Wednesday, November 12, 2014

Газарзүйн мэдээллийн системийн өдөр (GIS Day)-ийн хөтөлбөр

Газарзүйн мэдээллийн системийн өдөр (GIS Day)-ийн хөтөлбөр


Зорилго: Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн ололт, технологийг олон нийт, судлаач, оюутнуудад хэрхэн ашиглах талаар болон одоо Монгол улсын хэмжээнд хэрхэн хэрэглэж буй талаар танилцуулах.


Хэзээ: 2014 оны 11-р сарын 19-ны өдөр,  10:00 - 13:00


Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд ГМС-ийг сурталчилах зорилготой ТӨЛБӨРГҮЙ, БҮРТГҮҮЛЭХ шаардлагагүй сонирхсон бүх хүмүүст нээлттэй үйл ажиллагаа болно.

Зохион байгуулагч:  


Дэмжигч байгууллагууд:
      




Хамтран зохион байгуулагч: 
   





Үйл ажиллагаа: 2 хэсэгт хуваагдана.
  1. Нэгдсэн үйл ажиллагаа болон нээлт (10:00 - 13:00)
  2. Салбар буюу их дээд сургуулиудын лабораториуд, байгууллагууд олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах (14:00 - ...)


Хөтөлбөр:
  1. Нэгдсэн үйл ажиллагаа болон нээлт
09:30 Бүртгэл
10:00 ГМС-ийн өдрийн нээлтийн үг - Монголын Геомэдээллийн Холбоо
10:20 Монгол улсын Үндэсний оронзайн мэдээллийн дэд бүтэц, түүний хэрэглээ, ач холбогдол - Э. Баярмаа, Газрын харилцаа геодези зураг зүйн газар
10:50 Сансар дахь хүний үйл ажиллагааны олон улсын зохицуулалтанд Монгол улсын оролцоо - В. Батбаяр, Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар
11:20  GIS Day-ийн нээлтийн бялуу - Зохион байгуулагч, дэмжигч болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл
11:40 Үндэсний зайнаас тандан судлалын төвийн мэдээ, мэдээллийг “Вэб-ГМС” технологи ашиглан нийтэд түгээх нь - М. Одбаяр, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв
12:10 Газарзүйн мэдээллийн системийн программ хангамжийн хэрэглээ - С. Баясмаа, Мон МЭП ХХК
12:30 Нэгдсэн үйл ажиллагааны хаалт



  1. Салбар буюу их дээд сургуулиудын лабораториуд, байгууллагууд олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах
  • Монгол Улсын Их Сургууль
    • NUM-ITC-UNESCO Caнсар судлал, зайнаас тандан судлалын лаборатори -  МУИС-ийн 1-р байр, 4-р давхарт


Цаг
Үйл ажиллагаа
Илтгэгч
14:00 - 14:10
NUM-ITC-UNESCO Caнсар судлал, зайнаас тандан судлалын лаборатори дахь үйл ажиллагааны нээлтийн үг
Б. Сувданцэцэг, PhD
14:10 - 15:00
NUM-ITC-UNESCO Caнсар судлал, зайнаас тандан судлалын лабораторийн танилцуулга
Н. Энхжаргал
15:00 - 16:00
Ханын илтгэл
NUM-ITC-UNESCO Caнсар судлал, зайнаас тандан судлалын лабораторийн оюутнууд, судлаачид
16:00 - 16:30
Асуулт, хариулт



  • Шинжлэх Ухааны Сургуулийн, Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн сургалт судалгааны лаборатори - МУИС-ийн 7-р байр 302 тоот
“Байгаль орчны зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем”
Мэргэжил сурталчилах өдөрлөг, GIS клубын оюутнууд зохион байгуулна


