Thursday, September 24, 2015

Есдүгээр сарын "Гео-уулзалт"-ийн илтгэлүүд


Есдүгээр сарын "Гео-уулзалт"-ийн илтгэлүүд


Өчигдар буюу 9-р сарын 23-ний өдөр 18:00 цагаас Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэсийн дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын "Гео-уулзалт" амжилттай боллоо. Та бүхэн уулзалтаар танилцуулагдсан илтгэллүүдтэй танилцана уу:

Энэхүү уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Monday, September 21, 2015

Есдүгээр сарын "Гео-уулзалт"

Есдүгээр сарын "Гео-уулзалт"

Хичээлийн шинэ жил гэдэг шиг л гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын манай уламжлалт сар бүрийн уулзалт энэ сараас эхлэн тухайлбал, нөгөөдрөөс буюу 9-р сарын 23-ний өдөр 18:00 цагаас Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно. 


Энэ сарын уулзалт:
  • 18:00 Бүртгэл
  • 18:05 Гео-уулзалтын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:20 Монгол орны Зүүн бүсийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн тархалтыг тодорхойлох нь - Н.Элбэгжаргал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдэээллийн хүрээлэн, Зайнаас тандан судлалын хэлтэс
  • 18:45 Завсарлага
  • 18:55 Хиймэл дагуулын мэдээ боловсруулалтанд дүрс мэдээний GDAL санг ашиглан анхан шатны боловсруулалтыг хагас автоматжуулах тухай - А.Батчимэг, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдэээллийн хүрээлэн, Зайнаас тандан судлалын хэлтэс
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэглэж буй зайнаас тандан судалгааны хэрэглээ, дүрс мэдээний боловсруулалтын тухай болно.


Нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийн программуудын багц

Нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийн программуудын багц

(OSGeo Live 9.0)


Өнгөрөгч долоо хоногт Сөүл хотноо Нээлттэй эх үүсвэр бүхий гео-мэдээллийн сан (OSGeo)-гаас зохион байгуулдаг олон улсын хурлын (FOSS4G) үеэр OSGeo-ийн дэмжиж, хөгжүүлдэг нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийн прогрраммуудын багц (OSGeo Live)-ийн 9-р хувилбар гарсаныг нийтэд түгээж эхэлсэн байна. OSGeo багцын тухай өмнөх хувилбаруудыг нь бид нар өмнөх жилүүдэд танилцуулсан. Энэхүү 9-р хувилбар нь Lubuntu систем дээр ачаалж :
  • өмнөх багцад хамарсан программ хангамжуудыг 64-битийн бүтцэд оруулж, 
  • debain багц бүхий программууд
  • 32 төрлийн ГМС-ийн программ хангамж
  • git буюу нээлтэй төслийн хувилбарууд шилжүүлсэн зэрэг хэд хэдэн нэмэлт, сайжруулалт хийгдсэн юм байна. 
Та бүхэн энэхүү хувилбарыг дараахь холбоосоор татан авна уу.


Эх сурвалж: OSGeo Live