Friday, April 22, 2016

Сургалт: Зайнаас тандан судлалын анхан шатны 2 өдрийн сургалт

Сургалт: Зайнаас тандан судлалын анхан шатны 2 өдрийн сургалт

                        

Монголын гео мэдээллийн холбоо (МГХ) нь гишүүд, геомэдээллийн салбарын сонирхогч нарт зориулан Үндэсний зайнаас тандан судлалын төв (NRSC)-тэй хамтран зайнаас тандан судлалын 2 өдрийн сургалтыг 2016 оны 5-р сарын 6, 7-нд Ус, Цаг уур, Орчны мэдээлэл, Судалгааны Хүрээлэнгийн сургалтын танхимд зохион байгуулах гэж байна. 

Сургалтын хөтөлбөр:



Сургалттай холбоотой нэмэлт мэдээллүүдийг 88779989, 99081644 болон mongeoinfo@gmail.com, info@geomedeelel.mn гэсэн э-шуудангаар холбогдож авна уу. Энэхүү сургалт нь анхан шатны бөгөөд цаашид сар бүр зохион байгуулагдах бөгөөд ирэх намраас дараа дараагийн шатны сургалтуудыг зохион байгуулах болно.

Сургалтын хөтөлбөр, өдөр, үргэлжлэх хугацаа болон төлбөр
Түвшин
Өдөр
Үргэлжлэх хугацаа
Төлбөр
2016 оны 4-р сарын 29, 30
2 өдөр
300,000.00₮
Анхан*
2016 оны 5-р  сарын 27, 282 өдөр
300,000.00₮
Анхан
2016 оны 6-р  сарын 24, 252 өдөр
300,000.00₮
* - 5-р сарын сургалт МУИС дээр зохион байгуулагдана.


Сургалтын төлбөр хийх хаяг:
Төрийн банк.
Хүлээн авагчийн нэрМонголын гео мэдээллийн холбоо
Дансны дугаар: 102100476784
Төлбөрийн зориулалтСургалтын төлбөр, өдөр, өөрийн овог нэрээ бичнэ үү.

ЖИЧ: МГХ-ы гишүүдэд 20%-ийн хөнгөлөлттэй сургах болно. Сургалтын төлбөр нь ашгийн төлөө бус, холбооны үйл ажиллагааг дээшлүүлэхэд ашиглагдах болно. 

Thursday, April 21, 2016

Дөрөвдүгээр сарын Гео уулзалтын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын Гео уулзалтын илтгэлүүд
Presentations of April Geomeeting


Өчигдөр энэ сарын "Гео-уулзалт" Шинжлэх Ухааны Парк, Мэдээлэл Технологийн 302 тоотод Монгол-Австралийн нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Л.Ариунаа үйл ажиллагаанд оролцож, нээлтийн үг болон үйл ажиллагаа хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар болон цаашид хэрэгжүүлж болох үйл ажиллагаануудын тухай мэдээлэл өглөө.


Уулзалтанд 50 гаруй салбарын мэргэжилтэнгүүд, судлаач, оюутнууд, сонирхогч нар цуглан байгаль хамгаалал, тухайлбал биологийн төрөл зүйлийн амьдрах орчны загварчлал, орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэргийг тооцоолоход гео-мэдээллийн технологи, аргачлалыг хэрхэн хэрэглэж буй тухай хэлэлцэж, ярилцлаа.

  • Байгаль хамгаалалын төлөвлөлт, дүн шинжилгээ хийхэд геомэдээллийн технологи, аргазүйг хэрэглэх боломжууд - Б.Бүүвэйбаатар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль хамгаалалын судалгааны удирдагч


  • 18:50 Биологийн төрөл зүйлийн амьдрах орчны зураглалд MAXENT загварыг ашиглах нь – Д.ЭнхбилэгХөхтөн Амьтны Экологийн Нийгэмлэг

Уулзалтын дундуур болон төгсгөлд нь ороцлогчид хоорондоо танилцуулж, цаашид хамтран ажиллах хэд хэдэн үйл ажиллагаануудын тухай ярилцлагууд боллоо. Тухайлбал, ирэх 9-р сарын албан ёсны, анхны ESRI-ийн Монголын хэрэглэгчдийн хурал буюу ArcGIS-ийн хурал, мөн Монгол Ай Ди ХХК-ийн боловсруулж буй газрын зураг, түүнтэй холбоотой бизнес боломжуудын тухай танилцуулга хийж, дараа дараагийн үйл ажиллагаануудад хамтран ажиллах саналыг солилцлоо.


Үйл ажиллагааны явцын тухай фото альбом болон онлайн шууд дамжуулалтын бичлэгтэй та бүхэн танилцана уу.



Энэ сарын уулзалтанд хүрэлцэн ирсэн, дэмжсэн, илтгэлээ танилцуулсан та бүхэнд баярлалаа.

Thursday, April 14, 2016

April Geomeeting

 April Geomeeting


Monthly Geo-meeting is held on Wednesday of the third week of every month for geospatial science and technology professionals and public. April Geo-meeting will be organized in the training room on 3rd floor, Room #302 of the IT Park at 17:30 on Wednesday, April 20 supported by Mongolia Australia Society (MOZZIES).



Agenda:
17:30 Registration
17:40 Introduction about Geo-meeting
18:00 Conservation Analysis and Planning Using Geospatial Technology and Method Buuveibaatar. B, Wildlife Conservation Society (WCS) Mongolia Program, Lead for Conservation Science
18:30 Break /Networking/
18:50 Biodiversity Habitat Modelling using MARXENT approach – Enkhbileg. D, Mammal Ecology Society, NGO
19:20 Discussion Q/A /Networking/

Location:

Friday, April 8, 2016

Дөрөвдүгээр сарын "Гео-уулзалт" / April Geomeeting

Дөрөвдүгээр сарын "Гео-уулзалт" /  April Geomeeting


Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 4-р сарын 20-ны өдөр 17:30 цагаас Шинжлэх ухааны парк, Мэдээллийн технологийн 3-р давхарын 302 тоот сургалтын өрөөнд Монгол-Авсрталийн Нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах болно. 



  • 17:30 Бүртгэл
  • 17:40 "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:00 Байгаль хамгаалалын төлөвлөлт, дүн шинжилгээ хийхэд геомэдээллийн технологи, аргазүйг хэрэглэх боломжууд - Б.Бүүвэйбаатар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль хамгаалалын судалгааны удирдагч
  • 18:30 Завсарлага /Networking/
  • 18:50 Биологийн төрөл зүйлийн амьдрах орчны зураглалд MAXENT загварыг ашиглах нь – Д.ЭнхбилэгХөхтөн Амьтны Экологийн Нийгэмлэг
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг байгаль хамгаалалд хэрэглэх талаар уулзалт ярилцлага болно.