Wednesday, August 31, 2011

Монгол ном: "Газарзүйн мэдээллийн системийн үндэс" ном худалдаанд гарлаа

Монгол ном: "Газарзүйн мэдээллийн системийн үндэс" ном худалдаанд гарлаа

Өмнө нь та бүхэнд мэдээлж байсан "Газарзүйн мэдээллийн системийн үндэс" ном худалдаанд гарсан ба А4 цаасны хэмжээтэй нийт 262 хуудас, үүнээс 58 хуудас нь ГМС-ийн нэр томьёоны тайлбар, толь бичиг юм байна.

Номын дэлгүүрүүдээр дамжуулан нийтэд худалдааж байгаа бөгөөд 3 болон түүнээс дээш ширхэгээр худалдан авах бол 91993096
эсвэл хамтран ажиллах саналыг altansukh22@yahoo.com, altansukh@num.edu.mn э-шуудангаар холбогдоно уу.



Эх сурвалж: МУИС, ГГС

Wednesday, August 24, 2011

Зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийн үзүүлэлт

Зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийн үзүүлэлт

Судалгааны болон төслийнхөө тухай аль болох нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх гэсэн зорилго бүхий сонирхогч талуудад байдаг билээ. Энэ нь нэг талаасаа хэтэрхий амбиц хөөж байгаа мэт боловч нөгөө талаас тухайн судалгааны ажил, шинэ санаа, технологийг хэрэглээг өсгөх, сайжруулах чухал алхамуудын нэг билээ.

Thomson Reuters хэвлэлийн газраас тухайн сэтгүүлд дурьдагдсан өгүүллэгүүд, нийтлэлүүдийн иш татсан тоо болон ашиглагдсан байдлыг үнэлэдэг үзүүлэлт (impact factor) -ийн жагсаалтанд гео мэдээллийн салбарын 165 сэтгүүл багтсан бөгөөд эдгээрээс тэргүүлж буй зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийг та бүхэнд танилцуулья.
Эх сурвалж: GIS in Education

Thursday, August 18, 2011

Анхны замнал (First Orbit)

Анхны замнал (First Orbit)


Энэ жилийн нэг онцлог чухал үйл явдал бол хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах анхны замыг нээсэн Юри Гагарин сансарт ниссэний 50 жилийн ой билээ. Энэ ойн хүрээнд зориулж
Европын сансрын агентлаг (ESA)-ийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд, Олон улсын сансарын станцын 26-27-р багийн гишүүд санаачлагаар энэхүү 50 жилийн өмнөх нислэгийн тухай баримтат киног хийн, энэ оны 4-р сарын 12-ны өдөр олон нийтэд танилцуулсан билээ. Энэхүү кино бүрэн эхээр нь та бүхэнд толилуулж байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг Анхны замнал (First Orbit) вэб хуудас болон олон нийтийн Facebook, Twitter, Youtube хуудаснуудаас авахаас гадна өөрийн ухаалаг гар утсан дээрээ ч нэмэж болох юм байна.

Wednesday, August 17, 2011

FIG-ийн 5 болон 6-р салбарын "Байгалийн нөөцүүдийн үр дүнтэй гео орон зайн менежментийн шинэлэг технологиуд" сэдэвт олон улсын хуралдаан

FIG-ийн 5 болон 6-р салбарын "Байгалийн нөөцүүдийн үр дүнтэй гео орон зайн менежментийн шинэлэг технологиуд" сэдэвт олон улсын хуралдаан
(The third FIG Commissions 5 and 6 Workshop on
Innovative Technologies for an Efficient Geospatial Management of Earth Resources”)

  • Дэлхийн гадаргуу болон инженерийн байгууламжуудын өөрчлөлт, хөдлөл зүйг урьдчилан тооцоолох, геодезийн ажиглалтуудаар техтоникийн идэвхтэй аюултай бүсүүдийг тодорхойлох
  • Агаараас болон газраас лазерийн бүртгэх системүүд, тэдгээрийн архитектор, иргэний болон уул уурхайн инженерийн байгууламжууд, үйлдвэрлэл, экологи, газрын тос болон хийн олборлолт г.м салбаруудад дахь хэрэглээ
  • Уул уурхайн нөөцийн хайгуул, олборлолтын судалгаа
  • Уул уурхай болон Инженерийн байгууламжуудын загвар, бүтэц, зохион байгуулалт, экологийн судалгаа зэрэгт ашиглаж буй ГМС-ийн технологиуд
  • Гео оронзайн өгөгдлүүдийн бүтэц
  • Зураглал, навигаци, геодезийн хэмжилт зэрэгт ашиглаж буй бодит хугацааны байршил тогтоогч системүүд (GNSS)
  • Агаар, сансрын тандан судалгаа болон Агаарын Лидар (Lidar)
  • Аюул гамшгийн менежментэд геодезийн ажиглалт, зайнаас тандан судласан өгөгдлүүдийн хэрэглээ
зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм байна. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Монмэп компани, хамтран зохион байгуулагчаар Олон улсын фотограмметр, зайнаас тандан судлалын нийгэмлэг (ISPRS), Монгол улсын Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн сургууль ажиллаж байна.

Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг:
хаягаар үзнэ үү.

Monday, August 8, 2011

Завсарлага...

Завсарлага...

Юуны өмнө хүлцэл өчихэд хувийн болон хувьсгалын ажлын улмаас 7 болон 8-р саруудад завсарлага авах шаардлагатай боллоо.



Гэхдээ 9-р сараас эхлээд Гео-уулзалтууд үргэлжлэн хийгдэж блог дээрх мэдээллүүдээ сайжруулах болно. Үүнтэй холбоотой санал асуулгын хугацааг 9-р сарын 1 хүртэл болгосон байгаа.

Та бүхэнд санал байвал mongeoinfo@gmail.com эсвэл geo-meeting@googlegroups.com хаягнуудаас гадна "Санал асуулга" хэсгийн асуулганд оролцоно уу.