Интернэтийн зураглал
МУИС.ГГФ.Газарзүй-аялал жуулчлалын тэнхимийн багш
доктор (Ph.D), дэд проф. Д.Эрдэнэцэцэг
Зураг зүйн шинжлэх ухааны хөгжил нь шинжлэх ухаан-техникийн дэвшилийн түвшинээс зайлшгүй шалтгаалж ирсэн түүхтэй.Үүнтэй уялдан зурагзүйн хөгжлийн арга хэрэгсэл, судалгааны арга болон шинээр онолын концепцууд ч бий болдог юм.Тухайн цаг үед шинжлэх ухаан-техникийн хувьсгал гарч ирмэгц зурагзүйн өмнө хөгжлийн шинэ шинэ боломжууд шууд нээгддэг нэг онцлог тал ажиглагддаг.Жишээлбэл: 1960-аад оны үед байгалийн шинжлэх ухаан бусад зэрэгцээ нийгэм-эдийн засгийн ухаануудтай эрчимтэйгээр автоматчилагдаж ирсэн.Энэ үед математик загварчлал нь зураг зүйг шинэ түвшинд гарган судалгааг математик зурагзүйн загварчлалын аргаар явуулах боломжийг өгсөн юм.Сансрын эрин үед зарим нэг эрдэмтэд зурагзүйн тандан судалгааны нэг хэсэг болно гэж үзэж байв. Гэвч зурагзүй ба агаар-сансрын аргууд нь зэрэгцэн өөөр өөрийн дүр төрхөө хадгалан хөгжиж ирэв.Дараа нь автоматжилт, компьютержилт эрчимтэй дэлгэрч ирсэн үед зурагзүй мөн л шинэ чиглэлтэй болсон. Энэ бол зурагзүйн ирээдүйтэй салбарын нэг-тоон ба электрон зураглал юм.Саяхан гэхэд л геоинформатик(геоматик), GIS-технологи нэвтэрч эхлэхэд зурагзүйд мөн л нэг шинэ урсгал хөгжсөн нь геомэдээллийн зураглал юм.
Орчин үед шинжлэх ухаан-техникийн дэвшил нь цахилгаан холбооны шугамын хэрэгсэл болон дэлхийн нийтийн компьютерийн сүлжээг дээд түвшинд хүргэсэн явдал юм.Компьютерийн сүлжээгээр тоон мэдээллийн урсгал тогтмол явагдаж байдаг ба зурагзүйн геодүрслэлийн мэдээлэл ч бас бий. Зурагзүйн геомэдээллийг сүүлийн үед шинээр гарч ирж байгаа сүлжээний геомэдээллийн системийн тусламжтайгаар авч болно.Тэгэхлээр цахилгаан холбооны шугамын (телекоммуникацийн) зураглал гэх ба нэг шинэ зурагзүйн салбар хөгжих боломжтой болж байна. Одоогийн байдлаар хэдэн зуун газрын зураг компьютерийн сүджээнд ороод байгаа билээ. Зурагзүйн хэллэгээр үүнийг интернэтийн зураглал нэрлэж байна.
Интернэтийн зураглал
Интернэт дэх зураглал, тодруулбал интернэтийн тусламжтайгаар зураглал хийхэд дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж болно. Үүнд:
· Газрын зураг зохиоход хэрэгцээтэй мэдээлэл авах
· Компьютерээр өөрөө зураглал үйлдэх(интерактив зураглал)
· Зурагзүйн бүтээлүүдийн үзүүлбэр(презентаци)
Орчин үеийн техник, технологи ашиглан олон улсын мэдээллийн сүлжээгээр геодүрслэлтэй холбоотой үйлдлийг Интернэт-зураглал ба Веб-зураглал гэж шинэ нэр томъёог хэрэглэж байна.Компьютерийн сүлжээнд орсон газрын зургийг ашиглан өөрөө түүн дээрээ нэмэлт мэдээлэл өгөн өөрчлөх, өөрийн болгон зохиох зэрэг үйлдлийг интерактив зураглал гэж бас нэг шинэ гарч ирж байгаа юм.
Ойрын ирээдүйд виртуаль (дотор нь бодитоор орох) зурагзүйн бүтээлүүдийг ашиглах боломж нээгдэнэ.Энэ нь зурагзүйн бүтээл дотроо орон хэрэгцээт үйлдлээ хийх явдал юм. Мөн голограф геодүрслэл сүүлийн жилүүдэд дэлгэрч тархсан.
Интернэт дэхь геодүрслэл
Интернетэд байгаа бүх геодүрслэлийг дараах 4 групп болгон хувааж болно.Үүнд:
1.Тоон геодүрслэл
· Цаасан болон гар бичмэлээр үйлдсэн газрын зураг фотозураг зэргийг тоон хэлбэрт хөрвүүлэн сканердаж гаргасан газрын зураг, атлас
· Тусгайлан компьютерийн дэлгэцэнд зориулагдан хийгдсэн газрын зураг, атлас, гурван хэмжээст загвар г.м бусад геолүрслэлүүд
2.Хэрэглэгчдийн захиалгаар зохиогдож, шинэчлэгдэж байдаг интерактив геодүрслэл
3.Анимаци, фильм, мультимедийн геодүрслэл
4.GIS дахь геодүрслэл
Цахилгаан сүлжээнд хамгийн их тархсан нь тоон геодүрслэл юм.Одоо үед өнгөт газрын зургийг хэвлэлийн аргаар хэвлэснээс Интернетэд оруулах нь хамгийн хямд тусдаг. Хэрэглэгчдэд тэдгээрийг хүссэнээрээ хэвлэн авч болох ба зургийн чанар нь бага зэрэг буурах тал ажиглагддаг.(газрын зургаа сканердана, дараа нь тоон хэлбэрт хөрвүүлнэ, дараа нь хэрэглэгч хувилж авна гэх зэргээс зургийн чанар ялимгүй буурах талтай).
Интерактив геодүрслэл нь хэрэглэгчдэд их боломж өгдөгөөрөө онцлогтой. Хэрэглэгч өөрийн хүссэнээрээ өгөгдсөн зургийн агуулгыг өөрчлөх, давхаргуудыг хослуулах, зурагзүйн дүрслэлийн аргуудыг шинэчлэх, газрын зураг дээр өөрийн хэрэгцээт газар нутгаа сонгох зэрэг үйлдлүүдийг хийж болдог.Жишээлбэл, хотын газрын зурагтай ажиллахдаа өөрт хэрэгтэй гудамж, байшин, албан газар, банк г.м хайж олж болно.
Интерактив геодүрслэл нь хэрэгчлэгдэд их боломж өгдөгөөрөө онцлогтой. Хэрэглэгч өөрийн хүссэнээр өгөгдсөн зургийн агуулгыг өөрчлөх, давхаргуудыг хослуулах,зурагзүйн дүрслэлийн аргуудыг шинэчлэх, газрын зураг дээр өөрийн хэрэгцээт газар нутгаа сонгох зэрэг үйлдлүүдийг хийж болдог.
Жишээлбэл,хотын газрын зурагтай ажиллахдаа өөрт хэрэгтэй гудамж, байшин, албан газар, банк г.м хайж олж болно.
Интернетэд төрөл бүрийн маш олон тооны анимаци байдаг.Жишээлбэл: энгийн тоон дүрс гурван хэмжээст уран зурган товгор дүрс, газар нутгийн панорам(бодит дүрслэл), тухайн нутгийн “нислэгийн” загварчлалын байдал г.м.
Интернэт дэхь геодүрслэлийн тоо жилээс жилд нэиэгдсээр байгаа билээ.Ганц жишээ дурьдахад, АНУ-ын Геологийн зураглалын алба, Конгрессийн номын сан зэрэг нь хэдэн зуун мянган баримттай. Мөн АНУ-ын Тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэлийн үндэсний алба гэхэд том масштабын (1:24 000) байрзүйн мянга гаруй хуудас зургийг Интернетед байрлуулсан бөгөөд тэдгээрийг зөвхөн АНУ-д төдийгүй Дэлхийн бусад улс оронд хэрэглэж байна гэсэн мэдээг тус албаныхан мэдээлсэн байна.
ESRI /http://www.esri.com/ гэдэг америкийн нэртэй компани нь нийтэд түгээмэл программын ГМС-ийн бүтээгдэхүүн боловсруулж гаргадаг юм.Энэ компанийн сервест хүн ам, тээвэр, цаг агаар, ургамалжилт, ландшафтын бүс гэх мэт сэдэвчилсэн зургууд байдаг ба эдгээрийг дэлгэцэн дээрээ гаргахын тулд сэдэв, дэлхийн аль бүс нутаг сонирхож байгаагаа товчлуураар дарж өгнө.
