Thursday, December 21, 2017

12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд
December Geo-meeting 


https://goo.gl/YxpRrU

Өчигдөр энэ сарын гео-уулзалтаар  нисгэгчгүй төхөөрөмжийн мэдээ боловсруулалт, ашиглалтын тухай танилцуулга хийгдэж, амжилттай болж өнгөрлөө. Танилцуулагдсан илтгэлүүд:

  • Дроны мэдээг уурхайн хүрээлэн буй орчин, байгаль орчны мониторингд ашиглах нь  - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн, М.Отгонтөгс, БОАЖЯ-ы мэргэжилтэн
  • Нисгэгчгүй төхөөрөмжинд суурилуулсан ЛИДАР-ийн мэдээг ашиглан намрын ойн бүсийн Тоон гадаргуугийн модел /DSM/-ийг тооцоолох арга М.Билгүүнмаа, ШУТИС-ийн сургалтын мастер

Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: Монголын геомэдээллийн холбоо

Tuesday, December 19, 2017

12-р сарын Гео-уулзалт

12-р сарын Гео-уулзалт
December Geo-meeting 


https://goo.gl/YxpRrU

Энэ сарын гео-уулзалт 2017 оны 12-р сарын 20-ны өдөр 18:30 цагаас УРЛАГ кафе /Соёлын төв өргөөний ард, кассын зүүн талд/ нисгэгчгүй төхөөрөмжийн мэдээ боловсруулалт, ашиглалтын тухай болно.

18:30 – 18:40 Бүртгэл

18:40 – 18:50 Гео-уулзалтын танилцуулга, Монголын гео-мэдээллийн холбоо


18:50 – 19:20 
Дроны мэдээг уурхайн хүрээлэн буй орчин, байгаль орчны мониторингд ашиглах нь  - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн, М.Отгонтөгс, БОАЖЯ-ы мэргэжилтэн

19:20 – 19:40 Завсарлага


19:40 – 20:10 Нисгэгчгүй төхөөрөмжинд суурилуулсан ЛИДАР-ийн мэдээг ашиглан намрын ойн бүсийн Тоон гадаргуугийн модел /DSM/-ийг тооцоолох арга - М.Билгүүнмаа, ШУТИС-ийн сургалтын мастер

 
20:10 – 20:30 Чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг

Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд зориулсан нээлттэй үйл ажиллагаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.


ХАЯГ:

Эх сурвалж: Монголын гео-мэдээллийн холбоо

Monday, December 4, 2017

"Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ын танилцуулга

"Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ын танилцуулга
SDI Cookbook in Mongolia

Өнгөрсөн 6 сарын туршид МГХ-ы гишүүд, дэмжичг, судлаачид хамтран "Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ыг Монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж дууслаа. Лавлах номын хэвлэмэл хувийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр-2017" дээр хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү лавлах номын цахим хувилбарыг та бүхэндээ татахаар хүргэж байна.



Мөн ГМС-ийн өдрөөр танилцуулсан лавлах номын танилцуулгыг доорх илтгэлээс харна уу.


Friday, November 24, 2017

"Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017"-ийн илтгэлүүд

"Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017"-ийн илтгэлүүд
Presentations of GISday - 2017

Монголын геомэдээллийн холбоо (МГХ)-оос өнгөрсөн 11-р сарын 15-нд энэ жилийн "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017"-ийг амжилттай зохион байгуулж, олон сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан билээ. Та бүхэнд энэхүү илтгэлүүдийг заримыг нь танилцуулж байна. 
  • Усны чанарын судалгааны үр дүнд орон зайн дүн шинжилгээ ашиглах нь - Др. Б.Баяртунгалаг, Монголын геомэдээллийн холбоо * ЖИЧ: Удахгүй нөхөж оруулна.

Илтгэлтэй холбоотой асуултыг илтгэгч нартай холбогдож авна уу. Бидний үйл ажиллагааг дэмжин ирсэн, оролцсон хувь хүмүүс, байгууллагууд, хамтран зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийлж байна.

Эх сурвалж: МГХ

Monday, November 13, 2017

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017
GIS day - 2017


https://goo.gl/QHkRyg

Зорилго: Газарзүйн мэдээллийн системийн ололт, технологийг олон нийт, судлаач, оюутнуудад хэрхэн ашиглах талаар болон одоо Монгол улсын хэмжээнд хэрхэн хэрэглэж буй талаар танилцуулах.
Хэзээ: 2017 оны 11-р сарын 15-ны өдөр,  09:30 цаг

https://goo.gl/QHkRyg


Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд ГМС-ийг сурталчилах зорилготой ТӨЛБӨРГҮЙ, БҮРТГҮҮЛЭХ шаардлагагүй сонирхсон бүх хүмүүст нээлттэй үйл ажиллагаа болно.

