Monday, September 29, 2008

Байгаль орчин, түүний нөөцийн менежментэд Зайнаас тандан судлал, ГМС-ийн хэрэглээ

"Байгаль орчин, түүний нөөцийн менежментэд Зайнаас тандан судлал, ГМС-ийн хэрэглээ" сэдэвт сургалт

Тайландын Бангкок хотноо Азийн технологийн их сургуулийн Гео-Мэдээллийн Төв (GIC)-д "Байгаль орчин, түүний нөөцийн менежментэд Зайнаас тандан судлал, ГМС-ийн хэрэглээ" сэдэвт сургалт 2008 оны 11-р сарын 24-нээс 12-р сарын 5-ний хооронд болох гэж байна. Гео-Мэдээллийн төв нь 1995 оноос тус сургуульд байгууллагдаж зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг байгаль орчин, түүний судалгаа, гамшигийн зураглал, ядуурлын байдал г.м төрөл бүрийн салбарт хэрэглэж ирсэн Зүүн болон Зүүн өмнөд Азид ихээхэн туршлагатай, нэр хүндтэй сургалтын төв билээ. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй мэргэжилтнийг бэлдэж, урт болон богино хугацааны сургалтын төгсөгчид 1000 илүү гарсан байна.

Энэхүү сургалтын тухай болон өгөгдлийн маягтыг тус төвийн вэб хуудаснаас авна уу.

Friday, September 26, 2008

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд

(Essays on the Geography and GIS)

ESRI-гийн ArcNews-т хэвлэгдэж байсан төрөл бүрийн өгүүллэг, эссэнүүдийг Reader Matt нэгтгэн ном болгож гаргасан байна. Энэ электрон номыг татаж аваарай. Энд төрөл бүрийн түвшинд ГМС-ийг хэрхэн ашигласан, туршлагуудыг нэгтгэсэн байна.

Татах хаяг: http://www.esri.com/library/bestpractices/essays-on-geography-gis.pdf

Эх сурвалж: http://www.directionsmag.com/

P.S:Ойрын 2 сард ажил ихтэй байгаад блог дээрээ нийтлэл гаргалгүй удсанд уучлаарай. Хэрэв та гео-мэдээлэлтэй холбоотой нийтлэл тавихийг хүсвэл э-шуудангаар хандаарай.