Sunday, May 30, 2010

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 2010 тэмцээн болох 10 стадионы зураг

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 2010 тэмцээн болох 10 стадионы зураг


Удахгүй дараа сард болох (6-р сарын 11-нээс 7-р сарын 11-ны хооронд) Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 2010 тэмцээн болох Өмнөд Африкийн 10 стадионы сансраас авсан зурагыг та бүхэндээ танилцуулж байна. Эдгээр зураглалыг 2009 оны сүүлчээс эхлээд энэ сар хүртэл 6 сарын хугацаанд Европын холбооны SPOT болон Солонгосын KOMPSAT2 хиймэл дагуулуудын мэдээг ашигласан болно.


Сонирхуулахад нээлт болон хаалтын үйл ажиллагаа болох Иохансбургийн City Soccer стадион нь 94700 хүний суудалтай 1987 онд баригдсан юм байна.

Мөн та бүхэнд эдгээр зураглалуудын видеог танилцуулья:


Эх сурвалж: SPOT, Youtube

Wednesday, May 12, 2010

Дэлхий ертөнцийг тольдохуй

Дэлхий ертөнцийг тольдохуй

Үндсэн сэдвээсээ хазайсан гэхдээ маш сонирхолтой нэгэн вэб хуудасыг та бүхэнд танилцуулах гэсэн юм. Хүүхэд байхын тэнгэр лүү оддыг харан, чухам ямар учир шалтгаанаас энэ бүхэн гайхалтай, сонирхолтой болохыг тэмтэрч, мэдрэхийг хүсэж, огторгуйд тэмүүлэхийг мөрөөддөг байлаа. Сар, жилүүд урсах тусам энэ мөрөөдөл минь нэг л хоосон, бас бүтэхгүй юм шиг санагддаг болсон билээ. Өнөөдөр интернетээр хэсэж байхдаа нэгэн сонирхолтой чухам тэрхүү мөрөөдлийг минь биелүүлсэн хуудасыг олж харлаа.

Микрософт компани ер нь мэдээллийн технологийн ихэнх архагууд сүүлийн "гео" эсвэл орон зай, дэлхий ертөнцийн тухай мэдээлэл бүхий системүүдийг гаргаж хоорондоо өрсөлдөж байгаа билээ. Үүний нэг илрэл бол Google Earth vs Virtual Earth зэрэг программ хангамжууд билээ.

Микрософт компаниас өөрийн Silverlight технологийг сурталчилах, мөн түүн дээр тулгуурлан маш олон төрлийн сэдвийг хамарсан танилцуулга, мэдээллийн вэб хуудасуудыг хийж болох бодит жишээг харуулсан WorldWide Telescope (Дэлхий ертөнцийг тольдохуй) вэб хуудасыг хийсэн байна. Энэ л хуудасанд тэр л хүүхэд насны мөрөөдөл болсон манай дэлхий, гариг ертөнц, од эрхэсийн зураг, мэдээлэлүүдийг агуулсан бөгөөд сүүлийн үеийн бүхий технологиудыг ашигласан газраас болон сансараас өндөр нарийвчлалтайгаар авсан зураг мэдээллүүдийг та өөрөө дурангаар харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн байна.


Энэ хуудасыг шууд вэбээр харахаас гадна та бүхэн компьютер дээрээ нэмэлт программ хангамжийн татан суулгаж, ашиглаж, үзэж болох юм байна.

Эх сурвалж: Microsoft Research

Monday, May 10, 2010

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурал

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурал

ЗАРЛАЛ

Энэхүү хурал нь гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи, ЗТС ба ГМС болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн гео - мэдээллийн технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна. Хурал нь үндсэн, аман илтгэл, ханын илтгэл болон тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг гэсэн хэсгүүдээс бүрдэхээс гадна дараах сэдвүүдийг хамрах болно:
Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллүүдийг http://www.geospatialmongolia.org/; geospatialmongolia@gmail.com; tungalag86@yahoo.com э-шуудангаар эсвэл 7730-7730 (1311) дугаарын утсаар холбогдоно уу.

Saturday, May 8, 2010

Геостатистикийн зураглалын практик зааварчилгаа

Геостатистикийн зураглалын практик зааварчилгаа

Гео-мэдээллийн шинжлэх ухааны тооцоолол, орон зайн дүн шинжилгээ зэргийн хамтаар чухал нэг хэсэг бол геостатистик билээ. Зарим нэг хүмүүст статистик бол амархан, нөгөө нэгэнд нь ихээхэн төвөгтэй байдаг. Тиймээс та бүхэнд 5 өдрийн GEOSTAT сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан Thomas Hengl- ийн "Геостатистикийн зураглалын практик заавачрилгаа" (A practical guide to Geostatistical Mapping) гарын авлагыг танилцуулж байна. Энэхүү гарын авлага нь:
  1. Геостатистикийн зураглаl
  2. Регресс, криггерийн тэгшитгэлүүд
  3. Программ хангамжууд (R+GIS+GE)
  4. Мэдээ, өгөгдлүүдийн эх үүсвэрүүд
  5. Эхний алхамууд
  6. Металлын нэгдлүүдийг тодорхойлох
  7. Хөрсний органик нэгдлүүд
  8. Зүйлүүдийн ажиглалтын бичлэгүүд
  9. Геоморфлогийн нэгжүүд
  10. Урсгалын сүлжээнүүд
  11. Дэвсгэр гадаргын температур
зэрэг онолын болон практикийг байгалийн шинжлэх ухааны газарзүй, цаг уур, геологи, биологи зэрэг салбаруудад хэрэглэсэн жишээнүүдэд R+, GIS, Google Earth зэрэг программ хангамжуудыг ашиглан хэрхэн хам боловсруулалт хийж, зураглал хийх талаар дурьдсан байна. Энэхүү гарын авлага нь Сreative Common 3.0 лицензийн хүрээнд та бүхэн чөлөөтэй, үнэгүй татаж авч хэрэглэж болох бөгөөд гагцхүү зохиогчийн нэрийг, эх үүсвэрээ дурьдахаа мартаваа.

Татах хаяг: http://dl.dropbox.com/u/3194279/ebook/27517725-A-Practical-Guide-to-Geostatistical-Mapping.pdf

Эх сурвалж: Lulu

Friday, May 7, 2010

QGIS болон ГМС-ийн видео хичээл

QGIS болон ГМС-ийн видео хичээл


Өмнө нь бид QGIS-ийн Encedalus хувилбарыг танилцуулсан билээ. Үүний нэг хувилбар болох DLA гэсэн хувилбар нь хялбаршуулсан, бас бага хэмжээтэй бөгөөд үүнийг хэрхэн ашиглах талаар видео хичээлүүдийг Өмнөд АФрикийн Зүүн Кэйфийн Газрын албаны хүмүүс боловсруулсан байна. Эдгээр хичээлүүд нь :
  1. ГМС-ийн удиртгал
  2. Вектор мэдээ
  3. Атрибут өгөгдөл
  4. Дижитайзер хийж вектор мэдээг үүсгэх
  5. Растер мэдээ
  6. Топологи
  7. Координатын суурь системүүд
  8. Газрын зураг зураглах
  9. Орон зайн дүн шинжилгээ: вектор мэдээ
  10. Орон зайн дүн шинжилгээ: растер мэдээ
  11. QGIS-ийн гарын авлага
  12. Ажлын хүснэгтүүд, гарын авлагууд хичээлтэй холбоотой
  13. Хичээлд хэрэглэсэн мэдээ, өгөгдлүүд
зэргийг агуулсан бөгөөд эхний 10 нь видео хичээл, дараагийн 2 нь баримт бичгүүд, сүүлчийнх нь мэдээ өгөгдлүүд болно.

Эх сурвалж: http://linfiniti.com/dla/

Thursday, May 6, 2010

Ашгийн бус ГМС, онлайн зураглалын зааварчилгаа

Ашгийн бус ГМС, онлайн зураглалын зааварчилгаа

MapTogether ашгийн бус, нээлттэй эх үүсвэр бүхий газарзүйн мэдээллийн систем (GIS), онлайн зураглалуудыг дэмжих зорилготойгоор "Ашгийн бус ГМС, онлайн зураглалын зааварчилгаа" (Illustrated Guide to Nonprofit GIS and Online Mapping) гаргасан байна. Энэхүү зааварчилгаанд:
  • GIS болон зураглалын үндэс, түүнд хэрэглэж буй технологи болон арга зүйнүүдийн тухай
  • GIS, эсвэл зураглалын технологиудыг хэрэглэсэн ашгийн бус төслүүдийн жишээ
  • GIS/зураглалын төслүүдийг зөв, амжилттай хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдэд туслах стратегиуд
  • Олон нийт хэрэглэж болох мэдээллийн ҮНЭГҮЙ эх үүсвэрүүдийн тухай
  • GIS/зураглалын ашгийн бус төслүүдэд ашиглах үнэгүй болон хямдхан багаж хэрэгслэлүүд (программ хангамжууд)-ийн тухай
Энэхүү зааварчилгаа Creative Commons 3.0 NC/BY/ND лицензийн хүрээнд чөлөөтэй, үнэгүй хэрэглэж болох бөгөөд гагцхүү та бүхэн MapTogether-ийн нэрийг дурьдах, иш татахаа мартаваа.

Татах хаяг: http://maptogether.org/sites/default/files/images/MapTogether-NPGIS-v.0.99.pdf

Эх сурвалж: MapTogether

Monday, May 3, 2010

"Where 2.0"-ийн сонирхолтой видео

"Where 2.0"-ийн сонирхолтой видео

Дэлхийн мэдээллийн O'Reilly компаниас 6 дах жилдээ зохион байгуулсан "Where 2.0" газарзүйн байрлал, түүн тулгуурласан төрөл бүрийн мэдээллийн технологийн системүүд, тэдгээрийн хэрэглээ, цаашдын хандлагын тухай хэлэлцдэг олон улсын хурал өнгөрсөн 3-р сарын 30-нээс 4-р сарын 1-ний хооронд Сан Жозе хотноо болсон байна. Энэ хуралд дэлхийн томоохон мэдээллийн технологийн системүүдийн Мicrosoft, Adobe, Google, ESRI г.м анхдагчууд, тэргүүлэгч нар оролцдог бөгөөд Youtube дээрх O'Reilly мэдээллийн суваг дээр илтгэгч нарын танилцуулсан илтгэлүүдийн видеог тавьсан байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой нэгэн видеог танилцуулж байна.

Paul Ramsey - Why your data sucks:


Мөн үүнээс гадна Where 2.0-т танилцуулсан бусад илтгэгчүүдийн видеог дараахь хаягаар орж үзнэ үү.

http://www.youtube.com/user/OreillyMedia#g/c/7560B263F3C6B849

Эх сурвалж: Where 2.0