (IIRS)-д 2015 оны 7-р сарын 1-нээс 2016 оны 3-р сарын 31-ний хооронд;
- Холбооны хиймэл дагуулын (Satellite Communication) хэрэглээний курс, Энэтхэгийн Амедабад хотын Сансар судлалын төв (SAC)-д 2015 оны 8-р сарын 1-нээс 2016 оны 4-р сарын 30-ны хооронд;
- Дэлхийн байршил тогтоогч систем (GNSS)-ийн курс, Энэтхэгийн Амедабад хотын Сансар судлалын төв (SAC)-д 2015 оны 8-р сарын 1-нээс 2016 оны 4-р сарын 30-ны хооронд;
тус тус болох юм байна. Нэмэлт мэдээллийг http://www.cssteap.org/ хуудаснаар орж авна уу.
Сонирхуулахад Монгол улсаас энэхүү сургалтын төвийн богино болон урт хугацааны сургалтуудад давхардсан тоогоор 100 гаруй мэргэжилтэнгүүд сурсан байдаг.
Эх сурвалж: CSSTEAP
1 comment:
sain baina uu surgalt n unegui yumuu?
Post a Comment