Wednesday, March 30, 2011

Оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программууд

Оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программууд - OS Geo Live DVD 4.5

Оронзайн нээлттэй эх үүсвэрийн сан (OS Geo)-гийн OS Geo Live 4.5-р хувилбар нь DVD, flash дискнээс эсвэл Virtual Machine-ээс өөрийгөө ачаалах Ubuntu үйлдлийн систем дээр тулгуурласан, OSGeo-гийн дэмждэг, өөрсдийн үйл ажиллагаа, сургалт сурталчилгаандаа хэрэглэдэг программ хангамжууд, барим бичгүүдийн багцыг багтаасан гео оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжууд, барим бичгүүдийн багц юм.

Энэхүү хувилбарыг өөрийн эсвэл ямар нэгэн компьютер дээрээ суулгаж, зай эзлүүлэх шаардлагагүй бөгөөд томоохон онцлох зүйлүүд нь :
  • 45 төрлийн Гео оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжууд
  • Дэлхийн газрын зурагны ҮНЭГҮЙ сан
  • Программ хангамжуудыг бүлэгчлэн хялбархан харуулсан
  • Нээлттэй гео оронзайн нийгэмлэгийн (OGC)-ийн үндсэн стандартуудын баримт бичгүүдийг агуулсан
  • Грек, Герман, Польш, Испани, Япон зэрэг хэлнүүдэд орчуулагдсан
зэрэг болно. Мөн түүнчлэн энэ багцад хамаарагдсан программ хангамжууд:

  • 52º North SOS (Sensor Observation Service) 3.1.1
  • 52º North WPS (Web Processing Service) 2.0 RC6
  • AtlasStyler (Feature Style Editor) 1.6
  • deegree (Web Services) 2.3
  • GDAL/OGR (GeoSpatial Data Translation Tools) 1.7.3
  • GeoKettle (Business Intelligence) 3.2.0-20090609
  • Geomajas (Browser GIS Client) 1.8
  • GeoNetwork (Metadata Catalog) 2.6.3
  • Geopublisher (Electronic Library Manager) 1.6
  • GeoServer (Web Service) 2.1rc1
  • GMT (Generic Mapping Tools) 4.5.1
  • GpsDrive (GPS Navigation Software) 2.11
  • GRASS GIS (Fully featured GIS) 6.4.0
  • gvSIG Desktop (Desktop GIS) 1.10
  • Kosmo Desktop (Desktop GIS) 2.0
  • Mapbender (Geoportal Framework) 2.7
  • MapFish (Web Mapping Framework) 2.0
  • MapGuide Open Source (Web Service) 2.2.0
  • Mapnik (Cartographic rendering engine) 0.7.0
  • MapServer (Web Service) 5.6.6
  • MapTiler (Tiled Map Publishing) 1.0beta2
  • Marble (3D desktop globe) 0.9.5
  • MB-System (Sea floor mapping) 5.2.1880
  • OpenCPN (Marine GPS navigation) 2.3.1
  • OpenJUMP GIS (Desktop GIS) 1.4.0.1
  • OpenLayers (Browser GIS Client) 2.10
  • osgEarth (Terrain rendering toolkit) 2.0
  • OpenStreetMap (Tools for mapping the world) 3751
  • OSSIM (Image Processing) 1.8.10
  • OTB - ORFEO Toolbox Library (Image Processing) 3.8.0
  • pgRouting (GIS Tools) 1.05
  • PostGIS (Spatial Database) 1.5.2
  • Prune (GPS Track Editing) 10-1 Lucid
  • Quantum GIS (Desktop GIS) 1.6.0
  • QGIS mapserver (Web Service) 1.6.0
  • Rasdaman (Multi-Dimensional Raster Database) 8.1
  • R Spatial (Statistical Programming) 2.12.1
  • SAGA (Desktop GIS) 2.0.5
  • Sahana (Disaster management) Eden 0.5.3
  • SpatiaLite (Spatial Database) 2.4
  • uDig (Desktop GIS) 1.2.0
  • Ushahidi (Crowd Sourced Event Mapping) 2.0.1
  • Viking (Manage and plot GPS data) 0.9.9
  • ZOO Project (Web Processing Service) 1.2.0
  • zyGrib (Weather forecasting) 3.9.9.1

Татаж авах хаяг: http://live.osgeo.org/

Эх сурвалж: OS Geo

Tuesday, March 29, 2011

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд #3 (Essays on the Geography and GIS Vol.3) болон Далай судлалд ГМС-ийн хэрэглэх (GIS for Oceans)

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд #3 (Essays on the Geography and GIS Vol.3) болон Далай судлалд ГМС-ийн хэрэглэх (GIS for Oceans)


0Энэ номонд:
  • ГМС гэж юу вэ?
  • Гамшгийн үед гео оронзайн мэдээллүүдийн үүрэгүүд: Кибер оронзай
  • Үндэсний оронзайн өгөгдлүүдийн бүтэц (NSDI)-ийн засаглал
  • Газарзүйн арга зүй гэж юу вэ?
  • Kingston University London: ГМС-ийн сургалтын 20 жил
  • INSPIRE-ийн бүтээх нь: Европын Оронзайн өгөгдлүүдийн бүтэц
  • Өөрчлөгдэж буй дэлхий, ертөнц дэхь ГМС
  • Зураглалын шинжлэх ухааны хорооны тухай
  • Дэлхий, ертөнцийг бүх нийтэд нээх
зэрэг ГМС-ийн одооны технологи, арга зүй болон ирээдүйн хандлагуудын тухай мэдээллүүдийг багтаасан байна. Татах хаяг: http://www.esri.com/library/bestpractices/essays-on-geography-gis-vol3.pdf


  • ГМС гэж юу вэ?
  • Далай судлалд ГМС-ийн хэрэглэх
  • Судалгаа шинжилгээ
  • Экосистемүүд
  • Энергийн эх үүсвэрүүд
  • Уур амьсгалын өөрчлөлтүүд
  • Цаашдын нэмэлт мэдээллүүд
зэрэг ГМС-ийг далай судлал, цаг уур, уур амьсгал, биологийн төрөл зүйлийн судалгаанд хэрхэн ашиглаж байгаа жишээнүүдийг харуулсан байна. Татах хаяг: http://www.esri.com/library/ebooks/oceans.pdf

Эх сурвалж: ESRI Press

Monday, March 28, 2011

Гео оронзайн хувьсгал: 3-р анги

Гео оронзайн хувьсгал: 3-р анги

(Geospatial Revolution)

Түрүү жилээс эхлэсэн "Гео оронзайн хувьсгал" (Geospatial revolution)-ийн 3-р ангыг та бүхэнд толилуулж байна.



Сонирхуулахад өмнөх 1-р болон 2-р ангиудыг манай блогоос бас үзнэ үү.

Thursday, March 24, 2011

Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал

Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал





Жил болгон Монгол Улсын Их Сургуулийн Физик-Электроникийн Cургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн Олон улсын лабораториос зохион байгуулагддаг “Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал” 2011 оны 6 сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Хуралд тавигдах илтгэлийн сэдвүүд:

  • Агаар мандал ба Одон орон судлалын боловсрол - Atmospheric and astronomy education
  • Өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээний боловсруулалт, хэрэглээ - Processing and application of high-resolution imagery
  • Дэлхийн байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт - Climate change and the global environment
  • Зайнаас тандан судлал Археологит - Remote Sensing in Archeology
  • Хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, ангиллын аргазүй - Image processing and classifications methods
  • Газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт - Land use / land cover changes
  • Цөлжилт, хуурайшилт -Desertification and dry land
  • Хөдөө аж ахуй - Agriculture
  • Ойн мониторинг, доройтол - Forest monitoring and forest degradation
  • Ойн түймрийн мониторинг - Wild and forest fires monitoring
  • Мөнх цас, мөсөн голын судалгаа - Glaciers and ice cover monitoring
  • Байгалийн гамшгийн мониторинг - Disaster hazard monitoring
  • ЛИДАР технологи - LIDAR technology
  • Газарзүйн мэдээллийн боловсрол - Geo-informatics education
  • Газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ - Application of GIS
  • Газарзүйн мэдээллийн системийг геологи, байгалийн нөөцийн судалгаанд ашиглах нь - GIS for geology and natural resource
  • Газарзүйн мэдээллийн системийн хамгаалалт - Conservation GIS
  • Student paper session – Оюутны илтгэл

Илтгэлийг хүлээн авах сүүлийн хугацаа:

Хураангуй – 2011 оны 4 сарын 15

Илтгэл – 2011 оны 5 сарын 15


Та хурлын талаарх сонирхсон мэдээллийг доорх e-mail хаяг болон утсаар холбогдон авна уу.


Утас: 976-91900119, 77307730-1311



Хүндэтгэсэн,
Н.Энхжаргал

Wednesday, March 23, 2011

Дэлхий цаг уурын өдөр: Уур амьсгал таны амьдралд

Дэлхий цаг уурын өдөр: Уур амьсгал таны амьдралд
(Climate for YOU)

Жил бүр энэ өдрийг "Дэлхийн цаг уурын өдөр" хэмээн эгнээндээ 189 гаруй улсыг нэгтсэн Дэлхийн цаг уурын байгууллага зарлан, "УУР АМЬСГАЛ ТАНЫ АМЬДРАЛД" сэдвийн доор улс орнуудын цаг уурын байгууллагууд, ТББ-ууд, нийт ард иргэдийн анхааралаа хандуулахыг хүссэн байна. Энэхүү сэдвийн доор хувьсан өөрчлөгдөж буй цаг уур, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, түүнтэй холбоотой амьд болон амьгүй байгалийн орчинг хамгаалах, үйл ажиллагааны менежментийг сайжруулах, эдгээрт хэрэгтэй цаг уур, уур амьсгалын мэдээ, өгөгдлүүдийг сайжруулах асуудлуудыг дэвшүүлэн ажиллахыг санал болгосон байна.



Хөх тэнгэрийг нар сартай нь тольдогч цаг уурчид
Хөрст дэлхийг ургамал ногоотой нь судлагч цаг уурчид
Шившин үлээх салхины чиглэл заагч нь цаг уурчид
Шижир алтан нарны цацраг хэмжигч бид цаг уурчид

Танд “Дэлхийн цаг уурын өдөр”-ын мэндийг хүргэе...

Tuesday, March 22, 2011

"Геомэдээлэлзүйн судалгааны шинэ чиг хандлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд

"Геомэдээлэлзүйн судалгааны шинэ чиг хандлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд

Ойрд ажилд ихтэй болохоор өнгөрсөн хурал, цуглаануудын тухай мэдээллүүдээ оруулж амжсангүй өдий хүрчихлээ. Өнгөрсөн 1-р сард болсон "Геомэдээлэлзүйн судалгааны шинэ чиг хандлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийг танилцуулж байна.
  • МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн Газарзүйн мэдээллийн систем (ГМС), Зайнаас тандан судлал (ЗТС)-ын номын сангийн танилцуулга - Ч.Наранцэцэг, МУИС, ГГС

  • МУИС-ийн ГГС-ийн ГМС, ЗТС-ын лабораторийн танилцуулга - Ч.Болорчулуун, МУИС, ГГС

  • Зайнаас тандан судалгааны ирээдүйн чиг хандлага - Д.Амарсайхан, ШУА

  • ВэбГМС, Вэб зураглалыг археологийн судалгаанд ашиглах нь - Анна Мариа Марас, Трентогийн Их Сургууль, Итали

  • ГМС-д тулгуурласан ХАА-н газрын мэдээллийн систем - Б.Туул, LM FC төсөл

  • Алтны шороон ордын ашиглалт одоогийн байдал - Б.Санчир, "Сентерра Гоулд" ХХК

  • Хөрвөсөн усны судалгааны асуудалд - Ч.Оюундарь, МУИС, ГГС

  • Монголын нууруудын шавруудыг ашиглах нь - Г.Сэргэлэн, МУИС, ГГС

  • ITC-NUM-UNESCO ЗТС/ГМС-ийн лаборатоийн танилцуулга - Р.Цолмон, Н.Энхжаргал, МУИС, ФЭС

  • "ТАРТАР" хэмээх ойлголтын тухай - Н.Одхүү, МУИС, ГГС

  • Эрдэм шинжилгээний өгүүллэг хэрхэн бичих вэ - Prof, Dr, Jon van Genderen, University of Twenty, Netherland

зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн байна.

Эх сурвалж: МУИС, ГГС

Monday, March 21, 2011

"GIS day" өдөрлөгийн илтгэлүүд

"GIS day" өдөрлөгийн илтгэлүүд

Өнгөрсөн ч гэсэн 2010 оны 11-р сарын 17-нд болсон "GIS day" өдөрлөгийн илтгэлүүдийг та бүхэнд танилцуулж байна.
  • Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын сургалт, судалгааны лабораторийн танилцуулга - Ч.Болорчулуун, МУИС, ГГС

    • Хүн ам, орон сууцны тооллогод газарзүйн мэдээллийн системийг ашиглах нь - З.Нямбаяр, ҮСХ-ны ХАОССТТ-ны шинжээч

    • ГМС-ийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага - Др. Д.Амарсайхан, ШУА

    • Интернет орчны газрын зургийн дүрслэл, түүнийг сургалтанд ашиглах нь - Г.Бямбахүү, МУИС, ГГС

    • ШУТИС-д ГЗМС-ийн сургалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт - Др. Д.Оюунцэцэг, ШУТИС, УУИС

    • Газарзүйн мэдээллийн систем, тандан судалгаа "Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэл" - Д.Түвшинбаяр, ХААИС, АБС-ийн Геомэдээллийн лабораторийн эрхлэгч

    • Геологийн судалгаанд агаар сансрын зургийн тайлалтыг ашиглах нь: Бага газрын Чулуу районы жишээн дээр - Б.Гантулга, А.Чимэдцэрэн, ШУТИС, ГГТС, Геомэдээллийн төв

    • Онцгой байдлын албаны Газарзүй мэдээллийн системийн хэрэглээ - Д.Содномрагчаа, ОБЕГ-ын Гамшин судлалын хүрээлэн

    • Клубуудын зөвлөлийн гишүүн GIS клубын үйл ажиллагааны танилцуулга - Лхагвадорж, МУИСОХ, Оюутан конгресс

    • Монголын Газар зүйн Мэдээллийн холбоо - Б.Батбаяр, МГЗМХ

    • Орон зайн мэдээллийн стандарт - Б.Энхтүвшин, МГФЗЗХ

    • ITC төгсөгчидийн Монголын холбоо - Мөнгөнцэцэг, ITC-Mongolia Alumni

    • Вэб ГМС / Гео вэб үйлчилгээ - М.Отгонтөгс, БОАЖЯ, БОМТ

    • Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, үнэлгээнд орон зайн мэдээлэл ашигласан нь - Р.Оюун, "CCCI Mongolia" судалгааны баг

    • Энержи Ресурс ХХК дахь Газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ - С.Идэржавхлан, Энержин Ресурс ХХК

    • Байгаль орчны удирдлагын системийн ГМС-ийн хэрэглээ - Н.Пүрэвсүрэн, Оюу толгой ХХК

    • Оюу толгой төсөл, Тявагчамба, Оюу толгой ХХК

    • "Аерогеодези" ХХК - 40 жил - А.Батсуурь,

    зэрэг илтгэлүүдээс гадна бусад илтгэлүүдийг удахгүй нэмэж оруулна аа. Мөн хурлын үеэр үзэсгэлэнгийн үйл ажиллагаа сайн зохион байгууллагдсаг болно.

Эх сурвалж: МУИС, ГГС

Жич: Илтгэлтэй холбоотой нэмэлт мэдээллүүдийг илтгэгч нартай холбогдож авна уу.