Wednesday, March 25, 2015

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэнд танилцуулж байна.
  • Танилцуулга
  • Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд геомэдээллийн технологи, аргачлалуудыг хэрэглэх боломжууд, - И.Бямбахүү, Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн ТББ



  • Заамарын алтын уурхай орчын газрын доройтлыг хиймэл дагуулын мэдээ ашиглан үнэлэх нь, - Н.Элбэгжаргал, Ус цаг уур орчны мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэс


ЖИЧ: Уулзалтын үеэр интернетийн холбоосонд асуудал гараад Гүүгл-ийн дамжуулалт минь гацсан учир, танхим дотроос бичсэн бичлэгийг нөхөн Гео-уулзалтын Youtube сувгаар танилцуулах болно.


Monday, March 23, 2015

Гуравдугаар сарын Гео-уулзалт

Гуравдугаар сарын Гео-уулзалт /March Geomeeting/


Та бүхэнд энэ сарын "Гео-уулзалт"-ын тов болон сэдвийг та бүхэнд танилцуулья.


Энэ сарын уулзалт ярилцлага нь геологи, уул уурхайн гео-мэдээллийн  хэрэглээ аргачлал гэсэн сэдвийн хүрээнд нөгөөдөр буюу 3-р сарын 25-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркны 3-р давхарын сургалтын өрөөнд 17:30-аас болно.

Уулзалт:

17:30 "Гео-уулзалт"-ын тухай

17:40 Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд геомэдээллийн технологи, аргачлалуудыг хэрэглэх боломжууд, - И.Бямбахүү, Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн ТББ

18:20 Завсарлага

18:40 Заамрын алтын уурхай орчын газрын доройтлыг хиймэл дагуулын мэдээ ашиглан үнэлэх нь, - Н.Элбэгжаргал, Ус цаг уур орчны мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэс

19:10 Асуулт, хариулт

гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.

Санаачлагч, зохион байгуулагч:


Дэмжигч:


Хаяг:



Friday, March 6, 2015

Хоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Хоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнгөрөгч тав дахь өдөр болсон ээлжит 2-р сарын Гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэндээ хүргэж байна.
  • Танилцуулга
  • Геологийн хайгуулын судалгаанд зайнаас тандан судлалын хэрэглээ аргачлал,Б.Баяртунгалаг, Солонгосын KOREA их сургуулийн докторант 

  • Геологи болон уул уурхайн ажлын төлөвлөлтийн загвар, зураглал, Н.Цэдэвдорж, MSLT Компани*
*Удахгүй нөхөн оруулах болно.

Мөн энэ сарын уулзалтыг Google Hangout-ийг ашиглан LIVE On Air-ээр дамжуулж, цаашид энэхүү уулзалтын Youtube сувгийг ажиллуулж байна.


2015 онд олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтууд

2015 онд олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтууд

Та бүхэнд 2015 онд MOOC буюу олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтуудын хуваар, сэдэв, зохион байгуулагч нар, вэб хуудас зэргүүдийг хүргэж байна.



Энэхүү сургалт нь газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн бүхий л онол, арга зүйн тухайн үндсүүдийг багтааж, ГМС-ийн талаар танд гүнзгий мэдлэг олгоно. Сүүлийн жилүүдэд ГМС-ийн салбар дахь ажиллах хүчний тоо болон орлогын хэмжээ хоёр дахин өссөн ба ажиллах хүчний хэрэгцээ ирээдүйд нэмэгдэх юм. Суралцагчид  нь ГМС-ийн суурь мэдлэгийг, нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн тусламжтайгаар хэрхэн үнэгүй, хязгааргүй хэрэглэх боломжийг энэхүү сургалт хангаж өгнө. Сургалтын гарын авлага, дадлага ажлын материалуудыг хавсаргадсан болно.
Хичээлийг заах багш нар: John Van Hoesen, Green Mountain College; Kurt Menke, Birds Eye View GIS Consulting; Richard Smith, Texas A&M Corpus Christi; Phil Davis, Delmar College
Хаанаас санал болгосонДэлма Коллеж /Delmar College/  
Үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног
Дараагийн хэсэг: 2 сарын 23 - 3 сарын 29, 2015   
Нэмэлт мэдээллийг:  Сургалтын вэб хуудас

