Wednesday, May 20, 2015

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнөөдөр болж өнгөрсөн энэ сарын "Гео-уулзалт"-ын илтгэлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Хүрэлцэн ирж өөрсдийн судалгааны ажил, үр дүнг танилцуулсан илтгэгч нартай баярлалаа.
  • "Гео-уулзалт"-ын тухай

  • Геодези, газарзүйн мэдээллийн системийн мэргэжлийн нэр томьёоны мэдээллийн сангийн загварчлал - Л.Золзаяа, Монголын Геомэдээллийн Холбоо

  • Улаанбаатар хотын газрын нөөцийн судалгаа, газар өмчлөлийн онлайн систем  -Д.Дэжидмаа, АНУ-ын Редландын Их Сургуулийн ГМС-ийн магистр

Харин МТҮП-ийн өрөө солигдсон учир, интернетээр шууд дамжуулалт болон Youtube дээр бичлэгийг энэ удаа дамжуулж чадсангүйдээ хүлцэл өчье.


Sunday, May 10, 2015

Тавдугаар сарын Гео-уулзалт

Тавдугаар сарын Гео-уулзалт

Энэ сарын ээлжит Гео-уулзалт 5-р сарын 20-ны өдрийн 17:30 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркын 3-р давхарын сургалтын өрөө /302/-д болно.

geomedeelel.blogspot.com/2015/05/blog-post_10.html

Энэ сарын уулзалт:

17:30 "Гео-уулзалт"-ын тухай

17:40 Геодези, газарзүйн мэдээллийн системийн мэргэжлийн нэр томьёоны мэдээллийн сангийн загварчлал - Л.Золзаяа, Монголын Геомэдээллийн Холбоо

18:10 Завсарлага

18:30 Улаанбаатар хотын газрын нөөцийн судалгаа, газар өмчлөлийн онлайн систем  - Д.Дэжидмаа, АНУ-ын Редландын Их Сургуулийн ГМС-ийн магистр

гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.

Санаачлагч, зохион байгуулагч:


Дэмжигч:


Хаяг:









Гео-информатикийн Азийн Сэтгүүл

Гео-информатикийн Азийн Сэтгүүл

Гео-информатикийн Азийн Сэтгүүл (Asian Journal of Geo-informatics) нь Азийн Зайнаас Тандан Судлалын Холбооноос гаргадаг албан ёсны сэтгүүл юм. Геоинформатик буюу гео-мэдээллийн салбарын тандан судалгаа, газарзүйн мэдээллийн систем, байршил тогтоогч систем, тэдгээрийн шинжлэх ухааны аргазүй, технологи, аргачлал, туршлагуудын талаар нийтэлдэг томоохон сэтгүүлүүдийн нэг юм. 


Тухайн жилийн 3, 6, 9 ба 12 дугаар саруудад буюу жилд нийт 4 удаа хэвлэгддэг. Эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, техникийн тайлангууд, Азийн Зайнаас тандан судлалын их хурлын шагналт бүтээлүүдийг байнга нийтэлдэг.

Өөрийн бүтээлээ хэвлүүлье гэвэл доорх линкээр орж заавартай танилцана уу.

4-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

4-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнгөрсөн сарын илтгэгч нар илтгэлүүдийн танилцуулах гэсэн боловч илтгэлүүд нь цугларч амжихгүй байгаа тул та бүхэнд энэхүү уулзалтын шууд дамжууллалтын бичлэгийг танилцуулж. Илтгэгч нарыг удахгүй илтгэлээ явуулахаар, нөхөж оруулах болно.
  • "Гео-уулзалт"-ын тухай

  • Үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдийн гео-оронзайн мэдээллийн сангийн хэрэглээ - Др. Б.Сувданцэцэг, Үндэсний хөгжлийн хүрээлэн
* ЖИЧ: Дараа нөхөж оруулна.
  • Гео-мэдээллийн сангийн бүтэц ба кодчилол, түүний хэрэглээ  - П.Ганбаатар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
* ЖИЧ: Дараа нөхөж оруулна. 

Гео-уулзалтын Youtube дэх суваг: