Friday, March 23, 2012

Дэлхийн цаг уурын өдөр: "Цаг уур, уур амьсгал, ус ирээдүйн засаглал"

Дэлхийн цаг уурын өдөр: "Цаг уур, уур амьсгал, ус ирээдүйн засаглал"
(World Meteorological Day 2012: Powering our future with weather, climate and water)

1950 оноос хойш эгнээндээ 189 улсыг нэгтгэсэн Дэлхийн цаг уурын байгууллага өнөөдөр буюу 3-р сарын 23-нийг Дэлхийн цаг уурын өдөр болгон тэмдэглэж, тухайн жил дэлхийн улс орнуудыг анхаарал болон өөрийн харьяа байгууллагууд, хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлж ажилладаг билээ. Энэ жилийн хувьд "Цаг уур, уур амьсгал, ус ирээдүйн засаглал" сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Та бүхэн энэ жилийн хөтөлбөрийг эндээс сонирхон үзнэ үү.


Хөх тэнгэрийг нар сартай нь тольдогч цаг уурчид
Хөрст дэлхийг ургамал ногоотой нь судлагч цаг уурчид
Шившин үлээх салхины чиглэл заагч нь цаг уурчид
Шижир алтан нарны цацраг хэмжигч бид цаг уурчид

Танд “Дэлхийн цаг уурын өдөр”-ын мэндийг хүргэе...

Thursday, March 22, 2012

Монголжихуй: Хиймэл дагуулын нууцаас

Монголжихуй: Хиймэл дагуулын нууцаас

Хиймэл дагуулын тухай тун сонирхолтой энгийнээр өгүүлсэн, хүүхэд, залуучууд, оюутнууд, сонирхогчдын танин мэдэхүйд зориулсан номыг Япон хэлнээс Монгол улсын их сургуулийн, Физик-Электроникийн сургуулийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн эрхлэгч, проф, док Р.Цолмон орчуулан хэвлүүлсэн байна.




Эх сурвалж: МУИС, ФЭС

Tuesday, March 13, 2012

Geo-meeting: 3-р сарын уулзалт

Geo-meeting: 3-р сарын уулзалт

Энэ сарын уулзалт "Гео-мэдээлэлийн боловсрол болон сургалтын төлөвлөгөө, ирээдүйн чиг хандлага" сэдвийн хүрээнд 3-р сарын 14-ний өдөр Монгол улсын их сургуулийн Газарзүй-геологийн сургуулийн байр буюу 7-р байранд 306 тоотод 18:30-20:30 цагийн хооронд Ч.Болорчулуун багшийн удирдлага дор хэлэлцүүлгэ хэлбэрээр явагдах болно.


ТөлбөрҮНЭГҮЙ
сул
Санаачлагч:  
"Гео-мэдээлэл" блог
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
 И.Бямбахүү /судлаач/


Дэмжигчид: 
"Геомонгол" блог

Эх сурвалж (фото) / Photo copyright: Vinad Kumar

Saturday, March 3, 2012

Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг

Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг


Энэ оны Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн тэтгэлэг өнгөрсөн сар зарлагдсан бөгөөд 2 жил Монгол улсаас оролцогчдыг хязгаарласан боловч энэ жил ОХУ-ын бүсэд хамруулан Монгол улсаас оролцогчдын материалуудыг авах баяртай мэдээ ирлээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт:

  • ESRI-ийн ArcGIS болон түүний нэмэлт программуудыг ашиглах албан ёсны сертификаттай сургалт (2012 оны 7-р сарын 2-13, Калифорни, Дэвис хот)
  • ESRI-гээс гаргасан ГМС-ийн ном сурах бичигүүд
  • ArcGIS программ хангамжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах
  • ГМС-ийн техник, технологийн тусламж; жишээ нь GPS г.м
  • SPOT хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зурган мэдээллүүдийг өөрийн судалгааны болон сонирхогч буй газруудаар ҮНЭГҮЙ авах
  • ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын их хурал 2012 (ESRI International User Conference 2012)-д оролцох (2012 оны 7-р сарын 23-27, Калифорни, Сан-Диего хот). Жилд 15000 гаруй ГМСчид дэлхийн өнцөг бүрээс цуглардаг том хурал.
  • SCGIS-ийн 2012 оны уулзалт ярилцлагад оролцох(2012 оны 7-р сарын 19-22, Калифорни, Монтерее)
  • Дээрх зүйлсүүдтэй холбоотой болон замын зардалын тодорхой хувийг даах
зэрэг маш олон, сайхан боломжуудыг багтаасан юм. 


Мөн Олон улсын Байгаль хамгаалалын Биолог (Society for Conservation Biology)-ийн олон улсын хурал Калифорнийн Оакланд хотно 2012 оны 7-р сарын 15-18-д болох бөгөөд оролцогчид энэхүү хуралд оролцох боломжтой.

