Showing posts with label data. Show all posts
Showing posts with label data. Show all posts

Tuesday, July 28, 2015

Дэлхий ертөнцийн нууцыг ArcGIS-ээр дамжуулан Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан тайлцгаая

Дэлхий ертөнцийн нууцыг ArcGIS-ээр дамжуулан Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан тайлцгаая

ESRI компаниас ArcGIS программ хангамжийн онлайн хувилбараар дамжуулан Ландсат хиймэл дагуулын мэдээг ашиглах боломжийг олгож байна. Ландсатын хиймэл дагуулууд дэлхийн өнцөг булан бүрд байрлах галт уулын идэвхижилээс авахуулан хот суурин газрын тэлэлтийг оруулан нүдэнд үл харагдах процессуудыг хүртэл цахилгаан соронзон долгионы зурвасыг ашиглан гайхалтай сайн зураглаж чаддаг. 


Эдгээр янз бүрийн спектрийн зурвасуудын мэдрэг чанарууд нь бидний тасралтгүй өөрчлөгдөх дэлхий ертөнцийг байнга мэдээлдэг юм. Тухайлбал, эрдэмтэн судлаачид, ГМС-ийн мэргэжилтнүүд Ландсатын мэдээг ашиглан Австрали улс дахь Кэмбриджийн хоолой буюу далайн циклон ба үйлдвэржилтийн улмаас мангро жимсний модод устах аюулд хүрсэн газруудыг ажигласаар байна.


Ландсатын хиймэл дагуул нь газар нутаг бүрийг 16 хоног тутамд 1 удаа зурагладаг учраас ямар нэг өөрчлөлт гарвал тухай бүрд нь мэдэх боломжтой. Фермерүүд, судлаачид дээрх зурагт үзүүлсэн Калифорни муж дахь Бэйкэрсфиелдтэй адилхан газруудад ургацын гарц хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг. Ургамлын ангилал бүр ургалтын мөчлөг доторх тодорхой цаг хугацаанаас хамаарч өөр өөр өнгөөр харагдана. Энэхүү өнгөний өөрчлөлтүүд тэдгээрт оногдох тоон утгууд нь тухайн ургамлын бордоо, усны хомсдлоос үүссэн стрессийг заадаг. Ийм төрлийн дүн шинжилгээ нь зөвхөн фермерүүдэд хэрэгтэй биш бөгөөд зах зээлийн үнэ өртгийг тооцоолон гаргадаг судлаачдад маш их хэрэгтэй байдаг. 

Ландсатын мэдээ нь хэмжээний хувьд асар том ба 43 жилийн туршид цуглуулсан мэдээ нь петабайтаас ч давах бөгөөд ойролцоогоор 4 сая ширхэг scene-зурагнууд агуулагдана. 

Онлайн ArcGIS ийг хэрэглэн хүссэн мэдээгээ хүссэн хэмжээгээр харах, мөн бусад түүлсийн тусламжтай өөр үйлдлүүдийг гүйцэтгэж чадах юм. 

Ингээд программын онлайн хувилбарыг Ландсатын мэдээтэй хамт ашиглая гэвэл дараах линкээр орж үнэгүй бүртгүүлэн нэгдэх боломжтой.

http://www.arcgis.com/features/free-trial.html?origin=landsataws

Эх сурвалж: ESRI

Monday, February 9, 2015

ALOS2/CIRC-ийн мэдээ олон нийтэд нээлттэй боллоо.

ALOS2/CIRC-ийн мэдээ олон нийтэд нээлттэй боллоо.

Япон сансар судлалын агентлаг (JAXA)-гийн ALOS2 буюу газрын бүрхэвчийн судалгааны хиймэл дагуулын нил улаан туяаны мужид ажилладаг CIRC мэдрэгчийн мэдээллүүд олон нийтэд нээлттэй болж, өөрийн судалгаа болон мониторингийн ажилдаа хэрэглэх боломжтой боллоо. Энэхүү мэдрэгч нь ALOS2 хиймэл дагуулаас гадна CALET сансрын телескоп дээр суурилагдан ажилладаг. Өнгөрсөн жилээс туршилтын, жигдрүүлэлтийн үйл ажиллагааг хийж, оны өмнөхөн дуусаж өнгөрсөн 1-р сараас эхлэн олон нийтэд мэдээг нээлттэй түгээж байна. 

