Wednesday, August 25, 2010

2010 оны ESRI-гийн хэрэглэгчдийн хурлын эмхэтгэл

2010 оны ESRI-гийн хэрэглэгчдийн хурлын эмхэтгэл


Өнгөрсөн 7-р сарын 12-16-ны хооронд АНУ-ын Сан Диего хотноо ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын хурал болсон бөгөөд хуралд ойролцоогоор 15000 орчим ГМС-чид цуглаж өөрсдийн хэрэглэж буй салбар бүрээрээ хуваагдаж, шинээр гаргасан арга зүй, технологийг хэлэлцэж, орон зайн мэдээллийн системийг хөгжүүлэгч нар өөрсдийн бүтээл, бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг томоохон хурлуудын нэг билээ. Энэхүү хурлын эмхэтгэл нь онлайнаар танилцах боломжтой юм байна. Та бүхэн дараахь хаягаар хандан үзнэ үү.

Tuesday, August 24, 2010

QGIS-ийн Tethys хувилбар

QGIS-ийн Tethys хувилбар



Нээлттэй эх бүхий ГМС-ийн программ болох QGIS 1.5-р хувилбар буюу Tethys бэлэн болсон байна. QGIS нь Линукс, Юникс, Виндойс, Мак үйлдлүүдийн системүүдэд ажилладаг, бөгөөд GNU-ийн олон нийтийн ерөнхий лицензийн хүрээнд вектор, растер, өгөгдлийн сангуудын олон форматуудыг ашиглах, харах, боловсруулалт хийхээс гадна Python,C++ хэл ашигласан GIS-ийн нэмэлт хэрэгслүүдийг ашиглах боломжтой.


Боловсруулсан газрын зурагнуудыг хэвлэх, хэвлэлийн эх бэлтгэлийн форматууд руу хэвлэхээс гадна, интернетээр дамжуулан онлайн GIS хэрэгслүүдтэй ажиллах, хөгжүүлэх боломжтой. QGIS нь:

  • Растер болон вектор мэдээтэй ажиллах
  • GRASS GIS программ хангамжтай хоршиж ажиллах
  • Бусад нэмэлт хэрэгслүүдийг (plugin) ажиллах
  • Дижитайзер хийх
  • Хэвлэх
  • Python хэлийг ашиглах
  • Вэб-ГМС-ийг ашиглах (WMS, WFS)
  • Үндсэн ГМС-ийн үйлдлүүд
зэрэг үйлдлүүдийг агуулсан байна.

Татаж авах хаяг: http://www.qgis.org/wiki/Download