Энэ жил 2 шаттайгаар оролцогчдыг тодоруулах бөгөөд эхний шатанд бүсийн хэмжээнд, удаахь шатанд SCGIS Global-ийн хэмжээнд шалгаруулах болно.

Тэтгэлгийн өргөдлийн маягтыг (Англи хэл дээр) эндээс татан авч, 3-р сарын 8-ны дотор scgisrussia@gmail.com гэсэн цахим шуудангаар илгээнэ үү.

Жич: Зөвхөн байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс оролцоно уу.

Эх сурвалж: SCGIS-Russia


Thursday, January 26, 2012

Монголжихуй: Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүх

Монголжихуй: Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүх

Газарзүйн шинжлэх ухааны түүх бол газарзүйн нээлтүүдийн, хүрээлэн буй орчныг танин мэдсэн хүн төрөлхтний түүхэн замнал, газарзүйн санаа, тэдгээрийг дэвшүүлэн тавьсан, батлан нотолсон эрдэмтэн, судлаачдын түүх юм. Газарзүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, түүний онол, аргазүй хэрхэн бүрэлдсэн түүхийг эх хэлнээ тухайлан туурвисан бүтээл туйлын хомс өнөө үед газарзүйн ухааны доктор Д.Даш, судлаач Н.Мандах нар хамтран "Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүх" номыг бэлтгэн гаргасаныг та бүхэнд толилуулахад таатай байна. 




Номыг Интер номын дэлгүүрээр дамжуулан нийтэд худалдааж байгаа бөгөөд 3 болон түүнээс дээш ширхэгээр худалдан авах бол 99040903 утсаар холбоо барьж худалдан авч болно.

Thursday, January 19, 2012

Geo-meeting: 1-р сарын уулзалт амжилттай боллоо

Geo-meeting: 1-р сарын уулзалт амжилттай боллоо


2012 эхний Geo-meeting уулзалт өчигдөр ЦУОШГ-ын хурлын зааланд "Газрын бүрхэвчийн судалгаа" сэдвийн хүрээнд амжилттай сайхан болж өнгөрлөө. Уулзалтанд:

"Монгол орны газрын бүрхэвчийн ангилал" (MODIS-ийн мэдээ) - Н.Элбэгжаргал, БОМТ




"Монгол орны хуурай болон цөлөрхэг хээрийн газрын бүрхэвчийн ангилалд олон-сувгийн ойцын мэдээг ашиглах нь" - И.Бямбахүү (PhD), MAК Компани



гэсэн илтгэлүүдийг танилцуулж, сонирхогчдын асуултуудад хариуллаа.

Уулзалтын төгсгөлд хэлэлцүүлгэ:



-ийг танилцуулж, дараах саруудын уулзалтын сэдэв болон огноог хэлэлцлээ. 

Мөн та бүхэн уулзалтын фото зурагнуудыг:


хүлэээн авч үзнэ үү.

Tuesday, January 17, 2012

Монголжихуй: Хотын хөгжил-Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)

Монголжихуй: Хотын хөгжил-Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)

Энэ оны "мундаг" төлөвлөгөөнүүдийн нэг маань болон гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн талаарх суурь ойлголтууд болон технологийн шийдлүүдийг нутагшуулах чиглэлээр ажиллах билээ түүний хүрээнд "Монголжихуй" гэсэн булан нээж байна. Энэ буланд Монгол улсад хэрэгжүүлж буй, боловсруулж буй, хөгжүүлж буй монгол судлаачдын бүтээлүүдийг танилцуулах зорилго тавьж байна. 

Үүний салхийг хагалаж Азийн хөгжлийн банк (ADB)-аас Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын (НБХБТГ) Мэдээлэл, технлогийн хэлтэс (MТХ)-тэй хамтран хэрэгжүүлж  буй "Хотын хөгжил-Газарзүйн мэдээллийн систем" төслийн хүрээнд хот байгуулалт, нийгэм-эдийн засаг, байгаль орчны цогц мэдээлэл бүхий вэб-д суурилсан ГМС-ийг та бүхэнд танилцуулж байна.


Энэхүү системд:
  • Улаанбаатар хотын  засаг захиргааны мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, соёл, урлагийн, барилга, зам, төрийн захиргаа болон элчин сайдын яамууд гэсэн байгууллагуудын байршил
  • Нийслэл бүсийн байгаль орчны мэдээлэл (ус, ой, агаарын бохирдол г.м)
  • Нийгэм-эдийн засгийн мэдээлэл
зэрэг цогц мэдээллийн санг бүрдүүлж, хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллийг зурган хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн байна. 

Интернет хаяг: http://www.ubgeodata.mn



Эх сурвалж: НБХБТГ, МТХ

Monday, January 16, 2012

Geo-meeting: 1-р сарын уулзалт

Geo-meeting: 1-р сарын уулзалт


Энэ оны эхний "Гео-уулзалт" (Geo-meeting) -ын 1-р сарын уулзалт ярилцлага нөгөөдөр буюу 18-ны өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Цаг уур орчны шинжилгээний газар  (ЦУОШГ)-ын хурлын зааланд "Газрын бүрхэвчийн судалгаа, ангилалд зайнаас тандан судлалыг хэрэглэх нь" (Land cover) сэдвийн хүрээнд дараахь илтгэлүүдийг хэлэлцүүлэх гэж байна:

18:30 - 18:40 Нээлт, Бүртгэл

18:40 - 19:10 "Монгол орны газрын бүрхэвчийн ангилал /MODIS-ийн мэдээ/" - Н.Элбэгжаргал, Байгаль орчны мэдээллийн төв

19:10 - 19:30 Цайны завсарлага

19:40 - 20:10 "Монгол орны хуурай болон цөлөрхэг хээрийн газрын бүрхэвчийн ангилалд олон-сувгийн ойцын мэдээг ашиглах нь" - И.Бямбахүү (PhD), МАК Компани

20:10 - 20:30 Хэлэлцүүлгэ

Төлбөр: ҮНЭГҮЙ
сул
Санаачлагч:  
"Гео-мэдээлэл" блог
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
 И.Бямбахүү /судлаач/

Дэмжигчид: 
"Геомонгол" блог


Wednesday, January 4, 2012

Шинэ оны мэнд... 2012 оны блогын төлөвлөгөө

Шинэ оны мэнд... 
2012 оны блогын төлөвлөгөө

За, шинэ он гараад нилээд хэд хоночихлоо... блог дээрээ бичлэг хийнэ гэж явсааар өдий хүрлээ... Ямар ч байсан 2011 онд хамт байж, дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүсдээ талархаж байна. Та хэдийн дэмжлэггүй байсан бол Geo-meeting болохгүй, GIS Day-гээ тэмдэглэж чадахгүй... гээд олон зүйлс дурдаж болохоор л байна. Гэхдээ шинэ онд буюу 2012 онд блогын зүгээс ямар ямар ажлуудыг хийхээр бодож байгаагаа бичмээр санагдлаа... та бүхэн өөрсдийн санал, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлээрэй...
  • Geo-meeting-ээ сар бүр алгасахгүй хийх /P.S:  эхнээсээ дэмжигч хүмүүс маань санхүү болон зарим сарын зохион байгуулалтуудыг авч эхлэсэн байгаа/
  • Гео-орон зайн мэдээллийн шинжлэх ухаан, технологийн талаарх мэдээллүүдийг хүргэх
  • Гео-мэдээллийн ойлголтууудыг нутагшуулах чиглэлээр хэд хэдэн орчуулгын ажилд оролцох, эхлүүлэх, хэрэгжүүлэх, хэвлэх, түгээх
  • Залуу судлаач, сонирхогчдыг дэмжиж, хамтарч ажиллах
  • ... /P.S: энэ хэсгийг та бүхэнд үлдээе... саналаа нэмээд байгааарай/

Өмнөх 12-р сарын Гео-уулзалт дээр энэ жилийн уулзалтын тов болон сэдвүүдийг танилцуулсан билээ, гэхдээ дахин танилцуулж, хэлэлцүүлж байна:





Огноо
Сэдэв
Хаана
1
1-р сарын 18
Газрын бүрхэвчийн судалгаа
МУИС, ГГС эсвэл ЦГОШГ
2
2-р сарын 15
Үндэсний Гео-мэдээллийн стандартууд
МУИС, ГГС
3
3-р сарын 21
Ус, усны хагалбар газруудын ангилал
МУИС, ГГС
4
4-р сарын 18
Геологи, геодезийн
МУИС, ГГС
5
5-р сарын 14
ГМС-ийн сургалт, боловсрол
МУИС, ГГС
6
6-р сарын 20
Олон улсын хурал
МУИС, ФЭС, ГГС
7
9-р сарын 19
Ой модны менежментэд ГМС-ийг хэрэглэх нь
МУИС, ГГС
8
10-р сарын 17
ГМС-ийг аялал жуулчлалын салбарт
МУИС, ГГС
9
11-р сарын 21
ГМС өдөр/GIS day
МУИС, ГГС
10
12-р сарын 19
ГМС-ийн орчны программчлал
МУИС, ГГС

P.S: 8-р сард Хил хамгаалах ерөнхий газартай хамтран тэдний хурлын зааланд уулзалт зохион байгууллагдана.

6-р сарын МУИС-ийн ФЭС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лабораторийн жил бүр зохион байгуулдаг гео-мэдээлэл, астрономийн хурал болох бөгөөд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллана.


Холбоо барих:

эсвэл