Элмхарст Коллеж /Elmhurst College/-ийн MOOC-д зориулсан "Тоон дэлхийг боловсруулах аргачлалууд" онлайн сургалт нь олон нийтэд байршил тогтоох технологи хэрхэн хэрэглэгдэж байгааг заах үнэгүй, 4 долоо хоногийн сургалт юм. 
Хичээл заах багшJudy Bock, Elmhurst College 
ХаанаасЭлмхарст Коллеж /Elmhurst College/
Хугацаа: 4 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 1 -28, 2015.   
Илүү мэдээллийгСургалтын вэб хуудас

Олон нийтийг хамарсан, нээлттэй эх бүхий сургалтын нэг хэлбэр болох MOOC сургалт нь мэдээллийн дүн шинжилгээ хийж чаддаг хүмүүст орон зайн мэдээллийн дүн шинжилгээ хийх тодорхой чадварыг олгоно. 
Хичээл заах багшLinda Beale, Esri
Хаанаас: ESRI
Хугацаа: 6 долоо хоног
Дараагийн сургалт:  3 сарын 4 - 4 сарын 15, 2015  
Илүү мэдээллийгСургалтын вэб хуудас

NOTE: This class is offered in Spanish. Trataremos la integración de los Sistemas de Información Geográfica y los dispositivos móviles para usarlos en la gestión del territorio (ГМС ба үүрэн төхөөрөмжийг хамтад нь газар зохион байгуулахад хэрхэн ашиглах талаар сурна.)
Хаанаас: EdX at the Universitat Politecnica de Valencia, Испани.
Хугацаа: 6 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 24 - 4 сарын 29, 2015
Илүү мэдээлийгСургалтын вэб хуудас

Гео орон зайн технологий ба аналитик аргуудын давуу тал, хэрхэн шинэчлэгдэж байгаа талаар, мөн сүүлийн үеийн хэрэглүүрийг ашиглан газрын зураг хэрхэн үүсгэж дүн шинжилгээ хийх талаар сурна. 
Заах багшAnthony Robinson, Penn State University
ХаанаасCoursera 
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 25 - 5 сарын 5, 2015
Илүү мэдээллийгСургалтын вэб хуудас


Хэрвээ бүтээлч байдал байдал ба шинжлэх ухаан хоёр хамт байвал юу болох вэ?  Бид хэрхэн амьдардагаа харуулах хэрэгслүүдийг ашиглан дэлхий ертөнцийг загварчлах бидний хүчин чадал дуусашгүй. Гео дизайн бол хүмүүст өгөх мэдээллийг үүсгэн дэлхий ертөнцийг харуулах үйл ажиллагааг хооронд нь холбох цавуу юм. 
Хичээл заах багшKelleann Foster, Penn State University  
ХаанаасCoursera 
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: 7 сарын 8 - 8 сарын 18, 2015  
Илүү мэдээллийгСургалтын вэб хуудас
Гео орон зайн технологийн хувьсал нь хэрхэн GEOINT тэй нэгдсэн талаар, GEOINT -ийн хүчин чадал, хүмүүс хэрхэн газар зүйг хэрэглэдэг талаар танилцуулах юм. 
Заах багшTodd Bacastow, Penn State University
ХаанаасCoursera 
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: Энэ сургалт 2015 оны 2 сард эхэлсэн. Дараагийн сургалтын хугацаа одоогоор тодорхойгүй байна.  
Илүү мэдээллийгСургалтын вэб хуудас

Энэ сургалтаар алгоритмүүд, програмчлал, GPS гэх мэт орон зайн тооцоолох технологи, Google Map, байршил дээр суурилсан үйлчилгээ ба ГМС заана. Мэдээллийг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийн, байж болох алдаанаас зайлсхийх, хамгийн сайн байршил мэдэрдэг технологи бүтээх зэргийг сурна.   
Заах багш:  Brent Hecht and Shashi Shekhar, the University of Minnesota.
ХаанаасCoursera 
Хугацаа: 8 долоо хоног
Дараагийн сургалт: Одоогийн байдлаар төлөвлөгдөөгүй, гэхдээ өмнөх лекцүүдийг урьдаас харж болно. 
Илүү мэдээллийгСургалтын вэб хуудас

Эх сурвалж: Directions Mag

Нэгдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Нэгдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Юуны түрүүнд та бүхнээсээ хоцорч 1-р сарын гео-уулзалтын илтгэлүүдийг хүргэж байгаадаа хүлцэл өчье. Та бүхэнд сануулахад өнгөрсөн нэгдүгээр сарын уулзалт маань өндөр барилга болон нисэхийн барилга байгууламжийн төлөвлөлтөнд геодези, хэмжил зүйг хэрхэн хэрэглэж буй жишээнүүдийг танилцуулсан билээ.

  • Танилцуулга
  • "Өндөр барилгад хийгдэж буй геодезийн хэмжилтийн ажлууд", MCS property ХХК-ийн геодезийн албаны дарга Н.Бэхболд * 
  • "Иргэний нисэхийн салбарын геодезийн хэмжилт, хяналт, баталгаажуулалт", Иргэний нисэхийн ерөнхий газар, Оношлогоо хэмжилзүйн лабораторийн шугаман онцлог, геодезийн мэргэшсэн инженер А.Нямдагва

Monday, March 2, 2015

ALOS/PALSAR-ийг ашиглан дэлхийн ойн зураглал болон ойгүйжилтийн газрын зураг

ALOS/PALSAR-ийг ашиглан дэлхийн ойн зураглал болон ойгүйжилтийн газрын зураг 


Дэлхийн гадаргуугийн гуравны нэг хувийг эзэлдэг ой түүний багасалт, доройтол нь дэлхийн дулааралыг хурдасгахад, биологийн олон янз байдлыг багасахад чухал нөлөө үзүүлж байнаТиймээс одоогийн ойн төлөв байдал, дэлхий нийтийн хэмжээнд цаг хугацааны өөрчлөлтийг ойлгох нь нэн яаралтай асуудал болоод байна. Тухайлбал, нүүрстөрөгчийн хийн ялгаралтын хаягдалын нэмэгдэл нь ойн хомсдол,  доройтолын нийт өсөлтийн 20 хувийг эзэлж байна. Энэ нь задардаг түлш /fissile fuel/ үүсгэдэг бөгөөд (газрын тос, байгалийн хий, нүүрсшаталт нь ойн доройтол түүнийг бууруулах нь дэлхий нийтийн хувьд байгаль орчныг хамгаалахад  маш ноцтой асуудал юм.

Хиймэл дагуулууд богино хугацааны турш дэлхийг танддаг бөгөөд энэ нь хүрээлэн буй орчингийн өөрчлөлтийг ойлгоход тохиромжтой байдаг. Өнөөдөр Америкийн Landsat серийн 1970 оноос хойш хиймэл дагуулын мэдээ ашиглан газрын бүрхэвчийн ажиглалтыг явуулж, түүнтэй дүйцэхүйц бусад хиймэл дагуулуудаар төрөл бүрийн ажиглалтуудыг явуулж, сайжруулсаар байна. Гэсэн хэдий ч оптикийн хүлээн авагчийн мэдээ, мэдэээллүүд нь зарим нэгэн хүндрэл бэрхшээлтэй талуудтай байдаг бөгөөд ялангуяа энэ нь цаг агаарын зарим нөхцөл, үүлэрхэг үед хангалттай мэдээллүүдийг цуглуулж чадахгүй алдаж байна. Хэдий тийм ч богино долгионы мужийг ашигласан радарын тандан судалгаа нь байгаль цаг уурын ямар ч нөхцөлд, тухайн үзэгдэл, процессийн мэдээллүүдийг боловсруулах боломжийг бүрдүүлж байна. Эдгээрийн нэг нь "DAICHI" буюу ALOS хиймэл дагуулын PALSAR (Phased Array антеннын төрлийн сувгийн Synthetic Aperture Radar) мэдрэгч юм. 

Японы сансрын судалгааны агентлаг (JAXA) дэлхийн газрын бүрхэвчийн өндөр нарийвчлал бүхий 10 м-ийн зураглалын санг бий болгож буй бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд хийсэн 2007 оноос 2010 он хүртэлх дэлхийн ойн зураглал болон ойгүйжилтийн газрын зурагыг олон нийтэд ҮНЭГҮЙ-гээр татан авахаар түгээж байна. Энэхүү ажил нь COP10 буюу 2010 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Дэлхийн ажиглалтын бүлэг (GEO) болон Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах олон улсын талууд бага хурлууудын нарийн бичгийн дарга нарын хамтын ажиллгааны хүрээнд: 
Бид өнгөрсөн өгөгдлүүдүүд дээр ажиллан дүн шинжилгээ хийж тэдгээрийг боловсруулсанаар дэлхийн хэмжээнд ойн нүүрс хүчлийн өөрчлөлтийн хэмжээ өөрчлөгдснийг харах боломжтой болж байна. Мэдээг сонгон авч түүн дээр боловсруулалт хийснээр ойг хэр хэмжээтэй огтолж байгаа болон ойн чанарын муудалтанд хяналт хийх боломжтой юм. Өгөгдлүүдийг ангилахын тулд хамтран ажиллах  шаардлагатай байгууллагагуудтай  хамтын гэрээг хийн ажиллана.
гэсэн тунхаглалд гарын үсэг зурснаар эхэлсэн юм.

JAXA үргэлжлүүлэн ойн ажиглалтаа хийх бөгөөд PALSAR-ийн тусламжтайгаар бусад радарын мэдээ, JERS-1, бусадыг ашиглан дүн шинжилгээг хийж дэлхийн хэмжээнд болж буй ойн өөрчлөлтийн зураглал, судлагаа ч мөн хийгдэж байна. Хамтын ажиллагааны үр дүнд олж авсан мэдээнүүдээ цаг тухайд нь байгууллага тус бүр өөрсдийн вэб хаяг дээрээ түгээж байх болно.



Зураг 1. Боловсруулсан зураг PALSAR-ийн тусламжтайгаар 2009 оны хуурай улирлын 6 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл 10 метрийн нарийвчлалтай.  Геометрийн заслага*1 ба Радиометрийн заслагын тусламжтайгаар боловсруулалтыг ойролцоогоор 86 000 сцен зураг ашиглан Дэлхийн зүймэл зураг үүсгэсэн.II төрлийн PALSAR-ийн өгөгдөл дээр улаан болон ногоон өнгийг давхцуулж мөн цэнхэр нь тэдгээрийн харьцаанаас хамааран өнгөт зураг бий болно. Ногоондуу өнгө ойн модыг дүрслэх бол, хар-ногоон өнгөөс шар өнгө хүртэлх нь ойгүй хэсгийг харуулна.




Зураг 2. Дэлхийн ой/ Ойгүйжилтийн зураг (2009), хоёр төрлийн өнгийг ашиглан ойг ногоон өнгөөр харин ойгүй газрыг шар өнгөөр ялгаж танихаар ашиглаж ойн биомасс нь 100 тонн / 1 га-с  дээш газар тодорхойлогдсон байна. Нарийвчлалын хувьд энэ нь ойн болон ойгүй газрын зургийг суурь өгөгдлийн мэдээтэй харьцуулахад 84 хувийн нарийвчлалыг баталж байна.
   

Зураг 3. Хэсэгчилэн томруулсан зурагнууд нь Амазон, Африк ба Зүүн Өмнөд Азийг хамарсан зурагнууд байна. Зүүн Өмнөд Азийг хамарсан, Төв Калимантан нь хамгийн ихдээ 10 метрийн нягтралтай томрох боломжтой юм. Та тодорхой Palangkaraya бүс нутгийн ой / бус ойн нөхцөл байдлыг  доорх хаягаас харж болно.



Зураг 4. Амазоны Пара улсын 1993 оноос 2010 оны ойн өөрчлөлт. 1990 оны зургууд нь Японий "Fuyo-1" (JERS-1) хиймэл дагуулаас авсан зураг байна. Project (http://confluence.org/)


Ойн зураглал, мэдээг татах хаяг:
http://www.eorc.jaxa.jp/ALOS/en/guide/l_pal_10m_fnfmosaic_f3e.htm

Эх сурвалж: JAXA