Wednesday, February 25, 2015

Хоёрдугаар сарын Гео-уулзалт

Хоёрдугаар сарын Гео-уулзалт /February Geomeeting/

Гео-мэдээлэлчид сайхан шинэлцээгээсэн үү. Та бүхэнд энэ сарын "Гео-уулзалт"-ын тов болон сэдвийг та бүхэнд танилцуулья.


Энэ сарын уулзалт ярилцлага нь геологи, уул уурхайн гео-мэдээллийн  хэрэглээ аргачлал гэсэн сэдвийн хүрээнд нөгөөдөр буюу 2-р сарын 27-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркны 3-р давхарын сургалтын өрөөнд 17:30-аас болно.

Уулзалт:

17:30 "Гео-уулзалт"-ын тухай

17:40 Геологи болон уул уурхайн ажлын төлөвлөлтийн загвар, зураглал, Н.Цэдэвдорж, MSLT Компани

18:10 Завсарлага

18:30 Геологийн хайгуулын судалгаанд зайнаас тандан судлалын хэрэглээ аргачлал, Б.Баяртунгалаг, Солонгосын KOREA их сургуулийн докторант 

19:10 Асуулт, хариулт

гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.

Санаачлагч, зохион байгуулагч:


Дэмжигч:


Хаяг:


Tuesday, February 17, 2015

Хиймэл дагуулын байрлал тогтоох технологи /GNSS/-ийн тухай “Summer school of GNSS” сэдэвт зуны сургалт

Хиймэл дагуулын байрлал тогтоох технологи /GNSS/-ийн тухай “Summer school of GNSS” сэдэвт зуны сургалт

Японы байрлал, навигаци, цагийн институт /The Institute of Positioning, Navigation, Timing of JAPAN/-ээс Токиогийн их сургуультай хамтран жил болгон зохион байгуулдаг зуны сургалтын хуваарь гарсан байна.



"Summer school of GNSS-2015" 5 хоногийн сургалтыг 2015 оны 07-р сарын 27-нээс 08-р сарын 01-ний өдрүүдэд явуулахаар төлөвлөжээ.

Урьд жилүүдийн сургалтын агуулга:
  • GNSS-ийн суурь ойлголт
  • GNSS-ийн хүлээн авагчийн бүтэц, ажиллах зарчим
  • Байрлал тодорхойлолт ба түүний нарийвчлал
  • GNSS-ийн алдаа
  • GNSS-ийн өгөгдөл шинжлэх онол
  • RTKLIB программ хангамж дээр ажиллах
  • GNSS-ийн сигналын бүтэц
  • GNSS-ийн хэрэглээ

Дашрамд дурьдахад Монгол улсаас энэхүү сургалтын төвийн богино болон урт хугацааны сургалтуудад давхардсан тоогоор 13 гаруй мэргэжилтэнгүүд сурсан байдаг.


Эх сурвалж: IPNTJ

Monday, February 16, 2015

Ази, номхон далайн Сансрын шинжлэх ухаан болон технологийн боловсролын төв (CSSTEAP)-ийн сургалт

Ази, номхон далайн Сансрын шинжлэх ухаан болон технологийн боловсролын төв (CSSTEAP)-ийн сургалт

Ази, номхон далайн Сансрын шинжлэх ухаан болон технологийн боловсролын төв (CSSTEAP)-ийн энэ жилийн 9 сарын сургалтын хөтөлбөр, тов бэлэн болж, гишүүн орнуудаас суралцахыг хүсэгчдийн өргөдлийг хүлээн авч эхлээд байна.


Энэ жилийн хувьд:
тус тус болох юм байна. Нэмэлт мэдээллийг http://www.cssteap.org/ хуудаснаар орж авна уу.

Сонирхуулахад Монгол улсаас энэхүү сургалтын төвийн богино болон урт хугацааны сургалтуудад давхардсан тоогоор 100 гаруй мэргэжилтэнгүүд сурсан байдаг.

Эх сурвалж: CSSTEAP

Friday, February 13, 2015

АЗИ НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

АЗИ НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  

Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Достор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт Монгол улс 2008 оноос хойш оролцож байгаа бөгөөд Мэдээллийн Технологи, Шуудан, ХарилцааХолбооны газраас Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 2015 оны элсэлтийг нээлттэй зарлаж байна. 

