Monday, November 24, 2008

ArcGIS-ийн номнууд худалдаанд гарлаа

ArcGIS-ийн номнууд худалдаанд гарлаа

Өмнө Монгол ном цувралаар мэдээлж байсан "ArcGIS-ийг эхлэх нь ..." (Getting started ArcGIS), "ArcCatalog-ийг хэрэглэх" (Using of ArcCatalog) гэсэн номнууд ИНТЕРНОМ номын дэлгүүрээр зарагдаж эхэлсэн байна.



Neogeography гэж юу вэ?

Neogeography гэж юу вэ?

Хэдхэн хоногийн өмнө Neogeography-ийн тухай виртуал семинаруудын тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл үүний гол төлөөлөгч болох Андрей Тюрнер-ийн 2007 оны Кансасын их сургуульд болсон ГМС-ийн өдрийн хуралд тавьсан "Нео-гео-газарзүй болон ГМС" илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Эх сурвалж: High Earth Orbit

Wednesday, November 19, 2008

ГМС-ийн өдрийн хөтөлбөр (GIS day)

ГМС-ийн өдрийн хөтөлбөр (GIS day)

Өнөөдөр дэлхийн 72 улс орон, АНУ-ын 50 муж ГМС-ийн өдрийг тэмдэглэж байна, гэхдээ цагийн бүсчлэлээс хамаарч зарим улс орнууд одоогоор тэмдэглэж эхлээгүй байгаа билээ. Манай улсад энэ өдрийг тэмдэглье гэсэн санал тавихад хүмүүс нөгөө л баяр цэнгээнээр төсөөлөн надад баярын мэнд гэх юм үнэндээ ГМС-ийн ашигладаг, сонирхдог хүмүүсийг хооронд ойртуулж, мэдээлэл солилцох өдөр болгож тэмдэглэмээр санагдаад өөрийнхөө мэддэг болон энэхүү блогоор энэ өдрийг тэмдэглэе гэсэн санал тавьсан юм. Мэдээж энэ жилийн хувьд бид хоцорчихсон олон нийтэд ГМС-ийг сурталчилсан өдөрлөг явуулж чадахгүй, ГМС-чидийг цуглуулах зар явуулаагүй билээ. Гэсэн хэдий ч дараа жил энэ үйл ажиллагааг албан ёсоор тэмдэглэе, үүнийг зохион байгуулахад ГМС-чид, байгууллага, хувь хүмүүс дэмжээд хамтраад ажиллахийг уриалж байна. Үүний бэлтгэл болгож ГМС-ийн өдрийн хөтөлбөр орон бүрд янз бүр байдаг ч, түүнд хэрэгтэй материал болон үйл ажиллагааны зарим нэгээс нь энд дурдья гэж бодлоо.

ГМС өдрийг:
  • ГМС-ийн мэргэжилтэнгүүд
  • Боловсролын салбар
  • Оюутан, сурагчид
гэсэн 3 хэрэглэгчийн түвшинд хуваан өдрийн хөтөлбөр болон материалуудыг бэлддэг байна.

Энэ өдөр ГМС-ийн тухай онол болон практикийн бага хурал, лекцийг мэргэжилтэнгүүд эсвэл боловсролын салбарын хүмүүс олон нийт ялангуяа оюутан, сурагчидад танилцуулж богино хэмжээний сургалтыг зохион байгуулдаг байна. Үүнд хэрэгтэй бүхий л материал, постер, сургалтын материал болон бусад зүйлсийг www.gisday.com -ээс аван ашиглаж болох юм байна. Жишээ болгон манай өмнөд хөрш Хятад улсад энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэж байгаа хөтөлбрийг танилцуулья.

GIS Day theme of the talks - with GIS to explore our world (Discovering the World through GIS)

Time: November 19, 2008 Wednesday 14:00-17:00 pm

14:00-14:30: GIS Day and to introduce discipline GIS
14:30-15:20: Lecture 1: OGC open geographic information services specification (ESRI Beijing)
15:30-16:20: Lecture 2: Open Source GIS software stack (OSGeo China)
16:20-17:00: QA, to discuss and draw

Эндээс харахад энэ үйл ажиллагаанд нэг их цаг хугацаа, хөрөнгө орохгүйгээр бид зохион байгуулах боломжтой харагдаж байна. Мөн http://www.gisday.com/support/materials.html хуудасаар орон хэрэгтэй зүйлс болон зарим нэг сургалтын материалуудтай танилцаж болно гэдгийг дахин сануулья.

Tuesday, November 18, 2008

ГМС-ийн өдөр (GIS day)

Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийн өдөр (GIS day)

Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 оноос хүүхдийн газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаагаа явуулж буй боловсролын байгууллагууд (сургууль, сургалт, сурталчилгааны байгууллага, их дээд сургуулиуд г.м)-дад Газарзүйг хөгжүүлэх долоо хоног (Geography Awareness Week) -ийг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлүүдийн дэмжлэгтэйгээр 11-р сарын 3 дахь долоо хоног бүрийг зарлан тэмдэглэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) болгон 1998 оноос эхлэн дэлхийн нийтээр тэмдэглэж байна. Энэ жил 10 дэхь жилдээ албан ёсоор 11-р сарын 19-ний өдөр дэлхийн 72 орчим улс, АНУ-гийн 50 муж тэмдэглэх гэж байгаа бөгөөд зарим нэг улс орон ялангуяа Арабын ёртөнцийн орнууд өнөөдөр тэмдэглэж байна.



Монгол улс 40 гаруй жилийн өмнөөс хиймэл дагуулын мэдээг хүлээн авч, өөрсдийн судалгаа, мэдээлэлд ашигласан мөн 1990-иэд оны эхэн үээс л ГМС-ийг хэрэглэж ирсэн бөгөөд цаг уур, геологи, уул уурхай, биологи, экологий судалгаанд түгээмэл хэрэглэж олон тооны (тоог нь гаргамаар санагдаад, гэхдээ хангалттай гэж бодож байгаа) мэргэжилтэнгүүдтэй болсон билээ. Иймээс салбар хоорондын уялдаа холбоо болон хамтын ажиллагааг сайжруулах, сонирхогч талуудын цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс ирэх жилээс (2009 онд) энэхүү ГМС-ийн өдрийг орон даяар тэмдэглэе гэсэн саналыг ГМС-ийн мэргэжилтэн гэж явдагийн хувьд дэвшүүлж байна. Иймээс та бүхнийг одооноос энэхүү үйл ажиллагааг дэмжин холбогдоно уу.

Chandrayaan-1 хиймэл дагуулын лазерийн төхөөрөмж

Chandrayaan-1 хиймэл дагуулын лазерийн төхөөрөмж

2008 оны 11-р сарын 16-ны өдөр ISRO буюу Энэтхэгийн сансар судлалын байгууллага Энэтхэгийн сарыг судлах Chandrayaan-1 хиймэл дагуулын лазерийн төхөөрөмжийг амжилттай асааж мэдээлэл авах боломжтой болсон байна. Сарны лазерийн төхөөөрөмж нь (LLRI) сарны гадарга руу нил улаан туяаны лазерийг цацан түүнээс ойж ирсэн долгионы хувиар зураглал хийх зориулалттай мэдрэгч юм. Мөн өмнө нь Chandrayaan-1 хиймэл дагуулын Гадаргуугын зураглалын камер (ТМС), Цацрагийн хувийн мониторинг (RADOM) болон Сарны нөлөөллийн дээж (MIP) төхөөрөмжүүдийг амжилттайгаар асааж мэдээллүүдийг цуглуулж байна. ТМС-ийн дэлхийн бөмбөрцгийн зургуудыг харуулсан (2008 оны 11-р сарын 4-ний нийтлэл) бол энд түүний авсан сарны гадаргуу болон MIP-ийн авсан зурагнуудыг танилцуулж байна.




Эх сурвалж: GIS Development

Thursday, November 13, 2008

Монгол ном: Байгалийн нөөцийн менежментэд NGIC-ийн оролцоо

Монгол ном: Байгалийн нөөцийн менежментэд NGIC-ийн оролцоо

Монгол улсын Засгийн Газар Нидерландын вант улсын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, шинэ түншлэлийг бий болгох, манай улсын тогтвортой хөгжлийн болон байгаль орчныг хамгаалах зарчмуудыг нэгтгэх, улмаар нийгмийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 2006 оны 12-р сараас “Байгалийн Нөөцийн Менежментийн Үндэсний Геомэдээллийн Төв (NGIC)” төсөл үйл ажиллагаагаа эхэлсэн юм.

Уг төслийн хүрээнд, манай улсад бий болсон байгаль орчны болон газрын нөөцийн холбогдолтой бүх төрлийн мэдээ, мэдээллийг NGIC-д төвлөрүүлэх бөгөөд тэдгээрийг газарзүйн мэдээллийн систем (ГМС), зайнаас тандах судлал (ЗТС)-ын орчин үеийн техник, технологийг ашиглан байгаль орчны асуудлуудыг зөв зохистой шийдэх, янз бүрийн түвшинд шийдвэр гаргахад ашиглах юм. Мөн төслийн хүрээнд мэргэжилтэнгүүд, судлаач, шийдвэр гаргагчидийн чадавхийг дээшлүүлэх сургалт, сурах бичиг, гарын авлага, номыг гаргах бөгөөд үүний эхлэл болгож "Байгалийн нөөцийн менежментэд NGIC-ийн оролцоо" номыг энэ онд гаргасан байна. Ном нь :
  • Төслийн танилцуулга
  • Байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах
  • Мэдээ, мэдээллийн менежмент
  • Байгаль орчны мониторингид хиймэл дагуулын мэдээг ашиглах
  • Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын хэрэглээний загварууд
  • Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ШУ-ы магистрийн ажлын хураангуй
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
зэрэг 7 бүлгээс бүрдэхээс гадна хураангуй үгс, төслийн зарим нэг үйл ажиллагааны фото зурагнуудыг оруулсан байна.

Энэхүү номыг NGIC-ийн вэб хуудаснаас бүрэн эхээр нь татан авч уншиж болох юм байна. Удахгүй 12-р сард 2 дахь ном нь гарахаар бэлтгэгдэж байна.

Эх сурвалж: NGIC төсөл

Нийтлэл: Ариунзулын "агаар"-аас харсан ой


Биологич Я.Ариунзул "Мон­гол орны ойт хээрийн бүсийн ойг хиймэл дагуул ашиглан зайнаас тандан суд­лах арга" сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хам­гаалжээ.

Танин мэ­дэхүй булангийн энэ удаагийн ээлжинд био­логийн шинжлэх ухааны сал­бараар сонин сайхан юу бай­гааг сонирхох хуваарьтай байлаа. Энэ сал­барт нэгэн монгол бүсгүй сонирхолтой сэдвээр докто­рын зэрэг хам­гаалсан бүтээл хийсэн гэд­гийг дуулаад түүн­тэй ярилц­лага хийв.

Я.Ариунзул доктор мэр­гэжлийн өндөр түвшинд ярь­сан ба монголчууд бүг­дээрээ биологич биш зэргийг хар­галзан өөрийн ойлгосон хэм­жээгээрээ хүүрнэе хэмээн шийдлээ. Хэрэв та хүсвэл өөр нарийн ширийн юмыг яриг­чаас хэзээ ч асууж болно гэдэгт найдаж байна.

Манай байгаль хамгаа­лахынхан байсгээд л буга, зээр, тарвага, улмаар ой мо­доо тоолно гээд л томилолт аваад хөдөө явдаг. Тэгээд нэг тоо олж ирдэг. Өнгөрсөн зун билүү дээ. Говь руу тоорой мод тооллоо гэсэн мэдээ гарч байсан санагдана. Ийм су­далгаа шинжилгээний ажлуу­дын практик хэлбэр шинжлэх ухаан талаасаа илүү улс ардын аж ахуйд үргэлж хэрэг болдог. Өөрөөр хэлбэл чиг­лэлийн салбарт үндсэн гарын авлага хэлбэрээр ашиглагд­даг.

Я.Ариунзулын ярьж бай­гаагаар бол байгаль орчны тулгамдсан асуудлуудыг ба­римтаар тоочих явцад заавал газар дээр нь очиж нүдээр харахаас гадна давын өмнө сансрын хиймэл дагуулыг бүтээлчээр ашиглаж хэвших нь шинэлэг арга мөн гэж үзэж байна. Тэр хиймэл дагуулын өдөр тутмын мэдээг ашиглан манай орны ой өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвс­гэрийн 7.6 хувийг эзэлж байна гэсэн тоог олжээ. Өмнө нь ойчид хээр гадаа явж явж 11.2-8.6 гэсэн тоонуудыг цуглуулж ирсэн байдаг. Харин байгаль хамгаалах хөдөлгөө­нийхний амнаас ой мод маань нэгээс хоёр хувьд хүрчихлээ гэхийг сонссон. Баримт, ба­римтыг хянасан баримт зэрэг нь байгаль хамгаалах салбарт зөв гарч өгдөггүй хэцүү асуу­дал. Эзгүй хээрээс ирэх мэдээлэл заримдаа шинжлэх ухаан гэхээсээ илүү бүр домог, үлгэрийн шинжтэй болоод ирэх тохиолдол бай­даг. Тэгэхээр яалт ч үгүй сансрын хиймэл дагуулын зураг одоо хэрэг болоод бай­гаа нь шаардлага юм.

Я.Ариунзулаас хиймэл да­гуулын талаар олон асуул­тад хариу авсан юм.

Одоогийн байдлаар дэл­хийг тойроод 4800 орчим хиймэл дагуул явж байгаа. Зарим хиймэл дагуул тодор­хой объектыг байнга тандаад дээрээс хөдөлгөөнгүй шир­тэж байдаг бол зарим нь тойроод явж байх жишээтэй. Сансрын тойрогт өмнөх зуунд саран авхай ганцаар манай дэлхийг тойрон эр­гэлддэг байсан бол одоо орбит тойрогт олон багаж тэнгэрт байна. Хөгжилтэй чадалтай орнууд өөрсдөө хиймэл дагуул хөөр­гөн хамаг ажлаа "тэнгэр"-ээс амжуул­даг хандлага тогтож эхэллээ. Ажил төрлийн бай­дал, нөхцөл бололцооноос шалтгаалан дагуулууд газ­раас 800-36 000 км-ийн өн­дөрт зайгаа олон тойрч явдаг аж. Үүрэн теле­фоноос эхлэн цэрэг тагнуу­лын зориулалт­тай өчнөөн олон ил далд хиймэл дагуул байгаа бөгөөд тэр болгоныг ашиглах хэрэг­лэх явдал нь харилцан адил­гүй. Заримынх нь мэдээг авахад өндөр төл­бөртэй. Ер нь ихэнх нь төл­бөргүй гэсэн шүү.

Байгаль орчны сэдвээр мэдээ, зураглал өгдөг Фран­цын "Spot", АНУ-ын "Landsat" зэрэг хиймэл дагуулууд үнэ төлбөргүй бөгөөд холбогдох хаяг, сайт руу ороод өөрийн оронтой хамаатай мэдээлэл авч болдог. Энэ төрлийн да­гуулууд зураг авалт, мэдээл­лээ байн байн шинэчлэх тул өмнөх мэдээлэл нь илүүдэл болчихдог. Заримдаа арав хоногийн өмнө авсан Монгол орчмын газрын зураг үнэгүй, хуучраад байх жишээтэй. Сансраас авсан зургийн код, тэмдэглэгээг зөв гаргаж, бү­тээлчээр ашиглаж чадвал хааш хаашаагаа 70 см хүр­тэлх объектыг тодруулан гар­гаж болдог. Гэхдээ энэ нь төлбөртэй. Энгийн тохиолдолд 30х30 метрийн талбайгаас том зайны зураглал үнэгүй байдаг.

Эндээс санаа авахад манай орон ч бусдын жишгээр "хуруу хумсаа хуйхалж бай­гаад" Орос, Хятадын сансрын аль нэг буудлаас ганц хиймэл дагуул хөөргөчихмөөр юм шиг. Дэлхийн астрономын холбоо гэдэг байгууллага энэ асуудлыг хариуцдаг юмуу даа. Хэрэв бид тэгвэл муугаар бодоход түймэрт явсан "МИ-8" нисдэг тэргээ дор нь олоод авчих жишээтэй.

Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалаад жи­лийн ихэнх улирал цэлмэг байдаг. Энэ нь Англи зэрэг үргэлж будан татсан орныг бодоход төвөг чирэгдэл ба­гатай, судалгаа шинжилгээ тандалтад таатай нөлөө үзүүл­дэг гэнэ.

Я.Ариунзул "агаар"-аас Мон­голоо харж байхад ойн хувьд Галтай, Булнай зэрэг Хэнтийн нурууны Батсүмбэр сумын нутаг хавьцаа ой нэ­мэгдсэн байна гэнэ. Гэвч ихэнх нутагт ойн сан сий­рэгшиж, үндсэн­дээ өмнөх жилүүдээс ой эз­лэх талбай бүтэн нэг хувиар хорогдсон нь түгшүүрийн хэм­жээнд хүрчээ. Монголын ой бол дэлхийн ойт хээрийн бүсийн хамгийн урд хил гэж үздэг. Тийм болохоор маш эмзэг ойтой. Манай орны ой хулгайн модчингуудад өртөх хэрээр хээр талын бүс төдий чинээ хойшоо тэлэх нигуур­тай тул онцгой анхаарах шаард­ла­гатай аж. Аж ахуйд шилмүүст модыг 120 нас хүргэж байж өөрөөр хэлбэл данхын чинээ бүдүүн бол­сны дараа хэ­рэглэвэл хаа хаанаа ач хол­богдолтой. Хул­гайч нар одоо хамаг нялх модыг хядсанаас ой сүйрэх байдалд хүрээд байгаа. Нарс нас сүүдэр 300 хүр­чихээд үхэж өг­дөггүй навсай­чихаад зулзаган мод­дын өсч өндийхөд "шавар" болдог тал ч бий. Ойн гүнг суд­лаад бай­хад хулгайчид өр­­төө­гүй хэсэг нь хөгширч буй ан­ги­лалд орсон байна гэ­нэ. Хул­гайгаар мод бэлтгэг­чид мод­ны за­хаас, аль бартаа багатай хэсгийг амарчлан хө­рөөддөг тул ой нэлэн­хүй­дээ сөнөл­тийн байдалд ор­жээ. Үүнтэй тэмцэх хууль эрх зүй өөрөө бас учир дутаг­дал­тай хэмээн өмнө нь мэр­гэж­лийн хянал­тын газарт ажил­лаж байсан Я.Ариунзул яриан­даа дурдаж байсан юм. Тэ­рээр саяхан АНУ-д очиж тэнд­хийн байгаль хамгаалах хуу­лийг сонирхсон юм байна. Ма­най хуулиар аливаа нэг уул уухайн ком­пани байгаль орч­ны нөхөн сэргээлт хийх­гүй­гээр олбор­лолт явуулахад тор­­­­гууль хүлээдэг. Тэр тор­гуу­­лийн хэмжээ нөхөн сэр­гээлт хийс­нээс хэд дахин бага шийт­гэлтэйг манай хуульч­даас бусад нь бүгд мэддэг л дээ.

Сансраас тандалт хийх ажил нь одоогоор манай бай­галь орчны салбарт хийж буй судалгааны зардлаас 26 да­хин бага өртөгтэй тооцоо гарчээ.

Я.Ариунзулын хийж буй судалгаа шинжилгээний аж­лыг газар дээр нь очиж со­нирхох хүн байвал МУИС-ийн биологийн тэнхимд очвол бүх зүйл ил тод нээлттэй гэсэн.

Жамбалын Гангаа

Эх сурвалж: Өдрийн сонин

Monday, November 10, 2008

Гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн тухай виртуал семинарууд

Гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн тухай виртуал семинарууд (Neogeography)

Өнгөрсөн гурван жилд Америкийн их сургуулиудийн газарзүйн мэдээллийн системийн холбоо (UCGIS), Их британий Хааны газарзүйн нийгэмлэгийн тоон судалгааны баг (QMRG), Дэлхийн их сургуулиудийн сүлжээний (WUN) Даян дэлхийн ГМС-ийн академи (GGISA) хамтраад олон улсын виртуал семинаруудыг зохион байгуулж байгаа юм байна. Та бүхэнд 2008 оны намрын улиралд зохион байгуулж буй Neography нэрийн доор зохион байгуулж байгааа 6 семинарыг хуваарийн хамтаар танилцуулж байна.

Өдөр

Илтгэгч

Сэдэв

10-р сарын 8

Jeremy Crampton (Georgia State)

Сүлжээгүй (NET) газрын зураг: 21-р зууны neography

10-р сарын 22

Muki Haklay
(UCL)

Neography шинэ зүйл үү?

11-р сарын 5

M.W.Dobson
(TeleMapics LLCV)

Өгөгдлийн чанар болон neography

11-р сарын 12

Martin Dodge
(Manchester)

Бидэнд хэрэглэгчийн үүсгэсэн зураглал хэрэгтэй юу?

12-р сарын 3

Mike Goodchild
(UCSB)

Сайн дурын гео-мэдээлэл: Хүмүүс эсвэл мэдрэгчүүд

12-р сарын 17

Dan Sui
(Texas A&M)

удахгүй зарлагдах болно...


Семинарууд нь техник болон шинэ багаж, хэрэгсэлүүдийг танилцуулахын зэрэгцээ уламжлалт зураг зүй аргуудад тулгуурлан судалгаа хийх, Google-ийн газрын зураг шиг API ашиглах, GPX, KML зэрэг форматуудыг гео-зүүлтээр фото зурагнуудтай холбох, тэдгээрийн зургийн зураг гэхээсээ илүүтэйгээр нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбаруудад хэрхэн ашиглаж олон нийтийн хүртээмж болгох талаар дурьдсан байна.

Семинарууд дээрх хамтрагч байгууллагуудын гишүүд, оюутнууд, хамтрагчдаас гадна сонирхож буй байгууллага, судлаачид, оюутнуудад нээлттэй бөгөөд төгсөх гэж буй оюутнууд эссэ бичих , өөрсдийн судалгааг танилцуулах, вэбсайт хийх , мэтгэлцээн зохион байгуулах зэргээр идэвхтэй оролцож болно.

Энэхүү сэминаруудад өөрийн биеэр илтгэл тавьж оролцож болохоос гадна видео илгээх, вэб-кам болон бусад зүйлүүдийг ашиглан интэрнэтээр холбогдон оролцож болно. Семинарт Marratech технологийг ашиглан Windows, Mac OS, Linux системүүд дээр хийгдэх бөгөөд үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллэлийг www.marratech.com -оос авч болно. Мөн Dave Unwin-ийн э-шуудан: d.unwin@wun.ac.uk эсвэл www.wun.ac.uk вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож болно. Сонирхогч болон оролцогчид семинар болох өдрийн 16:45 (Английн цагаар) цагт бэлэн байх хэрэгтэй бөгөөд семинат 17:00 цагт эхэлнэ. Семинарт хэрхэн оролцох тухай зааварыг дараахь вэб хуудаснаа үзнэ үү. www.wun.ac.uk/ggisa/seminars.html Орчуулсан: Б.Учрал

Эх сурвалж: WUN-Virtual Seminars

Friday, November 7, 2008

Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн ArcView программын гарын авлага

Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн
ArcView программын гарын авлага
Дэлхийн банкнаас Монгол улсын Байгаль орчны засаглалыг сайжруулах NEMO төслийг Нидэрланд засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд М. Эрдэнэтуяа (Phd), П. Хишигсүрэн нар "Газарзүйн мэдээллийн системийн ArcView программын гарын авлага" номыг хэвлүүлсэн байна.

Удахгүй зохиогч нар энэ номоо сайжруулан, олон нийтэд түгээх зорилгоор худалдаанд гаргахаар номын 2 дахь хэвлэл дээр ажиллаж байгаа мэдээлэл байна.

ЗТС-ийн өгөгдөл, мэдээллэл боловсруулах хичээлүүд

ЗТС-ийн өгөгдөл, мэдээллэл боловсруулах хичээлүүд
(ScanEx үнэгүй видео хичээлүүдийг санал болгож байна)

ScanMagic бол ЗТС-ийн өгөгдөл, мэдээллийн боловсруулах хэрэглэгчид хялбар ойлгомжтой программ хангамж бөгөөд программыг бүтээгч ScanEx-ийн судалгаа, хөгжлийн хэсэг та бүхэнд түүний үнэгүй видео хичээлүүдийг санал болгож байна.

Видео хичээлүүд нь программыг хэрхэн ашиглах, ЗТС-ийн өгөгдлүүдийг ашиглах, бусад программ хангамжийн файлын формат хөрвүүлэх, дүн шинжилгээ хийх зэрэг түгээмэл үйлдлүүдийн тухай дурьдсан болно.

Энэхүү хичээлүүдийг ScanEx-ийн http://support.scanex.com/software/sm_videocourse/index.htm вэб хуудаснаас үнэгүй татаж авч болох бөгөөд нэмэлт мэдээлэл болон асуултыг software@scanex.ru -ээс асууна уу.

Эх сурвалж: ScanEx newsletter

Thursday, November 6, 2008

Монгол ном: ArcCatalog-ийн эхлэл

Монгол ном: ArcCatalog-ийн эхлэл
(Using ArcCatalog)

ArcCatalog нь ArcGIS программ хангамжийн мэдээ, өгөгдлийг цуглуулах, хадгалах, түүний мета-мэдээллийг үүсгэх, хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах, файл, фолдерийн зохион байгуулалт зэрэг Windows-ийн орчинд ажиллахад хэрэгтэй бүхий үйлдлүүдийг агуулснаас гадна өөрийн орчинд ArcToolbox-ийг дуудан ажиллуулах боломжтой чухал программ хангамж билээ. Та бүхэн энэ тухай "ArcCatalog-ийн эхлэл (Using ArcCatalog)" номноос үзэж уншиж болох бөгөөд


  • 1-р бүлэг: ArcCatalog-ийн танилцуулга
  • 2-р бүлэг: Хялбар анхан шатны хичээлүүд
  • 3-р бүлэг: Каталогийн сууриуд
  • 4-р бүлэг: Каталогт юу агуулж байна вэ?
  • 5-р бүлэг: Каталогийг үүсгэх буюу байгуулах
  • 6-р бүлэг: Каталогийн агуулгыг зохион байгуулах
  • 7-р бүлэг: Нэгж бүрийн газарзүйг судлах
  • 8-р бүлэг: Хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах
  • 9-р бүлэг: Мета-өгөгдөлтэй ажиллах
  • 10-р бүлэг: Элементүүдийг хайх
  • 11-р бүлэг: Газрын зураг болон давхаргуудтай ажиллах
  • 12-р бүлэг: Дүрс файлтай ажиллах
  • 13-р бүлэг: Багц давхаргатай ажиллах
  • 14-р бүлэг: Хаягуудыг кодлох
  • 15-р бүлэг: ArcCatalog-ийг тусгайлан өөрчлөх
  • Хадмал товч толь
гэсэн нийтдээ 15 бүлгээс гадна гео-мэдээлэлтэй холбоотой түгээмэл хэрэглэгддэг үгнүүдийг хавсралт, товч толь болгож оруулж өгсөн байна.

Номыг М. Саандарь (PhD), M.Эрдэнэтуяа (PhD), М.Одбаяр (M.Sc), Л.Очирхуяг (M.Sc) нар орчуулсан бөгөөд номтой холбоотой мэдээллийг дараахь хаягаар авна уу.

С.Энх-Амгалан
МонМЭП ХХК,
Мэдээлэл технологийн үндэсний төвийн байр, Өрөө 312
Улаанбаатар 14200, Монгол

Утас/факс: +976-11-310134
Э-шуудан: mongis@magicnet.mn

Гео-мэдээллийн тэтгэлэг

Гео-мэдээллийн тэтгэлэг
(Geo Challenge Grants)


Google.org -ээс газрын зургийг өөрсдийн ажилд ашиглан, ашгийн бус байгууллага, хүмүүст зориулсан Гео-мэдээллийн тэтгэлэг (Geo Challenge Grants)-ийг өөрсдийн хамтын ажиллагааны хүрээнд зарлаж байна. Энэ тэтгэлэг нь 5000 - 100000 америк долларын өртөгтэй бөгөөд газрын зураг нь хэрхэн тэдний ажил, судалгаанд туслаж, олон нийтэд түгээж байгаа нь харуулсан төсөлд олгогдох юм байна. Тэтгэлэгт оролцох нэгжүүд онлайнаар 2008 оны 12-р сарын 22-ны дотор материалаа өгөх хэрэгтэй юм байна. Энэ тухай дараахь хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хаяг: http://www.google.org/geochallenge.html

Эх сурвалж: http://www.google.org

Wednesday, November 5, 2008

Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд

Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд

Д.Амарсайхан (Head of Geoinformatics Department, Institute of Informatics and RS, Mongolian Academy of Sciences), М.Ганзориг (Director of Institute of Informatics and RS, Mongolian Academy of Sciences) нарын “Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмуудномыг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү ном нь байгаль орчны судалгаа, түүний нөөцийн менежментэд гео-мэдээллийн технологи, арга зүйг хэрхэн ашиглах онолын болон хэрэглээний жишээтэй тайлбарласан болно. Ном нийтдээ 10 бүлгээс бүрдсэн бөгөөд

