Wednesday, April 30, 2008

Үнэгүй LANDSAT-ийн мэдээ

1972 оноос ажиллаж эхэлсэн LANDSAT цуврал хиймэл дагуулын мэдээ тун удахгүй олон нийтэд үнэгүй тараагдаж эхлэх гэж байна. Энэ ажлын хүрээнд:

- Эхний ээлжинд 2008 оны 7-р сараас LANDSAT/ETM+ -ийн мэдээг
- 2008 оны 9-р сар гэхэд LANDSAT7-ийн бүх төрлийн мэдээг
- 2008 оны 12-р сараас LANDSAT5/TM-ийн бүх мэдээг
- 2009 оны 1-р сараас LANDSAT4/TM болон LANDSAT1-5/MSS-ийн бүх мэдээг

олон нийтэд түгээхээр бэлдэж байна. Энэ мэдээг хэрэглэхийн тулд USGS-Glovis-ийг ашиглан тараах юм байна.


Энэ тухай нэмэлт мэдээллийг USGS Land Remote Sensing-ийн вэб хуудасаар дамжуулан landremotesensing@usgs.gov хаягаар холбогдон авна уу.


Мэдээллийн эх үүсвэр: http://blog.gis-lab.info/2008-04/freelandsat/