Хөтөлбөрийн тухай: 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их Сургуулийн санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. 

Бэйханг Их Сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаарын хөлгийнинженерчлэл, Сансар судлалын чиглэлийн салбар бөгөөд 1952 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны сургууль бөгөөд Хятадын шилдэг- 16 сургуулийн нэг юм. 

Суралцах чиглэл: 

“Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Достор (DOCSTA) 1-хүн, 

Магистр (MASTA 2015) 3-6 хүн:
  1. Зайны тандан судалгаа ба газрын мэдээллийн систем –Remote Sensing and GeoInformation System (RS&GIS): 1- 2 хүн 
  2. “Байршил тогтоох хиймэл дагуулын систем – Global Navigation Satellite System (GNSS)” : 1- 2 хүн 
  3. “Бичил хиймэл дагуулын технологи – Micro-Satellite Technology” : 1- 2 хүн 
Хугацаа: 2015 оны 9 дүгээр сараас хойш 1 жил 9 сар 

Тэтгэлэгийн хамрах хүрээ: 
  • 9 сарын сургалтын төлбөр; 
  • 1 жилийн судалгаа төсөл дээр ажиллах сургалтын төлбөр 
  • Сургуулийн дотуур байр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); 
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын Тэтгэлгийн Зөвлөлийн стандартын дагуу ойролцоогоор 1 сард 1700 юань); 
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын Тэтгэлгийн Зөвлөлийн стандартын дагуу); 
  • 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг зөвхөн 1 удаа олгох; 
Тавигдах шаардлага: 
  • Монгол улсын иргэн байх;
  • 2015 оны 3-р сарын 15-ны байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдлэнэ);
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний дээд шатны мэдлэгтэйг гэрчлэх баримт (Унших, бичих, харилцан ярих түвшний чадвартай байх);
  • Монгол улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон Бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно); 
Бүрдүүлэх материал:
  • Өргөдлийн маягт (http://laihua.csc.edu.cn линкээр орж бүртгүүлээд онлайн-аар өргөдлийн маягтыг бөглөж хэвлэсний дараа зургаа нааж гарын үсэг, огноог тавина.);
  • Дипломын болон дүнгийн хуудсын хуулбар. Англи хэл дээр, 2 хувь , нотариатаар баталгаажуулсан байх;
  • Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний битүүмжилсэн тодорхойлолох захидал;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе);
  • Бүтээлийн жагсаалт;
  • Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ 
Шалгаруулалт: Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг МТШХХГ- аас ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрынхамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр 

Холбоо барих хаяг: 

Monday, February 9, 2015

"QGIS хэрэглэсэн Геомэдээллийн технологийн удиртгал" онлайн сургалт

"QGIS хэрэглэсэн Геомэдээллийн технологийн удиртгал"  онлайн сургалт

Энэхүү онлайн сургалт нь мэдээллийн технологийн салбарт ихээр хөгжиж буй Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн талаар суурь мэдлэг болон хэрэглээний талаар өргөн мэдлэг олгоно. Ирээдүйд ГМС-ийн салбар дахь үйлдвэрлэл ажлын байрны тоог хоёр дахин нэмж, орлогын түвшинг мөн ихээр нэмэгдүүлнэ гэж тооцоологдсон байдаг. Суралцагчид ГМС-ийн суурь мэдлэгүүдийг олж авахын зэрэгцээ газрын тоон зургийг хувийн болон бизнесийн зорилгоор  ашиглах боломжтой нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй программ хангамжууд ашиглан хэрхэн үүсгэхийг сурах болно. Сургалтанд ашиглагдах бүх мэдээлэл, өгөгдлүүдээр хангана.   