  • 1-р бүлэг: ГМС, түүний бүрэлдэхүүнүүд
  • 2-р бүлэг: Өгөгдлийн загвар, бүтцүүд
  • 3-р бүлэг. Мэдээллийн сангийн загвар
  • 4-р бүлэг: Газрын зураг, проекц болон координатын систем
  • 5-р бүлэг: Мэдээ, өгөгдлийг оруулах, хадгалах, гаргах
  • 6-р бүлэг: ГМС-д хэрэглэдэг түгээмэл статистик аргууд
  • 7-р бүлэг: Зайнаас тандан судлал, тоон дүрс мэдээ боловсруулах аргууд
  • 8-р бүлэг: ГМС-ээр 3 хэмжээст өгөгдлийг боловсруулах
  • 9-р бүлэг:Газарзүйн мэдээллийг боловсруулах, орон зайн дүн шинжилгээ хийх
  • 10-р бүлэг: Оптикийн болон радарын тандан судалгааны ялгаа

Энэхүү номны тухай нэмэлт мэдээллийг зохиогч нараас лавлана уу. Д.Амарсайхан: 99005149

Google-ийн газрын зураг татагч

Google-ийн газрын зураг татагч

Google-ийн газрын зураг татагч программ хангамжийн шинэ хувилбар нь 10-р сарын 22-нд гарсан байна.


Энэхүү програм хангамж нь танд Google-ийн газрын зургийн өөрийн сонирхож байгаа газар нутаг, хотоор өөрийнхөө компьютерт хадгалах боломжийг нээж өгч байна. Тэгэхдээ эдгээрийг MapViewer-ээр харах эсвэл нэгтгэн томоор BMP форматаар харж болно. Хамгийн чухал нь энэ нь зөвхөн хувийн таны болон танай байгууллагад нь хэрэглэж ямар нэгэн худалдааны зорилгоор ашиглахгүй байхийг сануулж байна.

Татах холбоос энэ байна.

Tuesday, November 4, 2008

Монгол ном: ArcGIS-ийг эхлэх нь ...

Монгол ном: ArcGIS-ийг эхлэх нь ...
(Getting started ArcGIS...)


Монгол хэл дээр нилээн хэдэн ном хэвлэгдсэн юм байна шүү, тэгээд цувралаар тэдгээрийг танилцуулж байна.


МонМЭП ХХК нь ESRI-гийн албан ёсны төлөөлөгчөөр 2002 оноос ажиллаж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн энэхүү номын орчуулгын эхлүүлэн 2006 онд хэвлүүлсэн байна. Энэхүү ном нь ArcGIS-ийг тухай үндсэн мэдээллийг өгөхөөс гадна, эхлэн суралцагч, анх удаа хэрэглэж буй хүмүүст зориулсан удиртгал хичээлүүдийг агуулсан байна. Ном нь ArcGIS-ийн мэдэх, ArcGIS-ийн төслүүдтэй ажиллах гэсэн 2 хэсгээс бүрдэж нийтдээ 8 бүлгээс бүрдэж байна. Үүнд:

1-р хэсэг: ArcGIS-ийг мэдэх
  • 1-р бүлэг: ArcGIS-д тавтай морилно уу
  • 2-р бүлэг: ArcCatalog болон ArcMap-ийг судлах
  • 3-р бүлэг: ГМС-ийн өгөгдлийг судлах
2-р хэсэг: ArcGIS-ийн төслүүдтэй ажиллах
  • 4-р бүлэг: ГМС-ийн төслийг төлөвлөх
  • 5-р бүлэг: Мэдээллийн санг бүрдүүлэх
  • 6-р бүлэг: Дүн шинжилгээ хийх өгөгдлийг бэлдэх
  • 7-р бүлэг: Дүн шинжилгээ хийх
  • 8-р бүлэг: Үр дүнгээ харуулах
Номыг М. Саандарь (PhD), M.Эрдэнэтуяа (PhD), М.Одбаяр (M.Sc), Л.Очирхуяг (M.Sc) нар орчуулсан бөгөөд номтой холбоотой мэдээллийг дараахь хаягаар авна уу.

С.Энх-Амгалан
МонМЭП ХХК,
Мэдээлэл технологийн үндэсний төвийн байр, Өрөө 312
Улаанбаатар 14200, Монгол

Утас/факс: +976-11-310134
Э-шуудан: mongis@magicnet.mn

Chandrayaan-1 хиймэл дагуулын анхны зураг

Chandrayaan-1 хиймэл дагуулын анхны зураг

Chandrayaan -1 буюу санскрит хэлээр "саранд амьдрагч" Энэтхэгийн хиймэл дагуулыг 2008 оны 10-р сарын 22-нд Энэтхэгийн сансар судлалын байгууллага НАСА-гийн хамтын ажиллагааны хүрээнд хөөргөсөн билээ. Энэхүү хиймэл дагуул нь 1380 кг жинтэй, тандан судлалын хэд хэдэн мэдрэгч суурилуулсан бөгөөд үзэгдэх, ойрын нил улаан туяа, нарийн болон нягт рентгэн туяаны мужуудад мэдээлэл цуглуулах юм байна.

1-р зураг. Chandrayaan-1 хиймэл дагуул

Terrain Mapping Camera (ТМС, Гадаргуугийн зураглалын камер) бол Chandrayaan-1-д байгаа 7 төхөөрөмжийн нэг бөгөөд хар, цагаан өнгөөр үзэгдэх гэрлийн мужад зураглал үйлдэх юм байна. Түүний орон зайн нарийвчлал нь 5 м, зурвасын өргөн 40 км бөгөөд сарны гадаргуугийн өндөр нарийвчлалтай зураглал үйлдэх үүрэгтэй байна. ТМС нь 10-р сарын 29-нд анхны зурагнуудаа амжилттай авсан байна.




2-р зураг. TMС-ийн анхны зурагнууд

Энэ төсөлд ойролцоогоор 3,86 тэрбум рупи буюу 80 сая америк доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: GIS development

Monday, November 3, 2008

Монгол ном: Зайнаас тандан судлал (ЗТС), Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэсүүд

Монгол ном: Зайнаас тандан судлал (ЗТС), Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэсүүд


Манай судлаачид, оюутнуудын гео-мэдээллийн тухай мэдээллийн эх үүсвэр нь ихэвчлэн интернет, эсвэл ямар нэгэн гадны сурах бичиг, номнууд байдаг билээ. Тэгвэл эх хэл дээр минь хэвлэгдэн гарсан номуудыг та бүхэндээ танилцуулья гэж бодлоо.

Д. Амарсайхан, М.Ганзориг, М.Саандарь, Ц. Адьяасүрэн нарын Зайнаас тандан судлал (ЗТС), Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс ном нь 2006 онд 3 дахь хэвлэлээ гаргасан байна.

Энэ ном нь үндсэндээ ЗТС, ГМС гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд 11 бүлгээс бүрдсэн байна. Үүнд:

1-р хэсэг: ЗТС-ийн үндэс, тоон мэдээлэл боловсруулах

  • 1-р бүлэг: ЗТС-ийн физик болон онолын үндэс
  • 2-р бүлэг: ЗТС-д хэрэглэж буй тавцан болон мэдрэгчүүд
  • 3-р бүлэг: Тоон мэдээлэл боловсруулах аргууд
  • 4-р бүлэг Богино долгионы тандан судлал
  • 5-р бүлэг: Дүрс мэдээнд дүн шинжилгээ хийх мэдлэгт тулгуурласан аргууд
  • 6-р бүлэг: Оптикийн болон радарын тандан судалгааны ялгаа
2-р хэсэг: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс
  • 1-р бүлэг: ГМС, түүний бүрэлдэхүүнүүд
  • 2-р бүлэг: Өгөгдлийн загвар, бүтцүүд
  • 3-р бүлэг. Мэдээллийн сангийн загвар
  • 4-р бүлэг: Мэдээ, өгөгдлийг оруулах, хадгалах, гаргах
  • 5-р бүлэг: Газарзүйн мэдээллийг боловсруулах, орон зайн дүн шинжилгээ хийх
Энэхүү номны тухай нэмэлт мэдээллийг зохиогч нараас лавлана уу. Д.Амарсайхан: 99005149

Газарзүйн Мэдээллийн Систем(GIS)-ийн Мастерийн зэргийн хөтөлбөр

Газарзүйн Мэдээллийн Систем(GIS)-ийн Мастерийн зэргийн хөтөлбөр
(Шведийн Лунд Их Сургуулийн ГМС-ийн төв)


Лундын их сургуулийн ГМС-ийн мастерийн хөтөлбөр нь зайны, үнэгүй 2 жилийн туршид үргэлжлэх сургалт юм. Хөтөлбөр нь англи хэл дээр явагдах бөгөөд Европын холбооны кредитээр 120 кредиттэй байна. Бүхий хичээл, түүнтэй холбоотой сургалтын бүхий л хэлбэр зайнаас, интернетээр дамжуулагдах болно. Харин суралцагч нь өөрөө программ хангамжийн лиценз, дадлага ажил, ном сурах бичиг болон мэдээ, өгөгдлүүдийг хариуцах болно.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд олж авсан Мастерийн зэрэг нь зөвхөн Шведэд хамаарах бөгөөд тухайн суралцагчийн эх орон нь мөн хүлээн зөвшөөрч болно. Хамгийн гол нь энэхүү сургалт нь үнэгүй бөгөөд дэлхийн олон улс орноос суралцдаг байна. 2009 оны 1-р сараас сургалт эхлэх бөгөөд түүнтэй холбоотой мэдээллүүдийг дараахь хаягаас авна уу.

Хаяг: http://www.giscentrum.lu.se/luma-gis/index.htm

P.S: Энэ хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөгдлийн маягт өгөх өдрөөс хоцорч олдсон тул хүлцэл өчье.