Олон улсын цаг уурын алба (international Weather) нь АНУ-ын нутаг дэвсгэрийн цаг агаарын байдлыг харуулсан фотозургуудыг 15 минутын хугацаатайгаар сансрын мэдээллийг ашиглан шинэчилж Интернетэд цацдаг байна.
Интернетээр зурагзүйн материал агуулсан дараах АНУ-ын ГМС ба Веб-серверүүдийг танилцуулъя.
АНУ-ын ГМС ба зурагзүйн WWW- серверүүд
АНУ-ын ГМС ба зурагзүйн WWW-серверүүд | |||
1 | USDAS consortium home page | 14 | US Army Construction Engineering Research Lab |
2 | Census Bureau | 15 | GRASS GIS info |
3 | EROS Data Genter | 16 | GIS Laboratory, University at Buffalo |
4 | TIGER Mapping Service | 17 | Xerox PARC Map Viewer |
5 | US Geological Survey | 18 | The Department of Geographic of South Carolina |
6 | USGS Distributed Spatial Data | 19 | Geographic Designs Inc |
7 | ImageN-t Online archive | 20 | ESA Earth Observation Guide and Directory |
8 | NOAA Geophysical Data Center | 21 | Mission to Planet Earth |
9 | NASA SIR-C Survey Images | 22 | Open GIS Consortium Inc |
10 | American Digital Cartoggraphy, Inc | 23 | Microlmages webpage |
11 | URSIA The Mid-Atlantic Chapter | 24 | Cartographic Innovations |
12 | Bureau of Transportation Statistics | 25 | ABRODY s GIS and Mapping index |
13 | ESRI Canada Ltd | 26 | Earth Monitoring Consultancy |
Дээрх серверүүдэд орохын тулд GIS GRASS ( Geographic Resourges Analysis Support Sistem)-ийг ашиглана.Серверүүд үргэлж шинээр нэмэгдэж байдгийг анхаарах хэрэгтэй. /http://deathstar.rutgers6edu/gis.html/
Интернетэд байрлуулсан газрын зургуудыг бүлэглэн үзүүлбэл:
- Лавлагааны тойм зургууд
- Цаг агаар, агаарын аюултай үзэгдэл (далайн шуург,циклона), үер г.м
- Тээвэр агаарын тээвэр,замын хөдөлгөөний нөхцөл
- Байгаль орчны байдал, байгалийн гамшиг
- Өдөр тутмын үйл явдлууд (улс төрийн байдал, дэлхийн халуун цэг г.м )
- Аялал жуулчлал, амралт, аялал
Дээрх зургуудын нэрнээс харахад тэдгээр нь тодорхой хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зориулалттай нь харагдаж байна. Интернетэд байгаа зургуудын дийлэнх нь цаг агаарын зургууд эзэлдэг, 2-т хотын план зургууд болон автозамын сүлжээний зургууд ордог байна. Бусад төрлийн геодүрслэлүүд мэргэжлийн хэрэглэгчдэд зориулагдсан байдгаас гадна сургалтын зориулалттай геодүрслэл бас нилээд байдаг.
Электрон атлас
Эрдэм шинжилгээ-лавлагааны төрлийн томоохон зурагзүйн бүтээл туурвихад хэдэн жил шаардагдахаас гадна зохиолтын явцад тоон мэдээ баримт нь хуучрах явдал гардаг билээ.Тэгтэл электрон атлас нь дээр дурьдагдсан хүндрэлээс ангижруулж өгнө. Атласыг бэлтгэх явц хурдан, CD-ROM диск лээр буллгаж хадгалах боломжтой зэрэг давуу талтай.Мөн анимаци, мультимедийн хэрэгслийг ашиглах боломжийн онцлогтой. Ийм электрон атлас нь маш өндөр чанартай газрын зургуудыг агуулдаг бөгөөд лавлагааны хайх системүүдээр маш сайн хангагдсан байдаг.
Одоо үед дараах хэдэн төрлийн электрон атлас хийгдээд байна.
Үүнд:
· Зөвхөн харах зориулалтаар хийгдсэн атлас (“хуудсаар нь эргүүлж харах”).Ийм атласыг “дэвүүрийн” атлас гэж нэрлээд байгаа юм.
