Байгаль Хамгааллын ГМС-ийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2015 оны тэтгэлэг
Байгаль Хамгааллын Газарзүйн мэдээллийн системийн Нийгэмлэг (SCGIS)-ийн 2015 оны тэтгэлэг зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь ESRI-гийн ArcGIS программ хангамж ашиглан байгаль орчны ажлуудад ГМС-ийн хэрэглээг заах 3 долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах боломжийг олгох юм (6 сарын 29 - 7 сарын 17, Дэвис, Калифорни). Үүнээс гадна ГМС-ийн технологийн салбартаа хамгийн томд тооцогддог хоёр хурал болох ESRI-ийн 35 дахьОлон Улсын Хурал (7 сарын 20-24, Сан Диего, Калифорни), жил бүр зохиогддог Байгаль Хамгааллын ГМС-ийн нийгэмлэгийн 18 дахь хуралд (7 сарын 26-29, Монтэрэй, Калифорни) оролцоно. Түүнчлэн ESRI-гээс гаргасан ГМС болон ArcGIS –ийн ном хэвлэлүүдийг авна.
Тэтгэлэг хөтөлбөр нь
байгаль орчны чиглэлийн ТББ-ууд, бусад байгууллагуудаас хэрэгжүүлж буй ашгийн
бус байгаль орчны төслүүд дээр ажилладаг хүмүүст (их сургуулиуд, судалгааны байгууллагууд
гэх мэт) нээлттэйгээр өргөдлүүдийг хүлээн авна. Тэтгэлэгт ихэвчлэн хоол, ESRI-гийн сургалтын төлбөр, дээрх 2 олон улсын хуралд оролцох бүртгэлийн төлбөр
ордог бөгөөд замын зардал болон байрны зардлын зарим хэсгийг өөрсдөө төлөхөөс гадна аяллын зардлыг бүрэн дааж чадах байгууллагуудыг өрсөлдүүлэх зарчим дээр үндэслэдэг.
Өргөдлийг АНГЛИ ХЭЛ дээр хүлээн авна. Мөн англи хэлний мэдлэгийн түвшин нь хамт олонтойгоо ойлголцохуйц байх, тухайн ажилладаг салбарынхаа талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ англи хэлний түвшин нь оролцогчдыг шалгаруулах гол шалгуур болохгүй.
Өргөдлийг АНГЛИ ХЭЛ дээр хүлээн авна. Мөн англи хэлний мэдлэгийн түвшин нь хамт олонтойгоо ойлголцохуйц байх, тухайн ажилладаг салбарынхаа талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ англи хэлний түвшин нь оролцогчдыг шалгаруулах гол шалгуур болохгүй.
Монгол улсаас оролцогч нь ОХУ-аас өргөдөл
гаргагчидын хамтаар дотор түүний хөрш буюу ойролцоо орших улсуудыг хамруулна. Жишээ нь
Монгол, Украйн, Армен гэх мэт. улсуудаас өргөдөр гаргагчидтай өрсөлдөж, шалгаруулалт орно.
Өмнөх жилд уг
хөтөлбөр хэрхэн явагдсаныг дараахь хуудаснаас уншиж танилцана уу.
Хаяг: LiveJournal SCGIS-Russia http://scgis-ru.livejournal.com/ болон Facebook хуудас:
Хаяг: LiveJournal SCGIS-Russia http://scgis-ru.livejournal.com/ болон Facebook хуудас:
Олон нийтийн
сайтуудад тавигдсан уг хөтөлбөртэй холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлгийг
http://gis-lab.info/forum/viewtopic.php?t=15887 эсвэл мэйлээр
scgisrussia@gmail.com .
Өргөдлийн загвар, заавар бусад нэмэлт мэдээллийг http://gis-lab.info/projects/scgis/ гэсэн хаягаар хандан татаж авна уу.
Өргөдлийг цахим
байдлаар scgisrussia@gmail.com гэсэн хаягаар
хүлээн авна. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацааа 2015 оны 3 дугаар
сарын 6.
Эх сурвалж: SCGIS
Эх сурвалж: SCGIS
No comments:
Post a Comment