ArcGIS Pro-ийг онлайнаар сурцгаая
Learn ArcGIS -аас гаргаж буй программ хангамжийн шинэхэн хичээл болох "ArcGIS Pro-тэй ажиллах" онлайн хичээлд суухад та бэлэн байна уу? Энэхүү асуултанд хариулах, мөн түүнчлэн шинэхэн суралцагч нарт зориулсан онлайн хичээлүүдийн цувралыг ESRI-гээс бэлдэн олон нийтэд түгээж байна. Эдгээр онлайн хичээлүүдээр ArcGIS Pro ашиглан 2D ба 3D зурагнуудын боловсруулалтыг үе шат бүрээр дэлгэрэнгүй суралцах болно.
5 хэсгээс бүрдэх энэхүү онлайн хичээл нь бодит жишээ дээр тулгуурлан, тухайлбал танд Италийн Венец дахь далайн түрлэгээс болж үүссэн үерийн мэдээнд үндэслэн хэрхэн уг хотын 3D хэмжээст зураглалыг хийх, мөн шинэ зураг үүсгэх, нэмэх, засварлах, мэдээллээ таних тэмдэгжүүлэхийг заах болно. Суралцагч нь 2D зургийг 3D -рүү хөрвүүлж өндөр нарийвчлалын растер мэдээгээр Венецийн нам дор газруудыг нарийн дүрслэх юм. Мөн гео боловсруулалтын tools ашиглан үерийн усны дүн шинжилгээ хийж, үр дүнг зургаар харуулна.
No comments:
Post a Comment