Thursday, April 24, 2014

Дөрөвдүгээр сарын "Геоуулзалт"-ын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын "Геоуулзалт"-ын илтгэлүүд


Дөрөвдүгээр сарын "Геоуулзалт"-нд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Уулзалтаар танилцуулагдсан илтгэлүүд:


  • Танилцуулга





  • Газарзүйн мэдээллийн систем, хэрэглээ





  • MapInfo программ хангамжийн тухай


Энэ сарын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан "Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо", МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, "Ай Ти Эксперт" ХХК болон хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.



Tuesday, April 22, 2014

Дөрөвдүгээр сарын “Гео-уулзалт”

Дөрөвдүгээр сарын “Гео-уулзалт”


Энэ сарын “Гео-уулзалт/Geo-meeting” маргааш буюу 4-р сарын 23-ны 18:00 - 20:00 цагын хооронд “Рамада” зочид буудлын “Болор” (Crystal) өрөөнд "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ: MapInfo программ хангамжийн тухай" сэдвийн хүрээнд дараахь хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

Хөтөлбөр:
18:00 Танилцуулга, Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) - Л.Очирхуяг
18:20 Засварлага
18:40 MapInfo программ хангамжийн тухай танилцуулга - А.Мөнхбадрал, Ай Ти
  • Хот төлөвлөлт дэхь хэрэглээ
  • Статистик мэдээ боловсруулалт
  • Байгаль орчны мэдээ, өгөгдлүүд
  • Бизнеc хөгжүүлэлтэнд ГМС-ийн оролцоо
19:40 Асуулт, хариулт


Төлбөр: ҮНЭГҮЙ
сул
Санаачлагч:  


Зохион байгуулагчид:



Дэмжигчид:
Монголын Геодези, Зураг зүй, Фотограмметрийн холбоо


ХАЯГ:


Monday, April 21, 2014

Ном: "Зураг зүй бол орон зайн дүн шинжилгээний багаж хэрэгсэл"

Ном: "Зураг зүй бол орон зайн дүн шинжилгээний багаж хэрэгсэл" 
(Cartography - A tool for Spatial Analysis)

Өмнө нь нээлттэй эх үүсвэр бүхий гео оронзайн программ хангамжийн тухай дурдаж байсан бол энэ удаа нэгэн томоохон нээлттэй эх үүсвэр бүхий ном, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн InTech Open access бүхий номнуудаас цувралаар танилцуулахаар бэлдлээ. Өнөөдөр та бүхэнд "Cartography - A tool for Spatial Analysis" буюу "Зураг зүй бол орон зайн дүн шинжилгээний багаж хэрэгсэл" хэмээх номыг танилцуулж байна.

Дэлхийн байгалийн болон нийгэм дэхь харилцан үйлчлэлийн орчин нь эх газар бөгөөд энэ төвөгтэй цогц системүүдийн өөрчлөлт, дотоод болон гадаад харилцан үйлчлэлүүдийн тухай ойлголт авах, дүн шинжилгээ хийх багаж хэрэгсэл бол зураг зүй юм. Энэхүү ном нь томоохон нутаг дэвсгэрээс эхлээд төрөл бүрийн зураг зүй багаж хэрэгслүүдийн үр дүн, тэдгээрийг олон нийтэд танилцуулсан хэлбэрүүд болон загваруудыг өгүүлсэн юм. Өнгөрсөн зууны аргачлалд хэрэглэж буй арга зүйг ойлгож тэдгээрт хэрэглэсэн мэдлэг, мэдээллүүдээр орчин үеийн зураг зүйг хөгжүүлэх болно.

Нэмэлт болон энэхүү номыг http://www.intechopen.com/books/cartography-a-tool-for-spatial-analysis хаягаар хандана үзнэ үү.

Эх сурвалж: InTech Open

Wednesday, April 16, 2014

"Газрын зураг-Баатар" буюу MapHero уралдаан

"Газрын зураг-Баатар" буюу MapHero уралдаан

Юуны өмнө хүлцэл өчихөд бага зэрэг хувийн шалтгаанаас энэ сарын "Гео-уулзалт" маань хойчилж байгаа хэдий ч энэ сарын уулзалтын сэдэвтэй холбоотой нэгэн уралдааны тухай та бүхэндээ танилцуулах гэсэн юм.

