Thursday, December 21, 2017

12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд
December Geo-meeting 


https://goo.gl/YxpRrU

Өчигдөр энэ сарын гео-уулзалтаар  нисгэгчгүй төхөөрөмжийн мэдээ боловсруулалт, ашиглалтын тухай танилцуулга хийгдэж, амжилттай болж өнгөрлөө. Танилцуулагдсан илтгэлүүд:

  • Дроны мэдээг уурхайн хүрээлэн буй орчин, байгаль орчны мониторингд ашиглах нь  - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн, М.Отгонтөгс, БОАЖЯ-ы мэргэжилтэн
  • Нисгэгчгүй төхөөрөмжинд суурилуулсан ЛИДАР-ийн мэдээг ашиглан намрын ойн бүсийн Тоон гадаргуугийн модел /DSM/-ийг тооцоолох арга М.Билгүүнмаа, ШУТИС-ийн сургалтын мастер

Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: Монголын геомэдээллийн холбоо

Tuesday, December 19, 2017

12-р сарын Гео-уулзалт

12-р сарын Гео-уулзалт
December Geo-meeting 


https://goo.gl/YxpRrU

Энэ сарын гео-уулзалт 2017 оны 12-р сарын 20-ны өдөр 18:30 цагаас УРЛАГ кафе /Соёлын төв өргөөний ард, кассын зүүн талд/ нисгэгчгүй төхөөрөмжийн мэдээ боловсруулалт, ашиглалтын тухай болно.

18:30 – 18:40 Бүртгэл

18:40 – 18:50 Гео-уулзалтын танилцуулга, Монголын гео-мэдээллийн холбоо


18:50 – 19:20 
Дроны мэдээг уурхайн хүрээлэн буй орчин, байгаль орчны мониторингд ашиглах нь  - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн, М.Отгонтөгс, БОАЖЯ-ы мэргэжилтэн

19:20 – 19:40 Завсарлага


19:40 – 20:10 Нисгэгчгүй төхөөрөмжинд суурилуулсан ЛИДАР-ийн мэдээг ашиглан намрын ойн бүсийн Тоон гадаргуугийн модел /DSM/-ийг тооцоолох арга - М.Билгүүнмаа, ШУТИС-ийн сургалтын мастер

 
20:10 – 20:30 Чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг

Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд зориулсан нээлттэй үйл ажиллагаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.


ХАЯГ:

Эх сурвалж: Монголын гео-мэдээллийн холбоо

Monday, December 4, 2017

"Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ын танилцуулга

"Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ын танилцуулга
SDI Cookbook in Mongolia

Өнгөрсөн 6 сарын туршид МГХ-ы гишүүд, дэмжичг, судлаачид хамтран "Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ыг Монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж дууслаа. Лавлах номын хэвлэмэл хувийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр-2017" дээр хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү лавлах номын цахим хувилбарыг та бүхэндээ татахаар хүргэж байна.



Мөн ГМС-ийн өдрөөр танилцуулсан лавлах номын танилцуулгыг доорх илтгэлээс харна уу.