Wednesday, March 26, 2014

Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS)-ийн Зуны сургалт

Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS)-ийн Зуны сургалт



Японы болон олон улсын судлаач, багш, оюутнууд, залуучууд оролцох боломжтой бөгөөд зарим нэг оролцогчидод тэтгэлэг олгогдох юм байна.

Сургалт англи хэл дээр явагдах бөгөөд тэтгэлэг хүсэгчид дараахь шаардлагуудыг хангах хэрэгтэй:
  1. Товч намтар
  2. Боловсролын диплом
  3. Дүнгийн жагсаалт 
  4. Англи хэлний мэдлэгийн түвшин батлах гэрчилгээ
  5. 2 хүнээс тодорхойлолт
зэргийн бэлдээд дараа сарын буюу 4-р сарын 15-ний дотор өргөдөлөө yasuda@kaiyodai.ac.jp гэсэн цахим шуудангаар илгээнэ үү.

Нэмэлт мэдээллийг: http://www.gnss-pnt.org/SummerSchool2014/index.php хуудаснаас авна уу.

Thursday, March 20, 2014

"Гео-уулзалт: Гуравдугаар сар" зохион байгуулагдлаа.

"Гео-уулзалт: Гуравдугаар сар" зохион байгуулагдлаа.

Энэ сарын уулзалтанд ирсэн нийт оролцогчдоо баярлалаа. Оролцогчдыг ерөнхийд тандвал төрийн захиргаа болон үйлчилгээ, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, боловсролын салбар гээд өргөн хүрээнд байлаа.


  • Танилцуулга




  • Цаг уур, байгаль орчны мэдээлэлд Suomi NPP Хиймэл дагуулын өгөгдлүүдийг ашиглах нь - Д.Булган, Байгаль орчны Мэдээллийн Төвийн мэргэжилтэн



    • Сансар дахь хүний үйл ажиллагааны олон улсын зохицуулалт ба Монгол улсын оролцоо - В.Батбаяр, МТШХХГ-ын СРХХ-ийн дарга
    Харамсалтай нь энэхүү илтгэгч маань оролцож амжсангүй, уулзалтын энэхүү илтгэлийг сонирхсон хүмүүс нилээд байсан бөгөөд дараагийн уулзалт нөхөж оруулах ч санал гарч ирсэн.


    Monday, March 17, 2014

    Гео-уулзалт: Гуравдугаар сар

    Гео-уулзалт: Гуравдугаар сар


    Удаан завсарласны эцэст МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Гео-мэдээлэл блог хамтран сар бүрийн "Гео-уулзалт" (Geo-meeting)-ийг энэ сарын 19-нд буюу нөгөөдөр МУИС-ийн хичээлийн 3-р байрны 303 тоотонд 19:00 - 21:00 цагын хооронд зохион байгуулах гэж байна.

    Энэ сарын уулзалтанд 2 илтгэл танилцуулах бөгөөд явагдах хэлбэр, зохион байгуулалт нь өмнөх уулзалтуудын адил хийгдэнэ. Хөтөлбөр:
    • 19:00 Танилцуулга
    • 19:20 Цаг уур, байгаль орчны мэдээлэлд Suomi NPP Хиймэл дагуулын өгөгдлүүдийг ашиглах нь - Д.Булган, Байгаль орчны Мэдээллийн Төвийн мэргэжилтэн
    • 19:50 Асуулт, хариулт 
    • 20:00 Завсарлага
    • 20:20 Сансар дахь хүний үйл ажиллагааны олон улсын зохицуулалт ба Монгол улсын оролцоо - В.Батбаяр, МТШХХГ-ын СРХХ-ийн дарга
    • 20:50 Асуулт, хариулт 

    ТөлбөрҮНЭГҮЙ


    ХАЯГ:


    Sunday, March 16, 2014

    Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэг чиглэл: Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)

    Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэг чиглэл: 
    Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)

    Жил бүр Австрали улсаас Монгол улсын хүний нөөцийг чадавхижуулах, хоёр улсын харилцааг нэмэгдүүлэх зорилго бүхий Австралийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг болох Australia Awards in Mongolia буюу Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрт энэ жилээс эхлээд Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) чиглэлээр магистрийн түвшинд Австраль улсын их дээд сургуулиудад суралцах боломжтой болсон байна. Ерөнхийдөө, энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 1995 оноос эхлэн Монгол улс оролцож байгаа бөгөөд энэ жилийн нэг онцлог нь өгөгдөл гаргагч бүр онлайнаар хүсэлт гаргах юм байна. Түүнчлэн, гео-мэдээллийн салбарын ололт, технологиудыг хэрэглэдэг салбарууд болох байгалийн шинжлэх ухаан, ялангуяа, байгаль орчин, байгалийн нөөцийн менежмент, геофизик зэрэг салбаруудад ч мөн адил оюутан сургана.


    Нэмэлт мэдээллүүдийг www.masp.mn хуудаснаас авна уу.

    Friday, March 14, 2014

    Нээлттэй эх сурвалж бүхий орон зайн мэдээллийн системүүдийн "OSGeo - Live 7.9" хувилбар

    Нээлттэй эх сурвалж бүхий орон зайн мэдээллийн системүүдийн 
    "OSGeo - Live 7.9" хувилбар

    Өнөөдөр нээлттэй эх сурвалж бүхий орон зайн мэдээллийн системүүдийн "OSGeo - Live 7.9" хувилбар бэлэн болж олон нийтэд тараагдаж эхэлсэн байна. Энэ хувилбарт тавь гаруй нээлттэй эх сурвалж бүхий гео-мэдээллийн системүүд, программ хангамжууд, вэб хуудас, программчлалууд болон тэдгээрийн цар хүрээнүүдийн тухай мэдээллүүдийг агуулсан байна. Түүнчлэн хувилбарт багтаж буй зүйлсүүдийн танилцуулгыг дараахь холбоосоор үзнэ үү.

    http://live.osgeo.org/en/presentation


    Энэхүү хувилбар нь DVD, flash диск эсвэл Virtual Machine-ээс өөрийгөө ачаалах Ubuntu үйлдлийн систем дээр тулгуурласан, OSGeo-гийн дэмждэг, хөгжүүлдэг болон өөрсдийнхөө үйл ажиллагаа болон сургалт, сурталчилгаандаа хэрэглэдэг баримт бичгүүд, программ хангамжуудын багц юм. Тухайлбал:
    • 47 төрлийн гео оронзайн программ хангамжууд
    • Үнэгүй газрын зурагнууд
    • Программ хангамжуудын зааварчилгаанууд
    • Нээлттэй гео оронзайн нийгэмлэг (OGC)-ийн үндсэн стандартуудын баримт бичгүүд
    • Грек, Герман, Польш, Испани, Япон зэрэг хэлээр ашиглах
    зэрэг болно. Мөн түүнчлэн энэ хувилбарт багтсан зүйлс:

    Browser Clients
    • OpenLayers 2.10 - Browser GIS Client
    • Geomajas - 1.8 Browser GIS Client
    • Mapbender 2.7.2 - Geoportal Framework
    • MapFish 2.2 - Web Mapping Framework
    • GeoMoose 2.4 - Web GIS Portal
    Crisis Management
    • Sahana Eden 0.5.5 - Disaster management
    • Ushahidi 2.1 - Mapping and Timeline for events
    Databases
    • PostGIS 1.5 - Spatial Database
    • SpatiaLite 2.3.1 / 2.4 beta - Lightweight Database
    • Rasdaman 8.2 - Multi-Dimensional Raster Database
    • pgRouting 1.05 - Routing for PostGIS
    Desktop GIS
    • Quantum GIS (QGIS) 1.7.0
    • GRASS GIS 6.4.1
    • gvSIG Desktop 1.11
    • User-friendly Desktop Internet GIS (uDig) 1.2.2
    • Kosmo Desktop 2.0.1
    • OpenJUMP GIS 1.4.0.1
    • SAGA 2.0.7
    • OSSIM 1.8.6 - Image Processing
    • Geopublisher 1.7 - Catalogue
    • AtlasStyler 1.7 - Style Editor
    • osgEarth 2.0 - 3D Terrain Rendering
    Navigation and Maps
    • GpsDrive 2.11 - GPS Navigation
    • Marble 1.0.2 - Spinning Globe
    • OpenCPN 2.5.0 - Marine GPS Chartplotter
    • OpenStreetMap Tools - JOSM, Merkaartor, Gosmore, Osmarender
    • Prune 12 - View, Edit and Convert GPS Tracks
    • Viking 9.9.94 - GPS Data Analysis and Viewer
    • zyGrib 5.0 - Weather Forecast Maps
    Spatial Tools
    • GeoKettle 2.0-RC1 - ETL (Extract, Transform and Load) Tool
    • GDAL/OGR 1.8.0 - GeoSpatial Data Translation Tools
    • GMT 4.5.2 - Cartographic Rendering
    • Mapnik 0.7.1 - Cartographic Rendering
    • MapTiler 1.0beta2 - Create Map Tiles
    • OTB 3.10 - Image Processing
    • R Spatial Task View 2.12.1 - Statistical Programming
    Web Services
    • GeoServer 2.1.1
    • MapServer 6.0.1
    • deegree 3.0
    • GeoNetwork 2.6.4 - Metadata Catalog and Catalog Services for Web
    • MapProxy 1.1.1 - Proxy WMS & tile services
    • QGIS Server 1.7.0 - Web Map Service
    • 52°North WSS 2.2.0 - Web Security Service
    • 52°North WPS - 2.0 RC6 - Web Processing Service
    • 52°North SOS - 3.2.0 Sensor Observation Service
    • TinyOWS 1.0 - WFS-T Service
    • ZOO Project 1.0.0 - Web Processing Service
    Data
    • Natural Earth 1.3.1 - Geographic Data Sets
    • OSGeo's North Carolina, USA Educational dataset
    • OpenStreetMap - Sample extract from OpenStreetMap
    Geospatial Libraries
    • GeoTools - Java GIS Toolkit
    • MetaCRS - Coordinate Reference System Transformations
    • libLAS - LiDAR Data Access
    Татаж авах интернэт хуудас: http://live.osgeo.org/en/index.html

    Эх сурвалж: OSGeo

    Wednesday, March 5, 2014

    Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн удиртгал хичээл

    Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн удиртгал хичээл

    Та бүхэнд Харвардын их сургуулийн Номын сангийн бэлдсэн Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн удиртгал хичээлийг танилцуулж байна. Энэхүү видео хичээл нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд хичээлд хэрэглэж буй мэдээ, өгөгдлүүдийг эндээс татаж авч хэрэглэнэ үү.

    1. Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн удиртгал хичээл 1
    2. Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн удиртгал хичээл 2
    3. Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн удиртгал хичээл 3

    Жич: Видео хичээлийг үзэхэд таны интернет хөтөчинд Flash Player нэмэлтээр суулгасан байх шаардлагатай.

    Эх сурвалж: Харвардын их сургууль, Номын сан

    Sunday, March 2, 2014

    Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн систем (SCGIS)-ийн 2014 оны тэтгэлэг

    Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2014 оны тэтгэлэг




    Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2014 оны тэтгэлэг өнгөрсөн сард зарлагдсан бөгөөд ОХУ-ын бүсэд хамруулан Монгол улсаас оролцогчдын материалуудыг авах баяртай мэдээ ирлээ. 

    Тэтгэлэгт хөтөлбөрт:

    • ESRI-ийн ArcGIS Online болон Advanced ArcGISтүүний нэмэлт программуудыг ашиглах албан ёсны сертификаттай сургалт (2014 оны 6-р сарын 18-наас 7-р сарын 9, Калифорни, Дэвис хот)
    • ESRI-гээс гаргасан ГМС-ийн ном сурах бичигүүд
    • ArcGIS программ хангамжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах
    • ГМС-ийн техник, технологийн тусламж; жишээ нь GPS г.м
    • SPOT хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зурган мэдээллүүдийг өөрийн судалгааны болон сонирхогч буй газруудаар ҮНЭГҮЙ авах
    • ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын их хурал 2014 (ESRI International User Conference 2014)-д оролцох (2014 оны 7-р сарын 14-18, Калифорни, Сан-Диего хот). Жилд 15000 гаруй ГМСчид дэлхийн өнцөг бүрээс цуглардаг том хурал.
    • SCGIS-ийн 2014 оны уулзалт ярилцлагад оролцох (2014 оны 7-р сарын 10-13, Калифорни, Монтерее)
    • Дээрх зүйлсүүдтэй холбоотой болон замын зардалын тодорхой хувийг даах
    зэрэг маш олон, сайхан боломжуудыг багтаасан юм. 

    Энэхүү тэтгэлэг нь 2 шаттайгаар оролцогчдыг тодоруулах бөгөөд эхний шатанд бүсийн хэмжээнд, удаахь шатанд SCGIS Global-ийн хэмжээнд 10-15 оролцогч шалгаруулах болно.

    Тэтгэлгийн өргөдлийн маягтыг (Англи хэл дээр) эндээс татан авч, 3-р сарын 6-ны дотор scgisrussia@gmail.com гэсэн цахим шуудангаар илгээнэ үү.

    Жич: Зөвхөн байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс оролцоно уу.

    Эх сурвалж: SCGIS-Russia

    Saturday, March 1, 2014

    "Geo-meeting"-ийн ерөнхий төлөвлөгөө

    "Geo-meeting"-ийн ерөнхий төлөвлөгөө

    Өнгөрсөн санал асуулгын үр дүнд дараахь өдрүүдэд, сэдвүүдийн хүрээнд сар бүрийн "Гео-уулзалт"-ыг хийхээр төлөвлөж байна. 

    Удахгүй болох газар болон цагыг зарлах болно.


    Огноо
    Сэдэв
    1
    3-р сарын 19
    Хиймэл дагуулын мэдээг цаг уур, агаарын мэдээлэл боловсруулахад хэрэглэх 
    2
    4-р сарын 16
    Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн хэрэглээ:
    МapInfo программ хангамжийн хэрэглээ
    3
    5-р сарын 21
    Гео-мэдээллийн судалгаа, аргачлалуудыг 
    байгаль орчны мэдээлэл боловсруулахад хэрэглэх нь 


    Нэмэлт мэдээллүүдийг:


    эсвэл


    гэсэн хаягуудаар хүлээн авч болно. 

    Түүнчлэн цаашид "Гео-уулзалт"-ын үйл ажиллагаатай хамтарч ажиллах саналыг хүлээн авна.