Энэхүү мэдрэгчийн үндсэн зорилго нь ой, хээрийн түймэр, галт уулын идэвхжил болон тэдгээрээс үүдэлтэй эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт хэрэглэх юм. 

ALOS2/CIRC-ийн мэдээг та бүхэн CIRC-ийн мэдээний сангаас авна уу.

Эх сурвалж: JAXA

Wednesday, December 10, 2014

Жишээ: ArcGIS програм хангамжийг ашигласан Новосибирск хотын газарзүйн мэдээллийн систем


Жишээ: ArcGIS програм хангамжийг ашигласан Новосибирск хотын газар зүйн мэдээллийн систем


2013 онд DATA+, Data East и ИТП «ГРАД» компаниуд Оросын Холбооны Улсын Новосибирск хот дахь газарзүйн мэдээллийн системийг байгууллахаар ажилласан байна. Новосибирск хотын нутгийг хамарсан орон зайн мэдээллийн системд хотын болон төрийн байгууллагууд, албан хаагч, оршин суугч зэрэг төрөл бүрийн түвшинд холбогдон Новосибирск хотын тухай хэрэгтэй мэдээллээ авах, ашиглах, тэдгээрт тулгуурлан шийдвэр гаргах зэрэгт зориулагдсан систем юм. Мэдээллүүд нь Новосибирск хотын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн газар зүйн болон орон зайн суурь мэдээллүүд дээр тулгуурлагдан хийгдсэн бөгөөд аливаа мэргэжилтэн болон оршин суугч зэрэг хэрэглэгчид нь  зорилгоосоо хамааран ашиглаж болно.


Геопорталын нүүр хуудас

Мэдээллийн санг үүсгэхдээ 2012 оноос 2016 оны байршил тогтоогч хиймэл дагуулын ГЛОНАСС систем болон бусад хиймэл дагуулын мэдээ, өгөгдлүүдийг ашигласан байна.

Новосибирск хотын Нэгдсэн Газарзүйн мэдээллийн систем (ГМС /РГИС/) буюу - Орон зайн мэдээллийн нэгдсэн лавлахын систем бий болж байна. Энэ систем нь өөртөө өгөгдлүүдийн тухай метадата агуулахаас гадна хотын болон төрийн байгуууллагууд системрүү нэгэн зэрэг хандаж мэдээллээ шинэчилж болох боломжийг бүрдүүлж өгсөн байна. Үүнд:
  • Худалдаа, аж үйлдвэрийн яамны Новосибирск хотын бизнес хөгжлийн төв
  • Боловсрол, шинжлэх ухаан яамны Новосибирск хотын шинэтгэлийн бодлогын газар
  • Новосибирск хотын эрүүл мэндийн газар
  • Новосибирск хотын зам тээврийн газар
  • Новосибирск хотын Хөдөө аж ахуйн хөгжлийн газар
  • Новосибирск хотын соёлын газар
  • Новосибирск хотын Үл хөдлөх хөрөнгө, газрын харилцааны газар
  • Новосибирск хотын Ойн газрын сан
  • Новосибирск хотын Хотын хөгжлийн архивын мэдээллийн системийг баримтжуулах газар
  • Новосибирск хотын Геомэдээллийн архивын газар
  • Новосибирск хотын Хот төлөвлөлтийн газар

Мэдээллийн системийг байгуулахдаа ГМС-ийн Esri-гийн ArcGIS for Server Standard Enterprise, ArcGIS for Desktop Standard (ArcEditor),  ArcGIS Data Interoperability, ArcGIS Network Analyst зэрэг програмууд дээр суурьлуулагдсан байна.



