Tuesday, October 28, 2014

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

Энэ долоо хоног нь Олон Улсын 7 дахь Нээлттэй Мэдээллийн Долоо хоног бөгөөд үүнтэй холбоотойгоор  НҮБ-ийн Ус зүйн сургалтын хүрээлэн (UNESCO-IHE)-гээс үнэгүй онлайн сургалтуудыг олон нийтэд түгээж байна.  Эдгээр сургалтуудын нэг нь болох "Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн ҮНЭГҮЙ онлайн сургалтын тухай та бүхэнд танилцуулж байна.


Өмнөх  сургалтууд нь загварчлалын оролтын өгөгдөл ба параметрүүдийг урьдчилан боловсруулах талаар төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан. Энэ төрлийн боловсруулалтыг хийдэг маш олон үнэгүй татаж авах боломжтой программ хангамжууд байдаг. Уг сургалтанд Open Courseware section гэсэн холбоосоор орж хамрагдах боломжтой. Энд сурснаар та өгөгдлүүд, тохиргоонуудыг илүү үр ашигтай ашиглаж чаддаг болохын зэрэгцээ загварчлалыг сайжруулж чадна. Тус хүрээлэнгийн багш Хэнс вэн дэр Квэст (Hans Kwast,van der) хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулсан ба үнэгүй ашиглах хамгийн сүүлийн үеийн программ хангамжуудын тухай, ажиллах зарчмын тухай, дасгал ажлуудтай нь хамт танилцуулах болно. Сургалтын агуулга нь:
  • Сэдэвчилсэн зураг хийх
  • Үндсэн өгөгдөл боловсруулах ба засах
  • Үндсэн газар зүйн боловсруулалт ба дүн шинжилгээ хийх
  • DEM боловсруулалт ба усны урсац, сав газрын дүрслэл хийх
  • Үнэгүй программ хангамж ба үнэгүй өгөгдлийн баазыг хайж олох
Сургалтын дараа ГМС-ийн үндсэн ойлголтууд болох растер, вектор мэдээлэл, прожекшин, орон зайн дүн шинжилгээ зэрэг зүйлсүүдийг ойлгож авна. Ус зүйн мэргэжилтнүүдийн сурах эрэлт ихэссэн учраас уг хүрээлэн энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: http://www.unesco-ihe.org/ 

No comments: