ЗАРЛАЛ
“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний ба Олон улсын 3-р уулзалт ярилцлага
2009 оны 6 дугаар сарын 29-30, Улаанбаатар, Монгол
“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний болон Олон улсын 3-р Их хурал нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2009 оны 6 дугаар сарын 29-30 хооронд болохыг зарлаж байна. Монгол Улсын Их Сургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал (ЗТС) ба Газарзүй мэдээллийн систем (ГМС)-ийн лаборатори нь тус хурлыг санаачилж, зохион байгуулгах гэж байна. Монголын дэлхий судлал, зайнаас зайнаас тандан судлах нийгэмлэг (МДСЗТСН), Гео-мэдээлэл блог (МГМН)* хурлын хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр оролцож байна.
Энэхүү хурал нь гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи, ЗТС ба ГМС болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн гео - мэдээллийн технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна.
Хурал нь үндсэн, аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
“Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны газарзүй мэдээллийн хэрэглээ” сэдэвт Үндэсний болон Олон улсын III-р уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна. Бид хуралд ивээн тэтгэгчээр оролцох болон өөрийн үйл ажиллагааны танилцуулга, хичээл зэрэг тусгай хэсгүүдийг явуулахыг сонирхогч болон хамтрагч талуудыг урьж байна.
Уулзалт ярилцлагын сэдвүүд: Уулзалт ярилцлага нь дараахь сэдвүүдийг хамрах хэдий ч эдгээр сэдвүүдэд баригдалгүйгээр гео-мэдээллийн хэрэглээний талаар бүхий л салбаруудыг хамрах болно. Үүнд:
- Гео-мэдээллийн технологи болон судалгааны чиг хандлага
- Дэлхийн хүрээлэн буй орчин ба Уур амьсгалын өөрчлөлт
- Өндөр нарийвчлалтай зураглалын боловсруулалт ба хэрэглээ
- Зайнаас тандан судлал, Газарзүй мэдээллийн систем ба Чиглүүлэгч Системүүдийг хам хэрэглээнүүд
- Дүрс мэдээний боловсруулалт ба ангилалын арга зүй
- Газар ашиглалт ба газрын бүрхүүлийн өөрчлөлт
- Цөлжилт, газрын доройтол
- Хөдөө Аж Ахуйн мэдээллийн зураглах
- Ойн болон хээрийн түймрийн мониторинг
- Цас, мөсөн бүрхүүлийн мониторинг
- Байгалийн гамшгийн мониторинг
- LIDAR технологи
- Гео-мэдээллийн сургалт, сурталчилгаа
- Зураг зүйн онол ба хэрэглээ
- Зураг зүй дэх өгөгдлийн загварууд
- ГМС-ийн хэрэглээ
- Хүрээлэн буй орчин ба байгалийн нөөцийн менежментэд ГМС-ийг ашиглах нь
- Байгаль хамгааллын ГМС
- Геофизик, астрономын судалгаа
- Сансрын цаг уур
Хураагуй ба өгүүллэг
Оролцогчид уулзалт, ярицлаганд оролцох илтгэлий хураангуй болон оролцох тухайгаа товлосон хугацаанаас өмнө mongeoinfo@gmail.com, tzr112@psu.edu э-шуудангуудаар мэдэгдэнэ үү.
Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (нэгдүгээр зохиогчийн доогуур зурсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж өгнө. (Харъяалал, муж, улс орон, хот, гудамж, дүүрэг мөн утасны дугаар, факс, болон e-mail хаяг). Мөн оюутнуудын илтгэлийн хэсэг явагдаж болно.
Чухал өдрүүд
Хураангуй - 2009 оны 4 дүгээр сар 26
Өгүүллэг - 2009 оны 6 дугаар сар 5-аас өмнө тус тус явуулна уу
Бүртгэл - 2009 оны 6 дугаар сар 26
Хурал болох хугацаа - 2009 оны 6 дугаар сар 29-30
...Хурлын тухай мэдээлэл авахыг хүсвэл дараах э-шуудангаар хаягаар холбогдоно уу:
tzr112@psu.edu,mongeoinfo@gmail.com.
Мөн хурлын зарыг SCGIS-ийн Монголын бүлгэмийн Yahoo бүлгийн файлын сан эсвэл бидний Facebook дэх бүлэг болон хуудаснаас бүрэн эхээр нь Монгол, Англи хэл дээр авна уу.
No comments:
Post a Comment