Санаачлагч/Зохион байгуулагч: 
Дэмжигч байгууллагууд

 

Хамтран зохион байгуулагч:
nmit.edu.mn



  
Жич:  Дараахь бүртгэлийн хуудсанд бүртгүүлэх шаардлагатай.


Thursday, October 19, 2017

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд
October Geomeeting


Өчигдөр энэ сарын гео-уулзалт Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-гийн Сансар од эрхэсийн ордны 2-р давхарт хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Та бүхэн дараахь хэлэлцүүлсэн илтгэлүүдийг сонирхоно уу:
  • Гео-уулзалтын танилцуулга, МГХ
  • Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд, Э.Баярсайхан, ООГХ
  • Монгол орон дахь геодинамик судалгаа, докторант Д.Эрдэнэзул, ООГХ

Илтгэлтэй холбоотой асууж, тодруулах зүйлс байвал илтгэгч нартай холбогдоно уу.

Эх үүсвэр: Монголын гео-мэдээллийн холбоо

Wednesday, October 4, 2017

Аравдугаар сарын Гео-уулзалт

Аравдугаар сарын Гео-уулзалт
October Geomeeting



Энэ сарын "Гео-уулзалт / Geomeeting" нь Одон орон геофизикийн хүрээлэн (ООГХ)-тэй хамтран 10-р сарын 18-ний 18:00 цагаас Сансар, од эрхэсийн ордонд болно. Уулзалтаар:
  • Гео-уулзалтын танилцуулга, МГХ
  • Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд, Э.Баярсайхан, ООГХ
  • Монгол орон дахь геодинамик судалгаа, докторант Д.Эрдэнэзул, ООГХ
гэсэн сэдвүүдээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Инженер, судлаачид идэвхитэй оролцож, тулгарсан асуудлаа хуваалцахыг хүсье.

Цааш нь түгээнэ үү.
ХАЯГ:

Thursday, September 14, 2017

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of September Geo-meeting

Өчигдөр Шинэ монгол технологийн дээд сургуулийн 809 тоот лекцийн танхимд амжилттай болж өнгөрлөө. Өмнөх уулзалтуудаас бага зэрэг хэлбэрийг өөрчилж энгийн мэдээлэл өгөх чиглэлээр илтгэлүүдээ танилцуулж, хэлэлцүүлсэн болно.



  • Илтгэл: Зайнаас тандан судлалын технологийг байгаль орчны судалгаанд ашиглах нь - Др. Б.Баяртунгалаг, МГХ



Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа, илтгэгч нартай холбоосоор дамжуулан холбогдоно уу.

Эх үүсвэр: Монголын гео-мэдээллийн холбоо

Monday, September 11, 2017

Есдүгээр сарын Гео-уулзалтын хөтөлбөр

Есдүгээр сарын Гео-уулзалтын хөтөлбөр
Agenda of September Geo-meeting


Сар бүрийн "Гео-уулзалт" энэ сарын 13-ний өдөр Шинэ Монгол Технологий Дээд Сургуулийн хичээлийн 1-р байранд 18:30 цагаас зайнаас тандан судлалын технологийн тухай хэлэлцүүлэгээр эхлэх болно. Уулзалтаар:

18:30 – 18:40 Бүртгэл

18:40 – 18:50 Нээлт: Гео-уулзалтын танилцуулга, Монголын Гео-мэдээллийн Холбоо

18:50 – 19:00 Танилцуулга: Проф. Ч.Ганзориг, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль

19:00 – 19:30 Илтгэл: Зайнаас тандан судлалын технологийг байгаль орчны судалгаанд ашиглах нь - Др. Б.Баяртунгалаг, МГХ

19:00 – 19:40 Завсарлага /Networking/


20:10 – 20:30 Чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг /Networking, FAQ/

гэсэн зүйлсүүдийг ярилцах бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд зориулсан нээлттэй үйл ажиллагаа тул та бүхийг өргөнөөр оролцохыг урьж байна.





Friday, June 2, 2017

5-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

5-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнгөрсөн сарын 17-нд болсон 5-р сарын гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэндээ хүргэж байна.

  • "Өндрийн системийн төрөл, хэрэглээ" - Др. Т.Балжинням, ХААИС-ын Агро-экологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал
  • "Газарзүйн нэрийн түүхэн уламжлал, түүний ач холбогдол" - Проф. О.Сүхбаатар, Монголын үндэсний их сургууль, багш
* ЖИЧ: Нөхөж оруулна

Бидний үйл ажиллагааг дэмжин ирсэн та бүхэндээ баярлалаа, зуны туршид түр засварлаад 9-р сарын 13-нд ээлжит  гео-уулзалт хийгдэх болно.

Tuesday, May 2, 2017

Тавдугаар сарын Гео-уулзалт

Тавдугаар сарын Гео-уулзалт


Энэ сарын Гео-уулзалт 2017 оны 5-р сарын 17-нд Шинжлэх ухаан, технологийн сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн хичээлийн 5-р байранд /хуучнаар КТМС-ийн байр/ 5-11 тоотод 18:00 цагаас хэмжил зүйн сэдвээр болно. Энэ удаагийн уулзалтаар:
  • Гео-уулзалтын танилцуулга
  • "Өндрийн системийн төрөл, хэрэглээ" - Др. Т.Балжинням, ХААИС-ын Агро-экологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал
  • "Газарзүйн нэрийн түүхэн уламжлал, түүний ач холбогдол" - Проф. О.Сүхбаатар, Монголын үндэсний их сургууль, багш
гэсэн илтгэлүүдийг хэлэлцэх болно.


ХАЯГ:



Хоёрдугаар сарын гео-уулзалтын илтгэлүүд

Хоёрдугаар сарын гео-уулзалтын илтгэлүүд


Нэг л мэдсэн чинь өнгөрсөн 2-р сарын илтгэлүүдийг оруулж амжихгүй өдий хүрчихсэн байхын, уг нь илтгэгч нар нь явуулна гээд алга болчихлоо. Дутуу ч гэсэн байгаа чигээр нь өнгөрсөн 2-р дугаар сарын гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэндээ танилцуулж байна.
  • Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтөд газарзүйн мэдээллийг системийг ашиглах нь - И.Мягмаржав, Ph.D, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
* ЖИЧ: Нөхөж оруулна
  • Бэлчээрийн газрын тохиромжтой үнэлгээ - Д.Бямбасүрэн, M.Sc, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
* ЖИЧ: Нөхөж оруулна
  • ХАА-н судалгаанд хиймэл дагуулын мэдээ ашиглах нь - Ц.Энхзаяа, Др. ХААИС, АЭС, Газрын менежментийн  тэнхим

Tuesday, April 25, 2017

Монгол ном: Геодези-Тэргүүн дэвтэр

Монгол ном: Геодези-Тэргүүн дэвтэр
(3 дахь удаагийн хэвлэл)




Зохиогчид:           Доктор, профессор А.Дамдинсүрэн,
Доктор, дэд профессор Ж.Алтанцэцэг,
МУ-ын зөвлөх инженер Б.Рагчаа

Энэхүү сурах бичигт манай орны геодезийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа солбицол, өндрийн тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргуудыг тодорхой дурьдсаны дээр сүүлийн жилүүдэд геодезид хэрэглэгдэж байгаа гэрлэн ба электрон зай хэмжүүрүүд, тоон зураглалын арга, электрон тахеометрүүд зэрэг техник технологиудийн тухай тусган оруулсан. Геодези сурах бичгийг оюутнуудаас гадна геодезийн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд ашиглаж болох юм.

Сурах бичиг нь үндсэн арван бүлэгтэй бөгөөд үүнд геодезийн үндсэн ойлголтууд, солбицол  ба өндрийн тогтолцоо, газрын зургийн тухай, газрын зураг дээр хийх хэмжилтийн ажлууд, өнцөг хэмжих тухай, зай хэмжих тухай, өндөржилт хэмжих тухай, геодезийн сүлжээний тухай, зураглалын сүлжээ байгуулах тухай болон том масштабын байр зүйн зураглал үйлдэх тухай гэсэн сэдвүүд багтаж байна.  


