Wednesday, May 14, 2008

МАНАЙ ГАРИГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААЧЛАГА

МАНАЙ ГАРИГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААЧЛАГА:

2008 ОНЫ ЭХНИЙ ТӨСЛИЙН САНАЛ

Манай гаригийн хамтын ажиллагаа

Planet Action-ийг 2007 оны 6-р сард дэлхийд хиймэл дагуулын зураглалаар тэргүүлэгч Spot Image ашгийн бус хамтын ажиллагааны зорилгоор үүсгэн байгуулсан. Үүнээс хойш Planet ActionESRI (Хүрээлэн буй орчны системийн судалгааны хүрээлэн) хамтран үйл ажиллагааг нь явуулахаар нэгдсэн бөгөөд түүнчлэн энэхүү санаачлагыг дэмжиж UNESCO (НҮБ-ийн Боловсол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ), CNES (French Space Agency буюу Францын Сансарын Агентлаг) болон NSPO (National Space Organisation Taiwan буюу Тайванийн Үндэсний Сансарын байгууллага) нэгдээд байна. Цаашид үйл ажиллагааны цар
хүрээгээ нэмэгдүүлэхээр хамтран ажиллах байгууллагуудтай хэлэлцээ хийж байна.

The Planet Action нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, хиймэл дагуулын зураглал, газарзүйн мэдээллийн системийн технологи болон программ хангамжаар хангах үүрэгтэй юм.

Уур амьсгалын өөрчлөлтийг судлахад зайнаас тандан судлах , газарзүйн мэдээллийн систем нь маш их хувь нэмэр оруулах боломжтой байна. Үүнд:

  • Өргөн цар хүрээтэй дэлхийн гадаргын ажиглалт, мөн олон давталтай ажиглах боломж
  • Урт хугацааны туршид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг илрүүлэх боломжтой маш их хэмжээний зургийн сан (Spot Image-ийн 20 гаруй жилийн хугацаан дахь +20 сая)
  • Дэлхийн зураглалд дүн шилжилгээ хийх өргөн хэмжээний туршлага
  • ГМС программ хангамж болон өргөн хэмжээний хэрэглэгчдийн сүлжээ үүсгэх
  • Эрдэмтэн судлаач, багш нар, оюутнуудын томоохон сүлжээ бий болгох

The Planet Action initiative нь дараахь хоёр үндсэн зорилттой:

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг ойлгох, үүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах чадамжийг нэмэгдүүлэх, мөн энгийн ард иргэдийг үйл ажиллагаандаа татан оруулцуулж буй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд, зайнаас тандан судалсан зураглал болон ГМС-ийн ач холбогдол, мөн эдгээрийн тусламжтайгаар асуудлыг шийдэхэд орон нутгийн ТББ, эрдэмтэн судлаачдын үүрэг оролцооны тухай олон нийтэд мэдлэг боловсрол олгох


Сонгон шалгаруулалт болон тавигдах шалгуур

Planet Action нь дараахь 5 салбараас дор хаяж нэгтэй нь холбоотой үйл ажиллагаа явуулах төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Үүнд :

  • Хүний амьдрах орчин болон тоо
  • Ган, цөлжилт болон усны нөөц
  • Ургамлан бүрхэвч, биологийн олон янз байдал болон экосистем
  • Далай тэнгис
  • Мөс болон цасан бүрхүүл.

Planet Action-ээс дэмжлэг авахын тулд төслүүд нь дараахь зүйлсүүдийг анхаарах хэрэгтэй:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хамруулах, мөн үйл ажиллагааны чиглэлээ санал болгох
  • Planet Action-ний анхааралдаа авсан 5 асуудлын дор хаяж нэгтэй нь холбоотой асуудлыг шийдэхэд чиглэх
  • Тухайн улсад төслийн үйл ажиллагаа явуулах гишүүдтэй байх (дор хаяж төслийн үргэлжлэх хугацаанд)
  • Ашгийн бус үйл ажиллагаатай байгууллага байх, тухайлбал ТББ, улсын болоод их сургуулийн лаборатор байж болно (бизнесийн байгууллагууд шууд дэмжлэг авах хүсэлт гаргах боломжгүй)
  • Тухайн төсөл худалдааны үйл ажиллагаатай холбоогүй болохыг нотлох
  • Тухайн төсөл шашин болон ямар нэг үзэл сурталын шинжтэй агуулга, зорилгогүйг нотлох.