Новосибирск хотын Геопортал систем нь хэрэглэгчдийн нэгдсэн мэдэээллийн сан бөгөөд хэрэглэгчдийг бүртгэх, ГМС /РГИС/-ийн материалын хайлтын системыг шалгуураар нь бүрдүүлж, хэрэглэгчийн хүссэн мэдээллээр нь хангах,  програмын системд нэвтрүүлэх, мэдээ, өгөгдлүүдийн тухай метадатаг үүсгэх, хасах, засварлах, нийтлэх эрхийг олгодог байна. Геопортал нь Esri Geoportal Server дээр суурьлагдаж бүтээгдсэн байна.

                                                                     Геофондын зураг
                                                                Байгууллагын зураг
                                                            Зам харилцааны зураг
                                                                   Хаягийн зураг
                                                             Хөдөө аж ахуйн зураг
                                                    Эрүүл мэндийн байгууллагын зураг
                                                           Үйлдвэр, аж ахуйн зураг


Геопортал нь мэдээ, өгөгдлүүдийг бүрдүүлэхээс гадна тэдгээр тулгуурлан хэрэглэгч вэбийн орчинд ГМС-ийн үндсэн үйлдлүүд, сэдэвчилсэн зураглал болон газрын зураг үүсгэх чадвартай юм байна. Түүнчлэн, хэрэглэгчид нь ГМС-ийн үйлдлүүд, боломжуудыг ашиглан, өөрийн багаж хэрэгсэл, үйлчилгээг нэмж өөрсдийн үйл ажиллагааг тусгасан програмуудыг үүсгэх боломжийг олгодог байна.

Эх сурвалж: www.dataplus.ru

Thursday, October 9, 2014

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр болсон энэ сарын Гео-уулзалтанд зайнаас тандан судлалыг байгаль орчны судалгаанд, ялангуяа газрын бүрхэвчийн өөрчлөлт, гангийн мониторинг хэрэглэх, хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, дүн шинжилгээний зарим үр дүнгээс таницуулсан сайхан уулзалт болж өнгөрлөө. Та бүхэнд уулзалтанд танилцуулсан илтгэлүүдийг хүргэж байна.

  • Танилцуулга


  • Монгол орны төвийн бүсийн газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаа - А. Тунгалаг, МУИС-ийн докторант

  • Гангийн төлөв байдлыг төрөл бүрийн индексээр оновчтой үнэлэх боломж - Д. Булган, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэн болон энэхүү үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэсэн "Геосет" ХХК-д баярлалаа.

Friday, December 9, 2011

Дэлхийн гадаргуугийн өндөршлийн олон-хэмжээст өгөгдөл 2010

Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010
(Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)

АНУ-ын Геологийн алба (USGS) болон Үндэсний гео-орон зайн мэдээллийн хүрээлэн (NGA) хамтран Шайтл Радарын Байрзүйн Үнэлгээ (SRTM)-ний Гадаргуугийн  өндрийн тоон өгөгдлүүд (DTED), Канадын өндрийн өгөгдлүүд, СПОТ5-ийн тулгуур 3-хэмжээст өгөгдлүүд, НАСА-гийн Мөс, Үүл болон Газрын Өндрийн хиймэл дагуул (ICESat)-ын өгөгдлүүд, Антарктид болон Грийнлэндийн өндрийн сайржуулсан загварууд гэсэн мэдээллүүдийг нэгтгэн Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010 (Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)-ийг 30, 15 болон 7,5 арк-секунд (arc-seconds)-ийн нарийвчалтай буюу ойролцоогоор 1 км, 500 м болон 250 м хэмжээсүүдээр хамгийн бага болон их өндөр, өндрүүдийн дундаж , голч өндөр, өндрийн стандарт хазайлт, системчилэгдсэн дэд-жишээнүүд (systematic subsample) болон эргийн тодруулалт (breakline emphasis.) зэрэг үзүүлэлтээр боловсруулсан байна.



Энэхүү өгөгдөл нь GTOPO30-ийг сайжруулсан хувилбар бөгөөд хэвтээ датумын хувьд WGS84 (World Geodetiv System 1984), босоо датум нь EGM96 (Earth Gravitational Model 1996) геоидийг хэрэглэсэн байна.

Өгөгдлийг USGS-ийн EROS төвөөс ҮНЭГҮЙ татан авч хэрэглэж болно.

Эх сурвалж: USGS

Thursday, January 28, 2010

GeoNetwork-Үнэгүй орон зайн мэдээ, мэдээллийн портал

GeoNetwork-Үнэгүй орон зайн мэдээ, мэдээллийн портал

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь олон төрлийн газрын зураг, GIS-
ийн өгөгдлийн сан, хиймэл дагуулын зураглал болон түүнтэй холбоотой бусад төрлийн нэмэлт мэдээллийг хайх болон дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун байгууллага аж ахуйн нэгжүүд газарзүйн байрлалтай холбоотой сэдэвчилсэн мэдээллүүдийг СОЛИЛЦОХ болон ҮНЭГҮЙ ТАТАЖ АВАХ боломжийг олгожээ. Энэхүү онлайн мэдээллийн сан нь 450 гаруй төрлийн мэдээллийг агуулжээ. Дэлгэцэн дэх газрын зургаа график, атрибут хэлбэрээр нь GIS-ийн төрөл бүрийн форматаар чөлөөтэй татаж болох ажээ.

Гол онцлогууд:

  • Газарзүйн оронзайн каталогоос тухайн газар нутгийг хайх
  • Мэдээ мэдээллийг PDF болон бусад агуулгаар нь оруулах болон татах
  • Интернет зураглалыг ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэх хэрэглэгчид байгаа тухайн мэдээллүүдийг газрын зураг хэлбэрээр харж болно
  • Онлайнаар газрын зургийг PDF хэлбэрээр болон харагдаж байгаа байдлаар нь экспортлон авах
  • Онлайнаар системд нэвтрэн мета-өгөгдөлийг оруулах
  • Каталогуудаас метад-өгөгдөл оруулсан он сарыг харах, холбоо барих
  • Бүлгэм үүсгэх болон хэрэглэгчдийн менежмент

Сэдвээрээ каталог хайх

  • Засаг захиргаа, улсуудын хил
  • Хөдөө аж ахуй
  • Экологийн талаархи мэдээлэл
  • Биологи, Экологийн нөөцүүд
  • Загас агнуур, далай судлал
  • Ой мод
  • Усзүй, усны нөөц
  • Газрын бүрхэвч, газар ашиглалт
  • Хүн ам, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд
  • Хөрс, хөрсний нөөц
  • Зурагзүй

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь интернет ашиглан байгууллага болон шийдвэр гаргах түвшинд оронзайн мэдээллээ солилцох, мэдээлэх зэрэг боломжийг нэмэгдүүлэх, тодорхой мета-өгөгдөлийг ашиглах мэдээллийг нийлүүлэгчтэй холбогдон зурагзүйн бүтээгдэхүүнүүд, мэдээллийн санг газарзүйн холболтонд оруулах зэрэг оронзайн мэдээллийн менежментийн системийг задалахад суурилсан стандарт юм.

Энэхүү систем нь олон төрлийн мэдээллийн эх үүсвэрээс сэдэвчилсэн зургаа орон зайн мэдээллийн хамт ашиглах боломжтой буюу шийдвэр гаргах түвшинд ч хэрэглэгчид хэрэглэх боломжтойгоороо цаг хугацаа хэмнэсэн, хялбархан систем болсон байна. Порталын гол зорилго нь байгууллагуудын хоорондын мэдээллийг хуулбарлах явдлыг багасгах, чанартай, тогтмол мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааг ихэсгэснээрээ тогтсон 1 стандартын дагуу зохион байгуулалттай , баримттай, нэгдсэн газарзүйн мэдээллийг өргөн хүрээнд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

GeoNetwork-ийн зорилго:

  • Оронзайн мэдээ мэдээллийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх
  • Шийдвэр гаргах түвшний мэдээллээр хангах
  • Олон янзын мэдээллийг нэгтгэн тогтвортой хөгжлийг дэмжих
  • Газарзүйн мэдээллийн системийн үр ашгийг нэмэгдүүлэх

GeoNetwork порталд нэвтрэхийг хүсвэл доорхи линкэн дээр дарна уу

http://www.fao.org/geonetwork/srv/en/main.home