"Газарзүйн Мэдээллийн Системийн Өдөр (GIS DAY)" ӨДӨРЛӨГИЙН УРИЛГА ХӨТӨЛБӨР
АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 онд санаачлан ерөнхий
боловсролын сургууль, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд
сургуулиуд болон бусад байгууллагуудын дунд анх зохион
байгуулсан. Түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гариг
бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day)-г АНУ-ын хэмжээнд
тэмдэглэж ирсэн.
1998 оноос эхлэн дэлхий нийтээр харин Монгол улсад 2009 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэн явуулж байгаа бөгөөд жил бүр өөр өөр агуулга онцлогтойгоор зохион байгуулсаар ирсэн.
1998 оноос эхлэн дэлхий нийтээр харин Монгол улсад 2009 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэн явуулж байгаа бөгөөд жил бүр өөр өөр агуулга онцлогтойгоор зохион байгуулсаар ирсэн.
- 2009 онд “Гео-мэдээлэл” блог санаачлан МУИС, ФЭС-ийн "NUM-ITC-UNESCO"-гийн Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лаборатори, МонМАП ХХК болон ЖЭМР ХХК-иуд хамтран зохион байгуулсан,
- 2010 оноос эхлэн МУИС Газарзүй, геологийн сургуулийн Газарзүйн мэдээллийнсистем, зайнаас тандан судлалын сургалт сурталчилгааны лаборатори, Монголын ГеомэдээлзүйСудлаачдын Холбоо хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2010 онд уг чиглэлээр үйл ажиллагааявуулдаг 46 байгууллага өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилсан,
- 2011 ондБОЯ-ны Мэдээлэл тооцоолох төвтэй хамтран нээлттэй хаалганы өдөр болон “Байгаль орчин дахьхэрэглээ” сэдэвт семинар,
- 2012 онд “Геомэдээлэлзүй 2012” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралдааныг тус тус зохион байгуулж ирсэн.
- Энэ жил уг өдрийг тохиолдуулан “Тоон Ертөнц -2013” сэдэвт ГМС-ЗТС-ын анхдугаар олимпиад болон “Орчин үеийн ГМС-ЗТС-ийн боловсон хүчний асуудал” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байна.
Эх сурвалж: Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо
No comments:
Post a Comment