Thursday, March 26, 2009

“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний ба Олон улсын 3-р уулзалт ярилцлага

ЗАРЛАЛ

“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний ба Олон улсын 3-р уулзалт ярилцлага

2009 оны 6 дугаар сарын 29-30, Улаанбаатар, Монгол

“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээсэдэвт Үндэсний болон Олон улсын 3-р Их хурал нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2009 оны 6 дугаар сарын 29-30 хооронд болохыг зарлаж байна. Монгол Улсын Их Сургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал (ЗТС) ба Газарзүй мэдээллийн систем (ГМС)-ийн лаборатори нь тус хурлыг санаачилж, зохион байгуулгах гэж байна. Монголын дэлхий судлал, зайнаас зайнаас тандан судлах нийгэмлэг (МДСЗТСН), Гео-мэдээлэл блог (МГМН)* хурлын хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр оролцож байна.

Энэхүү хурал нь гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи, ЗТС ба ГМС болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн гео - мэдээллийн технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна.

Хурал нь үндсэн, аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

“Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны газарзүй мэдээллийн хэрэглээ” сэдэвт Үндэсний болон Олон улсын III-р уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна. Бид хуралд ивээн тэтгэгчээр оролцох болон өөрийн үйл ажиллагааны танилцуулга, хичээл зэрэг тусгай хэсгүүдийг явуулахыг сонирхогч болон хамтрагч талуудыг урьж байна.

Уулзалт ярилцлагын сэдвүүд: Уулзалт ярилцлага нь дараахь сэдвүүдийг хамрах хэдий ч эдгээр сэдвүүдэд баригдалгүйгээр гео-мэдээллийн хэрэглээний талаар бүхий л салбаруудыг хамрах болно. Үүнд:

  • Гео-мэдээллийн технологи болон судалгааны чиг хандлага
  • Дэлхийн хүрээлэн буй орчин ба Уур амьсгалын өөрчлөлт
  • Өндөр нарийвчлалтай зураглалын боловсруулалт ба хэрэглээ
  • Зайнаас тандан судлал, Газарзүй мэдээллийн систем ба Чиглүүлэгч Системүүдийг хам хэрэглээнүүд
  • Дүрс мэдээний боловсруулалт ба ангилалын арга зүй
  • Газар ашиглалт ба газрын бүрхүүлийн өөрчлөлт
  • Цөлжилт, газрын доройтол
  • Хөдөө Аж Ахуйн мэдээллийн зураглах
  • Ойн болон хээрийн түймрийн мониторинг
  • Цас, мөсөн бүрхүүлийн мониторинг
  • Байгалийн гамшгийн мониторинг
  • LIDAR технологи
  • Гео-мэдээллийн сургалт, сурталчилгаа
  • Зураг зүйн онол ба хэрэглээ
  • Зураг зүй дэх өгөгдлийн загварууд
  • ГМС-ийн хэрэглээ
  • Хүрээлэн буй орчин ба байгалийн нөөцийн менежментэд ГМС-ийг ашиглах нь
  • Байгаль хамгааллын ГМС
  • Геофизик, астрономын судалгаа
  • Сансрын цаг уур

Хураагуй ба өгүүллэг

Оролцогчид уулзалт, ярицлаганд оролцох илтгэлий хураангуй болон оролцох тухайгаа товлосон хугацаанаас өмнө mongeoinfo@gmail.com, tzr112@psu.edu э-шуудангуудаар мэдэгдэнэ үү.

Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (нэгдүгээр зохиогчийн доогуур зурсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж өгнө. (Харъяалал, муж, улс орон, хот, гудамж, дүүрэг мөн утасны дугаар, факс, болон e-mail хаяг). Мөн оюутнуудын илтгэлийн хэсэг явагдаж болно.

Чухал өдрүүд

Хураангуй - 2009 оны 4 дүгээр сар 26

Өгүүллэг - 2009 оны 6 дугаар сар 5-аас өмнө тус тус явуулна уу

Бүртгэл - 2009 оны 6 дугаар сар 26

Хурал болох хугацаа - 2009 оны 6 дугаар сар 29-30

...

Хурлын тухай мэдээлэл авахыг хүсвэл дараах э-шуудангаар хаягаар холбогдоно уу:

tzr112@psu.edu,mongeoinfo@gmail.com.

Мөн хурлын зарыг SCGIS-ийн Монголын бүлгэмийн Yahoo бүлгийн файлын сан эсвэл бидний Facebook дэх бүлэг болон хуудаснаас бүрэн эхээр нь Монгол, Англи хэл дээр авна уу.


Tuesday, March 24, 2009

Хөрс судлаач эрдэмтэд дэлхийн хөрсний зургийг бүтээх нь

Хөрс судлаач эрдэмтэд дэлхийн хөрсний зургийг бүтээх нь

Сиднейн их сургуулийн эрдэмтэд технологийн хөгжил дэвшлийг даган дэлхийн хөрсөн бүрхэвчийн зургийг ойрын 5 жилийн хугацаанд бүтээж хөрсний чанарыг илтгэх "Google Earth"-тэй адил тогтолцоог бүтээхийг зорьж байна.

Сиднейн Их Сургуулийн Австралийн Хөдөө аж ахуйн Нарийн Судалгааны Төвийн захирал, профессор Алекс МакБратни Дэлхийн хөрсний зураг нь дэлхийн хэмжээнд 100 метрийн зайцтайгаар хөрсний мэдээллийг тодорхойлно хэмээн мэдээлжээ. Харин одоо ашиглагдаж буй хөрсний зураг нь 1:5000000-ын масштабтай буюу дэлхийн хэмжээнд 5000 м тутам дахь хөрсний мэдээллийг өгч байгаа билээ.

Хөрсний мэдлэгийг тоон системийн эрин зуунд хөтлөн оруулах энэ санаа нь хүнсний нөөцийн аюулгүй байдлыг хангах олон улсын үүсгэл санаачлагад эерэг нөлөө үзүүлэх болно хэмээн профессор МакБратни өгүүлжээ. “Эдгээр газрын зургууд нь үр тарианы бүх төрлүүдийн үйдвэрлэлийн хүчин чадлыг дэлхийн хэмжээнд хэдэн тэр бум цэг дээр тодорхойлсон нарийн, бодит тооцоог өгөх юм”.

Профессор МакБратни дэлхийн хөдөө аж ахуйн байгууллагуудад харъяалагдах эрдэмтэн судлаачидтай хамтран Дэлхийн Хөрсний Зураг төсөл дээр ажиллаж байна. Тэд Дэлхийн тэнцвэрт байдлыг хангахад хөрсөн бүрхэвчийн гүйцэтгэх үүргийг илүү өргөн цар хүрээнд ойлгуулахыг зорилгоо болгожээ.

2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэр бумд хүрэх тооцоонд үндэслэвэл хүнсний үйлдвэрлэлийг одоогийн төвшнөөс хоёр дахин хэмэгдүлэх хэрэгцээ шаардлага үүсэх нь мэдээж хэмээн МакБратни өгүүлжээ. Тэрээр мөн “Дэлхийн хөрсний зураг” төслийн дэд даргаар ажилладаг аж.

Технологи нь уур амьсгалын өөрчлөлтийн одоо ашиглагдаж буй загваруудыг сайжруулахад мөн чухал үүрэгтэй болохыг тэрээр дурьдаад “Бидний боловсруулж буй хөрсний зургийн мэдээлэл нь их хэмжээний СО2 ялгаруулах, мөн тийм хэмжээний карбон шингээх үүргийг гүйцэтгэх хөрсөн бүрхэвчийн талаар нарийвчилсан өгөгдлийг агуулах тул уур амьсгалын загваруудыг илүү бодитой болгоход туслах юм. Харин одоо эдгээр бүс нутгуудад ашиглагдаж буй хөрсний нарийвчилсан мэдээлэл маш дутмаг байгаа билээ” гэжээ.

Зургуудыг төлөв байдлын болон эрсдлийн үнэлгээний аргазүйд суурилах бөгөөд энд зайнаас тандан судлах арга, геостатистик загварын аргуудыг ашиглах юм. Эдгээр шинэ технологиудыг Хөрсний Тоон Зураглал (ХТЗ) гэж нэгтгэн нэрлэж болно. ХТЗ нь GPS хүлээн авагч, хээрийн сканнер, зайнаас тандан судалгааны мэдээлэл болон бусад өгөгдлүүдийг тоон зураглалын геостатистик интерполяци, дедукцийн алгоритм, ГМС зэргийг ашиглан боловсруулах юм. МакБратнийн хэлснээр “Бид хөрсний үе давхаргын мэдээлэл, тэдгээрийн ангиудыг тэдгээрийн тархалтанд нөлөөлөх уур амьсгал, ургамал, газар ашиглалт, байршил, нас зэрэг хүчин зүйлэд тулгуурлан тодорхойлох үзэл санаагаа хэдийн боловсруулаад байгаа” гэжээ.

“Үүнийг хийхэд байгаль орчы багц мэдээллийг олгох зайнаас тандан судлах аргууд, тэдгээр мэдээллийг үнэлэх, нэгтгэх ГМС зэрэг шинэ технологиуд бидэнд их тус болсон” гэдгийг тэрээр цохон тэмдэглэжээ.

МакБратнигийн хэлснээр түүний баг хөрсний талаархи суурь мэдээлэл болон байгаль орчны өгөгдлүүдэд түшиглэсэн судлгааны хэд хэдэн арга барилыг хэдийн боловсруулаад байгаа аж. Австралийн хувьд энэ төрлий мэдээлэл нь шийдвэр гаргачид, сав газрын менежментийн байгууллагууд болон газар тариланчидад ХАА төлөвлөлт ба менежментийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Б.Баяртунгалаг, Н.Мандах

Эх сурвалж: Univesity of Sydney

Monday, March 23, 2009

3-р сарын 23: Дэлхийн цаг уурын өдөр

3-р сарын 23: Дэлхийн цаг уурын өдөр

Хүн төрөлхтөн амьдралынхаа бүхий л үед өөрийн амьдарч буй газрынхаа орчин байдал, агаар мандал, цаг агаарын төлвийг шинжиж, ажиглаж ирсэн билээ. Манай өвөг дээдэс энэ тал гаргуун их түүхийг бүтээж, мал аж ахуйтайгаа холбож өөрсдийн амьдралдаа өдөр тутам хэрэглэж ирсэн. Үүнийг одоо ч гэсэн малчид хэрэглэж, өдөр тутам радиогоороо цаг агаарын мэдээг хүлээн авч амьдарч байна. Монгол улсад 85 жилийн өмнөөс албан ёсоор цаг агаарыг ажиглаж, судлах шинжлэх ухааны ул суурьтай хөтөлбөр эхэлсэн хэдий ч Богд хаант Монгол улсын үед ч Их Хүрээнд цаг уурын ажиглалтыг хийж ирсэн түүхээс гадна эрт дээр үед ч Чингис түүний үр хүүхдүүдийн байлдан дагуулалтын үед цэрэг дайндаа тухайн улс орнуудын цаг агаарын мэдээллийг ч цуглуулж , ашиглаж байсан баримт ч бий билээ.

Миний бие цаг уурын инженер мэргэжилтэй бөгөөд сансрын цаг уур буюу хиймэл дагуулын мэдээгээр байгаль цаг уурын үзэгдлийг ажиглах, боловсруулах талаар мэргэшсэн билээ. Тиймээс ч энэ өдөр нийт цаг уурчдаа ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЖ байна.

Дэлхийн цаг уурын байгууллага нь нийт 188 гаруй орны гишүүнчлэлтэй 5 бүс нутагт хуваагдан, байгаль цаг уурын үзэгдлийг ажиглах, судлах, тэдгээрийг урьдчилан мэдээлэх, цаг агаарын мэдээний хэрэглээг ихэсгэх, цаг уурчдын боловсрол, чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын, бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага билээ. 1950 оноос Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэх санаачилга гарч жил бүр нэгэн сэдвийн доор тэмдэглэж, тэрхүү сэдэвтэй холбоотой үйл ажиллагаа, сурталчилгааг хийж олон нийтийн хамтын ажиллагааг идэвхжүүлдэг билээ. Энэ жил "Цаг агаар, уур амьсгал болон бидний амьсгалж буй агаар" гэсэн сэдвийн доор энэ өдрийг тэмдэглэж байна.

Friday, March 20, 2009

3-р сарын 22: Монгол хүн анх удаа сансарт ниссэн өдөр

3-р сарын 22: Монгол хүн анх удаа сансарт ниссэн өдөр

Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмэрэ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ. Манай улсын хувьд ч "ахынхаа" тусламжтайгаар 3 сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз-39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр ( 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Жүгдэрдэмидийн Гүррагчаа(1947 оны 12 -р сарын 05) нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.

Энэ нислэг нь Интеркосмос буюу Сансар огторгуйг энхийн зорилгоор хэрэглэх хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бөгөөд түүний орлон нисгэгчээр Майдаржавын Ганзориг сонгогдон бэлтгэгдсэн байна.

Энэхүү нислэгээр Салют-6 сансрын станц дээр Союз-Т4 хөлгийн хамтаар холбогдон түүн дээр байсан хэд хэдэн судалгааны ажлаас гадна задгай сансарт гарсан байна.

Энэ үйл явдалыг дурсан өнгөрсөн жил Ж.Гүррагчаа гуайн Өнөөдөр сонинд ярилцлагыг эндээс уншиж сонирхоно уу.

Дэлхийн усны өдөр 2009

Дэлхийн усны өдөр 2009

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр нилээн чухал өдрүүд болж өнгөрөх нээ, эдгээрийн нэг нь Дэлхий усны өдөр-2009 буюу 3-р сарын 22-ны өдөр билээ. Анх 1992 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай Бразилийн Рио-дэ Жанеиро хотноо болсон олон улсын хурлаас энэ өдрийг тэмдэглэх уриа гарч, амьдралын амин дэм болсон усны хэрэглээг зүй зохистой болгох, хамгаалах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол олгох зэрэг устай холбоотой олон асуудлуудыг шийдэх зорилтууд тавьсан билээ.

Энэ жил "Хил дамнасан ус" нэрээр "Хамтын хэрэглээ-Хамтын боломж" сэдвийн доор энэ өдрийг зохион байгуулж байгаа бөгөөд Ус, Цаг уурын Хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч Др Г.Даваа-гийн “Хилийн ус ба хамтын боломж” нийтлэлийг хүргэж байна.

Дэлхийн усны өдөр - 2009 оны 3 дугаар сарын 22
“Хилийн ус ба хамтын боломж”
Ус судлалын секторын эрхлэгч Др Г.Даваа

Энэ онд Дэлхийн усны өдрийг “Хилийн ус ба хамтын боломж” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхэд улс, орнуудын хил, нутаг дэвсгэрийг дамжин урсах хилийн усны нөөцийг хамтран зохистой ашиглах, хамгаалахад гол анхаарлыг хандуулах, хамтын оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж байна.

Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь 2 ба түүнээс олон орны нутаг дэвсгэрийг хамран орших гол мөрөн, нуурын сав газарт оршин сууж байна. Дэлхийн хуурай газрын бараг тэн хагасыг эзлэх хилийн 263 гол мөрөн, нуурын сав газар 145 орны нутаг дэвсгэрийг хамарна. Энэхүү сав газарт асар их хэмжээний усны нөөц улс орнуудын хил, гол мөрөн, газар доорх уст давхаргаар дамжин бидэнд үл мэдэгдэм, аниргүйхэн урсана.

Усны нөөц, ашиглалтын асуудалд
Улс орны Засгийн газар бүр хүн амыг эрүүл орчинд сайн сайхан, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахын төлөө чармайна. Хүн ам, эдийн засаг хөгжихийн хэрээр цэнгэг усны хэрэглээ, хэрэгцээ улам бүр өснө.


Манай Дэлхий дээр хүн бүрт х а н г а л т т а й хэмжээний цэнгэг усны нөөц бий боловч, энэ нөөц нутаг дэвсгэрээр туйлын жигд бус тархацтай хийгээд усны нөөцийн зүй зохистой менежмент ихэнх нутагт хангалтгүй байна.
Дэлхийн зарим бүс нутагт цэнгэг ус хот суурин, үйлдвэр, ХАА-н хаягдал усаар бохирдож, нөөц нь хомсдох шалтгаан болж байна. Өдөр тутам дэлхийн хүн ам ахуйн 2 сая тонн бохир ус цэнгэг усны эх үүсвэрт цутган, бохирдуулж байна.


Өнөөдөр Дэлхийн олон оронд цэнгэг усны хомсдол нүүрлэж, цаашид энэ байдал улам бүр гүнзгийрэх хандлагатай байна. 2025 оны үед Дэлхийн 1800 сая хүн цэнгэг усны онцгой гачигдалтай, дэлхийн хүн амын гуравны нэг нь гачигдалтай нөхцөлд амьдрах хандлагатай байгаа ажээ.

Дэлхийн зарим бүс нутагт цэнгэг ус хот суурин, үйлдвэр, ХАА-н хаягдал усаар бохирдож, нөөц нь хомсдох шалтгаан болж байна. Өдөр тутам дэлхийн хүн ам ахуйн 2 сая тонн бохир ус цэнгэг усны эх үүсвэрт цутган, бохирдуулж байна.

Хөгжиж буй орнуудад үйлдвэрийн нийт бохир усны 70 орчим хувийг цэвэрлэгээгүйгээр ашиглаж болохуйц усны эх үүсвэрт хаяж байна. 1900-гаад оноос хойш дэлхийн цэнгэг усны нөхөн сэргэх нөөцийн нэгэн хэсэг болох намгийн хэмжээ 50 орчим хувиар хорогджээ. Уур амьсгалын өөрчлөлт усны нөөц, горимд зайлшгүй нөлөөлөх учраас түүнд зохицсон менежментийг явуулах шаардлага тулгарч байна. Агаарын температур нэмэгдэж, хур тунадасны орон зай, цаг хугацааны хуваарилалт өөрчлөгдсөнөөс шалтгаалан их үер, ган, зуд зэрэг устай холбоотой байгалийн гамшгийн давтагдал, хамрах хүрээ олон бүс нутагт нэмэгдэж байна. Цэнгэг усны дийлэнх нөөцийг агуулах өндөр уулсын мөстөл мөсөн гол, хур цас, туйлын мөс хайлж байна. Бид хил дамнан урсах гол мөрөн, газар доорх усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах хамтын үйл ажиллагааг өрнүүлж, хөрш орнуудтайгаа хамтран хариуцлагыг хүлээж, өнөө ба хойч үедээ өвлүүлэн үлдээх хамтын боломжийг бүрдүүлэхийг Та бүхнээс уриалж байна. ... (үргэлжлэлийг эндээс үзнэ үү)


Эх сурвалж: Ус, Цаг уурын хүрээлэн


Thursday, March 19, 2009

ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ,ӨНДӨР ТУСГАГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ,ӨНДӨР ТУСГАГИЙН
НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот


Дугаар 25

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
  1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа геодезийн байрлалын сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд олон улсын геодезийн “WGS-84” солбицлыг, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, том, дунд масштабын байр зүйн зураглалд дэлхийн хөндлөн меркаторын “UTM” тусгагийг хэрэглэж байхаар тогтсугай.
  2. Монгол Улсын геодезийн байрлалын болон өндрийн сүлжээгээр тодорхойлогдсон цэгүүдийг “GPS”-ын технологи ашиглан шинэчилж, улсын триангуляцийн сүлжээний цэгүүдийн солбицлыг “WGS-84” тогтолцоонд тодорхойлох ажлыг 2012 онд багтаан дуусгах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.
  3. Геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.
  4. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА

Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Facebook: Блогийн гишүүдийн харилцаа

Facebook: Блогийн гишүүдийн харилцаа

Блогийн уншигч гишүүдийнхээ харилцааг нэмэгдүүлэх, танилцах мөн мэдээ, мэдээллийг зөвхөн ганц блогоор биш өөр интернетийн боломжоор явуулах үүднээс FACEBOOK-д "Гео-мэдээлэл" гэсэн хуудас болон бүлгийг нээлээ. Та бүхэн гишүүнээр элсэж мэдээ, мэдэээллээсээ харамгүй хуваалцан гэж итгэж байна.

  • "Гео-мэдээлэл" хуудас:
http://www.facebook.com/pages/Geo-medeelel/46128164039

  • "Гео-мэдээлэл" бүлэг:
http://www.facebook.com/group.php?gid=74921460040

Мөн "Э-шуудангаа бүртгүүлэх" хэсэгийн доор байгаа "Find us on facebook" гэсэн дээр дарж холбогдоно уу.

Wednesday, March 18, 2009

ESRI-гийн э-ном: ГМС бол Ногоон Технологи

ESRI-гийн э-ном: ГМС бол Ногоон Технологи
(GIS is A Green Technology)


ESRI-гийн ГМС-ийн шилдэг жишээнүүдий цуврал э-номны "ГМС бол Ногоон технологи" гэсэн номыг танилцуулж байна. Мөн өмнө нь бид "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд" э-номыг танилцуулж байсан билээ.

Энэхүү номонд инновацийн судалгаа, байгаль орчин болон хүрээлэн буй орчны бэрхшээлүүдийг хэрхэн шийдэхэд ГМС-ийг ашигласан судалгааны тухай оруулсан бөгөөд дараахь эссэнүүдээс бүрдэж байгаа юм байна. Үүнд:
  • ГМС-ийн Дэлхийн Ногоон Санаачилга дахь нөлөө
  • Салхины эх үүсвэрийн том ертөнц
  • Нью-Йоркийн Буффало дахь Салхийг Модны менежментэд хэрэглэх
  • Индонезийн Жакарта хотын Агаарын бохирдолыг бууруулах
  • Зөөврийн ГМС-ийг үр дүнтэй хэрэглэх нь
  • Нүүрс хүчлийн давхар исэлийн тархагдалтыг ГМС-ээр тодорхойлсон
  • Middle Rio Grande голыг сэргээхэд ГМС-ийг хэрэглэсэн
  • Westchester орчмын Ногоон газрын зураг нь Дэлхий дулаарлын эсрэг тэмцэх төлөвлөгөөнд тусалсан
  • Colonial Pipeline компаний этилийн шатахууны түгээлтийг ГМС-ээр зурагласан
  • Бостон хотын нарны эрчим хүчийг ашиглах жишээг Вэб-ГМС-ээр харуулсан
  • Загасны аж ахуйны тогтвортой менежментэнд ГМС-ийг хэрэглэсэн
г.м олон салбарт ГМС-ийг үр дүнтэй хэрэглэсэн шилдэг баримт, тоо, мэдээллүүдийг багтаасан байна.

Э-номыг эндээс татаж авна уу: http://www.esri.com/library/bestpractices/gis-is-green.pdf

Эх сурвалж: ESRI presss

Google Earth-ийн файлыг онлайнаар ArcView-ийн shape файл болгох

Google Earth-ийн файлыг онлайнаар ArcView-ийн shape файл болгох

Zonum Solutions програм хангамжийн компаний Google Earth-ийн файл (KML)-ыг онлайнаар ArcView-ийн shape файл болгох хэрэгслийн шинэ, сайжруулсан хувилбар гарсан байна. Өмнөх хувилбар нь:


хэлбэртэй байсан бөгөөд одоо ч гэсэн ашиглаж бусад CAD, хүснэгтэн файлын төрөл рүү хөрвүүлж болох юм байна. Харин шинэ, сайжруулсан shape файлын хэлбэр лүү оруулах хэрэгсэл нь http://www.zonums.com/online/kml2shp.php гэсэн хаяган дээр байрлаж байгаа бөгөөд доор зургыг нь оруулав.

Мөн Zonum Solutions -ийн гео-мэдээллийн олон үнэгүй, онлайн хэрэгслүүдийг бас ашиглаж болох юм байна.

Эх сурвалж: Zonum Solutions

Monday, March 16, 2009

Arramagong DVD: Гео-мэдээллийн программ хангамжуудын багц

Arramagong DVD: Гео-мэдээллийн программ хангамжуудын багц

Өмнө нь QGIS-LiveCD хувилбарыг танилцуулж байсан билээ. Энэ удаа нээлттэй эх үүсвэрт суурилсан гео-мэдээллийн программ хангамжууд багц болох Arramagong DVD хувилбарыг та бүхэндээ танилцуулж байна. Arramagong DVD багц нь Xubuntu систем дээр DVD-Rom-ээс ачаалагдахаар LISAsoft компаний дэмжлэгтэйгээр бүтээгдсэн байна.


Arramagong DVD багц нь 2008 оны 12-р сард Өмнөд Африкийн Кейптаун хотноо болсон FOSS4G-ийн ээлжит хурал дээр танилцуулагдсан бөгөөд нээлттэй эх үүсвэрт суурилагдсан гео орон зайн мэдээллийн программ хангамжуудын танилцуулга болон сургалтын зориулалттай багц юм байна.

Та бүхэн дараахь хаягуудаар хандан татаж авна уу:
  • Arramagong - Live DVD:
  • Arramagong DVD - Beta (сүүлчийнх):

GRASS GIS программ хангамжын хичээл (үнэгүй)

GRASS GIS программ хангамжын хичээл (үнэгүй)

Geographic Resources Analysis Support System (ГССДС - Газарзүйн Сангийн Судлагааг Дэмжих Систем) гэдэг нь GRASS-GIS нэрээр хэрэглэгчид мэдэх бөгөөд төрөл бүрийн ГМС-ийн өгөгдлийн хэлбэрүүдийг унших, зураг боловсруулах, график бүтээх, орон зайн загвар зохиох, үзүүлэх г.м үйлдлүүдийг агуулсан ГМС-ийн программ хангамж юм. Энэ нь GNU - General public license (Олон нийтийн түгээмэл лиценз) -ийн нэрийн дор гаргасан гадна нээлттэй эх үүсвэрт тулгуурласан үнэгүй программ хангамж билээ.

Шинэ GRASS 6 хувилбар нь топологийн 2D/3D вектор хэлбэрүүдийг унших, вектор сүлжээнд дүн шинжилгээг хийх, атрибут буюу хүснэгтэн мэдээллүүдийг DBMS дээр суурилан SQL -ээр удирдах, дэлгэцийн ажиллах болон хэлбэр сайжирсан, 3 хэмжээст өгөгдлүүдийг харуулах, Азийн орнуудын үсгийн фонтуудаар чөлөөтэй ажиллах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүд ихээр орсон байна. GRASS нь мөн GDAL/OGR номын сантай нэгтгэсэн байдаг учир OGC - тохирох энгийн зүйлүүдийг агуулсан растор ба вектор хэлбэрийн том хэмжээний зайг оруулж болно.

Дараах хаягаар хандан татаж авна уу:
http://grass.itc.it/download/index.php

Landsat-5 хиймэл дагуул 25 жил

Landsat-5 хиймэл дагуул 25 жил

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1984 оны 3-р сарын 1-нд Landsat-5 хиймэд дагуулыг Америкийн сансрын агентлаг NASA дэлхийн гадарга, түүний физик шинж чанарыг судлах Landsat хөтөлбөрийн хүрээнд хөөргөсөн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 7 хиймэл дагуул хөөргөснөөс одоогийн байдлаар Landsat -5 болон 7 (1999 онд хөөргөсөн) хоёр ажиллаж байгаа байна. Эдгээрийг удирдах болон цуглуулсан өгөгдлийг Нэгдсэн Улсын Геологийн алба (U.S Geological Survey) хариуцдаг бөгөөд энэ жилээс бүрэн эхээр нь өгөгдлийн санг олон нийтэд нээлттэй, үнэгүй болгосон билээ. Энэ тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

2012 онд энэ хөтөлбөрийн дараагийн цувралыг хөөргөхөөр бэлдэн, ажиллаж байгаа юм байна.

NOAA-19: туйлын замналтай хиймэл дагуул

NOAA-19: туйлын замналтай хиймэл дагуул

Өнгөрсөн 2-р сард АНУ-ын Үндэсний далай болон агаар мандлын захиргаанаас NOAA хиймэл дагуулын цуврал болох 19-ийг амжилттай хөөргөсөн бөгөөд энэ нь өмнөх цувралуудыг болон Европын холбооны туйлын замналтай хиймэл дагуулуудтай хамтран дэлхий агаар мандал, далайн судалгааг хийх юм байна. Манай орны хувьд ч гэсэн Мэдээлэл Тооцооллын Төв дээр уг хиймэл дагуулын мэдээг хүлээн авах боломжтой билээ.

NOAA19 хиймэл дагуул нь:

  • Цаг агаарын урьдчилсан мэдээ болон дүн шинжилгээ
  • Уур амьсгалын судалгаа болон урьдчилсан сэргийлэх
  • Дэлхий нийтийн далайн гадаргын темпратурийн хэмжилтүүд
  • Темпратур болон чийгийн агаар мандлын чимээ
  • Далайн динамик судалгаа
  • Галт уулын дэлбэрэлтийн мониторинг
  • Ойн түймрийн илрүүлэлт
  • Дэлхий нийтийн ургамалын дүн шинжилгээ
  • Хайх болон аврах ажиллагаа

зэргийн мэдээллээр хангах юм байна.

Б.Баяртунгалаг

Эх сурвалж: NOAA

Салхи болон нарны тухай мэдээлэл

Салхи болон нарны тухай мэдээлэл

Хаврын салхи хавирга нэвт гэж хуучуул их ярьдаг билээ. Тэгвэл манай орон гэлтгүй таны аялах газар нутагт салхины хурд, чиглэл ямархуу байх, нарны цацрагийн хуваарилалт хэрхэн байгааг дараахь вэб хуудасаар харж болох нээ.

Мөн та энэхүү вэбийн гишүүн болж тухайн өгөгдлүүдийг ашиглах болох юм байна.

Б.Баяртунгалаг

Эх сурвалж: Firstlook

Вэб-ГМС: Усны чанарын мониторингийн мэдээллийн сан

Вэб-ГМС: Усны чанарын мониторингийн мэдээллийн сан

3-р сарын эхээр Монголын БиоВэб бүлгээс сар бүр зохион байгуулдаг уулзалтанд Азийн сангийн Ирээдүйгээ хамгаалах төслийнхөн сүүлийн 2 жилийн ажил болох усны чанарын мониторингийн мэдээллийн сангийнхаа танилцуулгыг хийсэн байна. Энэ мэдээллийн санг EON компани орон зайн мэдээллийн нээлттэй эх үүсвэрийн системүүдийг ашиглан вэб-д байршуулсан байна. Мэдээллийн сангийн танилцуулгыг дээрх уулзалтанд Азийн сангийн туслах ажилтан Ш.Өсөхбаяр танилцуулсан бөгөөд доор түүний илтгэлийг бүрэн эхээр орууллаа:

Мэдээллийн сан нь:
  • Усны химийн шинж чанарууд
  • Ус зүй
  • Усны шавьжны судалгаа
  • Амьдрах орчны үнэлгээ гэсэн 4 төрлийн мэдээллүүдийг, тэдгээрийг цуглуулсан судалгааны цэг, байршилуудыг газрын зургаар оруулж танилцуулсан байна.
Энэхүү мэдээллийн санг: http://www.mongolianriverresources.mn/wqmd/ хаягаар орж үзнэ үү.