Friday, October 31, 2008

Эх болсон их газрын тухай

Эх болсон их газрын тухай

Шахразада өгүүлрүүн:

“Аяа жаргалтайхан хаан минь ээ! Урьд эрт цагт ертөнцийн олон орноор явж худалдаа наймаа хийдэг туйлын баян нэгэн худалдаачин байжээ . Нэг өдөр өөр улс гүрэнд очиж өр нэхэхээр гарч, халуун наранд ядраад нэгэн модны сүүдэрт бууж, богцоо уудлан боов боорцог, хасарваанийн жимс гаргаж тамшаалан илдэж суужээ .

Бидний хүүхэд ахуйдаа шимтэн уншдаг 1001 шөнийн үлгэр нэг иймэрхүү л эхлэдэг, энэ үлгэр үргэлжилсээр сүүлдээ модны сүүдэрт суусан худалдаачин өөрөө өрөнд орж ядуу болсноор үлгэр дуусдаг билээ. Үлгэрийн гол санаан нь хүний эзэмшил модны \газар\ доор сууснаас л үйл явдал эхлэж байгаа нь тэр... Үүнээс хархахд бидний хүүхэд ахуйдаа уншиж байсан үлгэр туйлс бүр цаанаа л нэг далд утга агуулгатай байгаа биз. За тэгэхээр юуны тулд энэ хүн энэ үлгэр туйлсийг хайлаад байнаа гэж та гайхах нь лавтай? \Үлгэр бол түүхийн толь юм...\

Хүн газрыг эзэмшин үр тариа ургуулж эхэлсэн тэр үеэс л хэсэг бүлэг хүн нийт ашигтай газраа хэдүүлхэнээ хувааж авчихаад, хүн амынхаа ихэнхийг боол, хамжлага маягаар газар дээрээ ажиллуулдаг байв. Хамжлагад хувьд нь бага шиг газар түрээсээр эзэмшүүлнэ. Хамжлага нь газрын эзний мөнхийн зарц, мөнхийн хараат. Yүнийг феодлын харилцаа гэнэ. Yйлдвэржилтийн хувьсгал гарч, капитализм буй болох хүртлэх хүн төрлөхтний 6000 жилийн түүхэнд дэвшил гэхээр юм тун барагтай байв. Феодлын харилцаа нийгмийг урагшлуулдаггүй, баяжуулдаггүй, дэвшүүлдэггүй аж. Газар бол хөдөлмөрийн бүтээл биш, байгалийн хишиг. Феодол, помещикууд газрыг эргэлтэнд оруулдаггүй, арилждаггүй, өөрснөө тариа тарьдаггүй. Тэд өндөр түрээсээр зүгээр мөнгө олж суудаг бэртэгчингүүд. Тэд капиталистууд, хувийн хэвшлийнхний нэгэн адил хуруу хумсаа хуйхалж байж мөнгө олдог улс биш. Ердөө л паразит, нийгмийн шаар, хүний хүч хөдөлмөрийг сорогч нар. Yүнийг үе үеийн олон мэргэд, зохиолчид шүүмжлэн шоолж, элэглэж, жигшиж байсан. Гоголийн “Амьгүй албат”-ыг сандаа. Энэ бол он цагын уртад бидний бор тархинд байсан газрын талаархи ойлголт байлаа.

Одоо тэгвэл энэ бүх үлгэр туйлс бодорлоос салаад “Эх болсон их газар”-ын түүхийг сөххөд.

Өнгөрсөн түүх:

XVI зууны дундуур Голландад хувьсгал гарлаа. Газрын эздээс газрыг нь хураан авч дуудлага худалдаанд оруулах, тариачдад тараах, хамжлагын ёсыг халах үйл явдал болсон байна. Голланд ийнхүү дэлхийн хамгийн анхны хөгжил цэцэглэлийн үрийг тарих нь тэр. Дараа нь төстэй явдал Англид болжээ. Феодлын бурангуй ёсыг халж, газрын шинэтгэл хийсэн орон болгон илбэтэй юм шиг түргэн хөгжих болов.

III Александр хаан Орос оронд 1862 онд хамжлагыг халан, газрын шинэтгэл хийлээ. Муусайн помещикуудыг ч алж өгсөн дөө. Японд үе улиран дарангуйлж байсан Шогуны феодлууд 1868 онд ийм хувь заяанд өртсөн. Yр дүн нь өнөөгийн хөгжингүй Япон орон. Хамжлагат ёсноос салж, газрыг эргэлтэнд оруулснаар л нийгэм хүлээснээсээ салж хөгждөг номтой ажгуу. Yүнийг тухайн үедээ суут сэтгэгчид нь олж харж хэлдэг байсан байх, өнөөдөр энэ энгийн үнэнийг дунд сургуулийн дунд сурлагатан ч мэднэ.
1924 оны Yндсэн хуулиар Монголд газрыг улсын өмч гэж зарласан. Олон зуун жил малчин монголчууд газар өмчлөхөө байг гэхэд эзэмшдэг байсан уламжлал ийнхүү тасарсан юм. 1991 оноос өмчийг эзэнтэй болгосон. Гэхдээ газрын асуудлыг шийдэлгүй явсаар
өдийг хүрсэн.

Үндсэндээ 1994 оныг хүртэл хотын газар хэнд ашигтай, хэнд ашиггүй талаар иргэдэд ямар нэгэн ойлголт байсангүй. 1994 онд анх газрын тухай хууль батлагдан гарснаар хувийн аж нэгж, байгууллагууд төрийн газрыг анх удаа хугацаатай эзэмшиж ашиглах эрхтэй болсон юм. Энэ өмч зах зээлд шилжиж эдийн засаг нь ч либералчлагдлаа. Улс орон газар ашиглах цоо шинэ харилцаанд шилжиж хотын газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай ойлголт бий болсон нь том амжилт байсан юм.

Тэр үед хотын газрын алба гэж байгуулагын дарга Дорж улиралд 3500 гаруй өргөдөл бичиг баримт хүлээн авч байсан гэж тухайн үеийн газрын албаны дарга нэгэнтээ дурсаж байлаа. Гэвч энэ үед хотын газар тэр бүр эргэлтэнд орж чадахгүй л байсан юм. Жишээ нь, банкны зээлийн хүү 2000 он хүртэл сарын 7-8 %-тай байсан нь хувийн секторын өсөж өндийхөд гол тээг болж байсан юм. Мөн байшин үйлдвэрлэх зэрэг барилгын томоохон үйлдвэрүүд барилгын үндсэн бүтээгдэхүүн нийлүүлэгчид нь зах зээлийн харилцаанд шилжсэн эхний 10 жилийн хугацаанд дампуурах нь дампуурч үйл ажиллагаа нь зогсох нь зогсож байгаа ганц нэг нь ч хуучин арга техникээрээ хэр тааруу бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь орчин цагийн барилга байгууламжийн чанар шаарддагад нийцэхгүй болж ирсэн юм. Энэ үед хувийн сектороос 894 аж ахуйн нэгж байгууллага хотод газар эзэмшиж ашиглах зөвшөөрөл авсан байлаа. Гэвч банкны хүү өндөр хувийн аж ахуйн нэгжүүд .... чадахгүй байсан, санхүүгийн эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Гэхдээ .... өндөр хүүтэй банкны зээлээр ашиг багатай бизнес эрхэлж эхний барилга байгууламжуудыг барьж эхэлсэн. Энэ бүхний үр дүн эцэстээ барилга байгууламжийн чанарт нөлөөлж хотод чанаргүй олон барилга баригдаж байсан нь ч үнэн. Гэвч хотын газар хэтдээ хэн бүхэнд хэрэгтэй том бизнес болноо гэдгийг иргэд мэдэрч чадсанаас өнөөдрийн энэ их хэл ам гарах шалтгаан бий болсон гэж хэлж болно.

Тэгвэл одоо:

За яахав өнгөрсөн түүх хийгээд үлгэр түйлс нэг иймэрхүү л байсан байна. Одоо яахав үнэнээс хойш.

Тэгэхлээр бид бүхэн уншигч та, иргэн бүр эх болсон их газрыг бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулж, тухайн газраас улс орны хөгжил, хүн ардын амьдралд өгч болох үр өгөөжийг нэмэгдүүлэх нь бид бүхнээс шалтгаалах болоод байна. Ер нь цаашдаа бид энэ газар дээр амьдран буй болхоор энэ газрын бодлого төлөвлөлтөд оролцох нь зүй болов уу? “Бүгдээрээ хийвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй” гэж манай монгол зүйр үг байдаг. Тиймээс одоо бид нийслэл хотынхоо газар зохион байгуулалтын хэтийн болон ойрын төлөвлөлтөнд бидний санаа бодол идвэхи чармайлт ихээхэн хувь нэмэр оруулах нь чухал бөгөөд цаашид олон нийтэд тулгуурласан хот төлөвлөтийн арга зүйд шилжих нь ихээхэн ач холбогдолтой болоод байна.

Энэ чиглэлээр Нийслэлийн газрын албанаас газрын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож нэлээдгүй ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Иргэснээр төрийн байгууллага ард иргэдийн хоорондын уялдаа холбоо сайжирч үл ойлгоцолоос үүссэн хана нуран унах цаг ойртсоор л байна.

Эцэст хэлэхэд:

“Шилжилтийн орнуудын газрын шинэтгэлийн асуудалд зөвлөгөө өгөх ажилд чамгvй туршлагажсан Томи Остерберг “Газрыг эрх тэгш хувьчилсан орнууд эдийн засгийн илvv өсөлт бий болгосон гэсэн тооцоо бий” гэж хэлснийг эцэст нь онцолъё”

Бидний зүрх цохилсоор буйд үйлсийн сайхан Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн сэтгэл дундарч, хүсэл саарахгүй.

Бичсэн: Нийслэлийн газрын албаны даргын зөвлөх Т.Анхбаяр

Tuesday, October 21, 2008

2008 оны Дэлхийн ажиглалтын гарын авлага

2008 оны Дэлхийн ажиглалтын гарын авлага
(The Earth Observation Handbook)

Дэлхийн ажиглалт (EO)-ын гарын авлага онлайнаар нийтэд түгээгдэж байна. Энэхүү гарын авлага нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай бөгөөд түүнд ДА-ын хиймэл дагуулуудын мэдээний үүрэг, тэдгээр мэдээлэл нь дэлхийн уур амьсгалын ажиглалтанд чухал байр суурийн тухай дурьдсан бөгөөд дэлхийн ажиглалтын хиймэл дагуулуудын үүрэг, тэдгээрийн мэдээлэлийг хэрхэн засгийн газар, түшмэд, шийдвэр гаргагчид болон мэргэжилтэнгүүд ашиглах, түүн дээр тулгуурлан хэрхэн шийдвэр гаргахад туслах болно.

Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулуудын хороо (CEOS)-ийн нэрийн өмнөөс Европын сансрын агентлаг (ESA) гаргасан бөгөөд ДА-ын зорилго, түүнд хэрэглэдэг багаж, хэрэгсэл, 30 гаруй агентлагийн төлөвлөгөө хураангуйлсан байна. ДА-ын гарын авлагыг Symbios Spazio бичсэн бөгөөд дэлхий судлалын ирээдүйг үүрэг, байр суурийг зайнаас тандан судлалд тусгасан байна.

CEOS-ийн үндсэн үүрэг нь ДА-ын хиймэл дагуулын хөтөлбөрүүдийн олон улсын хамтын ажиллагааг нэгтгэх, тэдгээрийг өгөгдлийг бүрэн ашиглаж, үр дүнтэй хэрэглээг гаргах зэрэг юм.

2008 оны ДА-ын гарын авлага нь www.eohandbook.com дээр бүтнээрээ байгаа бөгөөд :
  • Агентлагуудын төлөвлөгөө, ажиглалтын төрлүүдийн тухай мэдээллийн сан
  • Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд хиймэл дагуулуудын мэдээг хэрэглэсэн туршлаганууд
  • Дэлхий судлалд хэрэглэдэг 30 гаруй төхөөрөмжийн тухай
  • Дараагийн 20 жилд ашиглахаар төлөвлөгдөж байгаа 240 хиймэл дагуул, 385 мэдрэгчийн тухай хураангуй хүснэгт
Энэхүү гарын авлагын хэвлэмэл хувилбарыг өөрийн бүс нутгийг хариуцсан хүмүүстэй дараахь хаягаар холбогдон авна уу.

Europe & Africa:
ESA EO Helpdesk via eohelp@esa.int
Americas:
CEOS Secretariat via christopher.blackerby-1@nasa.gov
Asia & Oceania:
CEOS Secretariat via Ishida.Chu@jaxa.jp


Эх сурвалж: GIS Development

Friday, October 17, 2008

Quantum GIS

Quantum GIS

Quantum GIS (QGIS) бол Linux, Unix, Mac OSX болон Windows-ийн орчинд ажилладаг нээлттэй газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглэхэд хялбар программ хангамж юм. QGIS орон зайн мэдээллийг харах, үүсгэх, Байршил тогтоогч систем (GPS)-ийн мэдээллийг ашиглах боломжийг танд бий болгоно. Мөн түгээмэл хэрэглэгддэг орон зайн өгөгдлийн форматуудтай (ESRI ShapeFile, geotiff г.м)ажиллах боломжтой.

QGIS нь нээлттэй кодтой программ хангамж бөгөөд та бүхэн түүний 0.11.0 хувилбарыг татаж авч болно. Мөн түүний эх хуудсанд программчлалын бичлэгүүдийн эх хуулбар, түүнийг ашиглах явцад гарсан алдаануудыг засах үйлдэл зэргээс гадна хэрэглэгчдийн хооронд сайн дурын мэдээллэл солилцох бүлгэмүүд, хэлэлцүүлгийн хэсэг байгаа.

Татах хаяг: http://download.qgis.org/

Thursday, October 16, 2008

П... гэж пуужин (буюу програм хангамж)

П... гэж пуужин (буюу програм хангамж)


Рэй Брэдбэйригийн “П... гэж пуужин” хэмээх зөгнөлт зохиол багадаа уншиж байж билээ. Хүн төрөлхтөний шинжлэх ухаан болон техник, технологи, мэдээлэл, холбоо зэрэгт олсон бүхий л ололт амжилтыг өөртөө цогцлуулсан техник бол Пуужин байдаг билээ. Тэнд жирийн нэг товчлуур л гэхэд л хамгийн сүүлийн үеийн зүйл байх нь дамжиггүй.

Тэгвэл мэдээлэл технологийн салбарт хүн төрөлхтөний хамгийн сүүлийн ололт амжилтуудыг нэгтгэн цогцлоож гарч ирж байгаа програм хангамж байна. Энэ бол Газарзүйн Мэдээллийн Систем (Geographic Information System) юм.

Үүнд хиймэл оюун ухааны суурь болох эксперт системийн нэн орчин үеийн ололт амжилт орсон байдаг. Мөн програмчлалын үндэс суурь болсон математик загварчлалын аргуудыг идэвхтэй хэрэглэдэг. Газар зүйн шинжлэх ухаан, зайнаас тандах (хиймэл дагуулаас эх дэлхийгээ судлах), дээр хэлсэн эксперт систем, математик загварчлал гээд л хамгийн орчин үеийн ололт амжилтуудын уулзвар дээр энэхүү Газарзүйн Мэдээллийн Систем хийгдсэн байдаг юмаа.

Бид мэдээллийн бааз буюу сан байгуулна (Мэдээллийн технологийг хөгжүүлэх болсон суурь ажлуудын нэг) гэхээр л дандаа хүснэгтэн маягтаар байгуулаад тэр хэлбэрээрээ сэтгээд ирсэн. Тэндээс мэдээллийг яаж хурдан хайж олох, тэр мэдээллүүдийг яаж зөв зохион байгуулах гээд л бараг шинжлэх ухаан болтлоо хөгжсөн бөөн дагалдсан ажлууд бий.

Тэгвэл одоо тэгж хийдэг хөгнө аль хэдий нь ард хоцорч. Одоо Мэдээллийн санг заавал газарзүйн байрлалтай нь газарзүйн зурагтай нь компьютер дотор хийж өгсөн бөгөөд чухам ингэж л хийх нь олон улсын стандарт болсон байна.

Энэ чухам юу вэ гэдгийг амьдралд жаахан дөхүүлэн тайлбарлъя. Өрхийн эмнэлэг дээр энэ системээр өрхүүдийнхээ мэдээллийн санг байгуулсан гэе. Тэгвэл өглөө ирээд компьютерээ асаахад ...р хорооны тэр байрны тэдэн тоотын тэр гуай 3 хоногийн өмнө доод баруун талын тэддүгээр шүдэндээ хяналтын тийм төрлийн ломбо тавиулжээ гээд бүр шүднийх нь зураг, гэрийх нь байрлал, байшингийн зураг, утасны дугаартайгаа, мөн тэр хүний өөрийх нь зураг зэрэг бүхий л цуглуулж чадсан мэдээллүүдийг гарч ирэх боломжтой бөгөөд тэгээд өнөөдөр тэнд очиж жинхэнэ ломбоо тавиулах ёстой та утасдаж сануулаа ч гэж байх жишээтэй.

Өөр нэг жишээ, хотын захиргааны сантехник хариуцсан түшмэл ажилдаа ирээд компьютерээ асаалаа – төчнөөн жилийн өмнө, тэр газар доогуур тавьсан тийм төрлийн ган хоолойн ажиллах норм тэдэн сарын дараа дуусах нь байна шүү, одоо солих бэлтгэлээ хангаарай гээд байрлалыг нь харуулаад ган хоолойн тухай бүхий л мэдээллийг гаргаад байж байна гээд бод л доо.

Дээрх хоёр жишээ бол энгийн зөвхөн хоёр хэрэглээ. Цаашилбал хаана усан цахилгаан станц барих вэ? Хаана нь хэдэн метрийн өндөр далан босговол хичнээн хэмжээний нуур яг хаагуур тогтох вэ? зэргийг зураад л, бүх хэмжигдэхүүнүүдийг (ямар талбайтай нуур, ус нь хичнээн тонн болох, далангийн усны уналт г.м) тооцоолоод л гаргаад өгнө.

Маш олон энгийнээс аваад, бүр шинжлэх ухааны шийдлүүдэд хэрэглэх зэрэг өргөн хэрэглээтэй бөгөөд хамгийн гол нь хөгжилтэй орнуудад үүнийг хэрэглэх нь бүр газар авсан, стандарт болсон.

Тэгэхээр Мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд, биднийг урагш нь аваад явах энэ “Пуужин”-г гол зүйл болгон анхаарах хэрэгтэй бөгөөд энэ олон шинжлэх ухааны уулзвар болсон Газарзүйн Мэдээллийн Системийг өөриймсүүлэн хэрэглэж сурвал бид чухам л мэдээллийн технологи Монгол улсыг Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ гээд яриад байдагтаа дөхөж очих байх.

За тэгээд үүнийг хийхийн тулд яах ёстой вэ? гээд л бөөн асуудал босоод ирнэ. Мэдээж хэрэг боловсон хүчинг, Засгийн газрын бодлогоор бэлдээд хэрэгтэй. Бэлтгэдсэн зарим хүмүүс ч бий.

Тэгээд л бидний нэг алдаад байгааг хурдан хийх хэрэгтэй энэ юу вэ? гэвэл энэ талын (мэдээллийн технологийн, түүн дотроо Газарзүйн Мэдээллийн Системийн) сурах бичгүүдийг хурдан орчуулж гаргах. Үүнд бүр Засгийн газраас зориуд мөнгө гаргаад мэргэжилтнүүдийг зөв зохион байгуулаад, чухам ямар номнуудаа эхэлж гаргах юм гээд л ийм л ажлууд зэрэгцүүлээд хийх хэрэгтэй юм шиг.

Тэгэхгүй бол айл, өрх болгон компьютертай боллоо гэе, тэгээд тэд нар энэ компьютераар юу хийх вэ? өрхийн орлогоо яаж нэмэгдүүлэх юм бэ? Интернэтэд ороод англи хэлгүй улс чинь юу хийх юм бэ? гэдэг дээр бид бодолцох ёстой байх.

Үүнийг чулуу болгоход туслахгүй л бол өрх гэрийг компьютертай болгосон ажлын гол үр дүн байхгүй л болно. Тэгэхээр компьютераа чулуу болгоход нь туслах гол ажил бол түүнийгээ ашиглахад нь туслах юм. Мэдээж өрх бүрт очоод хичээл заахгүй нь ойлгомжтой, харин хүн бүр аваад уншчих номыг нь л бэлдэж өгөх хэрэгтэй санагдаж байна даа.

Эрдэмтэн мэргэдийн баг бүрдүүлье. Гадуур үй түмээрээ байгаа номнуудаас шилж сонгож орчуулцгаая, Засгийн газар үүнд зориулсан мөнгө гаргах хэрэгтэй, баячууд маань мориор уралдацгаахын оронд ийм ажлуудыг санхүүжүүлэхэд мөнгө гаргаж уралддаг, харин хариуд нь засгийн газар рекламдаж өгөөд хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг байх хэрэгтэй юм шиг.

Эцэст нь жаахан улс төржөөд авъя, өдгөөгийн Ерөнхийлөгч маань хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа Мэдээлэл Холбооны Үндэсний Зөвлөл байгууллаа, би дарга нь л гээд байсан одоо энэ Зөвлөл ажиллаж байна уу? Юу хийснээ ард түмэндээ тайлагнахгүй юм уу?

Улаанбаатар хот.

М.Одбаяр.

2005.10.11


P.S: 2005 онд Өдрийн сонинд энэхүү нийтлэл хэвлэгдэж байсан бөгөөд зохиогчоос зөвшөөрөл авсны үр дүнд та бүхэнд толилуулж байна.

SCGIS-ийн Монголын бүлгийн гишүүн болоорой

SCGIS-ийн Монголын бүлгийн гишүүн болоорой

SCGIS буюу Хамгааллын ГМС-ийн нийгэмлэг нь ESRI-гийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус төрийн бус байгууллага билээ. Нийгэмлэгээс байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж, түүндээ гео-мэдээлэл хэрэглэн, дүн шинжилгээ хийж, зураглалын программ хэрэглэдэг хувь хүмүүс, сонирхогчидод, судлаач, эрдэмтэд, байгууллага, хүрээлэнгүүдийн ГМС-ийн хэрэглээг нэмэгдүүлж, тэдний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг болно.

Нийгэмлэгийн гишүүд нь сайн дурын үндсэн дээр өөрсдийн ажиллаж буй бүс нутаг, судалгааны чиглэлээр хамтран бүлэг болон ажилладаг бөгөөд Монгол улсын ийм бүлгийг байгуулах үүднээс энэхүү блог болон SCGIS Mongolia гэсэн Yahoo бүлгийг ажилуулан мэдээлэл солилцох, харилцан ажиллахийг та бүхнээс хүсэж байна.

Мөн хүмүүсийн хүсэлтийн дагуу энэхүү Yahoo бүлэгт хэрхэн элсэх талаар дурдьяа:

1. http://tech.groups.yahoo.com/group/scgis_mongolia/ гэсэн хаягаар ороод Join group gesen товчин дээр дарна.


2. Өөрийн Yahoo ID, Password-ээ оруулааад Sign In дээр дарна. Өөрт танд Yahoo ID байхгүй бол шинээр үүсгэхийг хүсье.



3. Тухайн цонхны доод талын хэсэгт үсэг, тоо холилдсон нууцлалын хэсэг байх бөгөөд тэрхүү үсэг тоог хажуу талын нүдэнд бичээд Join гэсэн товчин дээр дарна.


4. Continue дээр дарснаар та гишүүн болж гео-мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг бусдад түгээх болно.

Энэхүү нийгэмлэгийн тухай мэдээлэл Yahoo бүлгийн Files хэсэг болон энэхүү блогийн 2008 оны 5-р сарын 9-ний дугаарт байгаа болно.

Мөн та гео-мэдээлэл болон түүнтэй холбоотой зүйлийг бусдад түгээхдээ scgis_mongolia@yahoogroups.com хаягаар э-шуудан илгээвэл бүлгийн гишүүд хүлээн авах болон энэхүү блог дээр хэвлэгдэх болно.

Tuesday, October 7, 2008

Хавтгай газар буюу хавтгайршиж буй дэлхий

Хавтгай газар буюу хавтгайршиж буй дэлхий


Хавтгайршилтыг ойлгохуй:

Хэдэн жилийн өмнө Нью Ёорк Таймс сонины гадаад үйл явдлын колумнист Томас Фрийдман “The World is Flat” буюу үгчилбээс Дэлхий бол хавтгай буюу Хавтгай дэлхий гэх мэтээр орчуулж болох ном зохиосон байдаг. Харин энэхүү том бүтээлийг барьж аван монголчилсон залуучууд “Дэлхий бөөрөнхий биш” хэмээн нилээд гуйвуулан орчуулсан байгаа юм. Яахав, доторх орчуулгыг нь уншаагүй тул сайн мэдэхгүй байна, гэхдээ энэ том номыг ингээд орчуулна гэдэг бол нүсэр ажил л даа, тэднийг магтууштай. Гэхдээ бөөрөнхий биш гэснээрээ зохиогчийн гаргах гэсэн гол санааг нилээд бүрхэгдүүлсэн шинжтэй болсон байгаа юм.

Хэрэв дэлхий бөөрөнхий биш юм бол өөр гурвалжин, дөрвөлжин байж ч болно. Эсвэл дундаа нүхтэй поончиг шиг ч байж болох. Гэтэл номын хамгийн гол санаагаа Томас Фрийдман нэгэн удаа Инфосис компанийн захирал, Энэтхэг гаралтай Нандан Нилеканитай ярьж байхдаа олж авсан гэдэг. Энэ нь юу байсан гэхээр Нандан гуай байн байн аж үйлдвэржсэн болон шинээр хүч түрэн орж ирж байгаа улс орнуудын өрсөлдөөний талбар нь адил тэгш болж байгаа талаар дурдаж байсан гэдэг. Үүнээс өөрийнхөө номын гол санаа болох энэ дэлхий ертөнц чинь мэдээллийн шинэ эрин зуун-д ерөнхийдөө хавтгайрч байгаа буюу ерөөсөө адилхан хөгжих боломжтой, түүнийг нь зарим улс гүрнүүд, зарим том корпорациуд батлаад байгаа тухай өгүүлсэн байдаг.

Энэ нь энгийн жишээгээр тайлахад “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэдэн онд, хэн зохиосон нь мэдэгдэхгүй, бараг л Монгол ардын зүйр үгийн санд тууж явдаг хэллэгийг тэглэж байгаа юм. Урд нь Баруун Германд гарсан өндөр өсгийтэй гутлын загвар нь Берлины ханыг нэвтлээд Социалист Германд нэвтрээд, төмөр замаа даган явсаар Москвад түгнэ. Тэр нь бас урагшаа Сибирь, Эрхүү хүрэх гэсээр байтал гайгүй хэдэн сар болж болж нэг юм Монголд орж дэлгэрсээр байтал тэр загвар нь хуучирч, үнэ нь хямдардаг байсан шиг байгаа юм.

Гэтэл одоо бол аль ч Интернэт кафенд ороод барууны нэрт дизайнеруудын сүүлийн үеийн шинэ загварууд, том том дэлгүүрүүдийн зарж байгаа барааг барихаас наагуур мэдэрч болох бөгөөд адаглаад л кабелийн телевизийн Fashion TV-ээс загваруудыг сонжиж харах боломжтой болж байгаа юм. Энэ нь нөгөө мэдээллийн эрс тэс цаг уурт амьдарч байсан хоёр тивийн улс гүрнүүдэд нэгэн зэрэг мэдээллийг хүргэх боломжтой болж байгаад оршино.

Харамсалтай нь дэлхий ертөнц Даяаршил 3.0 хэмээх үсрэнгүй хөгжлийг ярьсаар байх ахуйд, мань Монголчуудад нь наалдсан юм тун ховор. Даяаршил хэмээх үг хэллэг тэртээ 1940-өөд онд хаа нэгтээ яригдаж эхэлсэн байдаг бол 1980-аад оноос дэлхийн эдийн засагчид энэ талаар ам нээж байсан гэдэг. Гэхдээ л 1990-ээд оны сүүлч хүртэл энэ нь зөвхөн таавар, таамаг, прогноз хэлбэрээр яригдсаар хэдхэн жилийн өмнөөс л даяаршил нь жинхэнэ утгаараа хөлөө олж, хүйсээ тэмтрэхтэйгээ болсон гэдэг.

Хуучин нийгмийн үед Эрдэнэт, Говь хэмээх хэдхэн улсын үйлдвэрийн газрууд нь нам засгийн хатуу хяналт шалгалтын дор байгалийн баялаг, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ бусад улс орнуудад гаргаж байсныг манай улсын даяаршил хэмээх их далайд дөнгөж хөлөө норгож байсантай зүйрлэж болно. Гэхдээ 1990-ээд оны бужигнаанд Тахь Ко хэмээх хувцасны үйлдвэр байгуулагдаж, их дээд сургуульд элсэж чадаагүй хот орон нутгын залуусын ганц ажлын мест болж байсан газар нь энэ үйл явцыг арай түргэтгэсэн. За ингэсээр өнгөрсөн онд Солонгосын хөдөлмөрийн захын эрэлт хэрэгцээг хангахаар, даяарчлалд өөрсдийн хувь нэмрийг “оруулахаар” эргэлт буцалтгүй даяанчлахаар шийдэн, стадионы гадаа хэдэн өдөр сойгдсон хэдэн мянган залуусаар төгсч байх шиг байна даа.

Гэвч үүнээс өөр дорвитой зүйл, дэлхийн даяаршилд цучил өргөчих, өөрсдийгөө хавтгай дэлхий дээр аваачиж тавих зүйл өнөөгийн улаанбаатарчуудад тун хомс байна. Хэдэн сайн толгойтой хэмээх математикч, мэдээллийн технологын залуучууд нь гадагшаа гарсан гэх боловч тэд нь бас л тоолбол тийм ч олон биш. Бид даяаршигдаж байна, даяарчлал энд явагдаж байна гэж ярих боловч үнэндээ энэ асуудал нь эргэж харахад эргэлзээтэй болоод байгаа. Бид ярьсаар суусаар байтал, хөгжил дэвшил бүү хэл даяаршлын гадна хоцорч, тулах цэггүй болохдоо тулаад байна. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдож буй зовлон ч биш. Хөгжиж буй улсууд, ялангуяа Африкийн ихэнх улс гүрнүүд болон хуучнаар бол гуравдахь ертөнцийн хэмээн сонсошгүй муухайгаар адлуулдаг байсан улс орнуудад ч энэхүү зовлон нүүрэнд нь тулан, нүдэнд нь орчих гээд байгаа билээ.

Хавтгай газрыг бид яаж капитал болгох вэ?

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам огцом өсөж, 1998 оноос 2008 оны хугацаанд хотын хүн ам жилд дунджаар 5,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлтийг Нийслэл дахь нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн үйлчилгээний чадавх гүйцэж чадахгүйд хүрээд байгаа билээ.

Хүн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч,   хот хүн амын өсөлтөө дийлэхгүй үзэгдэл ганц Монголынх бус, дэлхий нийтийнх юм.

Хэдхэн тоо дурдахад, эдүгээ хотжисон хүн ам Энэтхэгт нийт хүн амын 28 хувийг эзэлж байна. АНУ, Орост тус бүр 77, Индонезид 40, Бразильд 81 хувьд хүрч, бусад хөгжиж буй оронд хүн амын 40 хүртлэх хувь нь хотод суурьшиж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хүрнэ. Латин Америк тэр чигтээ хамгийн их хотжисон бүс нутаг болох нь байна. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 58, Азид 53 хувь нь хотод суурьших ажээ. Хүн ам нь 11 саяас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх байна. Заяанаасаа тариaчин удамтай Хятадад гэхэд л 2000 онд хотжисон нь хүн амынхаа 36.8 хувьтай тэнцүү байсан бол 2002 он гэхэд 39.1 хувь болж, 2003 онд 100 саяар огцом нэмэгдэж 40 хувиасаа давжээ. Ийм нөхцөлд манай нийслэлийн хүн ам нэг саяас (1 200 000 гэж хаа нэгтээ уншсан санагдана) давсанд гайхах зүйл ердөө ч алга.
Гэхдээ гол ялгаа нь дээрхи
гадаад орнуудад хотжилт нь хөдөөдөө идэгдэж, нийслэл нь тэр чигтээ хөдөөжчихөөгүй, харин манайд эсрэгээр. Хорвоо дэлхий хувирч, хөгжил гэрлийн хурдаар урагшилж байна. Харин бид түүнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг зүй тогтол олон монгол хүнд айдас төрүүлсээр. Эдүгээгийн Улаанбаатарыг нүүрлэсэн энэ их гамшиг бол хот хөдөөжсөний сонгодог жишээ, хөдөөжилттэй тэмцээгүйн хор уршиг гэхээс өөрөөр дүгнэх аргагүй. Улаанбаатарын хүн амын 70 гаруй хувь нь хотжоогүй (хөдөөнөөс шилжин ирэгсэд) дундад зуунаараа утаатай бор гэртээ хоног төөрүүлж байна гэдэг бол нэг ёсны нийгмийн айдас гэлтэй байна.

Ердөө Монголын эдийн засаг өнөөдрийн түвшинд судлан үзхэд манай улс жилд 1 тэрбум гаруй долларын баялаг бүтээж байна. Үүнийг бий болгодог гол салбарууд нь ердөө Үйлчилгээ- 45%, ХАА-32%, Үйлдвэрлэл-23% байх юм. Үүнийгээ хүн амынхаа тоонд хуваавал нэг хүнд ногдох ДНБ \дотоодын нийт бүтээгдэхүүн\ нь $400. Тэгэхээр бид ирэх 10 жилд хөгжиж буй орны дундаж түвшинд хүрнэ гэвэл 1 хүнд ногдох ДНБ-ээ 3 дахин өсгөх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл манай эдийн засгийн одоо байгаа салбаруудынх нь аль нь ч энэ өсөлтийг өгч чадахааргүй.

Тэгвэл бид яах вэ?

Энэ бол нууц оньс бөгөөд түүнийг тайлахад нийгэмд алдагдсан мэдээллийн нууцыг тайлах хэрэгтэй болно. Капитал, сүүлийн гурван зууны турш сэтгэгчдийн сонирхлыг татаж ирсэн сэдэв билээ. Маркс “алтаар өндөглөдөг тахиаг барьж үзхийн тулд та физикийн цаад талд гарах ёстой”, Адам Смит “тэр тахианд хүрхийн тулд агаарт зам тавих хэрэгтэй” гэжээ. Гэхдээ хэн нь ч тэр тахиа хаана нуугдаж байгааг хэлээгүй гэдэг. Иймээс Капитал гэж юу юм бэ? Яаж түүнийг бүтээдэг, мөнгөтэй ямар хартцаатай вэ? Гэсэн асуутлууд та бүхэнд бууж байгаа байх.

Эдгээр олон толгой эргүүлсэн асуултуудын хариулт бол ердөөл бидний амьдарч буй дэлхий өнөөх хавтгай газар чинь юм. Бид газрыг эргэлтэнд оруулснаар тухайлбал ард иргэд аж ахуй нэгж байгууллагууд газраа өмчлөн эзэмшин авснаар өнөөх Маркс, Адам Смит гэх хоёр нөхрийн бичсэнчлэн “алтаар өндөглөдөг тахиаг” хаана нуугдаж байгааг, хөгжил иргэншлийн явцад олож авсан билээ.

Тун удахгүй бидний хашааны газар 2-3 өрөө байрны үнэд хүрэх боломж нээгдэж өнөөх нууц капитал чинь ил болох цаг ирлээ.

Үүний тул бид газрын харилцааны салбарт шинэ өнгө төрөхийг оруулах нь нийгмээс гарсан хэрэгцээ шаардлага болоод байгаа гэлтэй.

Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө албан ёсоор 2002 онд батлагдсан. Гэвч уг Ерөнхий төлөвлөгөө нь дээр дурдсан хүн амын болон тээврийн хэрэгслийн огцом өсөлт, гэр хорооллын тэлэлтийг харгалзан үзээгүйн улмаас тодотгол хийх шаардлагатай тулгараад байна. Мөн Монгол Улсын Газрын тухай хууль 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2003 оны 1 сарын 1 нээс хэрэгжиж эхлэсэн. Тиймээс газрын харилцааны шинэ хандлагад газар эзэмших, газар ашиглах,газар өмчлөх гэсэн төрөл ойлголтууд гарч түүнтэй холбоотой хууль эрх зүйн удирдамж зэргийг сайжруулах шаардлагатай болсон.

Үүний тулд Нийслэлийн Газрын албанаас “Газар зүйн мэдээллийн системд тулгуурласан нийслэлийн газар ашиглалт, зохион байгуулалтыг сайжруулах түүнд туслах шийдвэрийг дэмжих системийн концепци” гэж батлан гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ “Шийдвэр дэмжих систем нь эцсийн хэрэглэгчийг “олон талын/төрөл бүрийн шалгуурууд , онцлогийг” үндэслэн аливаа тулгамдаж буй мэдээ мэдээллийг үнэ зөв бодит, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тухайн шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх төр захиргааны байгууллагуудыг ард иргэдтэй холбох,илүү нээлттэй болгох, газрын харилцааны шинэ хэлбэрийг шинэ нийслэлчүүдэд түгээх, дэлхий ертөнцтэй холбох “Хавтгай газар буюу хавтгайршиж буй дэлхий” гэсэн нэгэн үгийн биелэл болох боллоо.

Зөвхөн компьютерээс комьютерын хооронд хэдэн цифр солилцсоноор даяаршил, хавтгаршил болчлоо гэдэг бол өнгөц ойлголт. Биднээс, монголчуудаас нийслэлчүүдээс ихийг шаардаж байна. Манайх шиг газар зүй, эдийн засгийн тун эмзэг орчинд байрлалтай улсын хувьд даа ялангуяа даяаршилд даацтай хандах хэрэгтэй. Түүнээс биш хажуу айлын Бямбаагийн хүүхдүүд нь бүгдээрээ хятад шаахай өмсөөд, халва идээд байхад биднийх яагаад болохгүй гэж гэсэн сэтгэлгээгээр хандаж үл болно.

Улс даяар бүх үйлсийн эх ундарга, эхлэл төгсгөл, үлгэр дууриал нь улаанбаатарчууд байх болно!!!

Бичсэн: Нийслэлийн газрын албаны даргын зөвлөх Т.Анхбаяр

ILWIS 3.5 Нээлтэй боллоо

ILWIS 3.5 Нээлтэй боллоо


Өмнө та бүхэнд мэдээлж байсан ILWIS программ хангамжийн 3,5-р хувилбар нээлттэйгээр татагдаж байна. Үүнийг доорх хаягнаас татаж авч ашиглана уу, мөн North52-ийн ILWIS хэсгээс түүний эх кодуудыг харж, өөрсдөө хөгжүүлэн ашиглана уу.

Хаяг: https://52north.org/download/Ilwis/52n-Ilwis-v3-05-01.zip

P.S: Ilwis 3.4 хувилбар нь таны компьютерт суусан байх хэрэгтэй. Энэ тухай http://mongeoinfo.blogspot.com/2008/05/ilwis-34.html хуудаснаас харна уу.

Эх сурвалж: North52

Monday, October 6, 2008

Google Earth-ийн KML-ийн хэрэглэгчдийн газрын зурагны уралдаан

Google Earth-ийн KML-ийн хэрэглэгчдийн газрын зурагны уралдаан

Google байгалийн шинжлэх ухааны судлаачид, инженерүүдийн дунд тэдний судалгааны ажилд хэрхэн Google Earth туслаж байгаа болон хэрхэн үр дүнтэй хэрэглээний газрын зураг үүсгэж байгаа зэргийг харуулсан KML-ийн уралдаан зарлаж байгаа юм байна. Уралдаан оролцогчид Google for Educators гэсэн вэб хуудаснаас нэмэлт мэдээллийг авна уу. Ялагч нь Google Earth-ийн танилцуулгын хэсэгт оролцохоос гадна 2008 оны Америкийн Геофизикчдийн нийгэмлгийн хуралд оролцоно. Мөн үүнээс гадна өөр урамшуулалууд хүлээж байгаа юм байна.

Эх сурвалж: SDI

Газрын бүрхэвчийн зураглал

Газрын бүрхэвчийн зураглал
(шинээр 300 м-ийн нарийвчлалтайгаар хийгдсэн)
Францын Африк болон дунд өргөргийн хуурай бүс нутгийн хөгжлийн 
төрийн бус байгууллага нь Европын Сансрын Агентлагийн ENVISAT
хиймэл дагуулын MERIS мэдрэгчийг ашиглан дэлхийн хуурай гадаргын
бүрхэвчийн (land cover) зураглалыг хийсэн байна.

Үүнийг POSTEL хэмээх үйлчилгээгээр олон нийтэд дамжуулан танилцуулж
хэрэглүүлэх гэж байна. Энэхүү мэдээлэл нь 300 м-ийн нарийвчлалтай
бөгөөд нийтдээ 22 ангиас бүрдэж байна. Дээрх POSTEL вэб хуудсанд
та бүртгүүлснээр энэхүү мэдээллээс гадна:
  • LAI
  • NDVI
  • Burn Areas
  • Albedo
  • Surface Reflectance
  • Surface Temperature
  • Precipitation
  • Soil Moisture
  • Water Level
  • Water Bodies
зэрэг мэдээллүүдийг хэрэглэж болно.

Эх сурвалж: POSTEL

Friday, October 3, 2008

ArcGIS 9.3-ийн шилдэг 10 шинэчлэлт

ArcGIS 9.3-ийн шилдэг 10 шинэчлэлт

2008 оны 8-р сарын 4-8 хооронд АНУ-ын Сан Диего хотноо болсон ESRI-гийн Олон улсын хэрэглэгчдийн хурал дээр түүний үүсгэн байгуулагч Jack Dangermond ArcGIS 9.3-ийг албан ёсоор нийтэд танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ одоо дүрс файл (shapefiles) илүүтэйгээр гео-мэдээллийн санг (geodatabase) хэрэглэх болсныг сануулсан байна. Мөн түүний илтгэлд ESRI-гийн техникийн албаны тэргүүлэгч John Caulkins ArcMap 9,3-ийн шинэ шинэ боломжуудыг танилцуулсан байна. Эдгээрээс шилдэг 10 шинэчлэлт буюу сайжруулалтыг толилуулж байна. Үүнд:

10. Хавчуурга (Bookmarks)

Хавчуургыг маш хялбархнаар бусдад үзүүлэх болон түгээхдээ газрын зурагтайгаа (.mxd) хамтаар хадгалж дамжуулах зэрэг түүнтэй холбоотой зохион байгуулалт сайжирсан байна.

9. Нэршлүүдийг түр зогсоох (Pause Labels)

Ингэснээр ArcMap дээр ажиллах хурд болон боломжуудыг нэмэгдүүлж байна.

8. Давхаргуудыг бүлэглэх (Group Layers)

ArcGIS 9.3 компьютерийн гарны тусламжтайгаар (ALT товчийг дарж байгаад) давхаргуудыг бүлэгчлэх боломжтой болсон.

7. Графикийн дүрсийн хүрээгээр растер зургыг таслах (Clip Raster to a Graphic Shape)

Растер мэдээг таслахдаа график дүрсийн хүрээгээр нь таслаж шинээр растер зураг үүсгэх боломжтой болсон.

6. Тайлбаруудыг бүдэгрүүлэх (Transparent Legends)

Өмнөх хувилбаруудад тайлбарыг тухайн газрын зурган дээр шууд харуулж байсан бол одоо тухайн зурганд ууссан эсвэл нэвт харагдахаар бүдэгрүүлж г.м тайлбаруудыг ойлгомжтой болгоход дөхөм болсон.

5. Хүснэгтийг ангилах, нийлүүлэх (Table Sorting and Joins)

Нэгэн зэрэг хэд хэдэн талбаруудыг нь ашиглаж тухайн хүснэгтийн мэдээллүүдийг ангилах боломжтой болсон. Талбаруудыг хооронд хялбархнаар нийлүүлж, нэрээр нь харагдуулна.

4. Гео-кодчилолыг хөрвүүлэх (Reverse Geocoding)

Хаягтай холбоотой мэдээлэл, нэршлүүдийг газрын зурган дээр хялбархнаар график дүрс болгоно. Хулганы заагч байгаа хэсэгт тухайн байршлийн хаягны мэдээлэл тодрох болно. Хулганы заагчийг дарж хаягны нэршлүүдийг хэвлэх болно.

3. Графикуудыг геометр дүрс рүү шилжүүлэх (Graphics to Features)

График дүрслэл, тэдгээрийн нэршлүүдийг геометр дүрс рүү хөрвүүлж түүнтэй холбоотой мэдээллүүдийг атрибут хэсэгт нь оруулах боломжтой болсон.

2. Таних хэрэгсэл (Identify Tool)

Таних хэрэгсэл 2 шинэ үүрэг нэмэгдсэн бөгөөд эхнийх нь тухайн давхаргын дүрслэлийн тохируулгыг сайжруулах, удаах нь тухайн дүрстэй холбоотой мэдээллийг жижиг цонхоор HTML хуудас хэлбэрээр харах юм.

1. Алдааг мэдээлэх (Error Reporting)

Хамгийн шилдэг сайжруулалт бол хэрэглэгчийн ажиллаж буй явцад гарсан ямар нэгэн алдааг сайжруулалтын багт түргэн мэдэгдэж засах боломж нэмэгдсэн байна.

Эдгээр жагсаалт нь зөвхөн тухайн хурал дээр танилцуулсан бөгөөд илүү өөр сайжруулалтуудыг ESRI-гийн вэб хуудаснаас үзнэ үү.

Эх сурвалж: http://gislounge.com