Friday, February 26, 2016

Үерийн усны ажиглалт ба менежментэд NASA – ЗТС мэдээллийг ашиглах тухай вэбинар сургалт



Үерийн усны ажиглалт ба менежментэд NASA – ЗТС мэдээллийг ашиглах тухай вэбинар сургалт 

Хэзээ: 03/16/2016 - 04/06/2016
Цагийн бүс: 8:00 a.m. - 9:00 a.m. EDT (UTC-4) ба 4:00 - 5:00 p.m. EDT (UTC-4)

Энэ вэб сургалт буюу вэбинар нь үерийн усны менежментийг хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай програмын хэрэглүүрүүд ба NASA-гийн хиймэл дагуулын ажиглалтын мэдээг хэрхэн ашиглах тухай заах юм.  Оролцогчид хур борооны ус, бусад урсгал ус, гадаргуугийн үерийн тухай өгөгдлийг бүс нутгийн хэмжээнд ашиглаж дүн шинжилгээ хийх талаар суралцана. Мөн өндрийн тоон мэдээ ба тоон газрын зургийг нийгэм эдийн засгийн мэдээтэй нэгтгэн үер усны эрсдлийн үнэлгээг хийж, ГМС-ийн үйлдлийн систем ашиглан үерийн дараах гадаргууг зураглаж чаддаг болох юм.

Сургалтын бүтэц & Зорилго

Сургалт нь долоо хоног бүр өдөрт хоёр удаа 1 цагийн турш болох бөгөөд вэбээр шууд дамжуулагдана. Европ, Африк, Ойрх Дорнод болон Зүүн Азийн улсуудаас холбогдох бол өглөөний 8 цагт EST (UTC-4) Америк, Ази Номхон Далайн орнуудаас оролцох бол оройн 4 цагт EST (UTC-4) шууд дамжуулна. Сургалтад оролцогчид NASA –гийн ЗТС мэдээг ашиглан үерийн усны менежмент хийх, үерийн усны аюулын өмнөх ба дараах ажиглалт, судлагааг хийх тухай мэдлэг олж авна.  
Нийт 4 удаагийн вэбинар болох бөгөөд бүх хичээлийг таслалгүй оролцож, дасгал ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн хүмүүст сертификат олгох юм. Эхний вэбинар хичээлийн өмнө гэрийн даалгавар ба дасгал ажил өгнө.

Урьдчилсан нөхцөл/шаардлаг

  • Эхний хэсэг эхлэхээс өмнө NASA Remote Sensing Observations for Flood Management-ийн  Week 1, Week 2, ба Week 3 –бүрийн бичлэгүүдийг үзэх ёстой.
  • Үүний дараа, эхний гэрийн даалгаврыг please submit the first homework 3 сарын 15-ны өдрөөс өмнө хийж өгнө. Сертификат авахын тулд энэ гэрийн даалгаврыг заасан хугацаанд багтаан хийж өгөх ёстой.

Оролцогчид/суралцагчид

Вэбинар сургалт нь байгалийн гамшиг, усны нөөцийн менежмент, шийдвэр гаргах үйл ажиллагаа, хүмүүнлэгийн ба бусад үйл ажиллагаануудыг явуулдаг маань олон нийт, хувийн компаниудад зориулагдсан.

Бүртгэл

Сургалт үнэгүй боловч заавал бүртгүүлсэн байх ёстой. Суралцагчдын тоо хязгаартай бөгөөд байгалийн нөөцийн менежмент, гамшиг, усны нөөцийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мэрэгжилтнүүдэд илүү боломж олгоно. Хэрвээ бүртгэлийг 3 сарын 7-ны өдрөөс өмнө зөвшөөрсөн бол таньд  мэйл хаягаар мэдээлэл ирнэ. Дэлхийн олон улсыг хамруулах үүднээс сургалтыг өдөрт 2 өөр цагт зохион байгуулж байгаа юм.  
Зөвхөн дараах цагуудад бүртгүүлнэ үү:
8:00 a.m. - 9:00 a.m. EDT (UTC-4) Suggested for those inEurope, Africa, the Middle East, and South/East Asia Европ, Африк, Ойрх Дорнод болон Зүүн Азийн улсуудаас холбогдох бол
4:00 p.m. - 5:00 p.m. EDT (UTC-4) Suggested for those in the Americas and Asia-Pacific Америк, Ази Номхон Далайн орнуудаас оролцох бол

Хөтөлбөр

Хэсэг 1 (3 сарын 16, 2016): Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг хур борооны усны тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
  • Дэлхий нийтийн үерийн усны мониторингийн систем (GFMS)
  • Их хэмжээний хур борооны усыг илрүүлэх систем  (ERDS)
  • SERVIR
Хэсэг 2 (3 сарын 23, 2016): Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг гадаргуугийн тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
  • Near Real-Time MODIS Inundation
  • Үеийн ус судлах төв
Хэсэг 3 (3 сарын 30, 2016): Үерийн усны менежментэд Нэмэлт NASA мэдээг ашиглах тухай
  • Нийлэг апертурт радар (SAR) –ийн мэдээ (Урилгаар: Sang-Ho Yun)
  • Shuttle Radar Topography Mission (SRTM) terrain data-ийг ашиглах тухай
  • Нийгэм эдийн засгийн мэдээ ба өргөдлийн төв (SEDAC) –ийн мэдээ
Хэсэг 4 (4 сарын 6, 2016): Үерийн усны судалгаанд NASA Вэб Хэрэглүүр ба GIS ашигласан жишээ судалгаанууд
Жишээ судалгаанууд:
  • Техас дахь үер (5 сар, 2015)
  • Болив улс дахь үер (2 сар, 2015)
  • Малави дахь үер (1 сар, 2015)
  • Энэтхэг улс дахь үер (11 сар-12 сар, 2015)

Сургалтын материалууд
Огноо
Гарчиг
Материалууд
3 сарын 15, 2016
Homework - 3 сарын 15-наас өмнө өгөх гэрийн даалгавар
3 сарын 16, 2016
Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг хур борооны усны тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
3 сарын 23, 2016
Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг гадаргуугийн тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
3 сарын 30, 2016
Үерийн усны менежментэд Нэмэлт NASA мэдээг ашиглах тухай
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
4 сарын 6, 2016
Үерийн усны судалгаанд NASA Вэб Хэрэглүүр ба GIS ашигласан жишээ судалгаанууд
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар


Эх үүсвэр: http://arset.gsfc.nasa.gov/disasters/webinars/advfloodwebinar 

The Location Advantage - Үнэгүй, онлайн сургалт




Байрлалын давуу талуудыг мэдэх бололцоог энэхүү үнэгүй онлайн сургалт олгож байна.
Байрлалын давуу тал (The Location Advantage) гэдэг нь бизнесийн салбар дахь мэргэжилтнүүдэд байрлалын дүн шинжилгээ хийснээр өөрийн ур чадварыг хөгжүүлэн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг өгдөг ESRI-гийн сургалт юм.

Сургалтын агуулга

  • Starbucks, Америкийн Банк зэрэг байгууллагуудыг жишээ болгон байрлалын дүн шинжилгээ хийнэ.
  • Дасгал ажлууд, санал асуулга, хэлэлцүүлэг явагдана.
  • Сертификат олгоно.

Сургалт нь 2016 оны 4-р сарын 16-27-ны хооронд болох ба 7 хоногт 2-3 цаг үргэлжилнэ. Сургалтад 2016 оны 3 сарын 30-наас өмнө бүртгүүлэх юм.

Thursday, February 25, 2016

Хоёрдугаар сарын Гео-уулзалт-ын илтгэлүүд

Хоёрдугаар сарын Гео-уулзалт-ын илтгэлүүд

Өчигдөр ХААИС, Агроэкологийн сургуулийн Гео-мэдээллийн лабораторитай хамтран энэ сарын "Гео-уулзалт" амжилттай болж өнгөрлөө. Ингээд та бүхэндээ уулзалтын үеээр хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг танилцуулъя.
  • "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • Тариалангийн газрын менежментэд гео-мэдээллийн технологийн хэрэгцээ ба шаардлага - Э.Эрхэмбаяр, Газрын менежментийн тэнхимийн багш
  • Зайнаас тандах аргаар бэлчээрийн ургац тодорхойлох асуудал - Б.Батбилэг, Газрын менежментийн тэнхимийн багш 
Илтгэлүүдтэй холбоотой асуулт, хүсэлт, саналыг илтгэгч нартай холбогдож авна уу.

Tuesday, February 23, 2016

Хоёрдугаар сарын "Гео-уулзалт" /  February Geomeeting

Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 2-р сарын 24-ний өдөр 18:00 цагаас Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны "Гео-мэдээллийн лаборатори", 246 тоот-д болно. 


  • 18:00 Бүртгэл
  • 18:05 "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:20 Тариалангийн газрын менежментэд гео-мэдээллийн технологийн хэрэгцээ ба шаардлага - Э.Эрхэмбаяр, Газрын менежментийн тэнхимийн багш
  • 18:50 Завсарлага
  • 19:00 Зайнаас тандах аргаар бэлчээрийн ургац тодорхойлох асуудал - Б.Батбилэг, Газрын менежментийн тэнхимийн багш
  • 19:30 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтэд хэрэглэх тухай уулзалт ярилцлага болно.

Энэхүү уулзалтын тухай нэмэлт мэдээллийг хариуцан ажиллаж "Гео-мэдээллийн" лабораторийн эрхлэгч Б.Сэр-Од-той холбогдон авна уу.

Monday, February 1, 2016

Э-ном: Дэлхийн газрын зураг

Э-ном: Дэлхийн газрын зураг

Өнгөрсөн жил Олон улсын зурагзүйн холбоо  (ICA)-ноос 2015/2016 оныг Олон улсын газрын зурагны жил болгон зарласан билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн болон ерөнхий боловсролын сурагчид, хэрэглэгч нарт зориулсан  "Дэлхийн газрын зураг" э-номыг Англи, Франц, Испани хэл дээр боловсруулан түгээж эхлэсэн байна. Түүнчлэн зарим улс орнууд ч гэсэн өөрийн хэл дээрх хувилбарыг орчуулах ажлын хэсэг байгууллагдан ажиллаж байна. 

Ерөнхийдөө энэхүү э-ном нь зурагзүй, газрын зураг, газарзүйн мэдээллийн системүүдийн тухай энгийн, одооны ойлголтууд, ололтууд цаашдын төлвүүдийн тухай дурьдсан бөгөөд бүлэг бүр нь ажлын хэсгүүдийн сүүлийн үеийн мэдээллүүдээр шинэчиглэгдэж байгаа юм байна. Номын агуулга нь:

  • Удиртгал
  • Оршил
    • Зураг зүй
    • Газрын зургыг унших, ашиглах
    • Газарзүйн мэдээлэл
  • Хэрхэн газрын зураг боловсруулдаг вэ?
    • Газрын зурагын дизайн
    • Байрзүйн зураг
    • Сэдэвчилсэн зураг
    • Атлас
    • Газарзүйн нэр, нэршилүүд
    • Газрын зурагны тусгац, суурь системүүд
  • Хэрхэн газрын зургыг ашиглах вэ?
    • НҮБ-ын үйл ажиллагаанл хэрэглэгдэж буй газрын зураг
    • Далайн тээвэрлэлт хэрэглэж буй зураглалууд
    • Зүг чиг болон аялалд хэрхэн газрын зурагыг хэрэглэх
  • Хэрхэн газрын зургыг үзүүлэх вэ?
    • Газрын зурагны хэвлэлт
    • Вэб, мобайл газрын зураг
  • Газарзүйн мэдээлэл
    • Газарзүйн мэдээллийн хандалт, боломжууд
    • Сайн дурын (Нээлттэй) газарзүйн мэдээллүүд
  • Боловсрол, цаашдын хандлага
    • Боловсрол
    • Зурагзүйг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах нь
    • Цаашдын мэдээллүүд
гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа юм байна.


ArcGIS EARTH


ArcGIS EARTH


Өмнөх ГМС-ийн өдрөөр танилцуулж байсан ArcGIS EARTH-ийн туршилтын хувилбарууд дуусаж, олон нийтэд өнгөрсөн сараас эхлэн ESRI-гийн үндсэн хуудасаар тараагдаж эхэллээ. Ингээд энэхүү программ хангамжийн тухай бяцхан танилцуулга та бүхэндээ толилуулж байна. Ерөнхийдөө та бидний ашигладаг Google Earth-тэй ижил төстэй бөгөөд дараахь мэдээ, өгөгдлүүдийг ашиглах болон боловсруулах боломжийг олон нийтэд олгож байна. Үүнд:
  • Дэлхийг бүхэлд харуулахаас эхлээд таны байшингийн дээвэрийг харуулах хиймэл дагуулын мэдээлэл
  • 2 болон 3 хэмжээст өгөгдлүүдийг гео-мэдээллийн бүхий л формат, хэлбэрээр ашиглах, харах, боловсруулах
  • Тухайн нөхцөл байдалд тулгаарласан нэмэлт зураглал, хэмжилт, боловсруулалт хийх боломж
  • Мэдээллийг бусад түгээхэд хялбар
зэрэг боломжуудыг өөртэй агуулахаас гадна цаашид хэрэглэгчдийн хүсэлт болон бусад мэдээллийн эх үүсвэрүүдэд тулгуурлана улам сайжруулах болно гэж ESRI-гээс мэдэгдээд байгаа юм байна.

Та бүхэн дараахь хаягаар хандана ҮНЭГҮЙ татан авч хэрэглэнэ үү.



Эх сурвалж: ESRI