Thursday, April 30, 2009

100 дахь бичлэг

100 дахь бичлэг

Энэ блогийг ажиллуулж эхэлснээс 1 жил 1 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хооронд 99 бичлэг буюу мэдээ, мэдээллийг оруулахад тусласан, бичилцсэн М.Одбаяр, Т.Анхбаяр, А.Тунгалаг, Б.Баяртунгалаг, Мөөжий, Ч.Түвшинзаяа, Б.Хүрэлтулга, М.Сувд-Эрдэнэ, Наранзул нартаа баярлалаа, та бүхний оруулсан мэдэээллийг дэлхийн 44 орноос давхардсан тоогоор 7000 гаруй хүн уншиж сонирхсон байна. Мөн 75 уншигч байнга э-шуудангаараа мэдээлэл хүлээн авч байна.

Мэдээлэл бүр харилцан адилгүй, салбар бүрт хэрэглэж буй гео-мэдээллийн хэрэглээний тухай, онолын тухай байсан ч зарим нэг нь ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэл ирүүлсэн, саналаа өгсөн уншигч нартаа баярлалаа.

Цаашид блог-ээ үргэлжүүлэн портал сайт болгох бодол байгаа ч сайн анхаарлаа хандуулж чадахгүй, санхүү болон мэдлэгийн дутмагаас энэ байдлаараа энэ жилдээ үргэлжлэх байх гэж бодож байна. Өмнөхүүдийг адилаар дахин хамтран ажиллах мэргэжилтэнгүүд, сонирхогчдыг урьж байна.

Баярлалаа.

Tuesday, April 28, 2009

SDI-ийн ширээний ном онлайн боллоо.

SDI-ийн ширээний ном онлайн боллоо.

Олон улсын Оронзайн Өгөгдлийн Бүтцийн (Global Spatial Data Infrastructure (SDI)) холбооноос 2004 онд ширээний ном (cookbook) шинэчилэгдэнэ гарсан бөгөөд саяхан онлайн хувилбар буюу wiki хувилбар нь бэлэн болсон байна. Ном нь:
  • 1-р бүлэг: Ширээний номны зорилго
  • 2-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Хөгжүүлэлт: Олон дахин ашиглах өгөгдлийг бүтээх
  • 3-р бүлэг: Мета-өгөгдөл: Гео оронзайн өгөгдлийн тайлбар
  • 4-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Каталоги: Өгөгдлийг шинжлэх
  • 5-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Харах: Онлайн зураглал
  • 6-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Хандалт, Түгээлт: Өгөгдөл рүү нээлттэй хандах
  • 7-р бүлэг: Бусад үйлчилгээ
  • 8-р бүлэг: Хууль эрх зүй, эдийн засгийн бодлого
  • 9-р бүлэг: Сургалт, сурталчилгаа, чадавхийг дээшлүүлэх: Бүлгүүдийг үүсгэх
  • 10-р бүлэг: Оронзайн Өгөгдлийн Бүтцийн стандарт багцууд
  • 11-р бүлэг: Жишээ судалгаанууд
  • 12-р бүлэг: Үг хэллэг
  • Хавсралт: ОӨБ-ийн ширээний номы товчилсон үг, хэллэг
гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.

Интернет хуудасны хаяг: SDI Cookbook

P.S: Энэхүү номыг монгол хэл орчуулах саналтай байгаа бөгөөд энэ ажилд сайн дураараа оролцох хүмүүс mongeoinfo@gmail.com руу захиа явуулна уу.

Спектр дүрслэлийн сэтгүүл

Спектр дүрслэлийн сэтгүүл
(Journal of Spectral Imaging (JSI))

Энэ жилээс эхлэн IMPublications-ээс Спектр дүрслэлийн сэтгүүл (Journal of Spectral Imaging (JSI))-ийг шинээр эрхлэн гаргаж байна.

Сэтгүүл нь бүхэлдээ электроник, түүний дүрслэлүүдийн хэрэглээний тухай шүүн хэлэлцүүлсэн материалуудыг хэвлэх бөгөөд өгүүлэг бүрийг арга зүй болон схемчилсэн байдлаар тусгана харуулна.

