Monday, January 25, 2016

Байгаль Хамгааллын ГМС-ийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2016 оны тэтгэлэг

Байгаль Хамгааллын ГМС-ийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2016 оны тэтгэлэг 

Байгаль Хамгааллын Газарзүйн мэдээллийн системийн Нийгэмлэг (SCGIS)-ийн 2016 оны тэтгэлэг зарлагдсан байна. Энэхүү тэтгэлэг нь 

зэргийн хамрахаас гадна ESRI-гээс гаргасан ГМС болон ArcGIS –ийн ном хэвлэлүүдийг худалда авах эрхийг олгох болно.    
  

Тэтгэлэг хөтөлбөр нь байгаль орчны чиглэлийн ТББ-ууд, бусад байгууллагуудаас хэрэгжүүлж буй ашгийн бус байгаль орчны төслүүд дээр ажилладаг хүмүүст (их сургуулиуд, судалгааны байгууллагууд гэх мэт)нээлттэйгээр өргөдлүүдийг хүлээн авна. Тэтгэлэгт ихэвчлэн хоол, ESRI-гийн сургалтын төлбөр, дээрх 2 олон улсын хуралд оролцох бүртгэлийн төлбөр ордог бөгөөд замын зардал болон байрны зардлын зарим хэсгийг өөрсдөө төлөхөөс гадна аяллын зардлыг бүрэн дааж чадах байгууллагуудыг өрсөлдүүлэх зарчим дээр үндэслэдэг

Өргөдлийг АНГЛИ ХЭЛ дээр хүлээн авна. Мөн англи хэлний мэдлэгийн түвшин нь хамт олонтойгоо ойлголцохуйц байх, тухайн ажилладаг салбарынхаа талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ англи хэлний түвшин нь оролцогчдыг шалгаруулах гол шалгуур болохгүй. Өргөдлийн загварыг ЭНДЭЭС татан авна уу.  

Монгол улсаас оролцогч нь ОХУ-аас өргөдөл гаргагчидын хамтаар  дотор түүний хөрш буюу ойролцоо орших улсуудыг хамруулна. Жишээ нь Монгол, Украйн, Армен гэх мэт. улсуудаас өргөдөр гаргагчидтай өрсөлдөж, шалгаруулалт орно. 

Өмнөх жилд уг хөтөлбөр хэрхэн явагдсаныг дараахь хуудаснаас уншиж танилцана уу.
Хаяг: LiveJournal SCGIS-Russia http://scgis-ru.livejournal.com/ болон Facebook хуудас:

Олон нийтийн сайтуудад тавигдсан уг хөтөлбөртэй холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлгийг

Өргөдлийн загвар, заавар бусад нэмэлт мэдээллийг http://gis-lab.info/forum/viewtopic.php?t=20366 гэсэн хаягаар хандан татаж авна уу.

Өргөдлийг цахим байдлаар scgisrussia@gmail.com гэсэн хаягаар хүлээн авна.Өргөдөл хүлээн авах эцсийн хугацааа 2016 оны 2 дугаар сарын 6.

Эх сурвалж: SCGIS

Thursday, January 21, 2016

Нэгдүгээр сарын "Гео-уулзалт"-ын илтгэлүүд

Нэгдүгээр сарын "Гео-уулзалт"-ын илтгэлүүд. 

Өчигдөр Урлаг кафе-д нэгдүгээр сарын Геоуулзалт амжилттай болж өнгөрлөө. Уулзалтаар хэлэлцүүлсэн илтгэл, сэдэвтэй хамааралтай нэмэлт мэдээллүүдтэй танилцана уу.