Цаг
Үйл ажиллагаа
14:30 - 15:00
“Байгаль орчны зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем” бакалаврын сургалтын төлөвлөгөөний танилцуулга (2013 онд МУИС-д элссэн оюутнуудад)
15:00 - 15:30
“Байгаль орчны зайнаас тандан судлал” бакалаврын сургалтын төлөвлөгөөний танилцуулга (2014 онд МУИС-д элссэн оюутнууд болон цаашид уг мэргэжлээр суралцахыг сонирхож буй хүмүүст)
15:30 - 16:00
Өөр өөр салбарт ажиллаж буй төгсөгчдийн төлөөлөгчдөөс өөрсдийн ажил үүргийн тухай танилцуулга
16:00 - 16:15
Оронзайн мэдээллийн системийн чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн товч танилцуулга
16:15 - 16:45
“Байгаль орчны зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем” ангийн оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгүүдээс товч танилцуулга, ханын илтгэлүүд
16:45 - 17:00
Хаалтын үйл ажиллагаа


  • Шинжлэх ухаан, Технологийн сургууль
  • Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Зайн тандан судлал-экосистемийн лаборатори - Блок 401 тоот /Хичээлийн 1 болон 2-р байрны дунд/

Цаг
Үйл ажиллагаа
Илтгэгч
14:00 - 14:20
ШУТИС-ХШУС-ийн Зайн тандан судлал- экосистемийн лабораторийн  тухай танилцуулга
Магистрант, Д.Амгаландэлгэр
14:20 - 14:40
Газрын бүрхэвчийн өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээ ашиглаж тодорхойлох
Магистрант, Б.Цэцэгмаа
14:40 - 15:00
Хангал голын бохирдлын химийн шинжилгээний дүнг Ландсат хиймэл           дагуулын мэдээтэй харьцуулах нь
ХШУС-ийн ҮЭИ-III курсын оюутан  Б.Оюунгэрэл
15:00 - 15:20
Цайны завсарлага

15:20 - 15:40
Богдхан уулын ойн нөөц, ургамлын усан хангамжийн индексийн   хамаарал
ХШУС-ийн ҮЭИ-III курсын оюутан З.Наранмандах
15:40 - 16:00
Сэлэнгэ аймгийн хөрсний эвдрэлийг үнэлсэн нь
БАС-ийн УНЭ-III       курсын оюутан Н.Баттулга


  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Агро-экологийн сургууль,
  • Газрын менежмент, ландшафтын архитектурын тэнхим, Гео-мэдээллийн лаборатори
  • Газрын үнэлгээ, кадастрын тэнхим, Газрын кадастрын мэдээллийн лаборатори
  • Газрын үнэлгээ, кадастрын тэнхим, Байгалийн нөөцийн судалгааны лаборатори
  • “Гео инженер”, “Ланд лимит” клубууд
  • Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо
ХААИС-д зохион байгуулаглах үйл ажиллагааны хөтөлбөр
Өдөр
Цаг
Үйл ажиллагаа
Хаана
11-р сарын 17
10:00
“Тоон Ертөнц-2014 ” сэдэвт газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын хоёрдугаар олимпиад
ХААИС
“Хатантуул” театр
11-р сарын 18
15:00
Улаанбаатар хотын 3 хэмжээст зураг хийх үйл ажиллагаатай танилцах
“Геомон” ХХК

16:00
Улаанбаатар хотын 3 хэмжээст зураг хийх үйл ажиллагаатай танилцах
“Мон МЭП” ХХК
Өдөр
Цаг
Үйл ажиллагаа
Илтгэгч
11-р сарын 19
15:00 - 15:15
Олон улсын GIS Day өдөрлөгийн нээлт
Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн нээж үг хэлнэ.

15:15 - 15:30
Орон зай мэдээллийн дэд бүтцэнд газар зүйн мэдээллийн системийн  гүйцэтгэх үүрэг
Д.Энхтүвшин. “Геомон” ХХК-ийн захирал

15:30 - 15:45
Монгол улсын газрын мэдээллийн сангийн өнөөгийн байдал
Р.Отгончимэг. Д.Мөнхцэцэг. ГХГЗЗГ, ХААИС

15:45 - 16:00
Нийслэлийн газрын мэдээллийн on-line мэдээллийн сан
Р.Жадамба.Нийслэлийн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга

16:00 - 16:15
ХААИС дахь газарзүйн мэдээллийн системийн сургалт
Д.Түвшинбаяр. ХААИС, Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, ландшафтын архитектурын тэнхим

16:15 - 16:30
ХАА-н салбар дахь орчин үеийн газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ
Б.Сэр-Од. ХААИС, Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, ландшафтын архитектурын тэнхим

16:30 - 16:45
Цаг уур судлал дахь газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын хэрэглээ
Ш.Оюунтуяа. ХААИС, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим

16:45 - 17:00
Газар зүйн мэдээллийн системийн мэргэжлээр гадаадад сурах боломж
Ц.Ууганбаяр. ХААИС-ийн төгсөгч.

17:00 - 17:30
Чөлөөт хэлэлцүүлэг


17:30 - 18:00
GIS day бялууг хуваах, хаалтын ажиллагаа



Зохион байгуулагчид:
Хөдөө аж ахуйн их сургууль, Агроэкологийн сургууль
Монголын Геомэдээлэлзүй судлаачдын холбоо
Геомэдээллийн лаборатори,  Гео инженер, Ланд лимит клуб
Утас: 96641484, 99284417, 99996904
Э-шуудан (E-mail): seko_mgl_mn@yahoo.com


  • ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв
    • Үндэсний зайнаас тандан судлалын төвийн Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын үйл ажиллагааг танилцуулах. 2014 оны 11-р сарын 19-ний өдөр 14:00 - 16:00 цагын хооронд. 

Жич:  Дараахь бүртгэлийн хуудсанд бүртгүүлэх шаардлагатай.



Friday, November 7, 2014

Монгол ном: Зайнаас тандах судлал, газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах нь /5 дахь хэвлэл/

Монгол ном: Зайнаас тандах судлал, газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах нь /5 дахь хэвлэл/

Манай судлаачид, мэргэжилтэнгүүдийн ширээний ном болсон, өмнө нь 2008 онд блогоороо дамжуулан та бүхэнд хүргэж байсан Д. Амарсайхан, М. Ганзориг, М. Саандарь, Ц. Адьяасүрэн нарын  "Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс", Д. Амарсайхан, М. Ганзориг нарын "Газарүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд" номнууд хэрэглэгчдийн хүсэлтээр энэ онд Д. Амарсайхан, Ц. Адьяасүрэн, М. Саандарь нар "Зайнаас тандах судлал, газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах нь /5 дахь хэвлэл/" нэрээр дахин хэвлэгдэн номын дэлгүүр болон зохиогч нараар дамжуулан худалдаалагдаж байна. 

Номын редактороор Монгол улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор профессор М. Ганзориг ажиллаж, үндсэндээ 2 хэсэг 19 бүлэг, гео-мэдээллийн салбарт хэрэглэгдэй буй түгээмэл үг хэллэгийн тайлбарыг англи хэл дээрх нэршлийн хамтаар оруулсан байна. 

Ном нь:
  1. 1-р хэсэг: Зайнаас тандах судлал болон дүрсийн тоон боловсруулалтын аргуудыг байгалийн нөөцийн менежментэд ашиглах нь
      • Оршил
      • 1. Зайнаас тандах судлалын үндсэн зарчим
      • 2. Зайнаас тандах дагуулууд болон төхөөрөмжүүд
      • 3. Радиометрийн ба геометрийн засал
      • 4. Спектр тодролыг сайжруулах аргууд
      • 5. Оронзайн сайжруулалт
      • 6. Хайпер-спектрийн мэдээ, түүний боловсруулалт
      • 7. Ангиллын арга
      • 8. Радарын тандан судалгаа
      • 9. Зайнаас тандсан мэдээг боловсруулахад мэдлэгт тулгуурласан аргыг хэрэглэх нь
      • 10. ЗТС-ыг байгалий нөөцийн менежмент, орчны судалгаанд ашиглах нь
      • Ном зүй
  2. 2-р хэсэг: Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментд ашиглах нь
      • Оршил
      • 1. Газарзүйн мэдээллий систем, түүний онцлог
      • 2. Өгөгдлийн загварчлал ба бүтэц
      • 3. Мэдээллийн сангийн дизайн
      • 4. Газрын зураг, координатын систем ба зурагзүйн тусгагууд
      • 5. Өгөгдлийг тоон хэлбэрт оруулах, хадгалах болон гаргах үйл ажиллагаа
      • 6. ГМС-д өргөн хэрэглэгддэг статистикийн аргууд
      • 7. Оронзайн мэдээг гурван хэмжээст огторгуйд дүрслэх аргууд
      • 8. Оронзайн мэдээний боловсруулалт ба оронзайн дүн шинжилгээ
      • 9. ГМС-ийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах нь 
      • Ном зүй
  • Зарим үг, хэллэгийн талаархи тайлбар англи нэрийн хамт
гэсэн бүлгүүдээс бүрдсэн байна.

Номны тухай нэмэлт мэдээллийг зохиогч нараас лавлана уу.
  • Д. Амарсайхан, Утас: 453660, E-mail: amar64@arvis.ac.mn
  • Ц. Адьяасүрэн, Утас: 262661, E-mail: asuren2013@yahoo.com
  • М. Саандарь, Утас: 327824, E-mail: msaandar@monmap.mn
Эх сурвалж: МонМЭП ХХК

Saturday, November 1, 2014

Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн өдөр

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр
(GIS Day)





Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 оноос хүүхдийн газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаагаа явуулж буй боловсролын байгууллагууд (сургууль, сургалт, сурталчилгааны байгууллага, их дээд сургуулиуд г.м)-дад Газарзүйг хөгжүүлэх долоо хоног (Geography Awareness Week) -ийг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлүүдийн дэмжлэгтэйгээр 11-р сарын 3 дахь долоо хоног бүрийг зарлан тэмдэглэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) болгон 1998 оноос эхлэн дэлхийн нийтээр тэмдэглэж байна. Энэ жил 16 дэхь жилдээ албан ёсоор 11-р сарын 19-ний өдөр тэмдэглэх гэж байна.

ГМС-ийн танилцуулга:



Монгол улсын хувьд ч гэсэн, 2008 онд блогоороо дамжуулан Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн өдрийг Монголд тэмдэглэх санал гаргаад,  2009 онд анх удаа МУИС-ийн 1-р байрны 320 тоотод тэмдэглэн, 2010 онд хувийн шалтгааны үүднээс түр завсарлаад, 2011 оноос МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн /хуучнаар/ ГМС-ийн лабораторийн багш нар зохион байгуулж, түрүү жил ГМС-ийн олимпиад хэлбэрээр ч үйл ажиллагаа явагдсан билээ. Энэ жилээс эхлэн энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтэнгүүд, их дээд сургуулиудын  ГМС-ийн багш, судлаач, оюутнууд хамтран дахин 2014 оны 11-р сарын 19-ний өдөр ГМС-ийн өдрийг тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Удахгүй та бүхэндээ нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах болно.

Wednesday, October 29, 2014

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн анхан шатны онлайн хичэээл (англи хэл дээр, үнэгүй)

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн анхан шатны онлайн хичэээл (англи хэл дээр, үнэгүй)

Олон нийтийг хамарсан, нээлттэй эх бүхий сургалтын нэг хэлбэр болох MOOC үзэл баримтлалын хүрээнд gvSIG-ийн сургалтын төвөөс "Газарзүйн мэдээллийн системийн үндсэн ойлголт болон gvSIG 'программ хангамж"-ийн тухай ҮНЭГҮЙ онлайн сургалтынхаа бүртгэлийг эхлүүлсэн байна.

Сургалтын зорилго нь нээлттэй эх үүсвэр бүхий gvSIG программыг ГМС-ийн орчинд хэрэглэх үндсэн ажиллагаануудыг анхан шатны суралцагчдад заах юм. 2014 оны 11-р  сарын 24-ны өдрөөс эхэлж 4 долоо хоногийн хугацаанд 30 цаг үргэлжилнэ. Бүртгэл болон сургалтанд хамрагдахад үнэгүй. Амжилттай төгсөгчид нь уг хөтөлбөрийн 30 кредит бүхий сертификат gvSIG холбооноос хүлээн авна. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу. 

http://web.gvsig-training.com/index.php/es/quienes-somos-2/noticias-2/139-massive-online-open-course-introduction-to-gis
 
Бүртгүүлэхийн тулд хуудасны доор байрлах “Enroll” товчийг дараад “Site policy agreement” тай танилцан зөвшөөрөх ёстой.



Жич: gvSIG гэдэг нь бүх төрлийн газар зүйн мэдээллийг олж авах, хадгалах, дүн шинжилгээ хийдэг, иж бүрэн менежмент ба төлөвлөлтийн ажилд зориулсан үйлдлийн систем бүхий программ хангамж бөгөөд олон нийтэд үнэгүй татаж авах боломжтой компьютер ба гар утсан дээр ажилладаг open source программ юм. (http://en.wikipedia.org/wiki/GvSIG, http://www.gvsig.org/)

Эх сурвалж: gvSIG

Tuesday, October 28, 2014

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

Энэ долоо хоног нь Олон Улсын 7 дахь Нээлттэй Мэдээллийн Долоо хоног бөгөөд үүнтэй холбоотойгоор  НҮБ-ийн Ус зүйн сургалтын хүрээлэн (UNESCO-IHE)-гээс үнэгүй онлайн сургалтуудыг олон нийтэд түгээж байна.  Эдгээр сургалтуудын нэг нь болох "Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн ҮНЭГҮЙ онлайн сургалтын тухай та бүхэнд танилцуулж байна.


Өмнөх  сургалтууд нь загварчлалын оролтын өгөгдөл ба параметрүүдийг урьдчилан боловсруулах талаар төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан. Энэ төрлийн боловсруулалтыг хийдэг маш олон үнэгүй татаж авах боломжтой программ хангамжууд байдаг. Уг сургалтанд Open Courseware section гэсэн холбоосоор орж хамрагдах боломжтой. Энд сурснаар та өгөгдлүүд, тохиргоонуудыг илүү үр ашигтай ашиглаж чаддаг болохын зэрэгцээ загварчлалыг сайжруулж чадна. Тус хүрээлэнгийн багш Хэнс вэн дэр Квэст (Hans Kwast,van der) хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулсан ба үнэгүй ашиглах хамгийн сүүлийн үеийн программ хангамжуудын тухай, ажиллах зарчмын тухай, дасгал ажлуудтай нь хамт танилцуулах болно. Сургалтын агуулга нь:
  • Сэдэвчилсэн зураг хийх
  • Үндсэн өгөгдөл боловсруулах ба засах
  • Үндсэн газар зүйн боловсруулалт ба дүн шинжилгээ хийх
  • DEM боловсруулалт ба усны урсац, сав газрын дүрслэл хийх
  • Үнэгүй программ хангамж ба үнэгүй өгөгдлийн баазыг хайж олох
Сургалтын дараа ГМС-ийн үндсэн ойлголтууд болох растер, вектор мэдээлэл, прожекшин, орон зайн дүн шинжилгээ зэрэг зүйлсүүдийг ойлгож авна. Ус зүйн мэргэжилтнүүдийн сурах эрэлт ихэссэн учраас уг хүрээлэн энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: http://www.unesco-ihe.org/ 

Thursday, October 9, 2014

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр болсон энэ сарын Гео-уулзалтанд зайнаас тандан судлалыг байгаль орчны судалгаанд, ялангуяа газрын бүрхэвчийн өөрчлөлт, гангийн мониторинг хэрэглэх, хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, дүн шинжилгээний зарим үр дүнгээс таницуулсан сайхан уулзалт болж өнгөрлөө. Та бүхэнд уулзалтанд танилцуулсан илтгэлүүдийг хүргэж байна.

  • Танилцуулга


  • Монгол орны төвийн бүсийн газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаа - А. Тунгалаг, МУИС-ийн докторант

  • Гангийн төлөв байдлыг төрөл бүрийн индексээр оновчтой үнэлэх боломж - Д. Булган, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэн болон энэхүү үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэсэн "Геосет" ХХК-д баярлалаа.

Monday, October 6, 2014

Аравдугаар сарын "Гео-уулзалт"

Аравдугаар сарын "Гео-уулзалт"

Ээлжит уулзалт маань нилээд завсарлаж байгаад энэ сараас эхлэн та бүхэндээ дараахь хөтөлбөрийн дагуу 10-р сарын 8-ны өдөр Рамада зочид буудлын Кристалл уулзалтын өрөөнд 18:30 - 20:30 цагын хооронд болно.


18:30 Танилцуулга - Л.Очирхуяг, "Гео-мэдээлэл" блог

18:40 Монгол орны төвийн бүсийн газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаа - А. Тунгалаг, МУИС-ийн докторант

19:10 Завсарлага

19:30 Гангийн төлөв байдлыг төрөл бүрийн индексээр оновчтой үнэлэх боломж - Д. Булган, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

20:00 Асуулт, хариулт

Санаачлагч:

Зохион байгуулагч:

Дэмжигч:

Ивээн тэтгэгч:

Хаяг:

Saturday, October 4, 2014

Өндөр нарийвчлалтай /30м/ газрын бүрхэвчийн мэдээ

Өндөр нарийвчлалтай /30м/ газрын бүрхэвчийн мэдээ


Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ээс 2010 оноос хойш хэрэгжүүлсэн томоохон төслийнхөө үр дүн болох НҮБ-д  өндөр нарийвчлалтай /30м/ хиймэл дагуулын мэдээллээс өөрсдийн боловсруулсан газрын бүрхэвчийн мэдээллийг олон нийт болон судалгааны чиглэлээр, ялангуяа уур амьсгал, тогтвортой хөгжлийн чиглэлээр ашиглаж болохоор түгээж эхэлсэн байна. Та бүхэн дараахь хаягуудаар хандан, өөрсдийн судалгааны мужаар татан авч хэрэглэх боломжтой юм байна.



Wednesday, July 23, 2014

"Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурлын эмхэтгэл

"Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурлын эмхэтгэл

Өнгөрөгч зурагдугаар сард зохион байгуулагдсан "Монгол улс дахь Зайнаас тандан судлал, байгаль болон хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт олон улсын хурал дээр тавигдсан илтгэлүүдийн хураангуйн эмхэтгэлийг танилцуулж байна.




Та бүхэн сонирхсон илтгэл  болон нэмэлт мэдээллүүдийг илтгэгч нартай нь холбогдож авна уу.

Эх сурвалж: МУИС, "Зайнаас тандан судлал, Сансар судлалын лаборатори"

Monday, May 26, 2014

Вэб-ГМС: Усны сав газрууд

Вэб-ГМС: Усны сав газрууд
(Хархираа,Түргэн болон  Улз голын сав газрууд)


Монгол улсын Засгийн Газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр болон Дасан зохицох сангаас усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлынг тэтгэснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь МОН/12/301" төслийг 2012-2017 онд хэрэгжүүлж байна. Төслийн зорилтот бүс нь:

гэсэн 2 бүс нутагт хийсэн зарим судалгааны үр дүн болон бусад мэдээ, өгөгдлүүдийг вэб-ГМС-ээр олон нийтэд танилцуулж байна.







Thursday, May 22, 2014

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Тавдугаар сарын Гео-уулзалтад ирсэн та бүхэнд баярлалаа. Уулзалтаар танилцуулагдсан илтгэлүүд:
  • Танилцуулга
  • Орон зайн хамаарал ба Топологи

  • OSM программ хангамжийн хөгжүүлэлт



Дараагийн саруудад уулзалтууд түр хойшлох бөгөөд 6-р сарын хувьд МУИС-ийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн лабораториос "Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурлыг 16,17-ний өдрүүдэд зохион байгуулах ба блогоор дамжуулан мэдээллүүдийг хүргэх болно. Долоодугаар сард зуны амралт тул "Гео-уулзалт" түр завсарлаж, харин 8-р болон 9-р сарын аль нэгнээс эхлэн "#Геоуулзалт"-ууд маань үргэлжүүлэн явагдах болно.

Monday, May 19, 2014

Тавдугаар сарын “Гео-уулзалт”

Тавдугаар сарын “Гео-уулзалт”


Энэ сарын “Гео-уулзалт/Geo-meeting”  5-р сарын 21-ны 18:30 - 20:30 цагын хооронд Sweet cafe-д (IT Park-ийн баруун урд талд, ADMON хэвлэлийн газар луу явдаг зам дээр 4 давхар шар байшин ) зохион байгуулагдана.


Хөтөлбөр:
18:30 Танилцуулга - Л.Очирхуяг, “Гео-мэдээлэл” блог
18:40 Орон зайн хамаарал ба Topology - Э.Баярмаа, Газрын харилцаа, геодези, зураг 
зүйн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтэс
19:10 Засварлага
19:30 Нээлттэй эх үүсвэр бүхий зураглал буюу OSM программ хангамжийн хөгжүүлэлт,  
хэрэглээ - Х.Энхбат, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, 
Газрын тосны сургууль
20:00 Асуулт, хариулт
сул
Санаачлагч:  

Зохион байгуулагчид:
“Geomongol” блог
"Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн" ТББ

Дэмжигч:

Хаяг:


Saturday, May 17, 2014

Сурах бичиг: "Олон нийтийн газрын зураг болон хамтын оролцоотой ГМС-ийн зааварчилгаа"



Сурах бичиг: "Олон нийтийн газрын зураг болон хамтын оролцоотой ГМС-ийн зааварчилгаа"
(A Guide to using Community Mapping and Participatory GIS)


Сүүлийн жилүүдэд хамтын оролцооны аргаар бүхий л түвшний шийдвэр гаргалт болон үйл ажиллагаануудыг төлөвлөлтийг хийж байгаа бөгөөд үүний тулд олон нийтийн идэвхтэй ажиллагааны зарчим дээр тулгуурлаж байна. Үүний нэг жишээ нь өнгөсрсөн жил Улаанбаатар хотын хороодын газрын зургийг тухайн хороодын иргэдийн тусламжтайгаар Google Earth дээр зураглах үйл ажиллагаа явагдсан байна.

Энэхүү үйл ажиллагааны үндсэн зарчим болох хамтын оролцоотойгоор ГМС болон олон нийтийн зураглалын тухай зааварчилгаа бүхий сурах бичгийг Английн Иорк их сургуулийн судлаачдын гаргаж, олон нийтэд түгээж эхэлсэн байна. Энэ сурах бичигт зураглалын загвар, хэлбэр, цуглуулах мэдээ, өгөгдлүүдийн тухай, түүнд олон нийтийг хэрхэн оролцуулах талаар болон цаашид хийж болох үйл ажиллагааны төлөвлөлтүүдийн тухай дурьдсан байна.

Та бүхэн зааварчилгааг дараах интернет хуудасаар дамжуулан үзнэ үү.


Эх сурвалж: PPGIS


Friday, May 9, 2014

Ном: PCI Geomatics-ийн сурах бичгүүд

Ном: PCI Geomatics-ийн сурах бичгүүд

Зайнаас тандан судлал, агаар, сансрын дүрс мэдээний боловсруулалтын томоохон программ хангамжийн нэг болох PCI Geomatics өөрийн хичээлийн сурах бичгүүдийг олон нийтэд, арилжааны бус зорилгоор ашиглахаар түгээж эхлэлээ. Энэхүү сурах бичгүүд нь:

нар бөгөөд энэ хаягаар бүртгүүлж, ҮНЭГҮЙ татан авч үзнэ үү.

Эх сурвалж: PCI Geomatics