Monday, January 31, 2011

“Геомэдээлэлзүйн судалгааны шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

“Геомэдээлэлзүйн судалгааны шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Маргааш “Геомэдээлэлзүйн судалгааны шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монгол улсын их сургуулийн 1-р байрны Дугуй зааланд болно. Энэ тухай дараахь танилцуулгаас дэлгэрэнгүй үзнэ үү...



Эх сурвалж: МУИС, ГГС

Sunday, January 23, 2011

2011 онд JAXA жижиг төслүүдийг санхүүжилнэ

2011 онд JAXA жижиг төслүүдийг санхүүжилнэ

Жил бүр Японы сансар судлалын агентлаг (JAXA)-гээс гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээ, арга зүйг өргөжүүлэх, нэвтрүүлэх үүднээс зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн "Жижиг төслүүд-2011"-ийг оны өмнөх зарласан байна.

Энэхүү хөтөлбөрт Азийн улс орнуудал тулгарч буй байгалийн гамшигт үзэгдэлүүд, тэдгээрийн үйл явц, байнгын хяналт шинжилгээ, байгаль, цаг уурын мэдээлэлүүдийг хиймэл дагуулын мэдээтэй хам боловсруулан олон нийтэд үйлчлэх судалгааны болон үйл ажиллагааны төслүүдийг хамруулах бөгөөд JAXA-гээс санхүүжилж, Тайландын Азийн Технологийн Их Сургуулийн Гео-мэдээллийн төв дээр хэрэгжүүлэх юм байна.

Энэ хөтөлбөр нь JAXA-гийн олон улсын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд:
зэрэг олон улсын хөтөлбөрүүдэд хамрагдсан улс орны мэргэжилтэнгүүдийн чадварыг сайжруулах, дээшүүлэх зорилготой болно.

Манай улсын хувьд ч энэ хөтөлбөрт оролцоход нээлттэй бөгөөд:
  • Төслийн саналыг хүлээж авах эцсийн хугацаа: 2011 оны 3-р сарын 6
  • Төслийн шалгаруулалтын дүнг мэдээлэх: 2011 оны 4-р сар
  • Төслийн арга зүй, үйл ажиллагааны явцыг тодорхойлох сургалт: 2011 оны 7-р сар (4 долоо хоног)
  • Судалгааны ажил: 2011 оны 8-10-р сар
  • Үр дүнг боловсруулах сургалт: 2011 оны 11-12-р сар
гэсэн хөтөлбөрийн дагуу энэ жил хэрэгжих юм байна. Та бүхэн нэмэлт мэдээллийг дараахь танилцуулгаас үзэх эсвэл татаж авч болно.



Төслийн саналыг электрон хэлбэрээр дараахь э-шуудангаар хүлээн авах юм байна.

Эх сурвалж: JAXA, AIT

Tuesday, January 11, 2011

ESRI-ийн э-ном: Гео -эрүүл мэнд (Geomedicine), Дүрс мэдээ (Imagery), Европын орон зайн мэдээлэлийн бүтэцийн систем (INSPIRE)

ESRI-ийн э-ном: Гео -эрүүл мэнд (Geomedicine), Дүрс мэдээ (Imagery), Европын орон зайн мэдээлэлийн бүтэцийн систем (INSPIRE)

Сүүлийн үед ESRI-гийн Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн шилдэг жишээнүүдийн цувралаас танилцуулахаа мартсан байна. Тиймээс бөөндөөд өмнөх оны сүүлээр гаргасан гурван ч цувралыг э-номыг танилцуулья. Өмнө нь"ГМС бол Ногоон технологи", "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд", "Африк дахь ГМС-ийн хэрэглээ", "Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх", "Сэргээгдэх эрчим хүчинд ГМС-ийг хэрэглэх", "Төрийн бус байгууллагууд" э-номнуудыг танилцуулж байсан билээ.

Энэ номонд:
зэрэг сэдэвүүдийг хамруулсан юм байна.


Энэ номонд:
зэрэг сонирхолтой сэдэвүүдийг агуулсан байна.


Энэ номонд:
зэрэг орон зайн өгөгдөлүүдийн бүтэц буюу spatil data infrastructure (SDI)-г үүсгэх, байгуулахад хэрэгтэй ололт амжилтууд, бодит жишээнүүдийг оруулсан маш чухал э-ном болжээ. Энд INSPIRE - the Insrastructure for Spatial Information in Europe буюу Европын орон зайн мэдээлэлийн бүтэцийн систем бөгөөд 2007 онд Европын нэгдсэн SDI-г байгуулах үүднээс баталсан юм байна.


Эх сурвалж: ESRI Press

Monday, January 10, 2011

QGIS-ийн "Copiapo" хувилбар

QGIS-ийн "Copiapo" хувилбар



Өмнөх жилүүдэд танилцуулж байсан нээлттэй эх бүхий, газарзүйн мэдээллийн системийн программ хангамж болох QGIS-ийн "Copiapo" хувилбар оны өмнө бэлэн болсон байна. Та бү
хэн QGIS-ийн вэб хуудас болон энэ холбоосоор татаж авч хэрэглэнэ үү.


