Thursday, May 19, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын 5-р сарын уулзалт амжилттай боллоо

Гео-мэдээлэл сонирхогчдын 5-р сарын уулзалт амжилттай боллоо
(Geo-meeting:May)

Өнгөрөгч сараас эхэлсэн сар бүрийн 3 дахь долоо хоногийн 3 дахь өдөр болгон зохион байгуулж байгаа Гео-мэдээлэл (Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS), Хиймэл дагуулын байршил тогтоогч систем (GNSS)) сонирхогчдын 5-р сарын уулзалт өчигдөр амжилттай зохион байгууллагдлаа.

Энэ удаагийн уулзалтаар:
  1. Уулзалтын үйл ажиллагааны зорилго,тухай танилцууллаа
  2. Монгол орны Зайнаас тандан судлалын түүх, хөгжил, хэрэглээ - Илтгэгч: М.Одбаяр, БОАЖЯ-ы Байгаль орчны Мэдээллийн төв
  3. Google Maps-ийг хөгжүүлэх нь - Илтгэгч: В.Өлзийсайхан, TNC-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар !* энэхүү илтгэлийг удахгүй танилцуулах болно !
зэрэг илтгэлүүүдийг танилцууллаа. Мөн түүнчлэн Монгол улсын их сургуулийн Газарзүйн геологийн сургуулийн оюутнуудын "GIS" клуб өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Энэ сарын уулзалтын фото зурагнуудыг:

сонирхон үзнэ үү.

Илтгэлүүдийн дараагаар чөлөөт ярилцлага өрнөж, Google maps-ийг хөгжүүлэхэд эхний ээлжинд Монгол хэл дээрээ буулгах тал дээр хамтран ажиллах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны мэдээллийн төвийг "GIS" клубын оюутнуудад танилцуулах, "GIS" клубын оюутнуудад дадлага болон цагийн ажилаар хангах, дараа сарын уулзалтын илтгэлүүдийн сэдэв болон товыг төлөвлөлөө.

Дараа сарын уулзалтыг 6-р сарын 15-нд МУИС-ийн ГГС-ийн байр буюу 6-р байранд 18:30-ээс:
  • Монгол улсын солбилцолын систем (coordinate), тусгалын (projeciton) тухай - Илтгэгч: ???
  • Гео-мэдээллийн сан (Geodatabase) - Илтгэгч: ???, БОАЖЯ-ы Байгаль орчны мэдээллийн төв
гэсэн сэдвүүдээр хийхээр товлолоо.

Дэлгэрэнгүй болон нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл "Geo-meeting" Google-ийн бүлэг, эсвэл mongeoinfo@gmail.com, geo-meeting@googlegroups.com-ээр холбоо барина уу.

Wednesday, May 18, 2011

Гео-оронзайн хувьсгал: 4-р анги

Гео-оронзайн хувьсгал: 4-р анги
(Geospatial revolution: Episode 4)

Та бүхэнд Гео-оронзайн хувьсгал /Geospatial Revolution/ төслийн хүрээнд хийж буй сонирхолтой видео танилцуулгын 4-р ангийг танилцуулж байна.

Энэхүү анги нь Уур амьсгалын өөрчлөлтийн ажиглалт судалгаа, Өлсгөлөнг бууруулах үйл ажиллагаанд гео-оронзайн арга зүйг хэрэглэх, Халдварт өвчингүүдийн дэгдэлтүүдийг тандах, Засаглалын хэлбэрийн хүмүүст танилцуулах газрын зураг г.м сэдвүүдийг танилцуулах юм байна.



Дашрамд сонирхуулахад эхний бүлэгт ярьж буй Compton Tucker гуай бол Монгол улсад зайнаас тандан судлалын хөгжүүлэхэд нилээн хувь нэмрээ оруулсан хүн юм.

Эх сурвалж: Гео-оронзайн хувьсгал

Monday, May 16, 2011

Geo-meeting: 5-р сарын "Гео-мэдээлэл" уулзалт

Зарлал

"Гео-мэдээлэл" сар бүрийн уулзалт

Зорилго: Гео-мэдээллийн (Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS) болон Хиймэл дагуулын байрлал тогтоох систем (GNSS) г.м) шинжлэх ухаан болон технологийн арга зүй, хэрэглээний талаар судлаач, мэргэжилтэнгүүд, оюутнууд болон сонирхогчид цуглан санал бодол, туршлагаа солилцох.

Сэдэв:

1. Монгол орны Зайнаас тандан судлалын түүх, хөгжил, хэрэглээ - Илтгэгч: М.Одбаяр, БОАЖЯ-ы Байгаль орчны Мэдээллийн төв

2. Google Maps-ийг хөгжүүлэх нь - Илтгэгч: В.Өлзийсайхан, TNC-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Хэзээ: 2011 оны 5-р сарын 18-ны өдөр, 18:30 – 20:30

Хаана: МУИС-ийн Газарзүй Геологийн сургууль (6-р байр), 205 тоот

Төлбөр: ҮНЭГҮЙ

Санаачлагч: “Гео-мэдээлэл” блог (http://mongeoinfo.blogspot.com/)

Бизнетворкийн Гео-мэдээлэл бүлэг (http://biznetwork.mn/networks/671)

Зохион байгуулагчид:

Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо

Монгол улсын их сургуулийн Газарзүй Геологийн сургууль (http://geo.num.edu.mn)

Дэмжигчид:

“Геомонгол” блог (http://geomongol.blogspot.com/)

“Remote sensing&GIS” блог (http://rsgis-od.blogspot.com/)