Thursday, January 29, 2009

QGIS-ийн шинэ хувилбар буюу Kore

QGIS-ийн шинэ хувилбар буюу Kore

Саяхан олон нийтэд албан ёсоор QGIS-ийн шинэ хувилбар болох Kore буюу QGIS 1.0-ийг, түүний шинэ гарын авлагын хамтаар танилцуулж эхэлсэн байна. Энэхүү шинэ хувилбар нь Windows, Mac OS X, Linux г.м үйлдлийн системүүдэд ажиллах бөгөөд хэрэглэгч өөрийн загвар, үйлдэлээ Phyton эсвэл C++ хэлээр дамжуулан нэмэлтээр оруулах боломжтой юм байна.


Энэ шинэ хувилбар болон гарын авлагыг http://qgis.org/download.html хаягнаас татаж авна уу.

Эх сурвалж: QGIS

Гравитаци, соронзон орон болон геодинамикийн багажууд

Гравитаци, соронзон орон болон геодинамикийн багажууд

Тодорхойлолт: Ийм төрлийн багаж, хэрэгслүүд нь мэдрэгчүүдийн хэд хэлэн төрлийн тодорхойлолт болон системийг хамтаар хэрэглэн дэлхийн гравитаци, соронзон орон болон геодинамикийн идэвхижлийн тухай мэдээллийг гаргахад хэрэглэдэг байна.

Гравитаци орны хэмжилтийг сансраас хийхэд дараахь гурван арга түгээмэл ашигладаг. Үүнд:

  1. Гравитаци болон гравитацийн босоо өөрчлөлтийн мэдээ гаргаж авахын тулд нэг болон түүнээс дээш хэдэн хиймэл дагуулын цөөн эсвэл олон тооны багажуудыг ашигладаг.
  2. Тодорхой нэг хиймэл дагуулын орбитыг тодорхойлах (хйимэл дагуулын чиглүүлэгч GPS мэтийн систем болон хиймэл дагуулын лазер засварын систем ашиглаж), дэлхийн хүндийн хүчний орон болон болон бусад хүчнүүдээр үүүсгэгддэг хиймэл дагуулын хөдөлгөөнийг салгаж үзэх (нарны цацраг болон аэродинамикийн садаа г.м)
  3. Хиймэл дагуулын замналыг тодорхойлохын тулд 2 хиймэл дагуулын гравитацийн нөлөөгөөр үүссэн хурдын зөрөөг хэмжих (GPS болон богино долгион холболтоор г.м)

Хиймэл дагуулын магнетометрүүд нь дэлхийн гадаад дотоод соронзон орны чиглэл болон хүчлэг түүний хугацаанаас хамааран өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн мэдээллийг өгдөг.

Хэрэглээ: Гравитацийн орны сансраас хэмжсэн хэмжилтүүд нь дэлхийн геоидийн хэлбэр болон түүний хугацааны өөрчлөлтийн мэдээллийг сайжруулж өгнө.

Геоид нь гаригийн дотоод дахь нэгэн төрлийн биш масс нягтын тархалтын улмаас газрын гадарга дээр дэлхийн гравитацийн орны жигд биш байдлыг үзүүлдэг. Статик дундаж геоидын илүү нарийвчилсан загварууд болон түүний хугацааны өөрчлөлтийг судлах нь доорх зүйлүүдийн судалгаанд чухал ач холбогдолтой.

-Далайн геоидийн нарийвчлал нь хиймэл дагуулын бодит өндрийн тооцоонд хэрэглэж, далайн дулааны урсгал болон бусад шинж чанаруудын тоон үзүүлэлтийг тодорхойлоход ашиглагдана.

-Дэлхийн гадаргын өндөршилийн нэгдсэн лавлагаа систем нь газрын гадаргын топограф болон мөсөн давхаргын өөрчлөлт хувьсалыг оролцуулаад топографын судалгааг боловсруулдаг.

-Дэлхийн доторх физикийн шинэ ойлголт

-Гравитацийн хэмжилтээс үүсгэгддэг ул чулуулагийн байр зүй болон алтиметрээс үүсгэгддэг мөсөн үеийн гадаргын байр зүйн хослолоор тжйлын мөсөн давхарга болон тэдгээрийн өөрчлөлтийн зузааны тооцоо.

-Гидрологийн циклийн ойлголтын жагсаалтанд цэвэр усны масс эзэлхүүний дахин тархалтын тооцоо

-Мөстлөг г.м дэлхийн хэмжээний давтагддаг процессуудын илүү сайн ойлголт

Соронзон орны хэмжилтүүд нь удирдах систем, ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг, онгоцны байрлал хянах систем, сансрын жижиг хэсгүүдээс үүдсэн сансар огторгуйн уур амьсгалын нөлөө болон урьдчилсан судалгаануудын тооцоологч зэргийг оруулаад хэрэглээний цар хүрээнд чухал юм.

Хиймэл дагуулын лазерын тандан судалга болон бусад системүүд нь заримдаа SAR- interferometric –тэй хослох ба дэлхийн эргэлтийн хурд, тектоник хөдөлгөөн, кристал деформацийн судалгаанд дэмжлэг болж ашиглагддаг.

Орчуулсан. Б.Хүрэлтулга

Эх сурвалж: Дэлхийн ажиглалтын гарын авлага - 2008

P.S: Энэхүү нийтлэл нь 2008 оны 10-р сард мэдээлж байсан Дэлхийн ажиглалтын гарын авлага – 2008 номны нэг хэсэг болно.

Wednesday, January 21, 2009

ERDAS-ийн танилцуулгууд

ERDAS-ийн танилцуулгууд

Та бүхэнд ERDAS-ийн тв сувгийг танилцуулж байсан бол өнөөдөр 2008 оны намрын улиралд болсон ERDAS-ийн танилцуулга илтгэлүүд (webinar)-ийн танилцуулж байна. Илтгэлүүд нь ERDAS-ийн шинэчлэлтийн тухай, гео-мэдээллүүдийг төрөл бүрийн салбарт хэрхэн хэрэглэх тухай зэрэг байгаа болно.
Энэхүү илтгэлүүдийг вэб-ээр дамжуулан бүртгүүлж, WebEx (вэб-ээр дамжуулан онлайн хурал, цуглаан, уулзалт хийхэд зориулсан үйлчилгээ)-ийн тусламжтайгаар үнэгүй мэдээллүүдийг авна уу.

Эх сурвалж: ERDAS Webinar Archive

Монгол өгүүллэг: Интернэтийн зураглал

Интернэтийн зураглал


МУИС.ГГФ.Газарзүй-аялал жуулчлалын тэнхимийн багш

доктор (Ph.D), дэд проф. Д.Эрдэнэцэцэг


Зураг зүйн шинжлэх ухааны хөгжил нь шинжлэх ухаан-техникийн дэвшилийн түвшинээс зайлшгүй шалтгаалж ирсэн түүхтэй.Үүнтэй уялдан зурагзүйн хөгжлийн арга хэрэгсэл, судалгааны арга болон шинээр онолын концепцууд ч бий болдог юм.Тухайн цаг үед шинжлэх ухаан-техникийн хувьсгал гарч ирмэгц зурагзүйн өмнө хөгжлийн шинэ шинэ боломжууд шууд нээгддэг нэг онцлог тал ажиглагддаг.Жишээлбэл: 1960-аад оны үед байгалийн шинжлэх ухаан бусад зэрэгцээ нийгэм-эдийн засгийн ухаануудтай эрчимтэйгээр автоматчилагдаж ирсэн.Энэ үед математик загварчлал нь зураг зүйг шинэ түвшинд гарган судалгааг математик зурагзүйн загварчлалын аргаар явуулах боломжийг өгсөн юм.Сансрын эрин үед зарим нэг эрдэмтэд зурагзүйн тандан судалгааны нэг хэсэг болно гэж үзэж байв. Гэвч зурагзүй ба агаар-сансрын аргууд нь зэрэгцэн өөөр өөрийн дүр төрхөө хадгалан хөгжиж ирэв.Дараа нь автоматжилт, компьютержилт эрчимтэй дэлгэрч ирсэн үед зурагзүй мөн л шинэ чиглэлтэй болсон. Энэ бол зурагзүйн ирээдүйтэй салбарын нэг-тоон ба электрон зураглал юм.Саяхан гэхэд л геоинформатик(геоматик), GIS-технологи нэвтэрч эхлэхэд зурагзүйд мөн л нэг шинэ урсгал хөгжсөн нь геомэдээллийн зураглал юм.

Орчин үед шинжлэх ухаан-техникийн дэвшил нь цахилгаан холбооны шугамын хэрэгсэл болон дэлхийн нийтийн компьютерийн сүлжээг дээд түвшинд хүргэсэн явдал юм.Компьютерийн сүлжээгээр тоон мэдээллийн урсгал тогтмол явагдаж байдаг ба зурагзүйн геодүрслэлийн мэдээлэл ч бас бий. Зурагзүйн геомэдээллийг сүүлийн үед шинээр гарч ирж байгаа сүлжээний геомэдээллийн системийн тусламжтайгаар авч болно.Тэгэхлээр цахилгаан холбооны шугамын (телекоммуникацийн) зураглал гэх ба нэг шинэ зурагзүйн салбар хөгжих боломжтой болж байна. Одоогийн байдлаар хэдэн зуун газрын зураг компьютерийн сүджээнд ороод байгаа билээ. Зурагзүйн хэллэгээр үүнийг интернэтийн зураглал нэрлэж байна.

Интернэтийн зураглал

Интернэт дэх зураглал, тодруулбал интернэтийн тусламжтайгаар зураглал хийхэд дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж болно. Үүнд:

· Газрын зураг зохиоход хэрэгцээтэй мэдээлэл авах

· Компьютерээр өөрөө зураглал үйлдэх(интерактив зураглал)

· Зурагзүйн бүтээлүүдийн үзүүлбэр(презентаци)

Орчин үеийн техник, технологи ашиглан олон улсын мэдээллийн сүлжээгээр геодүрслэлтэй холбоотой үйлдлийг Интернэт-зураглал ба Веб-зураглал гэж шинэ нэр томъёог хэрэглэж байна.Компьютерийн сүлжээнд орсон газрын зургийг ашиглан өөрөө түүн дээрээ нэмэлт мэдээлэл өгөн өөрчлөх, өөрийн болгон зохиох зэрэг үйлдлийг интерактив зураглал гэж бас нэг шинэ гарч ирж байгаа юм.

Ойрын ирээдүйд виртуаль (дотор нь бодитоор орох) зурагзүйн бүтээлүүдийг ашиглах боломж нээгдэнэ.Энэ нь зурагзүйн бүтээл дотроо орон хэрэгцээт үйлдлээ хийх явдал юм. Мөн голограф геодүрслэл сүүлийн жилүүдэд дэлгэрч тархсан.

Интернэт дэхь геодүрслэл

Интернетэд байгаа бүх геодүрслэлийг дараах 4 групп болгон хувааж болно.Үүнд:

1.Тоон геодүрслэл

· Цаасан болон гар бичмэлээр үйлдсэн газрын зураг фотозураг зэргийг тоон хэлбэрт хөрвүүлэн сканердаж гаргасан газрын зураг, атлас

· Тусгайлан компьютерийн дэлгэцэнд зориулагдан хийгдсэн газрын зураг, атлас, гурван хэмжээст загвар г.м бусад геолүрслэлүүд

2.Хэрэглэгчдийн захиалгаар зохиогдож, шинэчлэгдэж байдаг интерактив геодүрслэл

3.Анимаци, фильм, мультимедийн геодүрслэл

4.GIS дахь геодүрслэл

Цахилгаан сүлжээнд хамгийн их тархсан нь тоон геодүрслэл юм.Одоо үед өнгөт газрын зургийг хэвлэлийн аргаар хэвлэснээс Интернетэд оруулах нь хамгийн хямд тусдаг. Хэрэглэгчдэд тэдгээрийг хүссэнээрээ хэвлэн авч болох ба зургийн чанар нь бага зэрэг буурах тал ажиглагддаг.(газрын зургаа сканердана, дараа нь тоон хэлбэрт хөрвүүлнэ, дараа нь хэрэглэгч хувилж авна гэх зэргээс зургийн чанар ялимгүй буурах талтай).

Интерактив геодүрслэл нь хэрэглэгчдэд их боломж өгдөгөөрөө онцлогтой. Хэрэглэгч өөрийн хүссэнээрээ өгөгдсөн зургийн агуулгыг өөрчлөх, давхаргуудыг хослуулах, зурагзүйн дүрслэлийн аргуудыг шинэчлэх, газрын зураг дээр өөрийн хэрэгцээт газар нутгаа сонгох зэрэг үйлдлүүдийг хийж болдог.Жишээлбэл, хотын газрын зурагтай ажиллахдаа өөрт хэрэгтэй гудамж, байшин, албан газар, банк г.м хайж олж болно.

Интерактив геодүрслэл нь хэрэгчлэгдэд их боломж өгдөгөөрөө онцлогтой. Хэрэглэгч өөрийн хүссэнээр өгөгдсөн зургийн агуулгыг өөрчлөх, давхаргуудыг хослуулах,зурагзүйн дүрслэлийн аргуудыг шинэчлэх, газрын зураг дээр өөрийн хэрэгцээт газар нутгаа сонгох зэрэг үйлдлүүдийг хийж болдог.

Жишээлбэл,хотын газрын зурагтай ажиллахдаа өөрт хэрэгтэй гудамж, байшин, албан газар, банк г.м хайж олж болно.

Интернетэд төрөл бүрийн маш олон тооны анимаци байдаг.Жишээлбэл: энгийн тоон дүрс гурван хэмжээст уран зурган товгор дүрс, газар нутгийн панорам(бодит дүрслэл), тухайн нутгийн “нислэгийн” загварчлалын байдал г.м.

Интернэт дэхь геодүрслэлийн тоо жилээс жилд нэиэгдсээр байгаа билээ.Ганц жишээ дурьдахад, АНУ-ын Геологийн зураглалын алба, Конгрессийн номын сан зэрэг нь хэдэн зуун мянган баримттай. Мөн АНУ-ын Тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэлийн үндэсний алба гэхэд том масштабын (1:24 000) байрзүйн мянга гаруй хуудас зургийг Интернетед байрлуулсан бөгөөд тэдгээрийг зөвхөн АНУ-д төдийгүй Дэлхийн бусад улс оронд хэрэглэж байна гэсэн мэдээг тус албаныхан мэдээлсэн байна.

ESRI /http://www.esri.com/ гэдэг америкийн нэртэй компани нь нийтэд түгээмэл программын ГМС-ийн бүтээгдэхүүн боловсруулж гаргадаг юм.Энэ компанийн сервест хүн ам, тээвэр, цаг агаар, ургамалжилт, ландшафтын бүс гэх мэт сэдэвчилсэн зургууд байдаг ба эдгээрийг дэлгэцэн дээрээ гаргахын тулд сэдэв, дэлхийн аль бүс нутаг сонирхож байгаагаа товчлуураар дарж өгнө.

Олон улсын цаг уурын алба (international Weather) нь АНУ-ын нутаг дэвсгэрийн цаг агаарын байдлыг харуулсан фотозургуудыг 15 минутын хугацаатайгаар сансрын мэдээллийг ашиглан шинэчилж Интернетэд цацдаг байна.

Интернетээр зурагзүйн материал агуулсан дараах АНУ-ын ГМС ба Веб-серверүүдийг танилцуулъя.

АНУ-ын ГМС ба зурагзүйн WWW- серверүүд

АНУ-ын ГМС ба зурагзүйн WWW-серверүүд

1

USDAS consortium home page

14

US Army Construction Engineering Research Lab

2

Census Bureau

15

GRASS GIS info

3

EROS Data Genter

16

GIS Laboratory, University at Buffalo

4

TIGER Mapping Service

17

Xerox PARC Map Viewer

5

US Geological Survey

18

The Department of Geographic of South Carolina

6

USGS Distributed Spatial Data

19

Geographic Designs Inc

7

ImageN-t Online archive

20

ESA Earth Observation Guide and Directory

8

NOAA Geophysical Data Center

21

Mission to Planet Earth

9

NASA SIR-C Survey Images

22

Open GIS Consortium Inc

10

American Digital Cartoggraphy, Inc

23

Microlmages webpage

11

URSIA The Mid-Atlantic Chapter

24

Cartographic Innovations

12

Bureau of Transportation Statistics

25

ABRODY s GIS and Mapping index

13

ESRI Canada Ltd

26

Earth Monitoring Consultancy

Дээрх серверүүдэд орохын тулд GIS GRASS ( Geographic Resourges Analysis Support Sistem)-ийг ашиглана.Серверүүд үргэлж шинээр нэмэгдэж байдгийг анхаарах хэрэгтэй. /http://deathstar.rutgers6edu/gis.html/

Интернетэд байрлуулсан газрын зургуудыг бүлэглэн үзүүлбэл:

  • Лавлагааны тойм зургууд
  • Цаг агаар, агаарын аюултай үзэгдэл (далайн шуург,циклона), үер г.м
  • Тээвэр агаарын тээвэр,замын хөдөлгөөний нөхцөл
  • Байгаль орчны байдал, байгалийн гамшиг
  • Өдөр тутмын үйл явдлууд (улс төрийн байдал, дэлхийн халуун цэг г.м )
  • Аялал жуулчлал, амралт, аялал

Дээрх зургуудын нэрнээс харахад тэдгээр нь тодорхой хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зориулалттай нь харагдаж байна. Интернетэд байгаа зургуудын дийлэнх нь цаг агаарын зургууд эзэлдэг, 2-т хотын план зургууд болон автозамын сүлжээний зургууд ордог байна. Бусад төрлийн геодүрслэлүүд мэргэжлийн хэрэглэгчдэд зориулагдсан байдгаас гадна сургалтын зориулалттай геодүрслэл бас нилээд байдаг.

Электрон атлас

Эрдэм шинжилгээ-лавлагааны төрлийн томоохон зурагзүйн бүтээл туурвихад хэдэн жил шаардагдахаас гадна зохиолтын явцад тоон мэдээ баримт нь хуучрах явдал гардаг билээ.Тэгтэл электрон атлас нь дээр дурьдагдсан хүндрэлээс ангижруулж өгнө. Атласыг бэлтгэх явц хурдан, CD-ROM диск лээр буллгаж хадгалах боломжтой зэрэг давуу талтай.Мөн анимаци, мультимедийн хэрэгслийг ашиглах боломжийн онцлогтой. Ийм электрон атлас нь маш өндөр чанартай газрын зургуудыг агуулдаг бөгөөд лавлагааны хайх системүүдээр маш сайн хангагдсан байдаг.

Одоо үед дараах хэдэн төрлийн электрон атлас хийгдээд байна.

Үүнд:

· Зөвхөн харах зориулалтаар хийгдсэн атлас (“хуудсаар нь эргүүлж харах”).Ийм атласыг “дэвүүрийн” атлас гэж нэрлээд байгаа юм.

· Интерактив атлас.Ийм атласын агуулга, дүрслэлийн аргууд чимэглэл, нэмэлт мэдээлэл оруулах, дүрсийг томсгох эсвэл багасгах, зургийг хуулбарлан хэвлэж авах зэрэг үйлдлийг хэрэглэгч өөрийн зорилгод нийцүүлэн хийх бүрэн боломжтой юм.

· Аналитик атлас.Газрын зургуудыг хооронд нь хослуулах, харьцуулах, тоон дүн шинжилгээ, орон зайн корреляци хийх зэрэг үйлдлийг хийж болно.Энэ бол өөрөөр хэлбэл GIS-атлас юм.

· Интернетэд байрлуулсан электрон атласыг Интернет-Атлас гэж нэрлэнэ.Ийм атлас нь бүтцийн хувьд газрын зургуудаас гадна нэмэлт мэдээлэлтэй, интерактив үйлдэл хийх сегменттэй мөн чиглүүлэгч сегменттэй байдаг байна.

Цогцолбор электрон атласын газрын зургууд нь төрөл бүрийн мэдээллийн давхрагатай

· Ихэнх газрын зурагт хэрэглэгдэх олон функцит суурь давхаргууд

· Бүртгэлийн сэдэвчилсэн даврхаргууд

· Экспертын интегралчилсан дүн шинжилгээнд суурлигдсан аналитк ба аналитик-прогнозын давхаргууд

· Үргэлж шинэчлэгдэж байдаг сэдэвчилсэн давхаргууд

Дээрх давхаргуудын хослол нь хүч хөдөлмөр шаардагдсан уламжлалт атласын зохиолтын явцыг түргэтгэж, зураг хоорондын уялдаа холбоог илүү сайн гаргаж өгдөг нь нэг сайн онцлогтой.

Дараах улс орон өөрийн үндэсний электрон атласыг зохион гаргасан байна.Канад, АНУ, Швед, Финлянд, Нидерланд, Франц, Герман, Швейцар, Хятад, Украйн. Зарим нэг улсын электрон атлас нь эхлэлийн төдий байна.

Электрон атлас нь цаасан уламжлалт атлас дээр үндэслэгдэн зохиогддог.Гэхлээ электрон атлас нь яг цаасан атласын хувилбар биш юм.Одоо үеийн шинэчлэлтйг тусгасан, шинэ төрлийн сэдвийг оруулсан, атласын бүтэц ялимгүй өөр байж болох талтай.Жишээ болгон Швейцарийн электрон атласыг Интернетэд дараах хаягаар үзэж болно. [http://www.geod.ethz.ch/karto/atlas/atlas/html]

Интернетэд зндэсний атласаас гадна бүс нутгийн, хотын, сургалтын электрон атласууд бий.Хамгийн сонирхол татахуйц атласын нэг бол Массачусетс штатын бүс нутгийн цогцолбор атлас юм.

Английн түүхийн атлас [http://www.geod.leeds.ac.uk/ pgrads/ j.macjill/ Cartogram.html]-т хүн амын тархал, эдийн засгийн өөрчлөлт зэргийг түүхэн үе, хугацаагаар снь анимаци-зураг болгон өгсөн байна.

Манай Монголын зурагзүйчдын өмнө шийдвэрлэх томоохон асуудлын нэг бол электрон атласуудыг (Үндэсний электрон атлас, аймгуудын электрон атлас, хотын электрон атлас г.м) зохих явдал юм.

Ашиглсан ном зүй

  1. Берлянт А.М Геоиконика. МАстрея, 1996, 208 с
  2. Берлянт А.М Геоиформациооное картографирование. М.1997 , 64с
  3. Берлянт А.М Телекоммуникационное картографирование.

Вестн.Моск.Ун-та.Геогр, 1997, №3, 12-17

  1. Берлянт А.М Картография и телекоммуникация М. Астрея, 1998 76с
  2. Лютый А.А.Картография на рубеже тысячелетий. Изв. РАН, сер, геогр, 1998, №1, 8-17
  3. Dickmann F.Kartographie im Internet. Moglichkeiten und Grenzen ger neuen informationsteghnologie fur die Kartograhiesche Praxis. Kartogr. Naghr.2 1997, 47, 3, 87-96.
  4. Schlimm R.Aufbau eines Kartographieschen Informationssystems in WWW//Kartogr. Nachr., 1998, 48,№1ь1-8


P.S: Энэхүү өгүүллэг нь "ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД" сэтгүүлийн МУИС-ийн 60 ойд зориулан гаргасан тусгай дугааар (бас цувралын дугаар)-д хэвлэгдсэн бөгөөд зохиогчоос нь зөвшөөрөл авч энд нийтлэлээ. Хэрвээ та болон таны хамтрагчдын Монгол хэл дээр хэвлүүлсэн өгүүллэг нийтлэлүүд байвал энд нийтлүүлнэ үү. mongeoingo@gmail.com


Эх сурвалж: "Газарзүйн асуудлууд" сэтгүүл II/156,xx61-65, Улаанбаатар, 2002

Monday, January 12, 2009

ERDAS-ийн TV суваг

ERDAS-ийн TV суваг

Түрүүчийн 7 хоногт ат бүхэнд ESRI-гийн TV сувгийг танилцуулсан билээ. Энэ удаа ERDAS-ийн TV сувгийг танилцуулж байна.



Эх сурвалж: ERDAS

Нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн мэдээллийн сан буюу Open Source Geospatial Foundation

Open Source Geospatial Foundation буюу

Нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн мэдээллийн сангийн тухай


Open Source Geospatial Foundation буюу OSGeo нь нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн технологи болон мэдээллийг хамтад нь хөгжүүлэх зорилготой ашгийн бус сан юм. Уг сан нь бүхий л шатны нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн нээлттэй байгууллагуудын зохион байгуулалт, санхүүгийн болон хууль, эрх зүйн дэмжлэгийг явуулж бөгөөд тухайн нэгжүүд нь бие даасан байгууллага маягаар ажиллаж, гишүүд нь олон нийтийн тусын тулд өөрийн хувь нэмрээ оруулж, санхүүгийн болон бусад төрлийн тусламж үзүүлдэг байна. OSGeo нь нээлттэй эх үүсвэр бүхий оронзайн мэдээллүүдийг дэмжиж, хэрэглэдэг байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах, зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах зорилгоор хурал, чуулган зохион байгуулдаг.

Сангийн төслүүд нь нийтэд нээлттэй байдаг бөгөөд хэрэглэх боломжтой, Нээлттэй эх үүсвэрийн Санаачилга (Open Source Initiative (OSI))-ийн сертификат-тай, үнэ төлбөргүй байдаг.


OSGeo-н үндсэн үйл ажиллагаа.

Нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн програм хангамжуудийн дэвшлийг дэмжих, хэрэглээг нь сурталчлах.


OSGeo-н зорилго.

Дараах зорилгууд нь үндсэн гол үйл ажиллагааг дэмжих болно.

  • Сангийн төслүүдийг зохион байгуулалт, санхүү, хууль, эрх зүйн орчноор хангах.
  • Гео-өгөгдлийг чөлөөтэй хэрэглээг сурталчлах – мэдээлэлгүй бол үнэгүй програм хангамж хэрэгцээгүй.
  • Нээлттэй эх үүсвэр програм хангамжийн хэрэглээг орон зайн мэдээлэлийн хэрэглээнд нэвтрүүлэх.
  • Стандартын хэрэгжилт болон, хамтын ажиллагааг дэмжих.
  • Санг “брэнд” хэмжээнд хүргэхийн тулд сангийн төслүүдийг өндөр чанартай гүйцэтгэх.
  • Сан болон холбогдох програм хангамжийг эцсийн хэрэглэгчид дөхөм байлгах.
  • Өөр хэл дээрх (Java, C, Python г.м) OSGeo-гийн нэгдэл болон гол системийн (Win32, Unix, MacOs г.м) хоорондох харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих.
  • OSGeoцуврал хурал, цуглаануудыг зохион байгуулах
  • Нэгж, гишүүдийн үйл ажиллагааг нь үнэлж Сангийн Sol Katz шагналаар шагнах.

Эх сурвалж: OSGeo

Friday, January 9, 2009

ArcView-ийн тухай танилцуулга

ArcView-ийн тухай танилцуулга (видео)

Та бүхэнд ArcView-ийн танилцуулгыг сонирхуулж байна.



Youtube-д ESRITV гэсэн суваг ажилладаг бөгөөд ESRI-гийн ГМС-ийн төрөл бүрийн бүтэгдэхүүний танилцуулга, ажиллах зарчим зэрэг видеонуудтай юм байна.

Эх сурвалж: http://in.youtube.com/esritv

Thursday, January 8, 2009

Дэлхийн бөмбөрцөг

Дэлхийн бөмбөрцөг

Дэлхийн бөмбөрцгийг (глобус) хэрхэн үйлдвэрлэдэг талаарх сонирхолтой видеог үзнэ үү.



Эх сурвалж: Чикаогийн Түүхийн Музей

Wednesday, January 7, 2009

slaxGIS буюу ГМС-ийн программуудын багц

slaxGIS буюу ГМС-ийн программуудын багц

slaxGIS буюу ГМС-ийн программуудын багцын USB хувилбар буюу флеш дискнээс ажиллах хувилбарыг та бүхэндээ танилцуулж байна. slax гэдэг нь зөөврийн мэдээлэл хадгалах СД, флеш диск, санах ой г.м -ээс ачаалж болдог Линукс үйлдлийн системийн нэг хувилбар бөгөөд түүн дээр ажиллаж болох нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийн програм хангамжийн багцыг slaxGIS гэдэг юм байна. slaxGIS нь:
  1. GRASS GIS
  2. MapServer
  3. Chameleon
  4. uDig
  5. OpenJUMP
  6. PostgreSQL
  7. PostGIS
гэсэн программуудын багц бөгөөд USB хувилбарыг ажиллуулахад таны флеш диск 1Gbyte хэмжээтэй байх хэрэгтэй юм байна. Үүнийг ачаалахадаа:
  • slax-ийн USB-ийг татан авч суулгаж
  • Мөн slaxGIS-ийн багцыг татан авч задлах хэрэгтэй.
  • Үүний дараагаар компьютерээ ачаалахдаа USB гэсэн boot-ийг сонгох юм байна.
Эх үүсвэр: http://geomatica.como.polimi.it/software/slaxGIS/index.php

Monday, January 5, 2009

Веб-ГМС

Веб-ГМС

Уг нийтлэл нь “Веб-ГМС” нэртэйгээр “Компьютерра” сэтгүүлд №749 2008 онд нийтлэгдэж байсан. Зохиогчид Дубинин М.Ю, Костикова А.М

Энэхүү нийтлэл нь сэтгүүлд нийтлэгдсэнээс бага зэрэг өөр байж магадгүй. Учир нь тодорхой, цаг үедээ нийцсэн, бүх зүйлийг хамарсан нь учир дутагдалтай гэж зохиогчид үзэж байна.
  1. Оршил
  2. Вэб-зураглалын тодорхойлолт, боломжууд
  3. Вэб-зураглалын түүх
  4. Вэб-зураглалтай холбоотой хамаарлууд
  5. Үндсэн хэрэглэгчид
  6. Вэб-зураглалын стандартууд
  7. Түүнтэй холбогдох баримт мөн асуудлууд
  8. Боломжууд
  9. Дүгнэлтүүд

1. Оршил

Сүүлийн жилүүдэд интернэт технологийн хөгжил нь хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх шинэ арга замуудыг өгч байна. Энэхүү нийтлэлдээ баримт, мөн боломжуудыг ашиглан веб зураглалын ашигладаг шинэ технологи, түүний түүхээр бага зэрэг аялан одоогийн хэрэглэгч нарыг шинжилнэ. Бид одоогоор байгаа бүх технологийг тодорхой бичин тайлбарлахыг зорьсонгүй, дэлгэрэнгүй сонирхсон хүмүүст веб ашиглахыг зөвлөж байна. Ялангуяа англи хэл дээрх материал нь илүү дэлгэрэнгүй баримт, тайлбарыг өгнө.

2. Вэб-зураглалын тодорхойлолт, боломжууд

Веб-зураглал гэдэг нь компьютерийн технологийн эцсийн хэрэглэгчдэд мэдээлэл эсвэл ямар нэгэн зүйл хүргэдэг салбар юм. Үүнийг интернэтээс гадна бусад үүрэн холбоо ашиглах боломжтой учир хэрэглэхэд тохиромжтой. Мэдээж хэрэг веб зураглал нь гео-мэдээллийн технологийн нэг урсгал нь ойлгомжтой. Ер нь орчуулгын үгс мөн шинэ терминалогит тодорхой орчуулдаггүй. Тийм ч учраас “Веб-ГМС” гэсэн үг англи хэлний толь бичигт байдаггүй. Иймд уншигч уг үгийг web mapping services буюу зураглалын веб үйлчилгээ гэдгээр цаашид ойлгоно. Цаашид текстийн явцад товчлох мөн үл ойлголт үүсгэхгүйн тулд бид веб зураглал гэдэг технологийг ашиглах болно. Мөн өгөгдөл гэдгийн дор орчинд өгөгдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл манай ертөнц дээр оршин тогтнодог зүйлс.

3. Вэб-зураглалын түүх

Ихэнх интернэт төрөлтийн веб зураглалын хэрэглэгчид 2005 оны Google компанийн бүтээгдэхүүнүүдтэй адилтгадаг. Ерөнхийдөө веб-зураглалын төрсөн үеийг 1993 он гэж үзэж болно. Анх уг онд веб-сервис Xerox PARC Map Viewer-р гаргаж ирсэн. Энэ нь хэрэглэгчдэд интерактив хэлбэрт браузераас хайх зүйлээ сервер лүү шууд явуулж, зураглалын зарим хэсгүүдийг GIF хэлбэрт авч болдог байсан юм. Яг үүнээс хойш энэ хуудас нь ба түүний хялбар, эвтэйхэн бүтэц нь маш олон веб-ГМС загварын үндэслэгч болсон аж.

Эхний веб-зураглалын үед уг үйлчилгээний хэрэглэгчид нь маш хязгаарлагдмал байсан. Анхны шилдэг веб-ГМС-ийг анх 1998 онд Их-Британид нээжээ. Уг хаяг нь одоог хүртэл ашиглагдаж байгаа www.streetmap.co.uk сайт юм. Энэ нь маш хялбар ба өмнөхүүдийгээ бодвол маш энгийн хэлбэрээр хийгдсэн, Их Британийн бүх нутаг дэвсгэрийг хамруулсан байдаг. Энэ хялбар хэрэглээ нь мянга мянган хүмүүсийг ихээр татсан гэнэ. Шуудангийн индексийг нь хийгээд хуралдааны төв, байшин болон бусад янз бүрийн зүйлүүдийн байршлийг тун амархан олж дараа нь үүнийгээ (схемээ) хувилж гаргаж ирж болдог гэнэ. 1998 онд бас программ хангамжийн шинэ нээлт гарсан. Энэ нь <<>> юм. Уг программ хангамж нь хэрэглэгчидэд өөрийн гэсэн веб-ГМС-ий Mapserver-ийг бүтээхэд тусалжээ.

Хугарлын цэг нь 2005 он болжээ. 2005 онд Google компани бараг ойролцоо зэрэг 2 маш том 2 глобал сервис гаргажээ. Энэ нь Google-Maps болон Google-Earth юм. Энэ нь маш “өргөн” боломжтойг харуулжээ. Шууд хайх газраа олж болдог мэдээллийг нь шууд хийчихсэн байдаг юм.

Дараагийн 3 жил (одоог хүртэл) веб-зураглалын хэрэглээ болон боломжууд нь маш өндөр болжээ.

Сүүлийн жил хагас болон 2 жилд үнэгүй проектууд маш ихээр гарч ирж, үйлчилгээнүүдийн боломжууд нь ихсэж, үйлчилгээний глобальчлал, улам ихээр ийм үйлчилгээнүүд өдөр тутмын амьдралд орж ирсэн.

4. Вэб-зураглалтай холбоотой үндсэн хамаарлууд

Oрчин үеийн олон төрлийн механизм нь загварчилсан веб зураглал хийхэд тустай. Веб зураглал энгийн классик багаж бүтээе. Мэдээж хэрэг үйлдвэрлэгч бүр багц бүтээгдэхүүн, техникийн үзүүлэлт, интернэт дэхь яамарваа зүйлийг хэвлэн нийтлэх тэр тусмаа энэ нь уншигчидад өрсөлдөөнийг зохицуулах зэргийг ажилдаа уялдуулан дэвшүүлэхийн төлөө ажилладаг байна.

Хийсвэр ертөнц нь интернэт дэхь хамгийн энгийн хурдан бүтээгддэг. Энэ нь үйлчлүүлэгчиддээ хурдан хүргэхээр зохицуулагдсан. Энэ нь интернэт хэрэглэгч гэдэг талаасаа бөгөөд тусгай хавсралт талаасаа. хэрэглэгчийн ГМС (ArcGIS, Google Еarth, Virtual Earth, ArcGIS Explorer) том мөн хэцүү зэрэглэл нь загварчилсан вэб-тэй гүн холбоотой юм. Дүрэм ёсоор, хэрэглэгчийн ГМС , нөгөө талаас вэб -серверийг загварчилж тавьснаар маш том материалтай харьцах үйлчилүүлэгчийн дүр (дүрэм ёсоор бол wxs, см-ээс доош) харин нөгөө талаас, вэб дотор материалын анализ тэр дотор биелэгдэнэ.

Загварчилсан вэб-серверээ бүхэл бүтэн гэр бүлийн бүтээгдэхүүнийг чөлөөтэй мөн тааламжтай хэлбэрээр, олон хэрэглэгчдийн материал нь хурдан вэб-д даатгагдана.

Энэ хэрэгсэл нь хэрэгтэй нөхцөлд загварчилсан нүүр бүтээхийг оролддог. Системийн гол ялгаа нь Googlе Мaps-аас программыг зааварчилдаг бөгөөд өөрийн материал нь нэг ёсны маш хүндрэлтэйгээр суурилуулалтанд эргэж ирдэг. Ихэвчлэн программын анхан шатны мэдлэг шаардагдана. Саяхнаас бий болсон онцгой багаж хэрэгсэл хэрэглэгчийн ГМС , хийсвэр ертөнц , зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэдэг.


5. Үндсэн хэрэглэгчид

ГМС-н интернэт рүү нэвтрэх хурд нь хянаж болшгүй процесс юм. Гео-мэдээллийн нийгэмлэгт бүхэл бүтэн түлхүүр байгууллагууд байдаг. Доорхи жишээгээр товчхон төлөөллөгч нарын хамт авч үзье.

Нийгэмлэг ба зохицуулах байгууллагууд:

OGC (Open Geospatial Consortium, http://www.opengeospatial.org) –ашгийн төлөө бус байгууллага. Уг байгууллагын гишүүнчлэлд USGS, NASA, NGA, ордог. Харин чухал буюу гол гишүүд бол ESRI, Google, Microsoft гэх мэт зэрэг компаниуд ордог аж.

Opensource групп:

OSGeo-бас л ашгийн төлөө бус байгууллага. Энэ байгуулллагыг нээлттэй кодтой проектуудыг дэмжихийн тулд бүтээсэн. Уг байгууллагын ерөнхийлөгчөөр нь Frank Warmerdam юм. Тэрээр GDAL/OGR-ийн бүтээсэн ба гол зохиогчдын нэг юм.

Мэргэжлийн ГИС:

ESRI нь ГИС-р мэргэшсэн корпораци юм. Саяхныг хүртэл тэрээр маш хүчтэй өрсөлдөгчгүй байсан байна. Сүүлийн үед зах зээл дээр нэр хүндээ дээшлүүлэхийн тулд ArcGIS Server-ийг хөгжүүлж байна.

Интернэт-авралууд:

Google болон хамтрагчид ( үүнд: Microsoft, Yahoo мөн Yandex нар багтаж байна ) онлайн хэлбэрийн рекламыг хэрэгжүүлсэн.

6. Вэб-картографийн стандартууд

Яг одоо үед программ хангамжийн веб-картографийн нэвтрүүлэх үйл ажиллагаа нь ашгийн төлөө бус олон улсын Open GIS consortium ( OGC, http://www.opengeospatial.org )-оор хэрэгжигддэг. OGS нь 1994 оны 9-р сарын 25-нд байгуулагдсан. Байгуулагдах үедээ нийт наймхан гишүүнтэй байв. 1992-оос 2004 он хүртэл тэдгээрийн тоо 8-аасаа 250 болтлоо өсч, яг өнөөдрийн байдлаар маш том том компани, корпорациуд багтаж байна. Дурьдвал: Boeing, Oracle, ESRI, MapInfo, Integraph, Google.

OGS нь дараахь картографийн web-service-ийн хэлбэрүүдийг санал болгож байна:

Web Map Service (http://www.opengeospatial.org/standarts/wms)

1. Объектын цуглуулбарыг хэлбэр дүрс зургаар дүрслэн үзүүлж параметрүүдийг тодорхойлох ба /орон зайн/ газрын зургийн мэдээллийг хийх явдал юм.
2. Картанд агуулсан зүйлийн мэдээлэл ба түүнийг нөхцлөөр тодорхойлон бичиж үзүүлэх (жишээ нь: объектын шинж чанар ба картын байрлалыг тодорхойлох)
3. Газрын зургийн янз бүрийн загварын мэдээлэлийг серверийн бололцоотойгоор үзүүлэн мэдээлийн тодорхой нөхцөлийг гарган үзүүлэх юм.

Web Feature Service (http://www.opengeospatial.org/standards/wfs)

1. Орон зайн шинэчлэлийн мэдээлэл болон түүний нөхцөлийг тодорхойлон гаргах ба түнш болох Geography Markup Language (GML)-н хэсгийг хавсралтандаа ашиглах.
2. НТТР-н тогтоолын тусламжтайгаар газарзүйн объектын нарийн төвөгтэй аргыг тодорхойлон бичиж стандарт интэрфэйс-д оруулсан.


Web Coverage Service (http://www.opengeospatial.org/standards/wfs)

1. WMS боломжийг өргөтгөхийн тулд газарзүйн мэдээлэлэ ашигласан.
2. WМS-н coverage service боловсруулагдахын тулд газарзүйн орон зайн тодорхой цэг бүр дээрх утга шинж чанарыг үзүүлэх болон зургийг бэлдэж бүтээх бөгөөд серверийн бус тайлбараар гүйцэтгэж болох үеийг хэрэглэх.

Харин орон зайн мэдээг дамжуулж өгдөг янз бүрийн газрын зургийн веб үйлчилгээг нь бүх томоохон тооны чухал стандартны хэлээр амархан ойлгомжтойгоор байдаг.

7. Түүнтэй холбогдох баримт мөн асуудлууд


Нээлттэй гэсэн үгний өсөлт нь, яг л дэлхийд компьютер шиг хурдан хөгжиж байгаа ба программ хангамж нь шинэ нээлттэй баазад харъяалагдах бөгөөд энэ нь энгийн нэгэн хэвийн юмыг хэд хэдэн удаа зарахад тогтоно. Орчин үеийн openstreetmap-н нийтлэг зүйл нь хэзээ нэгэн цагт миний явдаг гудамжинд хэн нэгэнд ямарваа нэг юм буруу санагдах ёсгүй гэсэн үгнүүдээс үүсэлтэй. GРS үйлчилгээтэй хүн бүхэн магадгүй өөрийн мэдэх гудамжаар мөн мэдэхгүй мэдээллээ баазад явуулдаг бөгөөд хүн бүхэнд энэ нь хялбар санагддаг. Маш урт масштабыг зохиосон бөгөөд энэ үйл явдал нь краудсорсинг (crowdsourcing) гэсэн нэртэй. Хагас жилийн дараа гэхэд openstreetmap төсөл нь бүтсэн бөгөөд хэрэглэгчдийн тоо нь 45 000 хүрсэн.
Хэрэглэгчид газрын зургийн алдаагаа засахын тулд краудсорсинг идэвхтэй хэрэглэж байгаа. Google корпораци нь идэвхтэй системийг жилийн хугацаанд ашиглаж байгаа ба геокодинга гэх алдаагаа засч болох аж, дараагийн алхмаасаа Mapmaker системийг гаргаж, гайхалтай нь зохиогч нь Оpenstreetmap юм. Мэдээж хэрэг opensource маш их бухимдал илрэнэ, гэвч таны ажлын амжилт магадгүй Google-д оршиж байж магадгүй.
Энэ нь Google эхлээд openstreetmap-г дэмжсэн учраас бүр ч илүү сонин харагддаг юм. Энэ үйл явдлын өөр нэг маш том цөм болох Yahoo нь маш логиктой ажилладаг:
2006 онд Yahoo нь замын хөдөлгөөн буюу мөн өөр зүйлд openstreetmap-ийг нээлттэй ашигласан юм.


Байнгын тохиолдолд байдаг асуудлын нэг бол энэхүү мэдээлэл үнэн бодитой баж чадахуу гэдэг асуудал юм. Сонирхогчийн түвшинд биш асуудал боловсруулах түвшин рүү өсөх тусам эргэлзэх түвшин нэмэгдэнэ.
Энэхүү зохиогч нь хэвлэсэн мэдээллээ шалгасан эсэх “би ямар түвшинд итгэж болох ” зэрэг асуултууд гарч ирнэ. Гэвч одоо тийм ч олон хэрэглэгчид биш, харин мэдээллийн гол хэрэгсэл нь газарзүйн талаас бодож авч үздэг. Магадгүй ирээдүйд бид маш гүн гайхашралд автах нь дамжиггүй.

Одоог хүртэл тэр холбоон дотроо нийтийн хөгжилтэй дурсамжуудыг маш авъяаслагаар хийсээр байгаа ба газарзүйн материалууд нь инфармацилагдаагүй байдаг.
Ганц варианттай дүнгүүдийн чанар нь өгөгдсөн ба өгөгдөөгүй гэж хуваагддаг. өгөгдсөн нь өөрөө өгөгдсөн ба тайлбарласан мэдээлэл нь, товч тодорхой чанар итгэл зэргийг агуулсан бадаг.
Нэг бодлын “харъяалагдах” дээрх тоочмон зүйлүүдээс нөгөө талаас нь бөгөөд мөн олон өөрчлөлттэй сиандарт өгөгдөөгүй нь автомат хувтарийн дагуу хэцүү мөн хэцүү өгөгдсөн процесс.


Орчин үеийн веб харилцааны хамгийн эмзэг асуудлын нэг нь зохиогчийн эрхийн асуудал болж байна. Одоо цагт мэдээллийн тархалтын хууль ёсны асуудлын орон нутгийн шинжтэй тархай бутархай байгаагаас ихэнх компаниуд “эсвэл бүгдээрээ, эсвэл аль аль нь ч биш” гэсэн зарчимаар ажилж байна. Тиймээс мэдээлэл нь компьютерийн тодорхой тооны ажилчидын хооронд компьютерын дотоод сүлжээнээс цааш хэтрэхгүй, эсвэл цаашид хянахад хэцүү боломжгүй болж байна гэсэн үг.Яагаад гэвэл ихэнх компьютерууд мэдээлэлээ веб хуудсанд хэвлэх болсон юм.

Тэрнээс гадна,интернет сервисийн графикаар хүмүүсийн тоо өсч байгаагаас гадна,
1) гана хальсыг янз бурийн эх сурвалжтаи холбох,
2) бичиг баримт сайн нягтлаж шалгах,
3) өөрийн матeриалд хийж үндэслэдэг –
мөн бүх явдалд информаци ашиглаж мөн цаашдын байх онцлог бас зөвшөөрөгчийг нягтлах юм. Жинхэнэ цагт нэг ч тоочсон боломжуудаас, хүргэгчийн талаас маш их юм шаардагдана. Үндсэн санаа нь ганц систeмээс үүснэ. Сонирхолтой анализыг дараа асуудал мөн эдийн H.J.Onsurd шийдсэн.

(www.sli.unimelb.edu.au/research/SDI research/Presentations/CommonsAndMarketMelbourne.ppt).

8. Боломжууд

Дүн шинжилгээ

Орон зайндүн шинжилгээ нь зөвхөн томоохон компаниудын өдөр тутмын эцсээр зорилтоо бодоход үл ашиглададдаг байна.
Орчин үеийн арга барилаар зөвхөн вебийн дүнг нийтлэх биш харин задран судлах ажиллагааг тусад нь дэвшүүлэх явдал юм. Жишээлбэл: ArcGIS-н тусламжтайгаар ажиллагааг бүдүүвчилсэн байгуулах ба түүнийг мөн ArcGIS Server-н тусламжтайгаар хэвлэн нийтэлж тухайн вебийг шууд боловсруулахын тулд ArcGIS Explorer-г ашигладаг байна. Жишээлбэл: Бид бол дугуйчид ба хэрчигдсэн газар нутгаар рельефийг тооцож хамгийн оновчтой чиглэлийг гаргахыг хүсэж байна.
Сүүлийн үеийн “нээлттэй эх сурвалж” арга барилын дүн шинжилгээний жишээ нь WP Server болсон байна.

9. Төгсгөл, дүгнэлтүүд

Орчин үеийн веб зураг зүйн хөгжил гэдэг нь ямар ч эргэлзээгүйгээр нэг зааварлагчийн доор хоорондын зайг багасгах замаар мэдээллийг дамжуулах үйл явцыг нэмэгдүүлж, хүчин чадал ихтэй компьютер технологийг өдөр бүрийнхээ ахуй амьдралд ашиглаж буй явдал юм.
Мөн бид энэ бүх гайхалтай үйл явдлийн гэрч болж байна.

Орчуулсан: Б.Наранчимэг

Saturday, January 3, 2009

Шинэ оны мэнд хүргэе

Шинэ оны мэнд хүргэе

Энэхүү блогийг уншигч мөн сонирхогч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж та бүхний ажилд өндөр амжилт, байнга Гео-мэдээллийг өөрсдийн судалгаа, шинжилгээ, ажилдаа хэрэглэн хөгжүүлж, хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллүүдийг гаргахыг хүсэн ерөөж байна. Миний бие болон энэхүү блогийг хөтлөгчдийн өмнөөс та бүхэнд ч гэсэн 2009 онд Гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн бүхий л шинэ зүйлс, мэдээллийг хүргэж та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно. Мөн Очироо гишүүний санаачилсан ГМС-ийн өдрийг 2009 онд тэмдэглэх тал дээр та бүхнийг хамтран ажиллаж, дэмжиж хамтдаа энэ өдрийг тэмдэглэнэ гэдэгт итгэж байна.

Өнгөрөгч 2008 оны 3-р сарын 6-нд анхны нийтлэлээс хойш даруй 5 тивийн 30 гаруй орноос 3000 илүү хэрэглэгч холбогдож өдөрт дундаж 20 орчим хэрэглэгч байнга холбогдож, өөрсдийн саналаа өгч (үнэндээ маш бага санал авсан) ажилласан байна. Хиймэл дагуулуудын тухай, тэдгээрт хэрэглэж байгаа мэдрэгчүүдийн тухай, тэдгээрийг хэрхэн авч ашиглах, энэхүү өгөгдлүүдийг боловсруулах нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжуудын тухай, Монгол хэл дээрх зарим сурах бичиг, номнуудын тухай гээд дурьдвал Гео-мэдээллийн салбарын бүхий л зүйлүүдийг бичсэн хэдий ч энэ бүгд маань зөвхөн энэхүү шинжлэх ухаан, технологийн бүхий зүйлсүүдийн 1 хувьд ч хүрэхгүй мэдээлэл билээ. Гэсэн хэдий ч та бүхнийг дэмжин хамтран ажиллаж өөрийн олж авсан мэдлэгээ бусдадаа харамгүй солилцоно гэдэгт итгэж байна.

Дахин хэлэхэд 2009 онд хамтран ажиллаж илүү олон салбаруудыг хамарсан мэдээллүүдийг оруулахад та бүхэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

SeD