ГМС-ийн судлаач, мэргэжилтэн, сонирхогч та бүхэн өөрсдийн бүтээсэн, зурагласан урлагийн бүтээл гэж болохоор MapInfo компаниас зохион байгуулж байгаа "Хамгийн сайн гэсэн газрын зурагаа "Газрын зураг-Баатар" буюу MapHero"-д илгээж Микрософт компаний Surface 2 таблет хожоорой. Уралдаан нь :

Ангилан нэг :  Сонирхолтой газрын зураг  буюу дэлгүүр хэсэхэд хаагуур явбал түгжирэхгүй байх, түгээлт хийхэд хамгийн дөт зам аль вэ зэрэг та цаг хугацаа хэмнэсэн, бүтээмж бүхий сонирхолтой эсвэл хөгжилтэй эсвэл гажууд газрын зурагнуудыг энд хүлээж авах болно.


Ангилал хоёр:  Олон нийтийн үйл ажиллагаанд зориулсан газрын зураг буюу сайн дурын үйл ажиллагаа хаана амжилттай хэрэгжиж болох, хаанаас бусдад нөлөөлөл үзүүлж болох газар зэргийг үзүүлсэн газрын зурагнуудыг энд хүлээж авна.



Ангилал гурав: Газрын зурагны дүрслэл буюу хамгийн сайн бүтээлч бараг л урлагийн бүтээл гэж болохоор газрын зурагнуудаа энд илгээнэ үү.






Нэмэлт мэдээллийг MapHero хуудаснаас үзнэ үү.

Эх сурвалж: MapInfo

Tuesday, April 8, 2014

"Гео-уулзалт" Дөрөвдүгээр сар / April "Geo-meeting"

"Гео-уулзалт" Дөрөвдүгээр сар 
April "Geo-meeting"


Сар бүр зохион байгуулагддаг “Гео-уулзалт”-ын дөрөвдүгээр сарын уулзалт “Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ: MapInfo программ хангамжийн тухай” гэсэн сэдвийн хүрээнд энэ сарын 23-нд Рамада зочид буудлын хурлын танхимд 18:30 - 20:30 цагын хооронд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү уулзалтаар:
  • Газарзүйн мэдээллийн систем
  • ГМС-ийн хэрэглээ
  • ГМС-ийн томоохон программ хангамжийн нэг болох MapInfo программын тухай
  • MapInfo программын хэрэглээнүүд:
    • Хот төлөвлөлт дэхь хэрэглээ
    • Статистик мэдээ боловсруулалт
    • Байгаль орчны мэдээ, өгөгдлүүд
    • Бизнеc хөгжүүлэлтэнд ГМС-ийн оролцоо
зэрэг сэдвүүдийг хамруулах болно.




We would like to join us in our monthly Geo-meeting event, which is an April Geo meeting named by “Application of Geographical Information System (GIS): Introduction of MapInfo” at the meeting room of Ramada hotel, on April 16, 2014, 6:00-8:00 pm. This meeting covers:
  • Geographical Information System
  • Applications of  GIS
  • Applications of MapInfo:
    • Urban/city planning application
    • Geostatistics data processing
    • Mapping of nature and environment data
    • Application in business development

Wednesday, April 2, 2014

"Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурал

"Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурал

  • Гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн хандлага
  • Зайнаас тандан судлалын хэрэглээнүүд
  • Өндөр нарийвчлалтай хиймэд дагуулын дүрс мэдээнүүдийн хэрэглээ
  • Шийдвэр гаргагч оронзайн системүүд
  • Интернет буюу онлайн орчин дэхь гео-мэдээллийн системүүд
  • Байгаль болон хүрээлэн буй орчны гео оронзайн мэдээллийн системүүд
  • Байгалийн нөөц баялагийн менежмент дэхь гео-мэдээллийн хэрэглээ
  • Биологийн олон янз байдал, экологийн судалгаан дахь гео-мэдээллийн хэрэглээ
зэрэг бөгөөд энэ сарын сүүлчээр буюу 4-р сарын 25-нд илтгэлүүдийн (илтгэлийн бүхий л хэлбэрүүдээр) хураангуйг, эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг 5-р сарын 30-нд тус тус : NUMSSRSILab@gmail.com болон enhjargaln@gmail.com хаягуудаар хүлээн авч байна.

Нэмэлт мэдээллийг: