3-р сарын 22: Монгол хүн анх удаа сансарт ниссэн өдөр
Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмэрэ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ. Манай улсын хувьд ч "ахынхаа" тусламжтайгаар 3 сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз-39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр ( 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Жүгдэрдэмидийн Гүррагчаа(1947 оны 12 -р сарын 05) нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.
Энэ нислэг нь Интеркосмос буюу Сансар огторгуйг энхийн зорилгоор хэрэглэх хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бөгөөд түүний орлон нисгэгчээр Майдаржавын Ганзориг сонгогдон бэлтгэгдсэн байна.
Энэхүү нислэгээр Салют-6 сансрын станц дээр Союз-Т4 хөлгийн хамтаар холбогдон түүн дээр байсан хэд хэдэн судалгааны ажлаас гадна задгай сансарт гарсан байна.
Энэ үйл явдалыг дурсан өнгөрсөн жил Ж.Гүррагчаа гуайн Өнөөдөр сонинд ярилцлагыг эндээс уншиж сонирхоно уу.
3 comments:
Очирхуягаа юу байна даа. Ажил нь сайн уу..Би Залуу Лидер-VI-ийн Батзориг байнаа..Дээр хичээл орсон чи...
Монгол хүн сансарт ниссэний баярын мэнд хүргэе..
Блогоор чинь зорчдог болсоон би..
Sain bna uu?
Za tegeed ta khediin khicheel nom sain uu? Sanal bval bichej bgaarai...
MGiS
Сайн уу хө. Хичээл сайн сайн.
Чиний ажил сайн биз дээ.
Миний блог руу хааяа орж санал солилцож байгаарай.
Амжилт хүсье
Post a Comment