Monday, May 26, 2008

Сургалтын хөтөлбөрийн тэтгэлэг

Сургалтын хөтөлбөрийн тэтгэлэг
(Intergraph-Geomedia
)

Intergraph-ийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд энэхүү тэтгэлгийг зарлаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр нь Intergraph Нууцлал, засгийн газар болон дэд бүтэц (SG&I) –ээс практик арга зүйгээр баялаг гэж сайшаагдсан байна. Энэ хөтөлбөр нь анги, тэнхимд газарзүй мэдэллийн системийн шинжлэх ухааныг сайжруулан хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилготой юм. Орон зайн технологийн нэмэлт давуу талуудын хэрэгслүүдийн тусламжтайгаар багш, оюутнууд шинэ боломжууд, газарзүй мэдээллийн системийн шинжлэх ухаан болон гео орон зайн үйлдвэрлэлийн цаашдын хөгжил хүрэх суурь боломжтой болно.

Intergraph-ийн академик сургалтын санаачилга нь өнөөгийн нийгэм дэх орон зайн технологийн багаж хэрэгслүүдийг хөгжүүлж сайжруулахын тулд боловсролын болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өөрсдийн зорилгоо болгож байна. Intergraph нь хэд хэдэн хөтөлбөрийн хүрээнд орон зайн технологийн дээд боловсролын хөтөлбөрүүдийг дэмжихээр ажиллаж байна. Энэ академик сургалтын санаачилга нь сургалтын хөтөлбөрийн тэтгэлэг хэлбэрээр явагдах бөгөөд үүнд программ хангамж, сургалтын материал, сургалтууд, программ хангамжийн сайжруулалт болон бусад нэмэлт үйлчилгээнүүд багтаж байгаа болно.

Ач холбогдол

  • Оюутнууд бүрэн хэмжээний орон зайн технологийн программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглах боломж олгох
  • Орон зайн технологийн хэрэгцээ бидний өдөр тутмын амьдралд өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ өсөлтийн хэрэгцээ түүнтэй зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчний хэрэглээ ихэсэж, түүний шийдэхийн тулд оюутнуудад орон зайн технологийн сүүлийн үеийн мэдээлэл бүхий сургалтуудыг явуулснаар тэдний цаашдын судалгаанд хэрэгтэй суурийг бэлдэж өгөх болно.
  • Их сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлж программ хангамж,тоног төхөөрөмж зэрэг бага хэмжээний хөрөнгө оруулалт хийглэх болно.

Тэтгэлгийн санал

  • GeoMedia Professional –ийн хэрэглэгчийн лиценз
  • GeoMedia WebMap Professional-ийн 2 хэрэглэгчийн лиценз
  • Тухайн их сургуульд тохиромжтой бусад Intergraph-ийн программ хангамж
  • Maintenance for initial grant (renewals for universities meeting program requirements)

Оролцох боломж

Энэхүү орон зайн технологийг сургалтын төлөвлөгөөндөө оруулах хүсэлтэй бүх л боловсролын байгууллагууд Intergraph SG&I боловсролын тэтэгэлэгт хөтөлбөрт оролцож болно.

Шаардлага

  • Өгөгдлийн маягтыг бөглөх
  • Сургалтын төлөвлөгөө болон сургалтын материалаа олон нийтэд хуваалцах

Хэрхэн хандах

Өгөгдлийн маягт –ыг татан авч бөглөөд education@intergraph.com хаягаар явуулна уу.

Дэлхийн боловсролын бүхий л байгууллагууд бидний бүтээгдэхүүнийг аль хэдийн ашиглаж байгаа бөгөөд энэхүү технологийн шинэчлэлтэнд нэгдэн орсон байна. Өөрийн оюутнуудыг энэ салбард нарийн мэдлэг болон чадварыг эзэмшүүлэхэдээ бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Орчуулсан: Тунгалаг

Эх сурвалж: Intergraph

ILWIS 3,4 нээлттэй байна.

ILWIS 3,4 нээлттэй байна.

Жич: Энэ мэдээ нилээн дээр үед гарсан ч хэрэглэгчид, оюутан, судлаачдад дахин сануулах үүднээс оруулж байна.


Integrated Land and Water Information System (ILWIS) бол ITC-ээс боловсруулсан ГМС болон ЗТС-ийн программ хангамж бөгөөд 2007 оноос нээлттэй болж олон нийтэд үнэгүй тараагдаж байна. Энэ нь 52°North буюу орон зайн мэдээллийг нээлттэй болгох санаачилгын хүрээнд багтаж олон нийтэд нээлттэй болсон байна.

ILWIS 3.4 бол дүрс мэдээ, вектор мэдээ, сэдэвчилсэн газрын зураг боловсруулах үйлдлүүдийг агуулсан нэгэн багц программ хангамж юм. Төрөл бүрийн файлын форматуудыг хөрвүүлэх, дижитайзер хийх, засвах хийх, дүрс мэдээг харах, дүн шинжилгээ хийх, газрын зураг боловсруулах зэрэг өргөж боломжуудтай.

Үндсэн үйлдүүд:

  • Растер болон вектор бүтэцүүдийг хооронд уялдуулах
  • Дүрс мэдээний төрөл бүрийн форматуудыг хөрвүүлэх
  • Дэлгэц болон ширээнд дижитайзер хийх
  • Дүрс боловсруулалтын үндсэн хэрэгсэлүүд
  • Ортофото, дүрсийн гео холболт, шилжүүлэх, нийлүүлэх боломжтой
  • Орон зайн дүн шинжилгээ болон сайжруулан загварчлах
  • 3 хэмжээстээр харуулах, засвар хийх боломжтой
  • Буулгалтын болон координатын системийн баялаг сантай
  • Гео-статистикийн дүн шинжилгээ хийх боломжтой
  • Стерео хос зураглал хийх, харах
  • Орон зайн олон шалгуураар дүгнэх боломжтой

ILWIS-ийг татан авах хэд хэдэн боломж байгаа хэдий ч шууд хэрэглэхээр нэгтгэн нэг багц болгосныг нь татан авна уу. Хэрэглэгчийн гарын авлага болон тусламж-ийг мөн татан авч болно.

Эх сурвалж: http://www.itc.nl/ilwis

Friday, May 23, 2008

Цэвэр усны экобүсүүдийн зураглал

Цэвэр усны экобүсүүдийн зураглал

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Байгаль хамгаалал (TNC) байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн цэвэр усны экобүсүүд (Freshwater Ecoregions of the World) -ийн зураглалыг хийсэн байна. Эко бүсийн зураглал нь тухайн бүс нутагт байгаа зүйлүүдийн тухай мэдээлэл,тэдгээрийн бүс нутаг, олон улсын хэмжээнд хамгаалах төлөвлөгөөг тусгаж өгсөн байна.

Энэ төсөл нь эхний ээлжинд дэлхийн хэмжээний цэвэр усны зураглалыг хийж, тухайн бүс нутгуудын биологийн төрөл зүйл, тэдгээрт тулгарч буй бэрхшээлүүдийн мэдээлэлтэй холбож өгсөн байна. Энэхүү вэб хуудаснаас цэвэр усны эко бүсүүдийн ГМС shape файлыг мета өгөгдлийн хамтаар татан авна уу. Мөн Google Earth-ийн КМL формат-аар татан авах боломжтой.

Эх сурвалж: http://www.feow.org

JMars программ хангамж нээлттэй боллоо.

JMars программ хангамж нээлттэй боллоо.

НАСА-гийн Ангараг гаригийн судалгаанд хэрэглэж байсан "Жава зорилго төлөвлөгч болон тандан судлалын дүн шинжилгээ" /Java Mission-planning and Analysis Remote Sensing (JMars)/ GPL лицензийн хүрээнд нээлттэй болж байна. Энэхүү программ хангамж нь Жава (Java) суурьтай гео оронзайн мэдээллийн систем бөгөөд Аризонийн их сургуулийн Ангарагийн сансрын нислэгийн тэнхимд боловсруулсан байна.

Програм хангамж нь НАСА-гийн ашиглаж байгаа мэдрэгчүүдэд нягт холбоотой ГМС-ийн үйлдлүүдийг агуулсан интерфейстэй юм байна. Энэ программ хангамжийг Ангарагийн судалгаа, Дэлхийн гадаргын судалгаа, Замналуудын дахин тодорхойлох гэсэн хэд хэд зорилгонд хэрэглэж, төрөл бүрийн түвшингийн өгөгдлүүдийг нэгтгэн харах, газрын зураг боловсруулахд хэрэглэж байна.

Мөн түүнчлэн төрөл бүрийн түвшингийн өгөгдлийн сан, арга зүй, багаж, хэрэгслүүдийг агуулж байдаг. Энэ арга зүй, багаж, хэрэгслүүдийг судалгааны бүс нутгийн зураглал хийх, түүний тусламжтайгаар зорилгодоо хүрэхэд судлаачид хэрэглэж боломжтой.

Энэ программ хангамжийг JMARS Wiki -ээс татан авч, хэрэглэнэ үү.

Эх сурвалж: Spatial sustain blog of V1 magazine

GLONASS чиглүүлэгч систем 2008 онд ашиглалтанд орно

GLONASS чиглүүлэгч систем энэ онд багтааж ашиглалтанд орохоор болж байна. Ингэснээр ОХУ-ын чиглүүлэгч системүүдийн чадвар дээшилж улмаар энэ бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч системүүдийн ажиллагаа сайжирах нь нээ. Энэ ажлын хүрээнд 3 хиймэл дагуул амжилттай хөөргөж ажиллагаанд оруулж байгаа юм байна. Энэ тухай мэдээний видеог үзнэ үү.



Эх сурвалж: GIM International

Tuesday, May 20, 2008

1984-2020 оны хооронд хөөрсөн, ашиглаж байгаа болон хөөргөх гэж байгаа хиймэл дагуул, мэдрэгчүүд

1984-2020 оны хооронд хөөрсөн, ашиглаж байгаа болон хөөргөхөөр төвөллөгдөж буй
хиймэл дагуулууд, мэдрэгчүүд


Дэлхийн гадаргын судалгаанд дэлхий улс орнуудаас хөөргөж, цаашигд хөөргөн ашиглах гэж байгаа судалгааны хиймэл дагуулын он цагын хэлхээсийг танилцуулж байна. Эдгээрийг зарим нэгийг манай судлаачдад өөрсдийн судалгаандаа өргөн хэрэглэж бүрэн ашиглаж байгаа билээ.

