Saturday, November 16, 2013

"Газарзүйн Мэдээллийн Системийн Өдөр (GIS DAY)" ӨДӨРЛӨГИЙН УРИЛГА ХӨТӨЛБӨР

"Газарзүйн Мэдээллийн Системийн Өдөр (GIS DAY)" ӨДӨРЛӨГИЙН УРИЛГА ХӨТӨЛБӨР

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 онд санаачлан ерөнхий боловсролын сургууль, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон бусад байгууллагуудын дунд анх зохион байгуулсан. Түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) АНУ-ын хэмжээнд тэмдэглэж ирсэн. 


1998 оноос эхлэн дэлхий нийтээр харин Монгол улсад 2009 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэн явуулж байгаа бөгөөд жил бүр өөр өөр агуулга онцлогтойгоор зохион байгуулсаар ирсэн. 




Эх сурвалж: Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо

Thursday, October 24, 2013

Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) болон Зайнаас Тандан судлал (ЗТС)-ийн "Тоон ертөнц" олимпиад

Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) болон Зайнаас Тандан судлал (ЗТС)-ийн "Тоон ертөнц" олимпиад

Жил бүрийн 11-р сарын 3-р долоо хоног бүрт болдог "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр" (GIS day)-ийг МУИС-ийн Газарзүй Геологийн сургууль (ГГС), Монголын Геомэдээлэлзүйн Судлаачдын Холбоо (МГСХ) хамтран тэмдэглэх гэж байна. Энэхүү нээлттэй өдөрлөгт хэд хэдэн үйл ажиллагааг төлөвлөж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) болон Зайнаас Тандан судлал (ЗТС)-ийн "Тоон ертөнц" олимпиадыг  
--> улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд 2013 оны 11 сарын 20-нд зохион байгуулах  гэж байна. 



-->
Нэмэлт мэдээллийг:

-->
Холбоо барих утас, хаяг
Цахим хаяг: geomongolia@yahoo.com, 
Утас: 99843579, 99242560

холбогдож авна уу.

Эх сурвалж:  МУИС, ГГС

Monday, September 16, 2013

Мэдээ: Хамтын ажиллагааны гэрээ

Mонгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургуулийн  хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Мэдээллийн эрин үед техник технологийн хөгжлийг даган манай улсад хурдацтай өсөж буй салбарын нэг бол гео мэдээлэлзүйн салбар билээ. Монгол орны ирээдүйн хөгжлийн төлөв, цаашдын бодлогыг тодорхойлоход нэн тэргүүний шаардагдаж байгаа нэг зүйл бол улсын хэмжээний гео оронзайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох асуудал юм. Манай улсын хувьд энэ нь цөөн хэдэн салбарт онцолбол байгаль орчин болон уул уурхайн чиглэлээр ашиглагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс 2010 онд  Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Газарзүй, Геологийн Сургууль дээр  Байгаль орчны зайнаас тандан судлал Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын мэргэжлийн ангийг нээн, мэргэжилтэнгүүдийг бэлдэж байна. 

Монгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургууль (Kyungpook National University)-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ 2008 оны 4 сарын 1-ны өдөр хийгдэж байсан бөгөөд тухайн үед хоёр их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

2013 оны 9 сарын 12-ны өдөр дээрх ерөнхий гэрээний заалтыг улам бүр өргөжүүлэн МУИС-ийн Газарзүй Геологийн Сургууль болон KNU-ын Шинжлэх ухаан-технологийн коллежийн хооронд  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний гол зорилго нь KNU-ийн Агаар-сансрын геомэдээлэлзүйн инженерийн тэнхим болон МУИС, ГГС-ийн Газарзүйн тэнхимийн хооронд эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, оюутан солилцоо, оронзайн мэдээлэл болон хиймэл дагуулын мэдээ боловсруулах зэрэг салбаруудад хамтран ажиллахад оршиж байна. Ингэснээрээ цаашид манай улсын геомэдээлэлзүйн салбарын мэргэжилтэнгүүдийг дэлхийн хэмжээнд өсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн болгох таатай боломжийг бүрдэж байна.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үед тус мэргэжлээр сурдаг оюутнуудын "GIS club"-ээс санаачилан мэргэжил сурталчлах өдөрлөгийн амжилттай зохион байгуулсан бөгөөд уг өдөрлөгийн үер оюутнууд өөрсдийн хийсэн судалгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийн дээжээс дэлгэн тавьж үзүүллээ. Оюутнууд өөрсдийн бүтээлээ эрхэм хүндэт зочид төлөөлөгчидөд англи хэлээр тайлбарлан бөгөөд тэдний бүтээлүүдийн чанар, хэлний чадавхийг өндрөөр үнэлж цаашид олон улсын уралдаан, оюутны эрдэм шинжилгээний хуралдаанд оролцуулах талаас нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.

Гэрээ хийх үйл ажиллагааг олон нийтийн "Оллоо" болон "AIST" телевиз, "Өдрийн сонин", "Улаанбаатарын мэдээ" сонингоор мэдээллээ.

Тус гэрээг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбооныхонд МУИС, ГГС-ийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна.










Эх сурвалж: МУИС-ийн ГГС

Friday, September 13, 2013

Шинэчилэлт

Шинэчилэлт

Нилээд удаан хугацаанд мэдээлэл оруулаагүй удсан болохоор шууд олон мэдээлэл оруулахаасаа илүүтэйгээр зарим нэг хуучин блогтой холбоотой мэдээллүүдийн сувгуудыг сэргээн, бас шинээр нээн ажиллуулж байна. Та бүхэн  энэ бүхнийг блогийн баруун талын баганад байгаа мэдээллүүдээс харах болно.
  1. Фэйсбүүк дээр шинээр "Гео-мэдээлэл блог" хуудас нэмлээ. https://www.facebook.com/geomedeelel
  2. Фэйсбүүк дээрх хаягыг дахин сэргээж, дагах эрхийг нээлттэй болголоо.
  3. Твиттер дээрх хаягыг мөн дахин сэргээж, дагах эрхийг нээлттэй болголоо.

Sunday, September 8, 2013

Мэдээлэл (9-р сар)

Мэдээлэл (9-р сар)

Удаан хугацаанд ямар нэгэн мэдээлэл оруулж чадахгүй байгаадаа блогын уншигч, дэмжигч та бүхнээсээ хүлцэл өчье, тиймээс төрөл бүрийн салбарт хэрэглэж буй гео орон зайн мэдээллүүд болон хэрэглээнүүдийн тухай оруулахаар хамтарч ажиллах, сонирхолтой та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. 

Холбогдох хаяг:
эсвэл


Энэ сараас эхлэн өмнөх шигээ мэдээллүүдийг оруулж ажиллахыг зорьж байгаа бөгөөд энэ 9-р сард Улаанбаатарт гео-мэдээллийн салбартай холбоотой нилээн хэдэн үйл ажиллагаа болох юм байна.

  1. 9-р сарын 10-наас 20-ний хооронд Ази-Номхон далайн Сансрын Хамтын ажиллагааны Байгууллага  (APSCO)-аас Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (МТШХХГ)-тай хамтран  Улаанбаатар хотод "Бага хэмжээний хиймэл дагуулын хөгжил, хэрэглээ" сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулна. Интернет хаяг: http://www.apsco.int/sitesearchOne.asp?ID=284
  2. 9-р сарын 18-нд "Geo-meeting": Энэ удаагийн уулзалтаар энэ оны 11-р сарын 13-нд болон "GIS day" өдөрлөгийг зохион байгуулах асуудлаар Монгол улсын их сургууль (МУИС)-ийн Газарзүй-Геологийн сургууль дээр болно.
  3. 9-р сарын 19-нээс 21-ний хооронд Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам (БОНХЯ), Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Механик, инженерийн сургуулийн Профессорын баг хамтран "Цөл болон цөлжүү хээрийн бүс нутгийн уур амьсгал" сэдэвт олон улсын хуралыг зохион байгуулна. Интернет хаяг: http://www.icccasr2013.mn/

Sunday, June 9, 2013

10 жилийн ойн баярын мэнд

10 жилийн ойн баярын мэнд

Ирэх өдрүүдэд болж буй 

Монгол Улсын Их Сургуулийн, Физик-Электроникийн Сургуулийн 

олон улсын "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал (RS), Газарзүй мэдээллийн систем (GIS)-ийн лабораторийн 



Др. Р.Цолмон багштай хамт олонд 


10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Л.Очирхуяг
Аделайд хот, Австрали

Monday, April 1, 2013

Э-ном: Дэлхий бол урлаг

Э-ном: Дэлхий бол урлаг
(Earth as Art)

Энэ удаагийн э-ном цувралд НАСА-гаас олон нийтэд танилцуулж буй дэлхийн гайхамшигтай, үзэсгэлэнтэй газар нутгуудын ТЕРРА, ЛАНДСАТ 5 болон 7, ЭО-1  болон Акуа зэрэг хиймэл дагуулуудаас авсан зургын цомгийг танилцуулж байна.

 Татах хаяг: http://www.nasa.gov/pdf/703154main_earth_art-ebook.pdf

Энэхүү зургын цомогт Монгол орны Эдрэнгийн нурууны 1999 оны Ландсат 7 хиймэл дагуулаас авсан мэдээлэл багтсан байна.

Эх сурвалж: НАСА

Thursday, March 28, 2013

Монголжихуй: Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос хөгжүүлж буй ГМС-үүд

Монголжихуй: Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос хөгжүүлж буй ГМС-үүд

"Гео-уулзалт" Гүүгл бүлгийн мэдээллээс танилцуулж байна. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос хөгжүүлж буй ГМС-үүд:

  1. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого, Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны улсын тоологын мэдээллийн санг газар зурагтай холбосон ТООЛЛОГЫН МЭДЭЭЛЛИЙН САН гэсэн портал вэб сайт 
    • Хаяг: http://arcgis.nso.mn/census 
    • Ашигласан технологи: ArcGIS Server 10, ArcGIS Desktop Info 10, Microsoft Silverlight 4
    • Програмчлалын хэл: C#
  2. Хүн ам зүйн үндэсний атлас
    • Хаяг: http://web.nso.mn/population_atlas
    • Ашигласан технологи: ArcGIS Server 10, ArcGIS Desktop Info 10, ArcGIS API for Javascript 3.4
    • Програмчлалын хэл: Javascript
  3. Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлын зураглал - 2011
    • Хаяг: http://web.nso.mn/poverty_map
    • Ашигласан технологи: ArcGIS Server 10, ArcGIS Desktop Info 10, ArcGIS API for Javascript 3.4
    • Програмчлалын хэл: Javascript
Эдгээр системүүдээс эхний портал вэб сайтын тухай танилцуулгыг 2011 оны 12-р сарын "Гео-уулзалт" дээр танилцуулж байсан болно.

Эх сурвалж: "Гео-уулзалт" Гүүгл бүлэг

Tuesday, March 26, 2013

Таван жил

Таван жил

Хүний амьдралыг цаг хугацаагаар хэмждэг шиг би энэ блогийг нээгээд яг таван жил болж байна.  Сүүлийн 2 жилд нь ямар нэгэн мэдээ, мэдээлэл оруулж чадахгүй байгаадаа та бүхнээс дахин хүлцэл өчье.

Гэхдээ, энэхүү таван жилд 70000 орчим хандалтыг дэлхийн өнцөг булан бүрээс хийсэн байна. Миний бие энэ бүгд мэдээ, мэдээллүүдийг ганцаараа хийсэнгүй Зулаа, Одбаяр ах гээд найз нөхөд, хамтран ажиллаж мэдээлэл өгч байсан та бүхэнд баярлалаа.

Өнөөдөр бага зэрэг өөрчлөлт болон шинэчилэлт хийчихлээ... шинэ хаяг нь  http://geomedeelel.blogspot.com ... ядаж сардаа нэг мэдээлэл танилцуулж байхыг зорино оо.

MGiS

Monday, February 18, 2013

“Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр

Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг энэ 2013 оноос хэрэгжүүлэхээр болоод байна. Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тус тэтглэгийг зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:
20 дугаар зууны сүүлийн хагаст хүн төрөлхтний техник, технологит гаргасан хамгийн бахдам амжилтуудын нэг бол сансрын технологи болон түүний хэрэглээг амьдралд нэвтрүүлсэн явдал бөгөөд өнөөдөр сансрын технологийн хэрэглээ нь олон улсын хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сансрын хэрэглээ”-ний хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их Сургуулийн санаачилгаар 2013 оноос эхлэн тус Докторын зэрэгт суралцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.

Бэйханг Их Сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Сансар судлалын сургууль бөгөөд 1952 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны сургууль бөгөөд Хятадын шилдэг-16 сургуулийн нэг юм.

Суралцах чиглэл: “Сансрын технологи болон түүний хэрэглээ” – 1 хүн

Хугацаа: 2013 оны 9 дүгээр сараас эхлэн ойролцоогоор 3 жил

Тэтгэлэгийн хэмжээ:
  • Сургалтын төлбөр (ойролцоогоор 3 жил);
  • Дотуур байр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (ойролцоогоор 1 сард 2000 юань);
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр;
  • 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг 1 удаа олгох;

Тавигдах шаардлага:
  • Монгол улсын иргэн байх;
  • 2013 оны 2-р сарын 20-ны байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдлэнэ);
  • Англи хэлний дээд шатны мэдлэгтэйг гэрчлэх баримт
  • Монгол улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийг тус
  • Докторын сургалттай холбогдох чиглэлээр Магистрын зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно);

Бүрдүүлэх материал:
  • Өргөдлийн маягт (.... линкээр татаж авах);
  • Дипломын болон дүнгийн хуудсын хуулбар. Англи хэл дээр, 2 хувь , нотариатаар баталгаажуулсан байх;
  • Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний битүүмжилсэн тодорхойлох захидал;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжил болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе)
  • Бүтээлийн жагсаалт
  • Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ

Шалгаруулалт:
Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг МТШХХГ дээр ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Эх сурвалж: Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар

"Сансрын технологийн хэрэглээ”-ний Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр...

"Сансрын технологийн хэрэглээ”-ний Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр...


Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас “Сансрын технологийн хэрэглээ”-ний Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 24-ний Засгийн газрын 137 тоот тогтоолоор “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг  баталсан бөгөөд үүний нэг дэд зорилт нь Сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийг хөгжүүлэх юм.
Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд тус хөтөлбөрт Монгол улс 2008 оноос хойш оролцож байгаа билээ. 2013 оноос хөтөлбөрийн цар хүрээ өргөжсөнтэй холбогдуулан Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тус тэтглэгийг нээлттэй зарлаж байна. Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас тус байгууллагын албан ёсны гишүүний хувьд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор тус тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
20 дугаар зууны сүүлийн хагаст хүн төрөлхтний техник, технологид гаргасан хамгийн бахдам амжилтуудын нэг бол сансрын технологи болон түүний хэрэглээг амьдралд нэвтрүүлсэн явдал бөгөөд өнөөдөр сансрын технологийн хэрэглээ нь олон улсын хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их Сургуулийн санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
Бэйханг Их Сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаар мандал, Сансар судлалын сургууль бөгөөд 1952 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны сургууль бөгөөд Хятадын шилдэг-16 сургуулийн нэг юм.
Суралцах чиглэл:
  1. Байршил тогтоох хиймэл дагуулын систем” – 2 хүн
  2. “Зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем” – 2 хүн
Хугацаа:  2013  оны 9 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл 1 жил 9 сар
Тэтгэлэгийн хэмжээ:
-Сургалтын төлбөр;
-Дотуур байр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
-Суралцах хугацааны амьжиргааны зардал (ойролцоогоор 1 сард 1700 юань);
-Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр;
-2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг 1 удаа олгох.
Тавигдах шаардлага:
-Монгол улсын иргэн байх;
-2013 оны 2-р сарын 20-ны байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдлэнэ);
- Англи хэлний дээд шатны мэдлэгтэйг гэрчлэх баримт (Унших, бичих, харилцан  ярих түвшний чадвартай байх);
-Монгол улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийг тус магистрийн сургалттай холбогдох чиглэлээр Бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
-Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
-Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно).
Бүрдүүлэх материал:
-Өргөдлийн маягт (татаж авах линк);
-Дипломын болон дүнгийн хуудсын хуулбар. Англи хэл дээр, 2 хувь , нотариатаар баталгаажуулсан байх;
-Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний битүүмжилсэн тодорхойлолох захидал;
-Ажлын газрын тодорхойлолт;
-Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе);
-Бүтээлийн жагсаалт;
-Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ.
Шалгаруулалт:
Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг МТШХХГ дээр ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

 Эх сурвалж: Shuud.mnMTШХХГ

P.S: Их хэрэгтэй сургалтын тухай мэдээлэл байхаар тэсэхгүй хуулаад тавьчихлаа, уучлаарай.

Friday, February 15, 2013

"Зайнаас тандан судлал болон хүрээлэн буй орчны иннованцийн Монгол улсад хэрэглээ" сэдэвт 6-р Олон улсын хурлын урилга

"Зайнаас тандан судлал болон хүрээлэн буй орчны иннованцийн Монгол улсад хэрэглээ" сэдэвт 6-р Олон улсын хурлын урилга

2013 оны 6-р сарын 10-11-д Улаанбаатар хотод МУИС-ийн ФЭС-ийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн лабораториос "Зайнаас тандан судлал болон хүрээлэн буй орчны иннованцийн Монгол улсад хэрэглээ" сэдэвт 6-р Олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна.

Хурал:

  • Гео-мэдээллийн технологи, хэрэглээ
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд
  • Байгалийн болон хүрээлэн буй орчны нөөц
  • Нөхөрлөлд түшиглэсэн хөгжлийн асуудлууд, туршлагууд
  • "Нано" болон "Кан" хиймэл дагуулын хэрэглээ

гэсэн агуулгын хүрээнд илтгэлүүдийг аман болон ханын илтгэлээр хэлэлцүүдэх бөгөөд илтгэлүүдийн хураангуйг 2013 оны 3-р сарын 15-ны дотор, бүрэн хэлбэрээр 4-р сарын 30-ны дотор tsolmon91@yahoo.com, suvd16@yahoo.com хаягнуудаар хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://spe.num.edu.mn/6th-rsconf/index.html

Эх сурвалж: "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн лаборатори

Хүлцэл...

Хүлцэл...

Сүүлийн жил гаруй ямар нэгэн мэдээлэл болон бичлэг блог дээрээ хийж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Уг нь жил бүрийн 1-р сард блогны төлөвлөгөө гээд  байсан тэдгээр зүйлсүүдийг гүйцэтгэж чадсангүй ээ.

Гэхдээ блог дээр мэдээлэл тавих болон хамтарч ажиллах санал байвал:


эсвэл


гэсэн хаягнуудаар холбогдоорой.