Showing posts with label space. Show all posts
Showing posts with label space. Show all posts

Wednesday, September 21, 2016

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of September Geomeeting

Өнгөрөгч Лхагва гаригт болсон МУИС-ийн ШУС-ийн Физикийн салбарын NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, сансар судлалын лабораторитой хамтран энэ сарын уулзалтын илтгэлүүд болон танилцуулсан лекцийн видеог та бүхэнд хүргэж байна. Социал медиа ашиглан энэ сарын уулзалтыг анх удаа дамжуулсан бөгөөд зарим нэг техникийн алдаа гаргасанд хүлцэл өчье. Харин уулзалтын сэдвийн хувьд онолын суурь мэдлэгүүдийг түгээсэн сайхан уулзалт боллоо. Уулзалтаар:
  • Монголын анхны НАНО хиймэл дагуул - Проф. Р.Цолмон

  • Сансар судлал, техник, технологийн хөгжил - Проф. Д.Улам-Оргих


Энэ сарын гео-уулзалтыг хамтран зохион байгуулсан, хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Tuesday, September 6, 2016

Есдүгээр сарын Гео-уулзалт

Есдүгээр сарын Гео-уулзалт
September Geomeeting


Өмнө нь танилцуулж байснаараа энэ сараас эхлээд сар бүрийн гео-уулзалт маань 9-р сарын 14-ний 17:30 цагаас Монгол улсын их сургуулийн хичээлийн 1-р байрны 301 тоотод МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаааны салбар NUM-ITC-UNESCO Сансар судлал, зайнаас тандан судлалын лаборатори-той хамтран зохион байгуулах болно. 

Энэ удаагийн уулзалтаар NUMSAT буюу монгол улсын анхны хиймэл дагуулын төслийн танилцуулга, явц үүнтэй холбоотой сансар судлал, сансарын технологийн хэрэглээний талаар хэлэлцүүлгэ болно.  Уулзалтын хөтөлбөр:

  • 17:30 Бүртгэл
  • 17:40 Гео-уулзалтуудын тов, танилцуулга
  • 18:00 Монголын анхны НАНО хиймэл дагуул - Проф. Р.Цолмон
  • 18:30 Завсарлага
  • 18:50 Сансар судлал, техник, технологийн хөгжил - Проф. Д.Улам-Оргих
  • 19:20 Асуулт, хариулт
Хаяг:

 

Friday, February 13, 2015

АЗИ НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

АЗИ НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  

Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Достор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт Монгол улс 2008 оноос хойш оролцож байгаа бөгөөд Мэдээллийн Технологи, Шуудан, ХарилцааХолбооны газраас Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 2015 оны элсэлтийг нээлттэй зарлаж байна. 

Хөтөлбөрийн тухай: 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их Сургуулийн санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. 

Бэйханг Их Сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаарын хөлгийнинженерчлэл, Сансар судлалын чиглэлийн салбар бөгөөд 1952 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны сургууль бөгөөд Хятадын шилдэг- 16 сургуулийн нэг юм. 

Суралцах чиглэл: 

“Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Достор (DOCSTA) 1-хүн, 

Магистр (MASTA 2015) 3-6 хүн:
  1. Зайны тандан судалгаа ба газрын мэдээллийн систем –Remote Sensing and GeoInformation System (RS&GIS): 1- 2 хүн 
  2. “Байршил тогтоох хиймэл дагуулын систем – Global Navigation Satellite System (GNSS)” : 1- 2 хүн 
  3. “Бичил хиймэл дагуулын технологи – Micro-Satellite Technology” : 1- 2 хүн 
Хугацаа: 2015 оны 9 дүгээр сараас хойш 1 жил 9 сар 

Тэтгэлэгийн хамрах хүрээ: 
  • 9 сарын сургалтын төлбөр; 
  • 1 жилийн судалгаа төсөл дээр ажиллах сургалтын төлбөр 
  • Сургуулийн дотуур байр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); 
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын Тэтгэлгийн Зөвлөлийн стандартын дагуу ойролцоогоор 1 сард 1700 юань); 
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын Тэтгэлгийн Зөвлөлийн стандартын дагуу); 
  • 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг зөвхөн 1 удаа олгох; 
Тавигдах шаардлага: 
  • Монгол улсын иргэн байх;
  • 2015 оны 3-р сарын 15-ны байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдлэнэ);
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний дээд шатны мэдлэгтэйг гэрчлэх баримт (Унших, бичих, харилцан ярих түвшний чадвартай байх);
  • Монгол улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон Бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно); 
Бүрдүүлэх материал:
  • Өргөдлийн маягт (http://laihua.csc.edu.cn линкээр орж бүртгүүлээд онлайн-аар өргөдлийн маягтыг бөглөж хэвлэсний дараа зургаа нааж гарын үсэг, огноог тавина.);
  • Дипломын болон дүнгийн хуудсын хуулбар. Англи хэл дээр, 2 хувь , нотариатаар баталгаажуулсан байх;
  • Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний битүүмжилсэн тодорхойлолох захидал;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе);
  • Бүтээлийн жагсаалт;
  • Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ 
Шалгаруулалт: Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг МТШХХГ- аас ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрынхамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр 

Холбоо барих хаяг: 

Thursday, March 20, 2014

"Гео-уулзалт: Гуравдугаар сар" зохион байгуулагдлаа.

"Гео-уулзалт: Гуравдугаар сар" зохион байгуулагдлаа.

Энэ сарын уулзалтанд ирсэн нийт оролцогчдоо баярлалаа. Оролцогчдыг ерөнхийд тандвал төрийн захиргаа болон үйлчилгээ, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, боловсролын салбар гээд өргөн хүрээнд байлаа.


  • Танилцуулга




  • Цаг уур, байгаль орчны мэдээлэлд Suomi NPP Хиймэл дагуулын өгөгдлүүдийг ашиглах нь - Д.Булган, Байгаль орчны Мэдээллийн Төвийн мэргэжилтэн



    • Сансар дахь хүний үйл ажиллагааны олон улсын зохицуулалт ба Монгол улсын оролцоо - В.Батбаяр, МТШХХГ-ын СРХХ-ийн дарга
    Харамсалтай нь энэхүү илтгэгч маань оролцож амжсангүй, уулзалтын энэхүү илтгэлийг сонирхсон хүмүүс нилээд байсан бөгөөд дараагийн уулзалт нөхөж оруулах ч санал гарч ирсэн.


    Thursday, August 18, 2011

    Анхны замнал (First Orbit)

    Анхны замнал (First Orbit)


    Энэ жилийн нэг онцлог чухал үйл явдал бол хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах анхны замыг нээсэн Юри Гагарин сансарт ниссэний 50 жилийн ой билээ. Энэ ойн хүрээнд зориулж
    Европын сансрын агентлаг (ESA)-ийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд, Олон улсын сансарын станцын 26-27-р багийн гишүүд санаачлагаар энэхүү 50 жилийн өмнөх нислэгийн тухай баримтат киног хийн, энэ оны 4-р сарын 12-ны өдөр олон нийтэд танилцуулсан билээ. Энэхүү кино бүрэн эхээр нь та бүхэнд толилуулж байна.


    Дэлгэрэнгүй мэдээллийг Анхны замнал (First Orbit) вэб хуудас болон олон нийтийн Facebook, Twitter, Youtube хуудаснуудаас авахаас гадна өөрийн ухаалаг гар утсан дээрээ ч нэмэж болох юм байна.

    Friday, March 20, 2009

    3-р сарын 22: Монгол хүн анх удаа сансарт ниссэн өдөр

    3-р сарын 22: Монгол хүн анх удаа сансарт ниссэн өдөр

    Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмэрэ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ. Манай улсын хувьд ч "ахынхаа" тусламжтайгаар 3 сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз-39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр ( 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Жүгдэрдэмидийн Гүррагчаа(1947 оны 12 -р сарын 05) нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.

    Энэ нислэг нь Интеркосмос буюу Сансар огторгуйг энхийн зорилгоор хэрэглэх хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бөгөөд түүний орлон нисгэгчээр Майдаржавын Ганзориг сонгогдон бэлтгэгдсэн байна.

    Энэхүү нислэгээр Салют-6 сансрын станц дээр Союз-Т4 хөлгийн хамтаар холбогдон түүн дээр байсан хэд хэдэн судалгааны ажлаас гадна задгай сансарт гарсан байна.

    Энэ үйл явдалыг дурсан өнгөрсөн жил Ж.Гүррагчаа гуайн Өнөөдөр сонинд ярилцлагыг эндээс уншиж сонирхоно уу.