Жич: Зураг дээр даран томруулж харна уу.

Эх сурвалж: http://www.space-risks.com

Friday, May 16, 2008

MODIS/TERRA хиймэл дагуулын мэдээний тухай

MODIS/TERRA хиймэл дагуулын мэдээний тухай


АНУ-ын Yндэсний Сансар Огторгуйн Захиргаа (NASA)-ны Дэлхийг Ажиглах Систем (EOS) хєтєлбєрийн хүрээнд эрдэм шинжилгээний ажлыг єргєтгєх зорилгоор тус хєтєлбєрийн нэг хэсэг болох янз бүрийн 36 спектр мужлал бүхий МODIS буюу Moderate Resolution Imaging Spectroradiometer (Дунд зэргийн нарийвчлалтай дүрсийн спекторадиометр) мэдрэгчийг TERRA хиймэл дагуулд байрлуулан 1999 оны 12 дугаар сарын 18-нд (Зураг 1), AQUA хиймэл дагуулд байрлуулан 2002 оны 5 дугаар сарын 4-нд (Зураг 2) тус тус хєєргєжээ.

1 дүгээр зураг. MODIS/TERRA хиймэл дагуул

2 дугаар зураг. MODIS/AQUA хиймэл дагуул

MODIS тєхєєрємж нь 0.4 мкм-ээс 14.4 мкм хүртэл ЦСД-ны мужлал ажиллах чадвартай єндєр радиометрийн мэдрэмжтэй (12 бит) 36 сувгаас бүрдэх бєгєєд эдгээрээс 2 суваг нь 250 м-ийн нарийвчлалтай, 5 суваг нь 500 м-ийн нарийвчлалтай, үлдсэн 29 суваг нь 1 км-ийн нарийвчлалтай бєгєєд 705 км-ийн єндєрт, 2330 км-ийн єргєн зурвастайгаар дэлхийн гадаргыг 1-ээс 2 єдєрт бүрэн тойрч мэдээлэл цуглуулдаг (Хүснэгт 1). MODIS тєхєєрємжийн инженерийн загварчлалыг 1995 оны дундуур зохион бүтээж, байгуулж бүтээсэн бєгєєд дараахь бүтэцтэй байдаг. Yүнд:

  • Агаар мандал, газар болон далайн дүрсийг нэг тєхєєрємжєєр
  • 1000 м, 500 м, болон 250м-ийн нарийвчлалтай спектр суваг
  • 0.4-ээс 14.4 хүртэлх мкм-ийн тєрєл бүрийн спектр суваг
  • Оптик механикийн систем
  • Yндсэн хэсэг
  • Удаан туршид ажиллахад зориулсан давхар эргэлтийн систем
  • Идэвхгүй цацрагийн сэнс
  • Оптик системийн тохиргоо
  • Дэлхий, нар болон сансрын хэсгийн талууд
  • Электроникийн систем
  • Сансарын хэсгийн аналог модуль
  • Арын хэсгийн аналог модуль
  • Yндсэн электроникийн модуль
  • Хєлєг дээрх залруулгын систем
  • Нэл улаан туяаны залруулгын тохиргоо
  • Бага зэргийн сүүдэртэлтийн тохиргоо
  • Хєлєг дээрх нарны мониторинг, хар биетийн аператур, спектрорадиометрийн залруулгын систем

1 дүгээр хүснэгт. MODIS хиймэл дагуулын үндсэн үзүүлэлтүүд

Oрбит:

705 kм, 10:30 уруудах чиглэлээр (Terra) эсвэл 13:30 єгсєх чиглэлээр (Aqua), туйлын орбиттой

Моторын хурд:

20.3 rpm

Зурвасын єргєн:

2330 km (бүтнээрээ), 10 km (тухайн цэг)

Teлескоп:

17.78 cм диаметр

Хэмжээ:

1.0 x 1.6 x 1.0 м

Жин:

228.7 кг

Чадал:

162.5 W (дундаж)

Єгєгдлийн хурд:

10.6 Mbps (єдрийн хугацаанд); 6.1 Mbps (дундаж)

Єгєгдлийн бүтэц:

12 бит

Орон зайн нарийвчлал:

250 м (1-2-р суваг)
500 м (3-7-р суваг)
1000 м (8-36-р суваг)

Ажиллах хугацаа:

6 жил


Мєн 36 дугаар сувгийн тухай мэдээллийн 2 дугаар хүснэгтэд жагсааж харуулав.


Yндсэн зорилго

Суваг

Сувгийн урт

Газар, үүл, аерозолын хил, хязгаар

1

620-670

2

841-876

Газар, үүл, аерозолын шинж чанар

3

459-479

4

545-565

5

1230-1250

6

1628-1652

7

2105-2155

Далайн єнгє, Биогеохими, питопланктон

8

405-420

9

438-448

10

483-493

11

526-536

12

546-556

13

662-672

14

673-683

15

743-753

16

862-877

Агаар мандлын усны уур

17

890-920

18

931-941

19

915-965

Гадарга/Yүлний температур

20

3660-3840

21

3929-3989

22

3929-3989

23

4020-4080

Агаар мандлын температур

24

4433-4498

25

4482-4549

Нимгэн үүлний усны уур

26

1360-1390

27

6535-6895

28

7175-7475

Y¿лний шинж чанар

29

8400-8700

Озон

30

9850-9880

Гадарга/Yүлний температур

31

10780-11280

32

11770-12270

Yүлний дээд єндєр

33

13185-13485

34

13485-13785

35

13785-14085

36

14085-14385


Энд: 1-ээс 19 хүртэлх суваг нь нм, 20-оос 36 хүртэлх суваг нь мкм

Орон зайн өгөгдөлийг зураглах болон дүн шинжилгээ хийх DIVA-GIS программ хангамж

Орон зайн өгөгдөлийг зураглах болон дүн шинжилгээ хийх

1) DIVA-GIS (5.4-р хувилбар) программыг татах

2) Сургалтын материалууд болон гарын авлага, хичээл, дасгал ажлууд, өгүүллэгүүдийг авах

3) Үнэгүй өгөгдөл татах

DIVA-GIS бол газрын зураглал буюу газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үнэгүй программ хангамж бөгөөд маш олон төрлийн үйлдлийг агуулдаг. Энэ программ хангамж нь биологийн төрөл зүйлийн чухал өгөгдөл болох зүйлүүдийн тархалт, тэдгээрийн байршлын зураглал, дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамж юм.

DIVA-GIS нь:

  • Жижиг судалгааны цэгээс дэлхийг бүхэлд хамарсан буюу төрөл бүрийн мэдээллийг хам боловсруулалтанд оруулж зураглал хийж чадна. Жишээлбэл, амьтдын зүйл амьтдын байрлалыг хиймэл дагуулын дүрс мэдээ, гол, горхи, улсын хил гэсэнтэй давхцуулах

  • Биологийн нягтшралын тархалтын торлол (grid) бүтэцтэй мэдээ болгож, төрөл зүйл бүрийн түвшинд "халуун цэг"-ийг тодорхойлж чадна.

  • Уур амьсгалын өгөгдөлүүдийг авч, зураглаж чадна. BIOCLIM эсвэл DOMAIN загваруудыг ашиглан зүйлүүдийн тархалтыг урьдчилан тодорхойлно. ESRI shapefile үүсгэх, торлол өгөгдөлийг хөрвүүлэх, оруулах болон бусад төрөл бүрийн файлуудыг таньж ажиллаж чадна.

Мөн DIVA-GIS-ийн комманд бичдэг хувилбар болох AVID-GIS (0.3-р хувилбар)-ийг үнэгүй татаж авч болно. Эсвэл Google Maps -тэй хэрхэн зохицохыг үзээрэй.

DIVA-GIS -ийг Robert Hijmans, Luigi Guarino, Andy Jarvis болон Rachel O'Brien нар хөгжүүлсэн бөгөөд энэ программ хангамжтай холбоотой асуултууд, асуудлууд, хүсэлтийг э-шуудан: info@diva-gis.org руу хандаж бичнэ үү. Мөн цаашдын DIVA-GIS-ийн хөгжилд хувь нэмэрээ (PayPal-ээр дамжуулан) оруулна уу.

Орчуулсан SeD. Эх сурвалж: http://www.diva-gis.org

Wednesday, May 14, 2008

AVHRR/NOAA хиймэл дагуулын мэдээний тухай

AVHRR/NOAA хиймэл дагуулын мэдээний тухай

Анхны цаг уурын хиймэл дагуул TIROS (Зураг 1) нэртэй байсан боловч дараа дараагийн цуврал дагуулууд нь NOAA (National Oceanic and Atmospheric Administration Далай болон агаар мандлыг судлах үндэсний газар) хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдгээр дагуулууд нь өөр дээрээ мэдээ хүлээн авах AVHRR (Advenced very High Resolution Radiometer – Илүү ялгах чадвартай радиометр) хэмээх төхөөрөмжийг ашигладаг байна (Хүснэгт 1).

NOAA цуврал хиймэл дагуул нь туйлыг дайран өнгөрөх орбитоор ар араасаа цуварсан 2 дагуул байх бөгөөд тэдгээрийн нислэгийн өндөр нь 833-870км, эхний дагуул 7 цаг 30 минут ба 19 цаг 30 минут, дараагийн дагуул 14 цаг ба 02 цагт экватор дээгүүр өнгөрөхөөр тоцоологдсон байдаг. АНУ-ын NOAA дагуул дэлхийн гадаргын тодорхой нэгэн цэг дээр эргэн ирэх давтамж нь 12 цаг, Landsat TM дагуул 16 хоног, Франц улсын SPOT хиймэл дагуул 26 хоног байхаар нислэгийн өндөр, хурдыг тохируулсан тул NOAA хиймэл дагуулын хугацааны ялгах чадвар нь сайн боловч, орон зайн ялгах чадвар нь 1:1 км болж багассанаас шалтгаалан AVHRR-аар хүлээн авсан мэдээг зөвхөн жижиг масштабын судалгаа буюу дэлхийн хэмжээний болон бүс нутаг, улс үндэстний нутгийг хамруулсан томоохон судалгаанд ашигладаг байна.