Сургалт нь ГМС, зураг зүй, зайнаас тандан судлал ба орон зайн дүн шинжилгээ гэсэн хичээлүүдийг лекц ба компьютерт суурилсан дадлага ажлуудыг гүйцэтгэх хэлбэрээр явагдана. Энэ сургалт нь бие даасан курс хэлбэрээр явагдах бөгөөд гео-мэдээллийн анхан шатны мэдлэг олгох хөтөлбөр дээр суурилагдан, бусад холбогдох дадлага ажлуудыг багтаан төлөвлөгдсөн юм. Сургалтын хөтөлбөрийн агуулга нь гео-орон зайн ба ГМС-ийн хэрэглэгчид, судлаачидад зориулан АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн албаны гео-мэдээллийн технологийн ур чадвар үндсэн чадваруудыг хангахуйц байхаар үндэслэн гео-мэдээллийн анхан шатны түвшинд боловсруулсан байна.
  • Газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан ба технологийн суурь мэдлэгийг өгнө.
  • Гео-орон зайн программ хангамжийн үндсэн функцууд дэх туршлагатай болгоно. 
  • Үндсэн ЗТС ба орон зайн дүн шинжилгээний техникүүдийн тухай мэдлэгийг олгоно. 
  • Газрын зураг үүсгэлт ба түний дизайн, сэдэвчилсэн зураг хийх, газрын зургийн проекц, зураг зүйн дизайнуудыг харуулна.
  • Орон зайн мэдээллийг үүсгэх ба олж авах. 
Үнэлгээ /Кредит/:
Суралцагчид нь албан ёсоор зөвшөөрөгдсөн коллежоос цаашдын сургалтанд хамрагдах кредит авна. 

Бүртгэл: https://www.canvas.net/courses/581/enrollment/new хаягаар хандан ҮНЭГҮЙ бүртгүүлж, сургалтанд хамрагдана уу.

Эх сурвалж: CANVAS Network

ALOS2/CIRC-ийн мэдээ олон нийтэд нээлттэй боллоо.

ALOS2/CIRC-ийн мэдээ олон нийтэд нээлттэй боллоо.

Япон сансар судлалын агентлаг (JAXA)-гийн ALOS2 буюу газрын бүрхэвчийн судалгааны хиймэл дагуулын нил улаан туяаны мужид ажилладаг CIRC мэдрэгчийн мэдээллүүд олон нийтэд нээлттэй болж, өөрийн судалгаа болон мониторингийн ажилдаа хэрэглэх боломжтой боллоо. Энэхүү мэдрэгч нь ALOS2 хиймэл дагуулаас гадна CALET сансрын телескоп дээр суурилагдан ажилладаг. Өнгөрсөн жилээс туршилтын, жигдрүүлэлтийн үйл ажиллагааг хийж, оны өмнөхөн дуусаж өнгөрсөн 1-р сараас эхлэн олон нийтэд мэдээг нээлттэй түгээж байна. 

Энэхүү мэдрэгчийн үндсэн зорилго нь ой, хээрийн түймэр, галт уулын идэвхжил болон тэдгээрээс үүдэлтэй эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт хэрэглэх юм. 

ALOS2/CIRC-ийн мэдээг та бүхэн CIRC-ийн мэдээний сангаас авна уу.

Эх сурвалж: JAXA

Friday, February 6, 2015

ArcGIS Pro-ийг онлайнаар сурцгаая

ArcGIS Pro-ийг онлайнаар сурцгаая

Learn ArcGIS -аас гаргаж буй программ хангамжийн шинэхэн хичээл болох "ArcGIS Pro-тэй ажиллах" онлайн хичээлд суухад та бэлэн байна уу? Энэхүү асуултанд хариулах, мөн түүнчлэн шинэхэн суралцагч нарт зориулсан онлайн хичээлүүдийн цувралыг ESRI-гээс бэлдэн олон нийтэд түгээж байна. Эдгээр онлайн хичээлүүдээр ArcGIS Pro ашиглан 2D ба 3D зурагнуудын боловсруулалтыг үе шат бүрээр дэлгэрэнгүй суралцах болно. 


5 хэсгээс бүрдэх энэхүү онлайн хичээл нь бодит жишээ дээр тулгуурлан, тухайлбал  танд Италийн Венец дахь далайн түрлэгээс болж үүссэн үерийн мэдээнд үндэслэн хэрхэн уг хотын 3D хэмжээст зураглалыг хийх, мөн шинэ зураг үүсгэх, нэмэх, засварлах, мэдээллээ таних тэмдэгжүүлэхийг заах болно. Суралцагч нь 2D зургийг 3D -рүү хөрвүүлж өндөр нарийвчлалын растер мэдээгээр Венецийн нам дор газруудыг нарийн дүрслэх юм. Мөн гео боловсруулалтын tools ашиглан үерийн усны дүн шинжилгээ хийж, үр дүнг зургаар харуулна.  
Дадлага хичээлд шаардлагатай бүх мэдээллийг агуулж байгаа бөгөөд ArcGIS Pro программын туршилтын хувилбар эсвэл ArcMap-ийн өмнөх хувилбар дээрч ашиглах боломжтой юм. Энэхүү онлайн хичээл нь судлаач, хэрэглэгчдийн ГМС-ийн ур чадвар, туршлагыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж: ESRI

Wednesday, February 4, 2015

Гео-орон зайн мэдлэг дээшүүлэх Супергео ТВ-гийн онлайн ГМС-ийн үнэгүй хичээлүүд

Гео-орон зайн мэдлэг дээшүүлэх Супергео ТВ-гийн онлайн ГМС-ийн үнэгүй хичээлүүд

Газарзүйн мэдээллийн системийн шийдлийг боловсруулагч программ хангамжийн Супергео нь ГМС-ийн хэрэглэгчид, судлаач, сонирхогч нарт  геомэдээллийн технологи, шинжлэх ухааны мэдлэг олгохын тулд бүрэн хөтөлбөр бүхий сургалтын материал бүхий ҮНЭГҮЙ онлайн курс хичээлүүдийг явуулж эхлээд байна.


Супергео нь орчин үеийн ГМС технологийг хөгжүүлэхээр ажилладаг бөгөөд төрөл бүрийн салбарт орон зайн мэдээллийг хэрхэн ашиглах талаар зөвлөх үйлчилгээг бас явуулдаг. ГМС-ийн үндсэн ойлголтуудыг хэрэглэгчид ойлгомжтой байлгах үүднээс өөрсдийн боловсруулсан СуперГМС программ хангамжийг ашиглан практик хичээл зэргээс бүрдсэн энэхүү онлайн курс хичээлийг боловсруулсан байна.

СуперГМС-ийн онлайн курс хичээлүүд нь ойлгоход хялбар, анхлан суралцагчдад тохиромжтой бөгөөд хичээлийн илтгэлүүд, видео бичлэгүүд, практик дасгал ажлууд, сонирхолтой асуулт хариултаас бүрддэг. Суралцагч нь өөрсдийн мэдлэг, чадавхийг бэхжүүлж, суралцах бүтээмжийг дээшлүүлэн, ирээдүйд ажил мэргэжлийн дагуу ажиллах чадвартай болох юм.

Курс хичээлүүд нь дараах сэдвүүдээр ангилагдана хуваагдсан байдаг.   
  • Desktop GIS and Analyst Extensions, SuperGIS Toolkit, хиймэл дагуулын зураг боловсруулалт, гэх мэт.
  • Сервер ГМС ба  газрын зургийг онлайн түгээх, JavaScript ашиглан хувиргах, үүрэн эппликэйшн SDK, гэх мэт.
  • Үүрэн ГМС: Windows дээрх ГМС өгөгдөл цуглуулалт, iOS and Android төхөөрөмжүүд, GPS track record, AR and guiding point, гэх мэт.
SupergeoTV дээр онлайн ГМС сурах бол дараах холбоосоор холбогдон уу:

Мөн зарим шилдэг жишээ, хэрэглээ, ахисан түвшний ГМС-ийн шийдлүүдийн вэб семинарт оролцож авч болно. ХАЯГ:
Эх үүсвэр: GISuser

Tuesday, February 3, 2015

Google Earth Pro ҮНЭГҮЙ боллоо.

Google Earth Pro ҮНЭГҮЙ боллоо.

Сүүлийн 10-аад жилийн турш дэлхийн олон улсад энгийн хэрэглэгчээс эхлээд, судлаач, эрдэмтэд болон компаниуд Google Earth Pro -г бүх төрлийн төлөвлөлтөнд ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн шилдэг нэг жишээ нь байшингийн дээвэр дээрх нарны батерейг хүртэл байрлуулахад ашиглаж байна.
            
Google Earth Pro нь Google Earth програмын бүх энгийн функцийг агуулсан, нарийвчилсан зураглалтай юм. Үүний хажуугаар  Google Earth Pro-гийн сайжруулсан систем нь байшингуудыг  3D хэмжээсээр хэмжих, тайлан тооцоо болон илтгэлд зориулж өндөр нарийвчлалын зураг хэвлэх,   төсөөлөгдөхүйц нислэгийн HD бичиглэлийг  хийх боломжтой юм.

         
         Google Earth Pro ашиглан 3D-ийн төлөвлөгөө

Өнгөрсөн сараас эхлэн олон хүн Google Earth Pro-д нэвтрэх эрхийг өөрийн электрон шуудангаар бүртгүүлж ҮНЭГҮЙ хэрэглэх боломжтой болж байна. Ингэснээр Google Earth Pro ҮНЭГҮЙ татаж авж, дэлхийн гадарга болон хот суурин газруудын дээгүүр нисэх мэт аялан шинэхэн мэдээллүүдийг өөрийн нүдээр харж, ашиглаж, төлөвлөх боломжтой болж байна. Жишээлбэл,  та шинэ барилга барихаар төлөвлөж байна уу эсвэл уул руу аялал хийх гэж байна уу, зэрэгт  Google Earth Pro-г ашигласанаар өөрийн орон зайг амархан нөхөж чадах юм. 

Google Earth Pro-гийн лиценз буюу түлхүүрийг энэ хаягнаас (https://geoauth.google.com/gev0/free_trial.html) программыг дараахь хаягаар  http://www.google.com/earth/download/gep/agree.html татан авна уу.

Эх сурвалж: Google Lat Long Blog

Оронзайн дүн шинжилгээний нээлттэй сургалт

Оронзайн дүн шинжилгээний нээлттэй сургалт

ESRI-гээс зохион байгуулж буй Олон Нийтэд зориулсан Нээлттэй Онлайн Сургалт (MOOC) нь оронзайн мэдээллийн дүн шинжилгээний талаар ойлголттой, орон зайн мэдээллийн дүн шинжилгээ хийх чадвартай болохыг хүссэн хүн бүрт зориулагдсан юм. Орон зайн дүн шинжилгээ гэдэг нь тухайн мэдээллийн талаар илүү гүн гүнзгий ойлголттой болохын тулд байршил дээр төвлөрдөг. Ихэнхи байгууллагууд нь  орон зайн дүн шинжилгээ хийх өндөр чадварыг шаарддаг. Энэ онлайн сургалтанд сууснаар ArcGIS болон үүлэн тооцоололд суурилсан GIS платформыг онлайнаар бүрэн ашиглах боломжтой. Хэрвээ та орон зайн мэдээллийн систем, дүн шинжилгээ хийдэг салбарт ажилладаг, ажиллахыг хүсдэг бол энэ сургалтанд ҮНЭГҮЙ хамрагдаж болно. 


  • Практик дасгал ажлууд, богино видео лекцүүд, асуулт хариулт, судалгаа болон хэлэлцүүлгүүд орно.
  • 6 долоо хоногийн турш долоо хоног бүр 2-3 цагийн сургалт явагдана.
  • Сертификат болон шагналтай.
  • Сургалт болох хугацаа: 2015 оны 3-р сарын 4-нөөс 4-р сарын 15-ны өдөр хүртэл.
Сургалтанд хамрагдахыг хүсвэл доорх линкээр ороод бүртгүүлээрэй. 

Хаяг: Go Places with Spatial Analysis

Эх сурвалж: ESRI

Monday, February 2, 2015

Байгаль Хамгааллын ГМС-ийн нийгэмлэгийн (SCGIS) 2015 оны тэтгэлэг

Байгаль Хамгааллын ГМС-ийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2015 оны тэтгэлэг 

Байгаль Хамгааллын Газарзүйн мэдээллийн системийн Нийгэмлэг (SCGIS)-ийн 2015 оны тэтгэлэг зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь ESRI-гийн ArcGIS программ хангамж ашиглан байгаль орчны ажлуудад ГМС-ийн хэрэглээг заах 3 долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах боломжийг олгох юм (6 сарын 29 - 7 сарын 17, Дэвис, Калифорни). Үүнээс гадна ГМС-ийн технологийн салбартаа хамгийн томд тооцогддог хоёр хурал болох ESRI-ийн 35 дахьОлон Улсын Хурал (7 сарын 20-24, Сан Диего, Калифорни), жил бүр зохиогддог Байгаль Хамгааллын ГМС-ийн нийгэмлэгийн 18 дахь хуралд (7 сарын 26-29, Монтэрэй, Калифорни) оролцоно. Түүнчлэн ESRI-гээс гаргасан ГМС болон ArcGIS –ийн ном хэвлэлүүдийг авна.    
  

Тэтгэлэг хөтөлбөр нь байгаль орчны чиглэлийн ТББ-ууд, бусад байгууллагуудаас хэрэгжүүлж буй ашгийн бус байгаль орчны төслүүд дээр ажилладаг хүмүүст (их сургуулиуд, судалгааны байгууллагууд гэх мэт) нээлттэйгээр өргөдлүүдийг хүлээн авна. Тэтгэлэгт ихэвчлэн хоол, ESRI-гийн сургалтын төлбөр, дээрх 2 олон улсын хуралд оролцох бүртгэлийн төлбөр ордог бөгөөд замын зардал болон байрны зардлын зарим хэсгийг өөрсдөө төлөхөөс гадна аяллын зардлыг бүрэн дааж чадах байгууллагуудыг өрсөлдүүлэх зарчим дээр үндэслэдэг

Өргөдлийг АНГЛИ ХЭЛ дээр хүлээн авна. Мөн англи хэлний мэдлэгийн түвшин нь хамт олонтойгоо ойлголцохуйц байх, тухайн ажилладаг салбарынхаа талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ англи хэлний түвшин нь оролцогчдыг шалгаруулах гол шалгуур болохгүй.   

Монгол улсаас оролцогч нь ОХУ-аас өргөдөл гаргагчидын хамтаар  дотор түүний хөрш буюу ойролцоо орших улсуудыг хамруулна. Жишээ нь Монгол, Украйн, Армен гэх мэт. улсуудаас өргөдөр гаргагчидтай өрсөлдөж, шалгаруулалт орно. 

Өмнөх жилд уг хөтөлбөр хэрхэн явагдсаныг дараахь хуудаснаас уншиж танилцана уу.
Хаяг: LiveJournal SCGIS-Russia http://scgis-ru.livejournal.com/ болон Facebook хуудас:

Олон нийтийн сайтуудад тавигдсан уг хөтөлбөртэй холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлгийг

Өргөдлийн загвар, заавар бусад нэмэлт мэдээллийг http://gis-lab.info/projects/scgis/ гэсэн хаягаар хандан татаж авна уу.

Өргөдлийг цахим байдлаар scgisrussia@gmail.com гэсэн хаягаар хүлээн авна. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацааа 2015 оны 3 дугаар сарын 6.

Эх сурвалж: SCGIS

Геомэдээллийн чиглэлээр Австрали улсад тэтгэлгээр суралцах тэтгэмж

Геомэдээллийн чиглэлээр Австрали улсад тэтгэлгээр суралцах тэтгэмж

Өнгөрсөн жилээс эхлээд Австралийн ЗГ-аас Монгол улсын хүний нөөцийг чадваржуулах, хоёр улсын харилцааг нэмэгдүүлэх зорилго бүхий Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр /Australia Awards in Mongolia/гео-мэдээллийн чиглэлээр Магистрийн түвшинд Австралийн их дээд сургуулиудад суралцуулах болсон билээ. Ерөнхийдөө, энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 1995 оноос эхлэн Монгол улс оролцож байгаа бөгөөд энэ жилийн нэг онцлог нь өгөгдөл гаргагч бүр онлайнаар хүсэлт гаргах юм байна. Түүнчлэн, гео-мэдээллийн салбарын ололт, технологиудыг хэрэглэдэг салбарууд болох байгалийн шинжлэх ухаан, ялангуяа, байгаль орчин, байгалийн нөөцийн менежмент, геофизик зэрэг салбаруудад ч мөн адил оюутан сургана.



Нэмэлт мэдээллийг http://australiaawardsmongolia.org/ хаягаар хандана авна уу.

Эх сурвалж: МАТ