  • 2016 оны "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө

Дроныг ашигласан танилцуулга видео:

Алтын шороон уурхайн 3 хэмжээст зураглал
Уурхайн 3D зураглал гүйцэтгэлээ. Та бүхэн HD дарж үзнэ үү.
Posted by Greentrends LLC / Грийнтрендс ХХК on Tuesday, 13 October 2015

Friday, January 15, 2016

Вэб хичээл: Ургамлын нормчилсон индексийн ялгаа (NDVI)-г хиймэл дагуулын мэдээ ашиглан зураглах

Вэб хичээл: Ургамлын нормчилсон индексийн ялгаа (NDVI)-г  хиймэл дагуулын мэдээ ашиглан зураглах



Сургалт нь 1 цагаар дөрвөн  удаа 2 сарын 10 наас 3 сарын 02 хүртэл  Лхагва гариг бүр 
12: 00-1: 00 pm цагт Зүүн Бүсийн Стандарт цаг (АНУ, Канад) (-05: 00 UTC) явагдах болно.

Хичээлийн танилцуулга: Хичээлд оролцогчид нь Ландсат болон MODIS-ын хиймэл дагуулын мэдээг ашиглан  NDVI  бодуулах, гарган авах, хэрхэн ашиглах зэргийг  сурах болно. Долоо хоног бүрийн вэб хичээлд лекц,  практик ажлын дасгалууд, тэдгээрийг хэрхэн хийх талаар бичсэн заавруудыг оруулах болно. Дасгал ажлуудад  нь ГМС-ийн хэрэглээний нээлттэй эх үүсвэр бүхий QGIS-ийг ашиглах болно. Сургалт бүр дээр оролцогчдод дасгал ажлыг хийж сурахад чиглүүлсэн зааварчилгаатай байна. Гэсэн хэдий ч оролцогчид нь вэб хичээлийн үеэр дасгалуудыг хийж гүйцэтгэх бөгөөд магадгүй нэмэлт хугацааг зайлшгүй зарцуулах хэрэгтэй. Дасгал ажил тус бүрийн дараа гэрийн даалгаваруудыг бүрэн хийж гүйцэтгэх ба  шаардлага хангасан оролцогчид гэрчилгээ авах эрхтэй болно.

Хичээлд оролцоход шаардлагатай зүйлс:

Хичээлийн хөтөлбөр:
• 1-р долоо хоног  (хоёрдугаар сарын 10): QGIS болон NDVI-ийн тухай
• 2-р долоо хоног  (хоёрдугаар сарын 17): Ландсат мэдээ ашиглах болон  NDVI зураглал хийх 
• 3 -р долоо хоног  (хоёрдугаар сарын 24): MODIS мэдээ ашиглан NDVI-ийн цаг хугацааны цуврал зураглал хийх
• 4 дэх долоо хоног(гуравдугаар сарын 2): MODIS NDVI-ийн өөрчлөлтийн зураглал 

Сургалтын материалиудыг англи, испани хэл дээр олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан хуудсаар дамжуулан үзнэ үү.

Гэрчилгээг 4 долоо хоногийн бүх сургалтанд оролцож, гэрийн даалгавраа бүгдийг бүрэн гүйцэтгэсэн  хүмүүст олгоно.

Вэб хичээл болон ARSET хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай вэб хуудаснаас авна уу.  

Эх сурвалж: NASAARSET.

Орчуулсан. Л.Золзаяа

Friday, January 8, 2016

Нэгдүгээр сарын "Гео-уулзалт"

Нэгдүгээр сарын "Гео-уулзалт" /  January Geomeeting

Шинэ оны мэндийг нийт гео-мэдээллийн салбарын судлаач, мэргэжилтэн, сонирхогч нартай хүргэе. Өмнөх сарын уулзалтыг зохион байгуулж чадаагүй хүлцэл өчье.

Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 1-р сарын 20-ний өдөр 18:00 цагаас Урлаг кафе-д болно. 


  • 18:00 Бүртгэл
  • 18:05 2016 оны "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:20 Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийг байгаль орчны үнэлгээнд хэрэглэх боломжууд - Б.Баяржаргал, "Грийн Трендс" ХХК-ий Бизнес хөгжил хариуцсан захирал
  • 18:50 Завсарлага
  • 19:00 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан - Д.Батхишиг, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтэн
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтэд хэрэглэх тухай уулзалт ярилцлага болно.