NOAA хиймэл дагуулд олон жилийн турш ашиглаж байгаа AVHRR төхөөрөмжийн хийц, загвар болон чадварыг нь мөн сайжруулсаар ирсэн бөгөөд одоогийн ашиглагдаж байгаа системүүд цахилгаан соронзон долгионы үзэгдэх гэрлийн болон нил улаан туяаны ойрын дундын холын мужид зураглал хийх чадвартай болжээ ( Хүснэгт 2).

NOAA хиймэл дагуулын AVHRR-2 төхөөрөмжийн радиометрийн шийд нь 10 бит, зураглалд хамрагдах талбайн өргөн ойролцоогоор 3000км ба спектрийн 5 сувгаар тоон мэдээ хүлээн авдаг. AVHRR/3 нь NOAA KLM сансрын хөлөгт зориулагдсан бөгөөд өмнөх AVHRR 1 болон 2 загвараас ялгаатай. AVHRR/3 нь 6 сувагтай төхөөрөмж бөгөөд 3 нь үзэгдэх болон хэт улаан туяаны мужид, 1-р суваг нь 0.63, 2-р суваг нь 0.86, 3-р суваг нь 1.6 микрометрийн долгионы урттай. Бусад 3 нь 3.7 /суваг 3В/, 10.8 /суваг4 /, 11.5 /суваг 5/ долгионы урттай агаарын бүсэд байрладаг. AVHRR-ийн цацрагийн хэмжээсийн радиометрийн тоо хэмжээ судалгаа болон ажиллах орчинд маш чухал болж буй тул AVHRR –ийн гаргасан хэмжилтийг эдгээр гэрлээс үүсэх бүтээгдэхүүний шаардлагад нийцүүлэхийн тулд мэдрэгчүүдийг маш нарийн тохируулах хэрэгтэй болж байна. Жишээ нь : AVHRR цацрагуудад 1-2%-тай нарийвчлал 1, 2, 3А сувгуудад хэрэгтэй. Эдгээр цацраг нь далай дээрүүрх агаарын урсгалын нарийвчлалыг сайжруулахад хэрэглэгддэг ба агаарын энергийн тогтворын судалгаанд хэрэглэгддэг. Yүний адилаар 3В. 4. 5 сувгуудад температурыг ашиглан хэмжиж гаргасан тэнгисийн гадаргуугын температур нь К-ийн хувьд 10%-ийн нарийвчлалтай байх ба AVHRR –ийн халуун хэт ягаан туяаны сувагтай холбоотой шулуун биш урсгалыг заах болон дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг хэмжихэд хэрэглэгддэг.

NOAA төрлийн хиймэл дагуулын мэдээ нь цаг хугацааны хувьд давтамж сайтай (1 дагуулаас хоногт 4-6 удаа), ашиглалтын үнэ хямд, өргөн уудам нутгийг хамарсан (2400 км өргөн), спектр долгионы 5 мужлалд нэгэн зэрэг хэмжсэн тасралтгүй орон зайн мэдээллийг (пиксель бүр нь 1:1км) агуулдгаараа байгалийн түргэн хувьсах нөөц түүний дотроос бэлчээрийн төлөв байдлыг үнэлж, мониторинг хийх судалгаанд ашиглах тохиромжтой мэдээлэл болдог.

Түүнчлэн уг дагуулууд нь бие биенийгээ орлосон цуврал байдлаар гарч тасралтгүйгээр үргэлжлэн ажиллаж байгаа ч шинээр хөөргөж байгаа дагуул бүр нь өөр өөрийн онцлог шинэлэг зүйл агуулж байдгаараа өвөрмөц байдаг. Дээрх дагуулууд нь ямар төрлийн судалгаанд зориулагдсанаараа явах тойрог зам мэдээний агууламж нь өөр байдаг. Иймээс шинээр хөөргөгдсөн дагуул бүрт тохирсон агаар мандлын заслагын болон хөрвүүлгийн коэффициентууд байдаг.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам сийрэг, дэд бүтцийн хөгжил муутай манай оронд үнэ өртөг багатай NOAA төрлийн хиймэл дагуулын мэдээг ашиглан нутаг дэвсгэртээ өдөр бүр мониторинг хийх буюу хянаж байгалийн гамшиг болсон үед шуурхай илрүүлэн, түүний явц, эрчимшлийг үнэлж, зохих байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах боломж нь уудам орон зайг хамарч, цаг хугацааны хувьд тасралтгүй шуурхай, эдийн засгийн хувьд их хэмнэлттэй байх нөхцлийг бүрдүүлж байна (Зураг 2).

МАНАЙ ГАРИГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААЧЛАГА

МАНАЙ ГАРИГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААЧЛАГА:

2008 ОНЫ ЭХНИЙ ТӨСЛИЙН САНАЛ

Манай гаригийн хамтын ажиллагаа

Planet Action-ийг 2007 оны 6-р сард дэлхийд хиймэл дагуулын зураглалаар тэргүүлэгч Spot Image ашгийн бус хамтын ажиллагааны зорилгоор үүсгэн байгуулсан. Үүнээс хойш Planet ActionESRI (Хүрээлэн буй орчны системийн судалгааны хүрээлэн) хамтран үйл ажиллагааг нь явуулахаар нэгдсэн бөгөөд түүнчлэн энэхүү санаачлагыг дэмжиж UNESCO (НҮБ-ийн Боловсол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ), CNES (French Space Agency буюу Францын Сансарын Агентлаг) болон NSPO (National Space Organisation Taiwan буюу Тайванийн Үндэсний Сансарын байгууллага) нэгдээд байна. Цаашид үйл ажиллагааны цар
хүрээгээ нэмэгдүүлэхээр хамтран ажиллах байгууллагуудтай хэлэлцээ хийж байна.

The Planet Action нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, хиймэл дагуулын зураглал, газарзүйн мэдээллийн системийн технологи болон программ хангамжаар хангах үүрэгтэй юм.

Уур амьсгалын өөрчлөлтийг судлахад зайнаас тандан судлах , газарзүйн мэдээллийн систем нь маш их хувь нэмэр оруулах боломжтой байна. Үүнд:

  • Өргөн цар хүрээтэй дэлхийн гадаргын ажиглалт, мөн олон давталтай ажиглах боломж
  • Урт хугацааны туршид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг илрүүлэх боломжтой маш их хэмжээний зургийн сан (Spot Image-ийн 20 гаруй жилийн хугацаан дахь +20 сая)
  • Дэлхийн зураглалд дүн шилжилгээ хийх өргөн хэмжээний туршлага
  • ГМС программ хангамж болон өргөн хэмжээний хэрэглэгчдийн сүлжээ үүсгэх
  • Эрдэмтэн судлаач, багш нар, оюутнуудын томоохон сүлжээ бий болгох

The Planet Action initiative нь дараахь хоёр үндсэн зорилттой:

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг ойлгох, үүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах чадамжийг нэмэгдүүлэх, мөн энгийн ард иргэдийг үйл ажиллагаандаа татан оруулцуулж буй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд, зайнаас тандан судалсан зураглал болон ГМС-ийн ач холбогдол, мөн эдгээрийн тусламжтайгаар асуудлыг шийдэхэд орон нутгийн ТББ, эрдэмтэн судлаачдын үүрэг оролцооны тухай олон нийтэд мэдлэг боловсрол олгох


Сонгон шалгаруулалт болон тавигдах шалгуур

Planet Action нь дараахь 5 салбараас дор хаяж нэгтэй нь холбоотой үйл ажиллагаа явуулах төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Үүнд :

  • Хүний амьдрах орчин болон тоо
  • Ган, цөлжилт болон усны нөөц
  • Ургамлан бүрхэвч, биологийн олон янз байдал болон экосистем
  • Далай тэнгис
  • Мөс болон цасан бүрхүүл.

Planet Action-ээс дэмжлэг авахын тулд төслүүд нь дараахь зүйлсүүдийг анхаарах хэрэгтэй:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хамруулах, мөн үйл ажиллагааны чиглэлээ санал болгох
  • Planet Action-ний анхааралдаа авсан 5 асуудлын дор хаяж нэгтэй нь холбоотой асуудлыг шийдэхэд чиглэх
  • Тухайн улсад төслийн үйл ажиллагаа явуулах гишүүдтэй байх (дор хаяж төслийн үргэлжлэх хугацаанд)
  • Ашгийн бус үйл ажиллагаатай байгууллага байх, тухайлбал ТББ, улсын болоод их сургуулийн лаборатор байж болно (бизнесийн байгууллагууд шууд дэмжлэг авах хүсэлт гаргах боломжгүй)
  • Тухайн төсөл худалдааны үйл ажиллагаатай холбоогүй болохыг нотлох
  • Тухайн төсөл шашин болон ямар нэг үзэл сурталын шинжтэй агуулга, зорилгогүйг нотлох.

Үүнээс гадна сүүлийн шатны сонгон шалгаруулалт дараахь нэмэлт шалгууруудыг анхаарч үзнэ. Тухайлбал:

  • Тухайн төсөл хөтөлбөрийн орон нутгийн иргэдэд өгөх ач холбогдол ихтэй
  • Баг эсвэл багийн гишүүдийн ажиллах тохиромжтой арга барил, ажлын дадлага туршлага, зохих мэдлэг боловсрол өгөх
  • Төслөөс гарч болох үр дүн, мэдээлэл, сурталчилгаа, сургалт, өргөтгөсөн хөтөлбөр зэргийг анхаарч үзнэ

Төслийн санал илгээх

Байгууллагууд нэг болон хэд хэдэн төслийн санал илгээж болно.

Байгууллагууд төслийн саналаа илгээхдээ Planet Action-ийн вэбсайтад байрлах мэдүүлгийг ашиглах ёстой (www.planet-action.org – “propose a project” холбоосыг дарна уу)
Хэд хэдэн төслийн санал илгээх тохиолдолд, төсөл тус бүрт нэг нэг мэдүүлгийн хуудас бөглөх шаардлагатай.

Төслийн саналыг бүтэн жилийн хугацаанд бүртгүүлж болох бөгөөд энэ жилийн хувьд төслийн саналыг
2008 оны 6 сарын 30-ны дотор ирүүлсэн төслүүдээс шалгаруулна.

Шалгарсан төслүүд

Шалгарсан төслүүдэд э-шуудангаар мэдэгдэл илгээнэ. Төслийн агууламжийг Planet Action -ийн вэбсайтад байрлуулна.

The Planet Action тухайн төслийг хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож тухайн төсөлд шаардлагатай мэдээлэл болон дүрс мэдээг хэрхэн цуглуулах талаар хуваарийг гаргана.

Шалгарсан төслүүдэд Planet Action-ний хамтран ажиллагсдаас дараахь төрлийн дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Үүнд:

  • Cудалгааны бүс нутгийг хамарсан SPOT хиймэл дагуулын янз бүрийн нягтрал бүхий бүрхэцийн үнэгүй зургууд. Эдгээр зургууд нь зургийн архив эсвэл хиймэл дагуулаас авч программ ашигласан зургууд байж болох ба судалгааны бүс нутгийн хүссэн цаг хугацаан дахь цаг уурын мэдээлэл байж болно. Planet Action-ний энгийн төсөл нь архив эсвэл шинэ зургуудаас 1-5 зураг шаардах эрхтэй (төслүүд архивийн сангаас зураг ашиглах боломжтой, харин шинээр авах зураг ашиглах төслүүд шинээр зураг авах нөхцөл бололцооноос хамаарна). Spot Image 2008 оны сонгогдсон төслүүдэд 2,2 сая км² талбайтай тэнцүү хэмжээний 600 зураг хандивлахаар шийдвэрлэсэн байна.
  • ESRI-ийн Conservation grants хөтөлбөрийн хүрээнд ГМС-ийн холбогдох программ хангамж, сургалт болон номоор хангах юм.
Сонгогдсон төслүүд дээрх тэтгэлэгийг хүлээн авахын өмнө дараахь зүйлсийг хийх ёстой :
  • Planet Action-аас тэтгэлэгээр олгосон бүтээгдэхүүний лицензийг дагаж мөрдөх
  • Хамгийн багадаа улиралд нэг удаа Planet Action-ний вэбсайтад төсөлтэй холбогдох мэдээлэл бүхий нийтлэлийг байрлуулах (боломжтой бол судалж буй газрын фото зургийн хамт)
  • Төсөл шалгарсныг мэдэгдэхэд тухайн төслийн тухай PowerPoint танилцуулга, мөн төслийн эцсийн тайлан болон төслийн үр дүн, тодорхой жишээ баримт, зураг, тоо баримт бүхий PowerPoint танилцуулга-ыг Planet Action вэбсайтад байрлуулах;
  • Planet Action болон бусад хамтрагч байгууллагууд төслийн тухай олон нийтэд мэдээлэх эрхийг хүлээн зөвшөөрөх
  • Planet Action тэтгэлэгийн төслүүдийн харилцан холбоонд оруулах

Planet Action хамгийн үр дүнтэй болсон төслүүдийг шалгаруулан шагнал гардуулах ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно. Эхний ёслолыг 2009 оны хавар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нэмэлт мэдээллийг Planet Action вэб сайтад энэ оны сүүлээр байрлуулах болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн хямралын эсрэг тэмцэлд бидэнтэй нэгдэгтүн! Planet Action-ийн вебсайтад зочлоорой (www.planet-action.org)!


The Planet Action
-ийн баг та бүхний төслийн саналыг хүлээж байна.

Орчуулсан Мөөжий.

Friday, May 9, 2008

Хамгааллын ГМС-ийн Нийгэмлэг (SCGIS)


ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭНҮҮДИЙН ХОЛБОО
Хамгааллын ГМС-ийн Нийгэмлэг (SCGIS)
(SCGIS – http://www.scgis.org)

Lata Iyer (lata@auroville.org.in) & Prashant Hedao (ecp10@esri.com) - Холбооны дэд захирал

ЗОРИЛГО:
Хамгааллын ГМС-ийн Нийгэмлэг (SCGIS)-ийн Олон улсын сүлжээнүүдийн холбооны зорилго нь дэлхийн өөр өөр хэсэгт ажиллаж байгаа үндэсний болон бүс нутгийн хэмжээний хэрэглэгчдийн сүлжээг байгуулах юм.

ЗОРИЛТ:
“Хамгааллын ГМС-ийн хэрэглэгчдийн сүлжээнүүд” үндсэн зорилтууд нь дараахь зүйлүүд байна:
• Хамгааллын ГМС-ийн хэрэглэгчдийн хамтын оролцоо/ажиллагааг үүсгэх
• ГМС-ийн дүн шинжилгээ, зүйлүүдийн загварчлал г.м шинэлэг санааг хуваалцах форум бий болгох
• Үндэсний/бүсийн хэмжээний байгууллага, төслүүдийн хооронд өгөгдөл хуваалцахыг дэмжих. Энэ бол ГМС-ийн үндсэн чухал хэсэг болох өгөгдөл үүсгэх ажлыг давхардуулахыг багасгах юм.
• Үндэсний/орон нутгийн болон бүс нутгийн байгууллагуудын хооронд хамтын ажилллагаа болон удирдахад дэмжлэг үзүүлэх
• Бүс нутгийн болон орон нутгийн олон талт үйл ажиллагаанд нэгдэн орж тухайн нэг орны туршлага дээр тулгуурлан үр дүнтэй ажиллах

ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Бид дараахь үндсэн алхамуудад тулгуурлан дээрх зорилтуудыг биелүүлэхийн тулд үйл ажиллагаа гэж тодорхойлж байна. Үүнд:
• Тухайн улс оронд ГМС хэрэглэн хамгааллын үйл ажиллагаа явуулдаг үндсэн түлхүүр хувь хүн болон байгууллагыг тодорхойлох.
• Хамгааллын ГМС-ийн хэрэглэгч, хамгааллын чиглэлийн байгууллагуудын тухай болон тэдгээрийн хэрэглэж буй мэдээний тухай мэдээллийн санг байгуулах, үүн дээрээ үндэслэн интерактив эсвэл вэб дээр тулгуурлан хамгааллын ГМС-ийн хэрэглэгчдийн сүлжээг үүсгэх
• WWF, WCS, CI зэрэг хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, засгын газрын байгууллага болох NASA, их, дээд, сургуулиудийн судалгааны төвүүд зэрэгт тулгуурлан АНУ болон хөгжиж буй орнуудад тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дээшүүлэхэд хамтран ажиллах.
• Тухайн улсад болон бүс нутагт хамгааллын ГМС хэрэглэгчдийн цуглуулан тэдгээрийн ажлын туршлага, ололт, амжилтыг харилцан солилцох уулзалт ярилцлагыг зохион байгуулахад дэмжих ингэснээр хамгааллын ГМС-ийн хэрэглэгчдийн сүлжээг бий болгох чухал алхам болно.
• ГМС/Зайнаас тандан судлалын сургалт болон бусад чадавхийг дээшүүлэх уулзалт, ярилцлагыг зохион байгуулах, техникийн чадварыг бий болгох.
• Тухайн улсын хэрэглэгчидэд хурал, сургалтанд оролцоход хэрэгтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
• ESRI Хамгааллын хөтөлбөрийн (ECP) дагуу программ хангамж, ном, сургалтын материалаар хангах, сургалтанд оролцуулах.
• Техник тоног төхөөрөмж, сургалт зэрэг эх үүсвэрийг бий болгоход бусад ижил үйл ажиллагаа явуулдаг хандивлагчтай хамтран ажиллах
• Бүс нутгийн хэмжээнд тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх г.м

Бид одоогоор ОХУ, Кени, Филиддин, Мадгаскар, Чили зэрэг орнуул Хамгааллын ГМС-ийн Хэрэглэгчдийн сүлжээг байгуулаад ажиллаж байна. Эдгээр сүлжээн нь маш олон харилцаа холбоо тогтоож, тухайн улсад явагдаж хамгааллын чиглэлээр үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийн эх үүсвэрийг бий болгоод байна. Мөн энэ ажлын хүрээнд тухайн улсуудын зарим нэгэнд нь ГМС/зайнаас тандан судлалын сургалт, семинаруудыг зохион байгуулсан болно.

Энэ байгууллагын Монголын бүлэг байгуулах зорилготой байгаа бөгөөд энэ үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах хүвь хүн болон байгууллага дараахь Yahoo Group-т бүртгүүлнэ үү. URL: http://tech.groups.yahoo.com/group/scgis_mongolia/

Monday, May 5, 2008

GeoInformatica сэтгүүлийг нэг сарын хугацаанд үнэгүй ашиглах боломж

Сайн байна уу,

Дахин нэг сайхан мэдээ дуулгахад Нидерландын хэвлэлийн Springer компаний он-лайн сэтгүүлийн хэсэгт байдаг GeoInformatica сэтгүүл бүтэн хандалт дурын хэрэглэгч нэг удаа хандаж түүнд хэвлэгдэсэн материалуудыг үнэгүй татан авч, өөрсдийн мэдээллийн эх үүсвэрт ашиглаж болохоор болсон байна.



GeoInformatica сэтгүүл нь Олон улсын Гүнзгийрүүлсэн Компьютерийн Шинжлэх ухааны хэрэглээ, Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн төрлийн сэтгүүлд хамрагддаг бөгөөд орон зайн мэдээний мэдээллийн сан, загварчлал, компьютерийн тусламжтайгаар ГМС-ийг үйлдэл боловсруулах, тоон зураглал, хиймэл дагуулын мэдээний хэрэглээ, ГМС-ийг ашиглан нийгэм эдийн засагийн үнэлгээ хийх, орон зайн-цаг хугацааны дүн шинжилгээ зэрэг байгалийн болон газарзүйн шинжлэх ухааны олон өгүүллэг, арга зүйг агуулсан олон улсын томоохон сэтгүүл юм байна.

Иймд бидэнд энэ сайхан сэтгүүлийг бүрэн ашиглах боломж энэ сарын турш нээгдэж байна.

Мэдээллийн эх үүсвэр: SDI-Africa Newsletter, May, 2008. Vol.7, No.5