Сэтгүүл нээлттэйгээр өгүүллэгүүдийг хүлээн авахааас гадна, 2009 оны турш үнэгүй, нээлттэй хандалтаар бүртгүүлж үзэж, уншиж, татаж авч болох юм байна.

Эх сурвалж: IMPublications


ILWIS 3.6 гарлаа

ILWIS 3.6 гарлаа

ILWIS-ийн шинэ хувилбар болох 3.6 бэлэн болжээ. Та бүхэн:

  • GDAL-ийг бүрэн эхээр оруулсан буюу ILWIS-ийн формат биш растер өгөгдлийг шууд таних
  • Postgres, PostGIS-ийн хүснэгт болон вектор өгөгдлүүдийг дэмжих
  • Хөрвүүлэх хэсэг нэмэлт модул хэлбэртэй болсон
  • Хэрэглэгчийн график дизайн сайжирсан
  • Архивлан хэлбэрт байгаа өгөгдлүүдийг үйлдлүүдтэй холбох
  • Гадаргуугийн энергийн баланс (SEBS)-ийн тооцоололт засагдсан
  • Хэд хэдэн төрлийн алдааш зассан
  • Суулгах явц сайжирсан
зэрэг шинэчлэлтийг харах юм байна.

Татах хаяг: http://52north.org/index.php?option=com_jdownloads&Itemid=73&task=view.download&cid=121

Эх сурвалж: N52

Sunday, April 12, 2009

GeoEye-1 хиймэл дагуулын мэдээг хялбар ашиглах

GeoEye-1 хиймэл дагуулын мэдээг хялбар ашиглах


GeoEye-1 VHR (0.5 m resolution) өгөгдлийн каталог дахь хайлтыг одоо kosmosnimki.ru гэсэн геосервис дээр хийх боломжтой боллоо. Search.kosmosnimki.ru ийг ашиглан хиймэл дагуулуудын зургуудыг "нэг-цонх" горимоор захиалж, сонгож болно.

GeoEye-1, EROS-A/B, IKONOS, QuickBird, WorldView-1 өгөгдлүүдийн хайлтын үр дүн үүлний бүрхэлтийн түвшин (0-80%), он, сар, өдрөөрөө (2000-2009 хүртэлх зургууд бий) ангилагдан гардгийг та мэдэх нь зөв юм. Сонирхож буй газар нутгийн гол хэрэгтэй хэсэг буюу вектор контурийг GIS -ийн түгээмэл форматуудын (ESRI shape, MapInfo) нэгээр ашиглаж болох ба зургийн сонгосон үр дүнг shape файл юм уу hyperlink файл болгон хадгалан авч болно.

kosmosnimki.ru д байгаа сансрын зургууд нь ScanEx RDC каталогоос мөн өндөр болон маш өндөр нарийвчлалтай дагуулын дүрслэгчүүдийн мэдээг бидэнд хүргэдэг конпаниудаас авсан өгөгдлүүдээс тогтдог. ScanEx каталогоос сонирхож буй газар нутгийн мэдээллийг, дэлхийд тэргүүлэгч RS оператороор олж авагдах хадгалсан зургуудыг та +7(495)739-73-85 гэсэн утсаар эсвэл sales@scanex.ru мэйл хаяг руу хандан захиалж авч болно.

kosmosnimki.ru геопорталд мөн ОХУ ба Украйны томоохон хотуудын мозайк дүрсүүд бий. Уг мозайкууд болон тэдгээрийн хэсгүүдийг 3 дугаар сарын 28 ны өдөр анхны ойн баяраа хийсэн интернет дэлгүүрээр дамжуулан худалдан авч болно. Энэ 1 жилийн хугацаанд уг виртуал дэлгүүр хэрэглэгчдэд ойр үйлчилгээтэй гэдгээ харуулж чадсан. Дагуулын зургуудын шинэ мозайкууд, хотуудын дэлгэрэнгүй газрын зургийг тун удахгүй kosmosnimki.ru геопорталын дизайнерууд хийж нэмж оруулах юм.

Оросын геопортал технологийн шинэчлэлтийн тухай илүү их мэдээллийг мөн Kosmosnimki.ru геопорталын ScanEx Web GeoMixer® ийн үндсэн технологийн тухай ижил төстэй бусад мэдээллүүдийг 2009 оны 12 сарын 1-3 ны хооронд Оросын Ерөнхийлөгчийн зөвлөлийн амралтын газар болох Москвагийн Ватитинки мужид зохиогдох "Дэлхий ертөнц сансраас - Хамгийн үр ашигтай шийдлүүд" нэртэй 4 дэх ОУ-ын чуулга хурлаас мэдэж болно.
Эх сурвалж: ScanEx

Friday, April 10, 2009

Энэтхэг улс 2 RISAT радар хиймэл дагуул хөөргөнө

Энэтхэг улс 2 RISAT радарын хиймэл дагуул хөөргөнө

Энэтхэг улс Дэлхийн ЗТС-ын үндэсний хөтөлбөрийн сансрын хэсгийг хөгжүүлэхэд бас нэгэн хувь нэмэр оруулахад бэлэн болоод байна. Энэ бол синтетик радар апертур (SAR)-аар тоноглогдсон RISAT (Радараар дүрслэгч дагуул)-ын хоёр ширхэг хиймэл дагуулыг анх удаа хөөргөх гэж байгаа явдал бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том Зайнаас тандан судлах системд оптик апертуртай 6 IRS дагуулыг хамтаар багтаан нэгдэж байгаа хэрэг юм.
RISAT-1 дагуул тус улсын сансрын агентлаг болох ISRO -д олон төрлийн туйлшруулагч бүхий C зурвас (ЦСД-ны нэг төрөл band бөгөөд 5.35 Ггц ийн давтамжтай) -ийн радар мэдрэгчтэйгээр хийгдсэн. Энэ мэдрэгчийн орон зайн дүрслэлийн хэмжээ, шийд 10 км-д 1-2 м ба 240км нүцгэн тал газарт 50 м хүртэл байдаг. Энэхүү 1750 кг жинтэй сансрын хөлгийн гол зорилго бол яаралтай тусламж хэрэгтэй газрууд ба эрэг дагуух газруудыг хянах мөн газар тариалан, ойн сан, зураг зүй, геологийн мэдээллийг олж аван хангах явдал юм. RISAT-1 дагуул нь радар мэдрэгчийг 6 х 2 м хэмжээтэй идэвхитэй фазын антенны хамт тээвэрлэн явдаг. Энэ техникийн үзүүлэлтүүд нь 2007 онд хөөргөсөн Канад улсын шинэ RADARSAT -2 хөлгийн тавцан дахь SAR тай харьцуулахуйц сайн хийгджээ.

ISRO нь тус RISAT-1 дагуулыг 97.8 хэмийн налуутай 610 км урт туйлын нартай зэрэгцээ тойрог замд 2008 оны 4-р улиралд экватор орчмын орон нутгийн цагаар 6 цагийн үед хөөргөхөөр төлөвлөсөн байна. (RISAT-1 үзүүлэлтүүд ScanEx RDC website сайтад бий).

2 дахь дагуул болох RISAT-2 ийг 2009 оны 4 сарын эхээр PSLV C12 пуужин хөөргөчөөр тойрог замд байрлуулах байсан ба шинэ 300кг дагуул нь сансрын ямар ч цаг агаарын нөхцөлд явах боломжтой.

Эх сурвалж: ScanEx

Дэлхийн ус ба уур амьсгалын атлас

Дэлхийн ус ба уур амьсгалын атлас

Дэлхийн ус ба уур амьсгалын атласыг хэрэглэгчдийн заасан байршлын дагуу хураангуй байдлаар онлайнаар хийсэн байна. Та өөрийн хүсч буй газрын солбицлыг бичиж оруулан тухайн газрын уур амьсгалын үзүүлэлтүүдээс өөрт хэрэгтэйгээ мэдэх боломжтой. Энэ онлайн хэрэгсэл нь Дэлхийн ус ба уур амьсгалын атлас дотроос их хэмжээний мэдээллийг хайж олон хоромхон зуурын хугацаанд уг уур амьсгалын мэдээллүүдийг хураангуйлан танд хүргэнэ. Мэдээллүүдийг уншихад хялбар байдлаар сар сараар ангилан харуулдаг бөгөөд та Үнэгүй Дэлхийн Уур Амьсгалын Мэдээллийн сайт руу нэвтэх боломжтой юм байна. 

Та нэгэн зэрэг 5 өөр газрын солбицлыг оруулж лавлаж болно.

Дэлхийн ус ба уур амьсгалын атлас нь хэрэглэгчдэд газар тариалангийн чанартай уур амьсгал болон чийгшилтийн тухай нарийн мэдээллийг хурдан шуурхай хүргэнэ.

Атласт хяруу унаагүй өдрийн тоо, хур тунадастай ба тунадас унаагүй өдрүүд, салхины хурд, ууршилтын хэмжээ, нар харагдах цаг, чийгшилт, агаарын хэм, хур тунадас уналт зэрэг бүх мэдээллүүд жил сараар багтсан байгаа.

Атласын хамгийн гол тал нь 1961-1990 хүртэлх хугацаан дахь дэлхийн бүх цаг уурын станцуудын мэдээллүүдийг нэгтгэн оруулсан явдал юм. Мэдээллүүдийг Атлас программ хангамж ашиглан нарийн аргаар оруулсан бөгөөд өөр төрлийн зорилгоор ашиглахад зориулж бусад стандартын форматуудаар хадгалж авах боломжтой. Та хүссэн газрын мэдээллийг дэлгэрэнгүй зураг, ижил төстэй орон нутгуудын хамт харж болно.

Уур амьсгалын мэдээллийн лавлахын үр дүнг харуулсан хүснэгт


Та энд:
  • Газар тариаланд тохиромжтой газруудыг харах
  • Хэр их усжуулалт шаардлагатай байгааг болон уур амьсгалын нөлөөллүүдийг харах
  • Голын сав газрын гидрогеологийн загварчлалыг үүсгэн харах
  • Загварчлалыг тайрч хэрэгтэй хэсгийн мэдээллийг олж авах гэсэн үйлдлүүдийг хийж болно.

Thursday, April 9, 2009

"Газар ашиглалт, газрын бүрхэвчийн судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх" сэдэвт Олон улсын 2-р хурлын эмхэтгэл

"Газар ашиглалт, газрын бүрхэвчийн судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх" сэдэвт Олон улсын 2-р хурлын эмхэтгэл

Энэ оны 6-р сард Монгол улсад Гео-мэдээллийн хэрэглээний талаар олон улсын болон үндэсний хурал болох талаар бид мэдээлсэн билээ. Өмнөх Олон улсын 2-р хурал нь 2006 оны 6-р сард болсон бөгөөд түүний илтгэлүүдийг хураангуйг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.
Proceedings(2)

Wednesday, April 8, 2009

90 метрийн нарийвчлалтай өндөршлийн мэдээ

90 метрийн нарийвчлалтай өндөршлийн мэдээ
(SRTM DEM data - 90 m)

Шайтлийн Радарын Топозураглалын Төсөл (Shuttle Radar Topography Mission) нь 2000 оны 2-р сард гүйцэтгэсэн хөтөлбөр бөгөөд дэлхийн гадаргуугийн тоон өндөршлийн загвар (DEM)-ийн өгөгдлийг цуглуулсан байна. Өнгөрсөн сард түүний өгөгдлийг сайжруулсан, зассан хувилбарын 4 дэх нь гарсан байна. Өгөгдөл CSI-CGIAR-ийн вэб хуудсан дээр байрлаж байгаа бөгөөд үнэгүй татаж авах боломжтой юм байна. Энэ сүүлийн үеийн хувилбар нь өмнөх хувилбараас шинэ интерполяцийн алгоритм болон илүү сайн DEM ашиглах боломжтой болсноороо давуу талтай юм.

Хурдан, хялбар байдлаар өгөдлийг татаж авах энэхүү интернет хуудас буюу портал нь хэрэглэгчдэд дараах 3 уян хатан сонголт хийх үйлчилгээтэй бөгөөд татаж авахын тулд олон янзын мужуудаар (tiles) сонгох боломжтой.
  1. Мужууд дээр дарж хэсэгчлэн татах
  2. Дэлхийн газрын зургаас хулгананыхаа заагчийг ашиглан хүссэн газраа олж тэмдэглэх, дурын мужуудыг сонгох
  3. Өргөрөг, уртрагийг оруулах
Нэмж хэлэхэд та тэнд янз бүрийн хост серверүүд хооронд орж гарах, HTTP ба FTP таталтууд хооронд сонголт хийх боломжтой.

Зураг дээр дарж томоор харан энэ бүхэн хэр хялбар болохыг үзнэ үү.


SRTM-ийн 90м-ийн DEM өгөгдөл нь экватор дээр 90 м-ийн орон зайн нарийвчлалтай ба 5 хэм х 5 хэм -ээр мозайк хийгдсэн татаж авахад хялбар хэмжээтэй. ArcInfo ба GeoTiff форматаар ашиглах боломжтой.

http://srtm.csi.cgiar.org/ хаягаар орж үнэгүй өгөгдөл татах мөн дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Эх сурвалж: CSI-CGIAR

Гүүгл зуны кодын тухай

Зуны Гүүгл код (Google Summer code)

Гүүгл зуны код бол оюутнууд болон суралцагчдад төрөл бүрийн нээлттэй программ хангамжийн төсөлд зориулж код бичихийг санал болгодог хөтөлбөр юм. Хөтөлбөр ойролцоогоор 3 сарын турш нилээд төслүүдийг санхүүжүүлж гаргадаг группуудтэй хамааралтай технологи, үнэгүй программ хангамжууд, нээлттэй эх үүсвэрүүд дээр ажиллаж байсан. 2005 онд эхэлсэн энэ хөтөлбөр 98 орны 2500 гаад амжилттай оюутан оролцогчдыг 2500 гаад багш, зөвлөхүүд нартай уулзуулсан. Гүүгл Зуны кодын хөтөлбөрт хамрагдсанаар зөвшөөрөгдсөн оюутан болон суралцахыг хүсэгчид нь тус төслөөс багш нартай хослон гарах ба дэлхийн программ хангамжийн хөгжилд өөрсдийгөө нээх, олонд таниулах мөн өөрсдийн академийн ажилд хамаатай газар нутагт ажиллах сайхан боломж гарах юм. Хамгийн гол нь илүү эх үүсвэрийн код бол бүгдийг ашиглахад зориулж үүсгэгдсэн зохиогдсон байх юм.

Энэ хөтөлбөрийн талаар илүү ихийх мэдэхийг хүсвэл байнгын асуулт хариултууд хуудас руу орно уу. Мөн та Гүүгл Нээлттэй Үүсвэр Блогт бүртгүүлж Гүүгл Зуны код Хэлэлцүүлэгт орж сүүлийн үеийн нийтлэл, мэдээллүүдийг авах боломжтой.
Гүүгл Зуны Кодод оролцох тухай

Энэ хөтөлбөрт оролцохыг хүсч байгаа хүн бүрт илүү ихийг сурах олон нөөц байна. 2005, 2006, 2007 ба 2008 гэсэн хуудсуудад нэвтрэн бүх мэдээллийн авах боломжтой ба Гүүгл зуны код хөтөлбөрийн жил бүрийн сургалтын байгууллагууд оролцогч нарын тухай мэдэж болно. Хэрвээ та ижил төрлийн сургалтын байгууллага сонирхож байвал нэрэн дээр нь дарж төслийн талаар илүү их мэдээлэл олж аван оюутнууд оролцогчдын гаргасан эх үүсвэрийн код ба тэдгээрийн ажлын талаар мэдэж болно.

Хүссэн мэдээллээ олж чадаагүй бол хөтөлбөрийн хэлэлцүүлгийн жагсаалтаас хэдийд ч асуулт оруулж хариулт авч болно.

Эх сурвалж: Гүүгл