Гравитаци, соронзон орон болон геодинамикийн багажууд
Тодорхойлолт: Ийм төрлийн багаж, хэрэгслүүд нь мэдрэгчүүдийн хэд хэлэн төрлийн тодорхойлолт болон системийг хамтаар хэрэглэн дэлхийн гравитаци, соронзон орон болон геодинамикийн идэвхижлийн тухай мэдээллийг гаргахад хэрэглэдэг байна.
Гравитаци орны хэмжилтийг сансраас хийхэд дараахь гурван арга түгээмэл ашигладаг. Үүнд:
- Гравитаци болон гравитацийн босоо өөрчлөлтийн мэдээ гаргаж авахын тулд нэг болон түүнээс дээш хэдэн хиймэл дагуулын цөөн эсвэл олон тооны багажуудыг ашигладаг.
- Тодорхой нэг хиймэл дагуулын орбитыг тодорхойлах (хйимэл дагуулын чиглүүлэгч GPS мэтийн систем болон хиймэл дагуулын лазер засварын систем ашиглаж), дэлхийн хүндийн хүчний орон болон болон бусад хүчнүүдээр үүүсгэгддэг хиймэл дагуулын хөдөлгөөнийг салгаж үзэх (нарны цацраг болон аэродинамикийн садаа г.м)
- Хиймэл дагуулын замналыг тодорхойлохын тулд 2 хиймэл дагуулын гравитацийн нөлөөгөөр үүссэн хурдын зөрөөг хэмжих (GPS болон богино долгион холболтоор г.м)
Хиймэл дагуулын магнетометрүүд нь дэлхийн гадаад дотоод соронзон орны чиглэл болон хүчлэг түүний хугацаанаас хамааран өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн мэдээллийг өгдөг.
Хэрэглээ: Гравитацийн орны сансраас хэмжсэн хэмжилтүүд нь дэлхийн геоидийн хэлбэр болон түүний хугацааны өөрчлөлтийн мэдээллийг сайжруулж өгнө.
Геоид нь гаригийн дотоод дахь нэгэн төрлийн биш масс нягтын тархалтын улмаас газрын гадарга дээр дэлхийн гравитацийн орны жигд биш байдлыг үзүүлдэг. Статик дундаж геоидын илүү нарийвчилсан загварууд болон түүний хугацааны өөрчлөлтийг судлах нь доорх зүйлүүдийн судалгаанд чухал ач холбогдолтой.
-Далайн геоидийн нарийвчлал нь хиймэл дагуулын бодит өндрийн тооцоонд хэрэглэж, далайн дулааны урсгал болон бусад шинж чанаруудын тоон үзүүлэлтийг тодорхойлоход ашиглагдана.
-Дэлхийн гадаргын өндөршилийн нэгдсэн лавлагаа систем нь газрын гадаргын топограф болон мөсөн давхаргын өөрчлөлт хувьсалыг оролцуулаад топографын судалгааг боловсруулдаг.
-Дэлхийн доторх физикийн шинэ ойлголт
-Гравитацийн хэмжилтээс үүсгэгддэг ул чулуулагийн байр зүй болон алтиметрээс үүсгэгддэг мөсөн үеийн гадаргын байр зүйн хослолоор тжйлын мөсөн давхарга болон тэдгээрийн өөрчлөлтийн зузааны тооцоо.
-Гидрологийн циклийн ойлголтын жагсаалтанд цэвэр усны масс эзэлхүүний дахин тархалтын тооцоо
-Мөстлөг г.м дэлхийн хэмжээний давтагддаг процессуудын илүү сайн ойлголт
Соронзон орны хэмжилтүүд нь удирдах систем, ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг, онгоцны байрлал хянах систем, сансрын жижиг хэсгүүдээс үүдсэн сансар огторгуйн уур амьсгалын нөлөө болон урьдчилсан судалгаануудын тооцоологч зэргийг оруулаад хэрэглээний цар хүрээнд чухал юм.
Хиймэл дагуулын лазерын тандан судалга болон бусад системүүд нь заримдаа SAR- interferometric –тэй хослох ба дэлхийн эргэлтийн хурд, тектоник хөдөлгөөн, кристал деформацийн судалгаанд дэмжлэг болж ашиглагддаг.
Орчуулсан. Б.Хүрэлтулга
Эх сурвалж: Дэлхийн ажиглалтын гарын авлага - 2008
P.S: Энэхүү нийтлэл нь 2008 оны 10-р сард мэдээлж байсан Дэлхийн ажиглалтын гарын авлага – 2008 номны нэг хэсэг болно.
No comments:
Post a Comment