Үүнээс гадна сүүлийн шатны сонгон шалгаруулалт дараахь нэмэлт шалгууруудыг анхаарч үзнэ. Тухайлбал:

  • Тухайн төсөл хөтөлбөрийн орон нутгийн иргэдэд өгөх ач холбогдол ихтэй
  • Баг эсвэл багийн гишүүдийн ажиллах тохиромжтой арга барил, ажлын дадлага туршлага, зохих мэдлэг боловсрол өгөх
  • Төслөөс гарч болох үр дүн, мэдээлэл, сурталчилгаа, сургалт, өргөтгөсөн хөтөлбөр зэргийг анхаарч үзнэ

Төслийн санал илгээх

Байгууллагууд нэг болон хэд хэдэн төслийн санал илгээж болно.

Байгууллагууд төслийн саналаа илгээхдээ Planet Action-ийн вэбсайтад байрлах мэдүүлгийг ашиглах ёстой (www.planet-action.org – “propose a project” холбоосыг дарна уу)
Хэд хэдэн төслийн санал илгээх тохиолдолд, төсөл тус бүрт нэг нэг мэдүүлгийн хуудас бөглөх шаардлагатай.

Төслийн саналыг бүтэн жилийн хугацаанд бүртгүүлж болох бөгөөд энэ жилийн хувьд төслийн саналыг
2008 оны 6 сарын 30-ны дотор ирүүлсэн төслүүдээс шалгаруулна.

Шалгарсан төслүүд

Шалгарсан төслүүдэд э-шуудангаар мэдэгдэл илгээнэ. Төслийн агууламжийг Planet Action -ийн вэбсайтад байрлуулна.

The Planet Action тухайн төслийг хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож тухайн төсөлд шаардлагатай мэдээлэл болон дүрс мэдээг хэрхэн цуглуулах талаар хуваарийг гаргана.

Шалгарсан төслүүдэд Planet Action-ний хамтран ажиллагсдаас дараахь төрлийн дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Үүнд:

  • Cудалгааны бүс нутгийг хамарсан SPOT хиймэл дагуулын янз бүрийн нягтрал бүхий бүрхэцийн үнэгүй зургууд. Эдгээр зургууд нь зургийн архив эсвэл хиймэл дагуулаас авч программ ашигласан зургууд байж болох ба судалгааны бүс нутгийн хүссэн цаг хугацаан дахь цаг уурын мэдээлэл байж болно. Planet Action-ний энгийн төсөл нь архив эсвэл шинэ зургуудаас 1-5 зураг шаардах эрхтэй (төслүүд архивийн сангаас зураг ашиглах боломжтой, харин шинээр авах зураг ашиглах төслүүд шинээр зураг авах нөхцөл бололцооноос хамаарна). Spot Image 2008 оны сонгогдсон төслүүдэд 2,2 сая км² талбайтай тэнцүү хэмжээний 600 зураг хандивлахаар шийдвэрлэсэн байна.
  • ESRI-ийн Conservation grants хөтөлбөрийн хүрээнд ГМС-ийн холбогдох программ хангамж, сургалт болон номоор хангах юм.
Сонгогдсон төслүүд дээрх тэтгэлэгийг хүлээн авахын өмнө дараахь зүйлсийг хийх ёстой :
  • Planet Action-аас тэтгэлэгээр олгосон бүтээгдэхүүний лицензийг дагаж мөрдөх
  • Хамгийн багадаа улиралд нэг удаа Planet Action-ний вэбсайтад төсөлтэй холбогдох мэдээлэл бүхий нийтлэлийг байрлуулах (боломжтой бол судалж буй газрын фото зургийн хамт)
  • Төсөл шалгарсныг мэдэгдэхэд тухайн төслийн тухай PowerPoint танилцуулга, мөн төслийн эцсийн тайлан болон төслийн үр дүн, тодорхой жишээ баримт, зураг, тоо баримт бүхий PowerPoint танилцуулга-ыг Planet Action вэбсайтад байрлуулах;
  • Planet Action болон бусад хамтрагч байгууллагууд төслийн тухай олон нийтэд мэдээлэх эрхийг хүлээн зөвшөөрөх
  • Planet Action тэтгэлэгийн төслүүдийн харилцан холбоонд оруулах

Planet Action хамгийн үр дүнтэй болсон төслүүдийг шалгаруулан шагнал гардуулах ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно. Эхний ёслолыг 2009 оны хавар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нэмэлт мэдээллийг Planet Action вэб сайтад энэ оны сүүлээр байрлуулах болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн хямралын эсрэг тэмцэлд бидэнтэй нэгдэгтүн! Planet Action-ийн вебсайтад зочлоорой (www.planet-action.org)!


The Planet Action
-ийн баг та бүхний төслийн саналыг хүлээж байна.

Орчуулсан Мөөжий.

1 comment:

Anonymous said...

Сайхан мэдээлэл байна. Баярлалаа