· Интерактив атлас.Ийм атласын агуулга, дүрслэлийн аргууд чимэглэл, нэмэлт мэдээлэл оруулах, дүрсийг томсгох эсвэл багасгах, зургийг хуулбарлан хэвлэж авах зэрэг үйлдлийг хэрэглэгч өөрийн зорилгод нийцүүлэн хийх бүрэн боломжтой юм.
· Аналитик атлас.Газрын зургуудыг хооронд нь хослуулах, харьцуулах, тоон дүн шинжилгээ, орон зайн корреляци хийх зэрэг үйлдлийг хийж болно.Энэ бол өөрөөр хэлбэл GIS-атлас юм.
· Интернетэд байрлуулсан электрон атласыг Интернет-Атлас гэж нэрлэнэ.Ийм атлас нь бүтцийн хувьд газрын зургуудаас гадна нэмэлт мэдээлэлтэй, интерактив үйлдэл хийх сегменттэй мөн чиглүүлэгч сегменттэй байдаг байна.
Цогцолбор электрон атласын газрын зургууд нь төрөл бүрийн мэдээллийн давхрагатай
· Ихэнх газрын зурагт хэрэглэгдэх олон функцит суурь давхаргууд
· Бүртгэлийн сэдэвчилсэн даврхаргууд
· Экспертын интегралчилсан дүн шинжилгээнд суурлигдсан аналитк ба аналитик-прогнозын давхаргууд
· Үргэлж шинэчлэгдэж байдаг сэдэвчилсэн давхаргууд
Дээрх давхаргуудын хослол нь хүч хөдөлмөр шаардагдсан уламжлалт атласын зохиолтын явцыг түргэтгэж, зураг хоорондын уялдаа холбоог илүү сайн гаргаж өгдөг нь нэг сайн онцлогтой.
Дараах улс орон өөрийн үндэсний электрон атласыг зохион гаргасан байна.Канад, АНУ, Швед, Финлянд, Нидерланд, Франц, Герман, Швейцар, Хятад, Украйн. Зарим нэг улсын электрон атлас нь эхлэлийн төдий байна.
Электрон атлас нь цаасан уламжлалт атлас дээр үндэслэгдэн зохиогддог.Гэхлээ электрон атлас нь яг цаасан атласын хувилбар биш юм.Одоо үеийн шинэчлэлтйг тусгасан, шинэ төрлийн сэдвийг оруулсан, атласын бүтэц ялимгүй өөр байж болох талтай.Жишээ болгон Швейцарийн электрон атласыг Интернетэд дараах хаягаар үзэж болно. [http://www.geod.ethz.ch/karto/atlas/atlas/html]
Интернетэд зндэсний атласаас гадна бүс нутгийн, хотын, сургалтын электрон атласууд бий.Хамгийн сонирхол татахуйц атласын нэг бол Массачусетс штатын бүс нутгийн цогцолбор атлас юм.
Английн түүхийн атлас [http://www.geod.leeds.ac.uk/ pgrads/ j.macjill/ Cartogram.html]-т хүн амын тархал, эдийн засгийн өөрчлөлт зэргийг түүхэн үе, хугацаагаар снь анимаци-зураг болгон өгсөн байна.
Манай Монголын зурагзүйчдын өмнө шийдвэрлэх томоохон асуудлын нэг бол электрон атласуудыг (Үндэсний электрон атлас, аймгуудын электрон атлас, хотын электрон атлас г.м) зохих явдал юм.
Ашиглсан ном зүй
- Берлянт А.М Геоиконика. МАстрея, 1996, 208 с
- Берлянт А.М Геоиформациооное картографирование. М.1997 , 64с
- Берлянт А.М Телекоммуникационное картографирование.
Вестн.Моск.Ун-та.Геогр, 1997, №3, 12-17
- Берлянт А.М Картография и телекоммуникация М. Астрея, 1998 76с
- Лютый А.А.Картография на рубеже тысячелетий. Изв. РАН, сер, геогр, 1998, №1, 8-17
- Dickmann F.Kartographie im Internet. Moglichkeiten und Grenzen ger neuen informationsteghnologie fur die Kartograhiesche Praxis. Kartogr. Naghr.2 1997, 47, №3, 87-96.
- Schlimm R.Aufbau eines Kartographieschen Informationssystems in WWW//Kartogr. Nachr., 1998, 48,№1ь1-8
No comments:
Post a Comment