Шинэ оны мэнд хүргэе
Энэхүү блогийг уншигч мөн сонирхогч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж та бүхний ажилд өндөр амжилт, байнга Гео-мэдээллийг өөрсдийн судалгаа, шинжилгээ, ажилдаа хэрэглэн хөгжүүлж, хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллүүдийг гаргахыг хүсэн ерөөж байна. Миний бие болон энэхүү блогийг хөтлөгчдийн өмнөөс та бүхэнд ч гэсэн 2009 онд Гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн бүхий л шинэ зүйлс, мэдээллийг хүргэж та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно. Мөн Очироо гишүүний санаачилсан ГМС-ийн өдрийг 2009 онд тэмдэглэх тал дээр та бүхнийг хамтран ажиллаж, дэмжиж хамтдаа энэ өдрийг тэмдэглэнэ гэдэгт итгэж байна.
Өнгөрөгч 2008 оны 3-р сарын 6-нд анхны нийтлэлээс хойш даруй 5 тивийн 30 гаруй орноос 3000 илүү хэрэглэгч холбогдож өдөрт дундаж 20 орчим хэрэглэгч байнга холбогдож, өөрсдийн саналаа өгч (үнэндээ маш бага санал авсан) ажилласан байна. Хиймэл дагуулуудын тухай, тэдгээрт хэрэглэж байгаа мэдрэгчүүдийн тухай, тэдгээрийг хэрхэн авч ашиглах, энэхүү өгөгдлүүдийг боловсруулах нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжуудын тухай, Монгол хэл дээрх зарим сурах бичиг, номнуудын тухай гээд дурьдвал Гео-мэдээллийн салбарын бүхий л зүйлүүдийг бичсэн хэдий ч энэ бүгд маань зөвхөн энэхүү шинжлэх ухаан, технологийн бүхий зүйлсүүдийн 1 хувьд ч хүрэхгүй мэдээлэл билээ. Гэсэн хэдий ч та бүхнийг дэмжин хамтран ажиллаж өөрийн олж авсан мэдлэгээ бусдадаа харамгүй солилцоно гэдэгт итгэж байна.
Дахин хэлэхэд 2009 онд хамтран ажиллаж илүү олон салбаруудыг хамарсан мэдээллүүдийг оруулахад та бүхэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
SeD
No comments:
Post a Comment