Шинэ хувилбарын хувьд өмнөх хувилбаруудад гарч ирч байсан 177 төрлийн алдааг засаж, нэмэлт сайжруулалтуудын хийсэн гэнэ. Гол шинэчлэлтүүд нь :
  • Сүлжээний орчинд болон интернет серверүүдийн холболт, өгөгдлүүдийн бүтэцүүдийн хоорондын хөрвүүлгэ болон мэдээлэлийн сан, оронзайн өгөгдлүүдийн засах үйдлүүдийг
  • Агуулгын хэсэг буюу давхаргуудын хоорондох шилжилт, дэлгэцийн хадгалах горимыг
  • Шинээр нэр, тайлбар нэмэх
  • Давхаргуудыг тайлбар хэсэг болон тэмдэгжүүлэлтүүдийг
  • Газрын зураг үүсгэх г.м
хэсэгүүдэд болон үйлдэлүүдийг агуулсан байна.

Эх үүсвэр: QGiS

Thursday, January 6, 2011

“Байгаль орчны тандан судалгаа – 40” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд



Өнгөрсөн сарын эхээр Монгол улсад анх хиймэл дагуулаас мэдээ хүлээн авч, байгаль, цаг уурын судалгаанд хэрэглэж эхэлсний 40 жилийн ой болж, “Байгаль орчны тандан судалгаа – 40” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон билээ. Та бүхэнд энэ хуралд танилцуулсан илтгэлүүдийг танилцуулья.
  • Сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил - Ц. Адъяасүрэн

  • Байгаль орчны тандан судалгааны өнөөгийн хөгжил, хэтийн зорилт - С. Хөдөлмөр

  • Дүрс боловсруулалтын технологи, бүтээгдэхүүн ба хэрэглээ - Р. Оюун, П.Хишигсүрэн, М.Энхбаяр


  • Байгаль орчны тандан судалгааны ирээдүйн хандлага - Д. Амарсайхан

  • Олон хугацааны ХД-ын мэдээгээр бэлчээрийн мониторинг хийх нь - М. Эрдэнэтуяа

  • Байгаль орчны оронзайн мэдээллийн сан - М. Баясгалан, Г. Батхишиг, Н. Лхамсүрэн, М. Отгонтөгс, Ж.Сумьяасүрэн, С.Даваахүү

  • Усны чанарын мэдээллийн сан - П. Амар

  • Ойн судалгаанд ЗТС-г ашиглах нь - З. Нарангэрэл

  • Modis-ийн мэдээг ашиглан ойн төрлийг тодорхойлох боломж - Г.Нандин-Эрдэнэ

  • Газар тариалангийн бүс дэх хөрсний чийг, хур тунадасны хамаарал - Д. Булган

  • Газрын бүрхэвчийн өөрчлөлт - С. Хөдөлмөр, Н. Элбэгжаргал, С. Эрдэнэцогт, Д. Булган, О. Анхбаяр

  • Зайнаас тандан судалгааны боловсрол-сургалт -Р. Цолмон

  • Шороон шуурганы мониторинг - Л. Очирхуяг

  • Facilitis of Remote sensing Spacecraft operator

  • Байгаль орчны тандан судалгааны түүх - Цэрэн-Очир

Хэрэв та бүхэн сонирхож буй илтгэл болон нэмэлт мэдээллүүдийг зохиогчтой холбогдож авна уу.

Wednesday, January 5, 2011

Монгол программ хангамж: БиоСАН

Монгол программ хангамж: БиоСАН


Өнгөрөгч онд гарсан томоохон нэг зүйлийн тухай бичихээр аль эртнээс бэлдсэн боловч амжихгүй өдий хүрчихлээ. 2010 онд Монгол улсад гео-мэдээллийн салбарт асар их ололт амжилт авчирсан зүйл бол Монгол хүнийн ухаанаар бичигдсэн газарзүйн мэдээллийн системийг ашиглан биологийн төрөл зүйлийн судалгаа, ажиглалт, хяналт шалгалтын мэдээллийн санг үүсгэх, түүнд дүн шинжилгээ хийх БиоСАН нэртэй программ хангамж гарсан билээ. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газараас гаргасан энэхүү программ хангамж нь өнгөрөгч хавар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газараас зарласан "Шилдэг шийдэл-2010" уралдаанд шалгарч 2 дугаар байр эзлэсэн юм.

Та бүхэнд энэхүү программ хангамжийн танилцуулгыг хүргэе.



Мөн WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар эсвэл тэдний вэб сайтаар дамжуулан нэмэлт мэдээлэл болон хэрэглэхийг хүсвэл татаж эсвэл СД-ийг авч болох юм байна.

Monday, January 3, 2011

Шинэ оны мэнд...

Шинэ оны мэнд...

Сайн байна уу,

Эрхэм блог уншигч, дэмжигч та бүхэндээ ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнгөрөгч 2010 онд зайнаас тандан судлал, сансрын цаг уур, агаарын фото зураглал, газарзүйн мэдээллийн системийн шинэ ололт, программ хангамжуудын талаар баримт бичиг, ном, сурах бичиг, видео бүхий 40-иад нийтлэлүүдийг та бүхэндээ алдаг оног танилцуулсан байна. Учир хувийн шалтгаанаас болоод өмнөх жилүүдэдтэй харьцуулахад бага мэдээлэл хүргэсэнд уучлаарай.

Энэ 2011 онд та бүхэнтэйгээ хамтарч илүү олон мэдээлэл, сонирхолтой зүйлсийг мэдээлэх болно. Та бүхэндээ дахин шинэ оны мэнд хүргэе...