Wednesday, September 21, 2016

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of September Geomeeting

Өнгөрөгч Лхагва гаригт болсон МУИС-ийн ШУС-ийн Физикийн салбарын NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, сансар судлалын лабораторитой хамтран энэ сарын уулзалтын илтгэлүүд болон танилцуулсан лекцийн видеог та бүхэнд хүргэж байна. Социал медиа ашиглан энэ сарын уулзалтыг анх удаа дамжуулсан бөгөөд зарим нэг техникийн алдаа гаргасанд хүлцэл өчье. Харин уулзалтын сэдвийн хувьд онолын суурь мэдлэгүүдийг түгээсэн сайхан уулзалт боллоо. Уулзалтаар:
  • Монголын анхны НАНО хиймэл дагуул - Проф. Р.Цолмон

  • Сансар судлал, техник, технологийн хөгжил - Проф. Д.Улам-Оргих


Энэ сарын гео-уулзалтыг хамтран зохион байгуулсан, хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Tuesday, September 6, 2016

Есдүгээр сарын Гео-уулзалт

Есдүгээр сарын Гео-уулзалт
September Geomeeting


Өмнө нь танилцуулж байснаараа энэ сараас эхлээд сар бүрийн гео-уулзалт маань 9-р сарын 14-ний 17:30 цагаас Монгол улсын их сургуулийн хичээлийн 1-р байрны 301 тоотод МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаааны салбар NUM-ITC-UNESCO Сансар судлал, зайнаас тандан судлалын лаборатори-той хамтран зохион байгуулах болно. 

Энэ удаагийн уулзалтаар NUMSAT буюу монгол улсын анхны хиймэл дагуулын төслийн танилцуулга, явц үүнтэй холбоотой сансар судлал, сансарын технологийн хэрэглээний талаар хэлэлцүүлгэ болно.  Уулзалтын хөтөлбөр:

  • 17:30 Бүртгэл
  • 17:40 Гео-уулзалтуудын тов, танилцуулга
  • 18:00 Монголын анхны НАНО хиймэл дагуул - Проф. Р.Цолмон
  • 18:30 Завсарлага
  • 18:50 Сансар судлал, техник, технологийн хөгжил - Проф. Д.Улам-Оргих
  • 19:20 Асуулт, хариулт
Хаяг:

 

Thursday, September 1, 2016

Гео-уулзалтын товууд

Гео-уулзалтын товууд


Хичээлийн шинэ жил эхлэж байгаа холбогдуулан бид нарын зүгээс зохион байгуулдаг сар бүрийн гишүүд, дэмжигч, мэргэжилтэнгүүдийн Гео-уулзалтын 2016-2017 оны товуудыг та бүхэнд танилцуулья.


Огноо
Сэдэв
1
9-р сарын 14
Сансар судлал, сансарын технологийн хэрэглээ
2
10-р сарын 19
Байршил тогтоогч системүүдийн хэрэглээ
3
11-р сарын 16
ГМС-ийн өдөр
4
12-р сарын 21

5
1-р сарын 18

6
2-р сарын 15

7
3-р сарын 15
Байгаль, цаг уурын судалгаанд гео-мэдээллийг хэрэглэх
8
4-р сарын 19

9
5-р сарын 17


Зарим саруудад хэлэлцэх сэдвүүд тодорхой болоогүй нээлттэй байгаа бөгөөд таны саналыг mongeoinfo@gmail.com болон социал хуудаснуудаар дамжуулан хүлээн авах болно.