ILWIS 3,4 нээлттэй байна.
Жич: Энэ мэдээ нилээн дээр үед гарсан ч хэрэглэгчид, оюутан, судлаачдад дахин сануулах үүднээс оруулж байна.
Integrated Land and Water Information System (ILWIS) бол ITC-ээс боловсруулсан ГМС болон ЗТС-ийн программ хангамж бөгөөд 2007 оноос нээлттэй болж олон нийтэд үнэгүй тараагдаж байна. Энэ нь 52°North буюу орон зайн мэдээллийг нээлттэй болгох санаачилгын хүрээнд багтаж олон нийтэд нээлттэй болсон байна.

Үндсэн үйлдүүд:
- Растер болон вектор бүтэцүүдийг хооронд уялдуулах
- Дүрс мэдээний төрөл бүрийн форматуудыг хөрвүүлэх
- Дэлгэц болон ширээнд дижитайзер хийх
- Дүрс боловсруулалтын үндсэн хэрэгсэлүүд
- Ортофото, дүрсийн гео холболт, шилжүүлэх, нийлүүлэх боломжтой
- Орон зайн дүн шинжилгээ болон сайжруулан загварчлах
- 3 хэмжээстээр харуулах, засвар хийх боломжтой
- Буулгалтын болон координатын системийн баялаг сантай
- Гео-статистикийн дүн шинжилгээ хийх боломжтой
- Стерео хос зураглал хийх, харах
- Орон зайн олон шалгуураар дүгнэх боломжтой
ILWIS-ийг татан авах хэд хэдэн боломж байгаа хэдий ч шууд хэрэглэхээр нэгтгэн нэг багц болгосныг нь татан авна уу. Хэрэглэгчийн гарын авлага болон тусламж-ийг мөн татан авч болно.
Эх сурвалж: http://www.itc.nl/ilwis
No comments:
Post a Comment