Үнэ: 15000₮

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар



Monday, April 24, 2017

Монгол ном: Инженерийн лавлах-X

Монгол ном: Инженерийн лавлах-X



Зохиогчид:     Ө.Алтансүх, Ж.Алтанцэцэг, Б.Болормаа, Б.Буянтогтох, П.Галсан, Э.Ганзориг, А.Дамдинсүрэн, Б.Дэмбэрэл, А.Доржготов, С.Жаргалмаа, Г.Нарантуяа, Б.Оюунханд, Д.Оюунцэцэг, Б.Рагчаа, Ч.Сайнбаяр, Я.Сандагдорж, Д.Түвшинбаяр, Д.Эрдэнэцэцэг, П.Эрдэнэчимэг

Редакцийн зөвлөл
Ерөнхий редактор:    Д.Оюунцэцэг
Гишүүд:                      Л.Пүрэв, Ж.Цэвэгмид, Ц.Нанзад, Б.Лайхансүрэн, Б.Алтантуяа, Б.Пүрэвтогтох, Л.Түмэнбаяр, Э.Ганзориг

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас эрхлэн гаргаж байгаа “Инженерийн лавлах” цувралын Х боть “Геодези, зураг зүй” ном нь 2 хэсгээс бүрдэж байна. Энэ бүтээлд геодези, зураг зүйн үндсэн ойлголтууд, нэр томъёо, геодезийн үйлдвэрлэлд хэрэглэж буй солбилцлын тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргууд, хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжүүд, геодезийн хэмжилтийг боловсруулах, үнэлэх, газрын зураг, атласыг зохиох үйл ажиллагаа зэргийг оруулав. Геодезийн ажлыг нэгдүгээр хэсэгт “Геодезийн шинжлэх ухаан, түүний үндсэн ойлголтууд”, “Газрын зураг дээр хийх хэмжилтийн ажлууд”, “Геодезийн сүлжээ”, “Байр зүйн зураглал”, “Инженер геодези”, “Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтын онол”, “GPS-ийн технологи”, “Геодезийн хэмжилтийн багажууд”, “Геодезийн ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” есөн бүлэгт багтаан, зураг зүйн ажлыг хоёрдугаар хэсэгт “Зураг зүйн шинжлэх ухаан”, “Газрын зураг”, Математик зураг зүй”, “Зураг зүйн дүрслэлийн аргууд”, “Газрын зураг, атласын төлөвлөлт, хэвлэлийн эх, хэвлэл”, “Газар зүйн атласууд”, “Зураг зүйн ерөнхийлөл”, “Газрын зургийг ашиглах аргууд”, “Зураг зүй ба газар зүйн мэдээллийн систем” арван бүлэгт багтаан эмхэтгэлээ.

Эл бүтээл нь геодези, зураг зүй, уул уурхайн маркшейдер, эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт, барилга, авто замын инженер техникийн болон эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн багш, оюутнуудад зориулагдсан болно.  


Үнэ: 30000₮
Холбоо барих: 999-99388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Thursday, April 20, 2017

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр ээлжит энэ сарын гео-уулзалт маань амжилттай болж өнгөрлөө. Та бүхэндээ өчигдөрийн уулзалтанд танилцуулсан илтгэлүүдийг танилцуулж байна.

  • Зурагзүйн тусгагаас үүсэх гажилт, түүний геостастикийн шинжилгээ - Др. Д.Түвшинбаяр, ХААИС-ын багш, МУ-ын зурагзүйн зөвлөх инженер

  • Монгол улсын хилийн шугамыг зурагжуулсан байдал, түүний хэрэглээ - Хурандаа А.Дамдин, ХХЕГ

Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тавдугаар сарын гео-уулзалт 5-р сарын 17-нд болно.

Монгол ном: Геодезийн сүлжээ

Монгол ном: Геодезийн сүлжээ


Зохиогчид:     Магистр Г.Нарантуяа,
Магистр П.Эрдэнэчимэг,
Магистр Э.Ганзориг
Редактор:       Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг
МУ-ын зөвлөх инженер Г.Нарантуяа


Энэхүү сурах бичиг нь их дээд сургуулиуд болон инженерийг дахин мэргэшүүлэхээр “Геодези” хичээлийг эхлэн суралцагсад болон геодезийн шинжлэх ухааныг бие даан эхлэн суралцагсад, судлаачдад геодезийн талаарх шинжлэх ухааны ойлголт авах, газрын зураг хэмжилт зураглалын ажлын талаар эмх цэгцтэй мэдлэг олж авах, газрын зургийн төрөл, онцлогийг мэдэх, газрын зурагтай ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн багаж, түүний онцлогийг судлах, мэдэх, энгийн аргаар ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн боловсруулалтын онолыг судлах, ур чадвар эзэмшихэд зориулан гаргалаа. Тус сурах бичиг нь үндсэн дөрвөн бүлгээс бүрдэж байгаа бөгөөд үүнд байр зүйн зураг, геодезийн байнгын цэг тэмдэгтийн тухай, улсын геодезийн сүлжээний тухай болон оюутны хийж гүйцэтгэх ажлууд багтана. 

