Friday, December 19, 2008

Монгол Улсын Засгийн газрын “Монгол орны Геомэдээллийн сан бүрдүүлэх” хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын “Монгол орны Геомэдээллийн сан бүрдүүлэх” хөтөлбөр

Монгол орны эдийн засгийн чадавхид чухал үүрэг гүйцэтгэж буй геологи, эрдэс баялагийн салбар, орд газруудын өнөөгийн байдалыг тодорхойлох, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны мэдээ, материалыг нэгтгэх, дүн шинжилгээ өгөх, геологийн төрөл бүрийн судалгааны ажлуудын үр дүнг олон улсын түвшинд нэгтгэн гаргаж улсын хэмжээний мэдээллийг бий болгох шаардлагыг харгалзан, геологийн судалгаагаар хэдэн арван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт, хүч зарцуулан хийж бий болгосон тайлан, мэдээ, материалыг найдвартай хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүгээр олон нийтэд тогтвортой шуурхай үйлчлэх үүргийг бодолцон Монгол орны Геомэдээллийн сан бүрдүүлэх хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөрийг бүрэн эхээр нь энд дарж татаж авна уу.

Эх сурвалж: Геологийн Мэдээллийн Төв

Thursday, December 11, 2008

Азийн Зайнаас тандан судлалын хурал

Хурал: Азийн Зайнаас тандан судлалын Хурал

Азийн Зайнаас тандан судлалын Хурлыг (ACRS) Азийн Зайнаас тандан судлалын Холбооноос (AARS) 1980 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жилийнх нь өнгөрсөн сар Шри ланк улсад болсон байна. Хэдийгээр өнгөрсөн ч гэсэн энэхүү хурлуудын хаана болсон дараа жил болох газрыг танилцуулмаар санагдлаа. Учир нь манай улсад 1992 болон 2006 онуудад бас энэхүү хурал болж байсан билээ.

No. Year Venue
1st 1980 Bangkok, Thailand
2nd 1981 Beijing, China
3rd 1982 Dhaka, Bangladesh
4th 1983 Colombo, Sri Lanka
5th 1984 Kathmandu,Nepal
6th 1985 Hyderabad, India
7th 1986 Seoul, Rep. of Korea
8th 1987 Jakarta, Indonesia
9th 1988 Bangkok, Thailand
10th 1989 Kuala Lumpur, Malaysia
11th 1990 Guangzhou, China
12th 1991 Singapore
13th 1992 Ulaanbaatar, Mongolia
14th 1993 Tehran, Islamic Republic of Iran
15th 1994 Bangalore, India
16th 1995 Nakhon Ratchasima, Thailand
17th 1996 Colombo, Sri Lanka
18th 1997 Kuala Lumpur, Malaysia
19th 1998 Manila, Philippines
20th 1999 Hong Kong, China
21st 2000 Taipei, Taiwan
22nd 2001 Singapore
23rd 2002 Kathmandu, Nepal
24th 2003 Busan, South Korea
25th 2004 Chiang Mai, Thailand
26th 2005 Hanoi, Vietnam
27th 2006 Ulaanbaatar, Mongolia
28th 2007 Kuala Lumpur, Malaysia
29th 2008 Colombo, Sri Lanka

Харин дараа жил манай өмнөд хөрш Хятад улсад энэхүү хурал болно, та бүхнийг үүнд идэвхтэй оролцоно уу.

Wednesday, December 10, 2008

QGIS - LiveCD хувилбар

QGIS - LiveCD хувилбар

Нилээн хэдэн жилийн өмнөөс манай мэдээллийн технологийн залуус, мэргэжилтэн нээлттэй эх үүсвэрүүдийн тухай мэдээлж, тэдгээрийн зармыг МОНГОЛ хэл дээр орчуулж эхэлсний буянд ГМС-чид бид нарт ч гэсэн эх хэл дээрээ QGIS программ хангамжийн суурь хэсэг болон дэлгэцийн удирдлагын хэсэг болон үйлдлийн мөрүүдийг ашиглах боломжтой болсон байна. Үүний тулд та бүхэн QGIS -LiveCD -г татан авч дискэн дээр буулган шууд ашиглах юм байна. Шууд ашиглана гэдэг нь энэхүү диск нь Linux үйдлийн системийн Gentoo хувилбар бөгөөд хэлний сонголтонд МОНГОЛ хэлийг сонгон ачаалах юм байна. Энэхүү дискийг 2007 оны Гео-оронзайн үнэгүй болон нээлттэй эх үүсврийн программ хангамж (FOSS4G 2007) хуралд олон нийтэд танилцуулж, түүний тухай мэдээлэл болон сургалтыг хийсэн байна.


Татах хаяг: http://spatialserver.net/qgis-workshop-r3.iso

Гэхдээ бидэнд ч гэсэн эдгээр залуусын ажилд туслан мөн гео-мэдээллийн үг хэллэгүүдийг эх хэл рүү зөв, ойлгомжтой буулган хэрэглэх цаг ирж байна. Үүнийг дэмжин та бүхэнд хамтран ажиллахыг хүсэж байна.