Monday, December 19, 2011

Geo-meeting: 12-р сарын уулзалт амжилттай боллоо

Geo-meeting: 12-р сарын уулзалт амжилттай боллоо


Уулзалтыгг нээж МУИС, ГГС-ийн багш, док Ч.Болорчулуун нээж, уулзалтын ерөнхий сэдэв болон илтгэгч нарын танилцуулгыг хийснээр уулзалт эхлэлээ.

  • Газарзүйн Мэдээллийн Системийг Үндэсний Статистикийн Хороонд хэрхэн ашиглаж байгаа талаар, ArcGIS Map Application-ийг хэрхэн ашигласан - Ц.Эрдэнэмөнх, Монголын Үндэсний Статистикийн Хорооны Мэдээлэл боловсруулалт, технологийн газар 

  • Интерпрайс Архитектур Загварчлал болон ГМС - П.Амар, EON ХХК-ы захирал

*...P.S: Удахгүй нөхөж оруулна...




гэсэн сэдвүүдээр танилцуулга, хэлэлцүүлгэ хийж, асуулт хариулт болон маргааныг хүчтэй өрнүүлсэн уулзалт боллоо.

  • Хэлэлцүүлгэ: Geo-meeting-ийн 2012 оны уулзалтуудын тухай

танилцуулга хийгдэн дараа жилийн төлөвлөгөөнүүд болон хамтран ажиллах саналууд гарч, ирэх оны 8-р сарын уулзалтын Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран зохион байгуулах, 1-р болон 3-р сарын уулзалтуудыг сэдэв болон хариуцан зохион байгуулах хүмүүс санал нэгдлээ. Та бүхэнд баярлалаа.

Monday, December 12, 2011

Geo-meeting: 12-р сарын уулзалт

Geo-meeting: 12-р сарын уулзалт


Энэ сарын уулзалт нөгөөдөр буюу 12-р сарын 14-ний өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Монгол улсын их сургуулийн Газарзүйн Геологийн сургуулийн байранд (хуучнаар Худалдаа үйлдвэрийн сургуулийн 1-р байр, доорх газрын зургыг үзнэ үү) 306 тоотод болно. 

Уулзалтын хөтөлбөр:
18:30 - 18: 40 Бүртгэл, уулзалтын танилцуулга
18:40 - 19:10 Интерпрайс Архитектур Загварчлал болон ГМС - П.Амар, EON ХХК-ы захирал 

19:10 - 19:30 Завсарлага
19:30 - 20:00 Газарзүйн Мэдээллийн Системийг Үндэсний Статистикийн Хороонд хэрхэн ашиглаж байгаа талаар, ArcGIS Map Application-ийг хэрхэн ашигласан - Ц.Эрдэнэмөнх, Монголын Үндэсний Статистикийн Хорооны Мэдээлэл боловсруулалт, технологийн газар

20:00 - 20:30 Хэлэлцүүлгэ: Geo-meeting-ийн 2012 оны уулзалтуудын тухай
Төлбөр: ҮНЭГҮЙ
Санаачлагч:  
"Гео-мэдээлэл" блог
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо

Дэмжигчид: 
"Геомонгол" блог

Friday, December 9, 2011

Дэлхийн гадаргуугийн өндөршлийн олон-хэмжээст өгөгдөл 2010

Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010
(Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)

АНУ-ын Геологийн алба (USGS) болон Үндэсний гео-орон зайн мэдээллийн хүрээлэн (NGA) хамтран Шайтл Радарын Байрзүйн Үнэлгээ (SRTM)-ний Гадаргуугийн  өндрийн тоон өгөгдлүүд (DTED), Канадын өндрийн өгөгдлүүд, СПОТ5-ийн тулгуур 3-хэмжээст өгөгдлүүд, НАСА-гийн Мөс, Үүл болон Газрын Өндрийн хиймэл дагуул (ICESat)-ын өгөгдлүүд, Антарктид болон Грийнлэндийн өндрийн сайржуулсан загварууд гэсэн мэдээллүүдийг нэгтгэн Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010 (Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)-ийг 30, 15 болон 7,5 арк-секунд (arc-seconds)-ийн нарийвчалтай буюу ойролцоогоор 1 км, 500 м болон 250 м хэмжээсүүдээр хамгийн бага болон их өндөр, өндрүүдийн дундаж , голч өндөр, өндрийн стандарт хазайлт, системчилэгдсэн дэд-жишээнүүд (systematic subsample) болон эргийн тодруулалт (breakline emphasis.) зэрэг үзүүлэлтээр боловсруулсан байна.



Энэхүү өгөгдөл нь GTOPO30-ийг сайжруулсан хувилбар бөгөөд хэвтээ датумын хувьд WGS84 (World Geodetiv System 1984), босоо датум нь EGM96 (Earth Gravitational Model 1996) геоидийг хэрэглэсэн байна.

Өгөгдлийг USGS-ийн EROS төвөөс ҮНЭГҮЙ татан авч хэрэглэж болно.

Эх сурвалж: USGS

Wednesday, December 7, 2011

Friday, December 2, 2011

ГМС-ийн өдөр: "Зайнаас тандан судлалын ахисан түвшиний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" сэдэвт салбар хуралдаан

ГМС-ийн өдөр: "Зайнаас тандан судлалын ахисан түвшний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" сэдэвт салбар хуралдаан

Энэ жилийн ГМС-ийн өдрийн онцлог бол 2 газар зэрэг үйл ажиллагаа явагдсан бөгөөд үүний нэг нь "Зайнаас тандан судлалын ахисан түвшний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" сэдэвт салбар хуралдаан МУИС-ийн ФЭС-ийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лаборатори дээр 15:00 - 18:00 цагын хооронд болсон юм. Та бүхэнд энэхүү хэсгийн илтгэлүүдийг танилцуулж байна.

Хөтөлбөр:
  • Нээлтийн үг:  Проф.Док Р.Цолмон
  • Илтгэл 1:   Док.М.Эрдэнэтуяа /Байгаль Орчны Мэдээлэл Тооцооллын Төв/ 

  • Илтгэл 2:  Н.Энхжаргал /NUM-ITC-UNESCO ЗТС/ГМС лаборатори/

  • Илтгэл 3:  Проф.Док Ш. Бат-Эрдэнэ /Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ ...P.S: Удахгүй нөхөж оруулна...
  • Илтгэл 4:  Проф.Док Т.Чулуун /NUM-ITC-UNESCO ЗТС/ГМС лаборатори
Энэхүү илтгэл нь дэлхийд алдартай  Nature сэтгүүлд хэвлэгдсэн юм.

  • Илтгэл 5:  Проф.Док Түгжсүрэн /ШУТИС-Материал Технологийн Сургууль/ ...P.S: Удахгүй нөхөж оруулна...
  • Илтгэл 6: Докторант. С. Түмэннаст/NUM-ITC-UNESCO ЗТС/ГМС лаборатори/

    ...P.S: Энэ илтгэл юникод дээр байгаагүй учир хөрвүүлэхэд зарим горимууд нь алдагдсан тул хүлцэл өчье. ...
  • Бичил хиймэл дагуул хөөргөх тухай Үндэсний Зөвлөл байгуулах, нээлттэй хэлэлцүүлэг

Tuesday, November 29, 2011

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр амжилттай зохион байгууллагдлаа


Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр амжилттай зохион байгууллагдлаа
(GIS Day)

Юуны өмнө ГМС-ийн өдрийн сонирхон хүрэлцэн ирсэн судлаач, оюутнууд, сонирхогч нар болон энэхүү өдрийн зохион байгуулахад санхүү хийгээд сэтгэл санаагаараа дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хүлцэл өчихэд энэ өдрийн үйл ажиллагааг хэрхэн болсон тухай болон илтгэлүүдийг удаж байж танилцуулж байгааг минь хүлээн авна уу.

Хөтөлбөр ёсоор ГМС-ийн өдөр маань Байгаль орчны Мэдээллийн төв буюу Монгол улсад байнгын үйл ажиллагаатай хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах станц болон тус төв дээрх оронзайн өгөгдлүүд, мэдээллийн сан, боловсруулалтын тухай танилцуулга аялалаар эхлэсэн. Энэ тухай фото цомогоос сонирхоорой, түүнчлэн энэхүү үйл ажиллагааг дэмжсэн БОМТ-ийн хамт олон ялангуяа М.Одбаяр болон док. М.Эрдэнэтуяа нарт баярлалаа.

Нээлтийг Монгол улсын Шинжлэх ухааны  академич, доктор Д.Амарсайхан нээж, өнөөгийн гео оронзайн мэдээллийн үүрэг, хэрэглээ болон ГМС-ийн өдрийн тухай онцоллоо. P.S: Нээлтийн үгийг бүрэн эхээр нөхөж оруулна

Илтгэлүүд:

Ойн судалгаанд хиймэл дагуулын мэдээ ашиглах нь - БОМТөвийн мэргэжилтэн З.Нарангэрэл



Гадаргын усны судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системыг ашиглах нь - МУИС, ГГС, Др. О.Алтансүх


Уул уурхайн салбарт дахь гео-мэдээллийн хэрэглээ: МicroMINE - Micromine компани, Д.Батсайхан
 P.S: Удахгүй нөхөж оруулна

Сансрын зураг ашиглан байр зүйн зураг хийх асуудалд - МУИС, ГГС, Д.проф. Ч.Болорчулуун 
 P.S: Удахгүй нөхөж оруулна

Ургамалын индексийг (NDVI) ашиглан ургамалжилтын байдлыг тодорхойлох нь зөв үү? - TNC-ийн Монгол дахь хөтөлбөр,  Др. Ю.Баяржаргал 



Илтгэгч нартаа ГМС-ийн өдрийн үйл ажиллагаа болон Монгол улсад гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийг дэмжиж байгаад талархаж Монголын Гео-мэдээлэлзүйн судлаачдын холбооны талархалыг гардуулсан.

Эдгээрээс гадна 2011 оны 4-р сараас эхлэсэн Гео-мэдээлэл сонирхогчдын "Geo-meeting" уулзалтуудын илтгэлүүдийг нэгтгэн үзүүлж:


байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга хийгдсэн. Мөн "ГМС-ийн үндэс" номны хямдралтай худалдаа зохион байгуулагдсан болно.

Салбар хуралдаан болох "Зайнаас тандан судлалын ахисан түвшиний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" уулзалтын тухай тусад нь мэдээлэх болно.

ГМС-ийн өдрийн нэг онцлог бол зохион байгуулагчид өөрсдийн гараар эсвэл тухайн жилийнхээ сэдэвтэй холбоотой хийгдсэн бялуугаар баяраа тэмдэглэдэг уламжлал ч энэ жил давтагдаж хүрэлцэн ирсэн болон оролцсон бүх хүмүүс бялууг хүртээсэн болно.

ГМС-ийн өдрийн фото зурагнуудыг:

сонирхон үзнэ үү.

Уламжлал ёсоор 12-р сарын 14-нд Гео-мэдээлэл сонирхогчдын уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Wednesday, November 9, 2011


Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийн өдрийн хөтөлбөр
(GIS Day agenda)

Монгол улсын их сургуулийн Газарзүй Геологийн сургууль буюу Хичээлийн 7-р байр (хуучнаар Худалдаа үйлдвэрлэлийн сургууль)-ны Урлагийн танхимд энэ сарын 16-нд ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ (ГМС)-ИЙН ӨДӨР (GIS DAY)-ИЙГ "ТООН ЕРТӨНЦ" сэдвийн хүрээнд 3 дахь жилдээ тэмдэглэх гэж байгаа билээ. Та бүхэнд энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

ХӨТӨЛБӨР

Цаг
Сэдэв

11:00-12:00БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн төв (хуучнаар мэдээлэл тооцооллын төв)-тэй танилцах аялал
1-р хэсэг
12:00-13:00БОМТ-тэй танилцах аялал
2- хэсэг
14:00-14:10Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийн өдрийн нээлт болон танилцуулгаМУИС,  ГГСургуулийн захирал Проф,  В.Батцэнгэл
14:10-14:40Ойн судалгаанд хиймэл дагуулын мэдээ ашиглах нь БОМТөвийн мэргэжилтэн З.Нарангэрэл
14:40-15:10
Гадаргын усны судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системыг ашиглах нь
МУИС, ГГС, Др. О.Алтансүх
15:10-15:40Уул уурхайн салбарт дахь гео-мэдээллийн хэрэглээ: МicroMINEMicromine компани, Д.Батсайхан
15:40-16:20
Цайны завсарлага:
Байгууллагуудын сурталчилгаа, танилцуулга, нээлттэй ярилцлага

16:20-16:50Сансрын зураг ашиглан байр зүйн зураг хийх асуудалд МУИС, ГГС, Д.проф. Ч.Болорчулуун
16:50 – 17:20Ургамалын индексийг (NDVI) ашиглан ургамалжилтын байдлыг тодорхойлох нь зөв үү?TNC-ийн Монгол дахь хөтөлбөр,  Др. Ю.Баяржаргал
17:20 - 17:40“GIS  Day” Бялуу хуваах
17:40 – 18:00Нээлттэй хэлэлцүүлгэ / Хаалт

Салбар сургалт, семинар:
Монгол Улсын Их Сургууль, Физик  Электроникийн Сургууль, хичээлийн 1-р байр 320 тоот өрөөнд 
Цаг
Сэдэв
Зохион байгуулагч
15:00-19:00Зайнаас тандан судлалын ахисан түвшиний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай
МУИС, ФЭС-ийн “NUM-ITC-UNESCO” ЗТС/ГМС-ийн лаборатори

Monday, November 7, 2011

GIS Day: Урилга

GIS Day: Урилга


Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй Геологийн сургууль, Монголын геомэдээлэлзүй судлаачдын холбоо, “Гео-мэдээлэл” блог хамтран 2011 оны 11-р сарын 16-нд Газарзүйн мэдээллийн систем (GIS day)-ийн өдрийг монголд тэмдэглэхээр төлөвлөж  байна. 

“Тоон ертөнц” сэдвийн хүрээнд газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, судлаач эрдэмтдийн бүтээлийг сурталчилах, тэдгээрийн хооронд харилцан туршлага солилцуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэх тул энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.   

   
Уг өдөрлөгийн  хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, судлаач эрдэмтэн, сонирхогч оюутан залуус та бүхнийг өөрсдийн үйл ажиллагаагаа  олон нийтэд түгээн сурталчилах  (судалгааны ажил, танилцуулга, ном, товхимол,  газрын зураг, программ хангамж ...)  өргөн боломжийг олгож байна.                                                                                                                                                                                                                      
Түүнчлэн 25-р суваг телевизийн Өглөө хөтөлбөрөөр 11-р сарын 9 болон 14 өдрүүдээр ГМС-ийн өдрийн тухай танилцуулга, нэвтрүүлэг цацагдах болно.

Монголын Геомэдээлэлзүй судлаачдын холбооны Дэд тэргүүн
Ч.Болорчулуун

Холбоо барих:           Утас:                           99242560
                                                                        99843579
                                                                        77307730 (6116)
                                     Электрон шуудан:    mongeoinfo@gmail.com,
                                                                        m_tsogtdulam@yahoo.com
                                                                        num_gis_rslab@num.edu.mn
                                    Блог:                           http://mongeoinfo.blogspot.com
Веб:                            http://num.edu.mn

ЖИЧ: Үнэгүй /оролцогч, сонирхогчид/
Нэг байгууллагын сурталчилгааны талбайн түрээс 10 000₮

Thursday, October 27, 2011

ГМС өдрийг тэмдэглэнэ (GIS Day)

ГМС өдрийг тэмдэглэнэ (GIS Day)

Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 оноос хүүхдийн газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаагаа явуулж буй боловсролын байгууллагууд (сургууль, сургалт, сурталчилгааны байгууллага, их дээд сургуулиуд г.м)-дад Газарзүйг хөгжүүлэх долоо хоног (Geography Awareness Week) -ийг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлүүдийн дэмжлэгтэйгээр 11-р сарын 3 дахь долоо хоног бүрийг зарлан тэмдэглэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) болгон 1998 оноос эхлэн дэлхийн нийтээр тэмдэглэж байна.

Өмнөх жилүүдийн ГМС-ийн өдрийн тухай мэдээллүүдийг:
авч үзнэ үү.

Монгол улс энэ өдрийг 3 жилдээ  11-р сарын 16-ны өдөр Монгол улсын их сургууль дээр зохион байгуулах бөгөөд та бүхэн ерөнхий хөтөлбөрийг сонирхоно уу.

12:00 - 14:00 Байгаль орчны мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлах /2 хэсэгт хуваагдана/

14:00 - 14:30 Нээлт

14:30 - 17:30 Уулзалт ярилцлагууд /Салбар хуралдаанууд явагдана/-Сэдвүүд:
  • Гео-мэдээллийн байгаль орчны салбар дахь хэрэглээ: ус, экологи, байгаль хамгаалал г.м
  • Гео-мэдээллийн уул уурхайн салбар дахь хэрэглээ:
  • Микро/нано хиймэл дагуулын тухай (МУИС, ФЭС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лаборатори зохион байгуулна)
  • Гео-мэдээллийн судлаач, сонирхогч оюутнуудын эрдэм шинжилгээний хурал
  • Гео-мэдээллийн салбарын байгууллага, төслүүдийн танилцуулга
17:30 - 18:30 Хэлэлцүүлгэ болон хаалтын үйл ажиллагаа




Удахгүй та бүхэнд GIS day-гийн бүрэн хөтөлбөрийг танилцуулах болно. Мөн энэ үеэр өөрийн 
судалгааны ажил, байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран
энэхүү өдөрлөгийг зохион байгуулахыг хүсэж байвал:
mongeoinfo@gmail.com эсвэл m_tsogtdulam@yahoo.com хаягаар холбогдоно уу.

Thursday, October 20, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын 10-р сарын уулзалт амжилттай боллоо

Гео-мэдээлэл сонирхогчдын 10-р сарын уулзалт амжилттай боллоо

Энэ сарын уулзалт "Хотын ГМС" (Urban GIS) сэдвийн хүрээнд амжилттай боллоо. Уламжлал ёсоор уулзалтын танилцуулга болон хэлэлцүүлэх асуудлуудыг танилцууллаа.



Хот төлөвлөлтийн мэдээллийн системийн өнөөгийн байдал - Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Н.Мөнхзул


 



Газрын бүртгэлийн программ хангамжуудын багц болон "Land Manager" програмын тухай танилцуулга - Германы олон улсын хамтын ажиллагаа (GIZ)-ны "Газрын Менежмент ба Санхүүгийн Кадастр" төслийн удирдагч Роналд Шмидер, ГМС-ийн мэргэжилтэн Б.Туул

 

Geo-meeting мэдээллийн сувагт бүртгүүлэх болон мэдээлэл солилцох тухай


Хэлэлцүүлгэ: GIS Day хэрхэн тэмдэглэх тухай


Уулзалтын үйл явцын зураг дараа нөхөж оруулах болно.

Мөн дараа сарын уулзалт буюу ГМС-ийн өдрийн сэдэв болон хөтөлбөрийг боловсруулан Geo-meeting Гүүгл бүлгээр санал асууна шийдвэрлэхээр боллоо.

Monday, October 17, 2011

Geo-meeting: 10-р сарын уулзалт

Geo-meeting: 10-р сарын уулзалт


Энэ сарын уулзалт нөгөөдөр буюу 10-р сарын 19-ний өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Монгол улсын их сургуулийн Газарзүйн Геологийн сургуулийн байранд (хуучнаар Худалдаа үйлдвэрийн сургуулийн 1-р байр, доорх газрын зургыг үзнэ үү) 306 тоотод болно. Уулзалтын хөтөлбөр:

18:30 - 18: 40 Бүртгэл, уулзалтын танилцуулга

18:40 - 19:10 Газрын бүртгэлийн программ хангамжуудын багц болон "Land Manager" програмын тухай танилцуулга - Германы олон улсын хамтын ажиллагаа (GIZ)-ны "Газрын Менежмент ба Санхүүгийн Кадастр" төслийн удирдагч Роналд Шмидер, ГМС-ийн мэргэжилтэн Б.Туул

19:10 - 19:30 Завсарлага

19:30 - 20:00 Хот төлөвлөлтийн мэдээллийн системийн өнөөгийн байдал - Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга С.Төмөрдулам

20:00 - 20:10 Geo-meeting мэдээллийн сувагт бүртгүүлэх болон мэдээлэл солилцох тухай

20:10 - 20:30 Хэлэлцүүлгэ: GIS Day хэрхэн тэмдэглэх тухай

Төлбөр: ҮНЭГҮЙ

Санаачлагч: "Гео-мэдээлэл" блог



Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо

Дэмжигчид: "Геомонгол" блог


View Geo-meeting in a larger map

Wednesday, September 28, 2011

"Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс" номын нээлт болно.

"Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс" номын нээлт болно.




Нээлтэд Нидерландын Твенти их сургуулийн (University of Twenty), Гео-мэдээл, дэлхий судлалын факультет (Faculity of Geospatial and earth observation /ITC/)- ийн профессор, доктор Жон ван Жендерен оролцох юм байна. 

Энэхүү ном нь ИНТЕРНОМ номын дэлгүүр, түүний салбарууд болон МАЖЕСТИ номын дэлгүүрэл 40,000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна.

Эх сурвалж: МУИС, ГГС

Thursday, September 22, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт амжилттай боллоо

Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт амжилттай боллоо

Өчигдөр 2-3 сар завсарласан уулзалтаа дэмжигчдийнхээ (ялангуяа Одбаяр ахад баярлалаа) тусламжтайгаар дахин амжилттай зохион байгууллагдлаа. Уламжлал гэмээр ч юмуу үйл ажиллагааны танилцуулга, дараахь саруудад уулзалтын тов болон сэдвүүдийн танилцуулгаар уулзалт маань эхэллээ.


  • Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Monday, September 19, 2011

Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)

Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)



Энэ сарын уулзалт нөгөөдөр буюу 9-р сарын 21-ны өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын хурлын танхимд болно. Уулзалтын хөтөлбөр:


18:30 - 18:40 Бүртгэл, уулзалтын танилцуулга

18:40 - 19: 10 Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

19:10 - 19:30 Завсарлага

19:30 - 20:00 "Зүйлд тулгуурласан Зүүн бүсийн зүйлүүдийн хамгаалал" төслийн үр дүн -Л.Очирхуяг, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

20:00 - 20:10 Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн үндэс - О.Алтансүх, МУИС, ГГС

20:10 - 20:30 Хэлэлцүүлгэ

Төлбөр: ҮНЭГҮЙ
Санаачлагч: “Гео-мэдээлэл” блог (http://mongeoinfo.blogspot.com/)
Зохион байгуулагчид:
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
Дэмжигчид:
“Геомонгол” блог (http://geomongol.blogspot.com/)
“Remote sensing&GIS” блог (http://rsgis-od.blogspot.com/)

Sunday, September 18, 2011

ESRI-ийн ном: Үүл (cloud) дэхь Газарзүйн мэдээллийн систем (GIS)

ESRI-ийн э-ном: Үүл (cloud) дэхь Газарзүйн мэдээллийн систем (GIS)

Үүл буюу cloud хэмээх тооцоолуурын систем нь мэдээллийн технологид ялангуяа өгөгдлийн сангуудын томоохон системүүд дээр өргөнөөр хэрэглэгдэж байна. Бидний хэрэглэх дуртай GIS системүүд ч үүн дээр тулгуурласан системүүд бий болгож байна. Энэ тухай ESRI-ийн э-ном цувралын нэг болох "Үүл (cloud) дэхь Газарзүйн мэдээллийн систем (GIS)" номыг та бүхэнд танилцуулж байна:
  • Танилцуулга
  • Үүлэн тооцоолол гэж юу вэ?
  • Үүлэн үйлчилгээний загварууд
  • Үүлний ашиг тус
  • Хувийн үүлний эсрэг нээлттэй сурвалжууд
  • Үүлний эрсдэл
  • Үүл болон ArcGIS
  • Жишиг судалгаа: Загвараас байршилд
  • Жишиг судалгаа: Үүлэн тооцоолуурт суурилсан програм хангамж "Эмч юу захиалсан вэ?"
зэрэг сэдвүүдийг агуулсан байна.


Эх сурвалж: ESRI

Thursday, September 8, 2011

Оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программууд - OSGeo Live 5.0

Оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программууд - OSGeo Live 5.0



Энэхүү хувилбар нь DVD, flash диск эсвэл Virtual Machine-ээс өөрийгөө ачаалах Ubuntu үйлдлийн систем дээр тулгуурласан, OSGeo-гийн дэмждэг, хөгжүүлдэг болон өөрсдийнхөө үйл ажиллагаа болон сургалт, сурталчилгаандаа хэрэглэдэг баримт бичгүүд, программ хангамжуудын багц юм. Тухайлбал:
  • 47 төрлийн гео оронзайн программ хангамжууд
  • Үнэгүй газрын зурагнууд
  • Программ хангамжуудын зааварчилгаанууд
  • Нээлттэй гео оронзайн нийгэмлэг (OGC)-ийн үндсэн стандартуудын баримт бичгүүд
  • Грек, Герман, Польш, Испани, Япон зэрэг хэлээр ашиглах
зэрэг болно. Мөн түүнчлэн энэ хувилбарт багтсан зүйлс:

Browser Clients

  • OpenLayers 2.10 - Browser GIS Client
  • Geomajas - 1.8 Browser GIS Client
  • Mapbender 2.7.2 - Geoportal Framework
  • MapFish 2.2 - Web Mapping Framework
  • GeoMoose 2.4 - Web GIS Portal

Crisis Management

  • Sahana Eden 0.5.5 - Disaster management
  • Ushahidi 2.1 - Mapping and Timeline for events

Databases

  • PostGIS 1.5 - Spatial Database
  • SpatiaLite 2.3.1 / 2.4 beta - Lightweight Database
  • Rasdaman 8.2 - Multi-Dimensional Raster Database
  • pgRouting 1.05 - Routing for PostGIS

Desktop GIS

  • Quantum GIS (QGIS) 1.7.0
  • GRASS GIS 6.4.1
  • gvSIG Desktop 1.11
  • User-friendly Desktop Internet GIS (uDig) 1.2.2
  • Kosmo Desktop 2.0.1
  • OpenJUMP GIS 1.4.0.1
  • SAGA 2.0.7
  • OSSIM 1.8.6 - Image Processing
  • Geopublisher 1.7 - Catalogue
  • AtlasStyler 1.7 - Style Editor
  • osgEarth 2.0 - 3D Terrain Rendering

Navigation and Maps

  • GpsDrive 2.11 - GPS Navigation
  • Marble 1.0.2 - Spinning Globe
  • OpenCPN 2.5.0 - Marine GPS Chartplotter
  • OpenStreetMap Tools - JOSM, Merkaartor, Gosmore, Osmarender
  • Prune 12 - View, Edit and Convert GPS Tracks
  • Viking 9.9.94 - GPS Data Analysis and Viewer
  • zyGrib 5.0 - Weather Forecast Maps

Spatial Tools

  • GeoKettle 2.0-RC1 - ETL (Extract, Transform and Load) Tool
  • GDAL/OGR 1.8.0 - GeoSpatial Data Translation Tools
  • GMT 4.5.2 - Cartographic Rendering
  • Mapnik 0.7.1 - Cartographic Rendering
  • MapTiler 1.0beta2 - Create Map Tiles
  • OTB 3.10 - Image Processing
  • R Spatial Task View 2.12.1 - Statistical Programming

Web Services

  • GeoServer 2.1.1
  • MapServer 6.0.1
  • deegree 3.0
  • GeoNetwork 2.6.4 - Metadata Catalog and Catalog Services for Web
  • MapProxy 1.1.1 - Proxy WMS & tile services
  • QGIS Server 1.7.0 - Web Map Service
  • 52°North WSS 2.2.0 - Web Security Service
  • 52°North WPS - 2.0 RC6 - Web Processing Service
  • 52°North SOS - 3.2.0 Sensor Observation Service
  • TinyOWS 1.0 - WFS-T Service
  • ZOO Project 1.0.0 - Web Processing Service

Data

  • Natural Earth 1.3.1 - Geographic Data Sets
  • OSGeo's North Carolina, USA Educational dataset
  • OpenStreetMap - Sample extract from OpenStreetMap

Geospatial Libraries

  • GeoTools - Java GIS Toolkit
  • MetaCRS - Coordinate Reference System Transformations
  • libLAS - LiDAR Data Access
Татаж авах интернэт хуудас: http://live.osgeo.org

Эх сурвалж: OSGeo