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Tuesday, April 18, 2017

Монгол ном: Математик зураг зүй

Монгол ном: Математик зураг зүй


Зохиогчид:     Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг,
Магистр Г.Өлзийсайхан
Редактор:       Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг,
Магистр Э.Ганзориг


“Математик зураг зүй” сурах бичигт газрын гадаргууг хавтгайд буулгахад шаардлагатай онолоос эхлээд үүсэх гажилтуудыг тодорхойлох, конус, цилиндр, азимут тусгалын ерөнхий онол, зураг зүйн тусгалын бодолтыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжигдэхүүнүүдийг тодорхойлох, тусгалын автоматжуулалтын асуудлуудыг тусгасан. Энэхүү номыг мэргэжлийн ангийн оюутнууд болон энэ чиглэлээр сонирхсон суралцагсдад зориулав. “Математик зураг зүй” сурах бичиг нь үндсэн зургаан бүлгээс бүрдэж байгаа бөгөөд үүнд зураг зүйн тусгалын ерөнхий онол, конус тусгал, цилиндр тусгал, азимут тусгал, математик зураг зүйн автоматжуулалтын асуудал болон  зураг зүйн тусгалын бодолтыг гүйцэтгэх практик дасгалууд багтана.  


Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар



Friday, April 14, 2017

Монгол ном: Геодезийн нэр томъёоны тайлбар толь

Монгол ном: Геодезийн нэр томъёоны тайлбар толь




Зохиогч: Доктор, профессор А. Дамдинсүрэн
Редактор: Магистр Д. Болормаа

Геодезийн нэр томъёог нэг ойлголтод оруулан албан ёсны тогтсон хэллэгтэй болгох нь зүйтэй гэдэг үүднээс “Геодезийн нэр томъёоны тайлбар толь”-ийг “Геодезийн Орос-Монгол толь бичиг”-ийн хамт бүтээсэн.  Энэхүү толь бичигт манайд хэрэглэгдэж байгаа ихэнхи үг хэллэгүүд багтсан хэдий ч геодези, зураг зүй, геомэдээллийн салбарыг бүрэн хамарч чадаагүй ба орчуулга болоод тайлбарласан үг хэллэг нь учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй.




Үнэ: 20000₮

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Wednesday, April 5, 2017

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт
April Geo-meeting


Энэ сарын Гео-уулзалт 2017 оны 4-р сарын 19-нд Шинжлэх ухаан, технологийн сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн хичээлийн 5-р байранд /хуучнаар КТМС-ийн байр/ 18:00 цагаас зураг зүй /cartography/-н сэдвээр болно. Энэ удаагийн уулзалтаар:
  • Гео-уулзалтын танилцуулга
  • "Зурагзүйн тусгагаас үүсэх гажилт, түүний геостастикийн шинжилгээ" - Др. Д.Түвшинбаяр, ХААИС-ын багш, МУ-ын зурагзүйн зөвлөх инженер
  • "МУ-ын хилийн шугамыг зурагжуулсан байдал, түүний хэрэглээ" - Хурандаа А.Дамдин, ХХЕГ
гэсэн илтгэлүүдийг хэлэлцэх болно.

ХАЯГ:



Thursday, March 16, 2017

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of March Geo-meeting

Өчигдөр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хурлын танхимд энэ сарын гео--уулзалт  амжилттай болж, зайнаас тандан судлалын аргазүй, хиймэл дагуулын мэдээг байгаль , цаг уурын мэдээ, мэдээлэлд хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцүүлгэ боллоо. Уулзалтаар хэлэлцүүлсэн илтгэлүүд:

  • Гео-уулзалтын танилцуулга


  • Хиймэл дагуулын NDVI өгөгдлийг ашиглан Монгол орны төв бүс нутгийн бэлчээрийн 500 жилийн загварчлалсан NDVI мэдээлэл - Д.Дуламсүрэн, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

  • Ойн бүрхэвчийн төрөлд ойн түймрийн нөлөөлөл - Э.Нандин-Эрдэнэ, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

  • Хиймэл дагуулын мэдээ ашиглан шороон шуурганы ангилал хийх нь - Д.Амгалан, Ph,D, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

Tuesday, March 14, 2017

Гуравдугаар сарын Гео-уулзалт

Гуравдугаар сарын Гео-уулзалт
March Geo-meeting


Энэ сарын ээлжит гео-уулзалт Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан Ус, цаг уур, орчны шинжилгээ, мэдээллийн хүрээлэнтэй хамтран тус хүрээлэнгийн хурлын танхимд маргааш буюу 2017 оны 3-р сарын 15-ны өдөр 17:30 цагаас болно. Уулзалтаар:
  • Монгол орны төвийн бүс нутгийн хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлсон NDVI-ийн 50 жилийн хэлбэлзэл - Д.Дуламсүрэн, УЦУОШМХ-гийн мэргэжилтэн
  • Хиймэл дагуулын мэдээ ашиглан шороон шуурганы ангилал хийх нь - Д.Амгалан, PhD, УЦУОШМХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан
гэсэн сэдвүүдийг хэлэлцэх болно. 

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХАЯГ:

Friday, February 3, 2017

Хоёрдугаар сарын Гео-уулзалт

Хоёрдугаар сарын Гео-уулзалт
February Geomeeting


Энэ сарын "Гео-уулзалт" хөдөө аж ахуйн салбарт гео-мэдээллийн хэрэглээ сэдвийн хүрээнд 2-р сарын 15-ны өдөр 18:00-20:00 цагийн хооронд Хөдөө аж ахуйн их сургууль, Агро-экологийн сургуулийн Гео-мэдээллийн лаборатори, 246 тоотод болно. Уулзалтаар:

  • Гео-уулзалтын танилцуулга
  • Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтөд газарзүйн мэдээллийг системийг ашиглах нь - И.Мягмаржав, Ph.D, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
  • Бэлчээрийн газрын тохиромжтой үнэлгээ - Д.Бямбасүрэн, M.Sc, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
гэсэн сэдвүүдийг хэлэлцэх болно.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.




Friday, January 20, 2017

Нэгдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Нэгдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Өчигдөр энэ оны эхний сар бүрийн "Гео-уулзалт" амжилттай зохион байгуулагдаж, зайнаас тандан судлал, хиймэл дагуулын мэдээг бэлчээр, уур амьсгалын судалгаанд хэрхэн ашиглах талаар ярилцсан уулзалт боллоо. Уулзалтаар:






Энэ сарын уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 

Tuesday, January 17, 2017

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем


Зохиогчид
ШУА-ийн гишүүн, академич, Д.Амарсайхан, Монгол улсын сансрын нисэгч, хөдөлмөрийн баатар, ШУ-ын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор М.Ганзориг, судалгааны салбарт ажилладаг судлаачид болох А.Мөнх-Эрдэнэ, Д.Энхжаргал нарын хамтын бүтээл.

Энэхүү бүтээл нь орчин үед Монгол улсын олон салбарт ГМС-ийн хэрэгцээ болон хэрэглээ эрс өссөнтэй уялдуулан судлаачид өөрсдийн туршлага болон зарим үр дүнд тулгуурлан манай орны оронзайн мэдээтэй харьцдаг эрдэмтэд, их дээд сургуулийн багш, оюутан, мэргэжлийн хүмүүс болон эхлэн суралцагчдад ГМС-ийн үндсэн зарчим, газарзүйн мэдээг оронзайн дүн шинжилгээнд хэрхэн ашиглах талаар үндсэн бөгөөд анхан шатны мэдлэг олгох хялбаршуулсан бүтээл юм.

Номыг худалдан авах, бүтээлдээ ашиглах талаар зохиогч нартай холбогдоно уу. 
Холбоо барих:  А.Мөнх-Эрдэнэ
Утас: 99040270


Tuesday, January 10, 2017

Нэгдүгээр сарын Гео-уулзалт

Нэгдүгээр сарын Гео-уулзалт
January Geo-meeting


Энэ оны эхний, сар бүрийн ээлжит уулзалт маань 2017 оны 1-р сарын 18-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Зайн тандан судлал, экологийн лабораторитой хамтран тус сургуулийн хичээлийн 1-р байрны 404 тоотод 18:00-20:00 цагт зохион байгуулагдах болно. Уулзалт нь:

  • "Монгол орны хээрийн бүсийн гадаргуу /ургамал-хөрс/гийн ууршилтыг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэх нь " - Др. С.Туяа, ШУТИС, ХШИС, Физикийн тэнхим
гэсэн сэдвүүдийг танилцуулж, хэлэлцүүлгэ хийгдэх болно.

Хаяг: