Open Source Geospatial Foundation буюу
Нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн мэдээллийн сангийн тухай
Open Source Geospatial Foundation буюу OSGeo нь нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн технологи болон мэдээллийг хамтад нь хөгжүүлэх зорилготой ашгийн бус сан юм. Уг сан нь бүхий л шатны нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн нээлттэй байгууллагуудын зохион байгуулалт, санхүүгийн болон хууль, эрх зүйн дэмжлэгийг явуулж бөгөөд тухайн нэгжүүд нь бие даасан байгууллага маягаар ажиллаж, гишүүд нь олон нийтийн тусын тулд өөрийн хувь нэмрээ оруулж, санхүүгийн болон бусад төрлийн тусламж үзүүлдэг байна. OSGeo нь нээлттэй эх үүсвэр бүхий оронзайн мэдээллүүдийг дэмжиж, хэрэглэдэг байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах, зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах зорилгоор хурал, чуулган зохион байгуулдаг.
Сангийн төслүүд нь нийтэд нээлттэй байдаг бөгөөд хэрэглэх боломжтой, Нээлттэй эх үүсвэрийн Санаачилга (Open Source Initiative (OSI))-ийн сертификат-тай, үнэ төлбөргүй байдаг.
OSGeo-н үндсэн үйл ажиллагаа.
Нээлттэй эх үүсвэр бүхий орон зайн програм хангамжуудийн дэвшлийг дэмжих, хэрэглээг нь сурталчлах.
OSGeo-н зорилго.
Дараах зорилгууд нь үндсэн гол үйл ажиллагааг дэмжих болно.
- Сангийн төслүүдийг зохион байгуулалт, санхүү, хууль, эрх зүйн орчноор хангах.
- Гео-өгөгдлийг чөлөөтэй хэрэглээг сурталчлах – мэдээлэлгүй бол үнэгүй програм хангамж хэрэгцээгүй.
- Нээлттэй эх үүсвэр програм хангамжийн хэрэглээг орон зайн мэдээлэлийн хэрэглээнд нэвтрүүлэх.
- Стандартын хэрэгжилт болон, хамтын ажиллагааг дэмжих.
- Санг “брэнд” хэмжээнд хүргэхийн тулд сангийн төслүүдийг өндөр чанартай гүйцэтгэх.
- Сан болон холбогдох програм хангамжийг эцсийн хэрэглэгчид дөхөм байлгах.
- Өөр хэл дээрх (Java, C, Python г.м) OSGeo-гийн нэгдэл болон гол системийн (Win32, Unix, MacOs г.м) хоорондох харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих.
- OSGeo-н цуврал хурал, цуглаануудыг зохион байгуулах
- Нэгж, гишүүдийн үйл ажиллагааг нь үнэлж Сангийн Sol Katz шагналаар шагнах.
Эх сурвалж: OSGeo
No comments:
Post a Comment