Tuesday, December 22, 2009

Google Map Maker-ийн Уралдаан

Google Map Maker-ийн Уралдаан

Та бүхэнд Google Inc. компаниас зарласан Дэлхийн газрын зураг бүтээх уралдаанд оролцохыг урьж байна. Та 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31-ны хооронд өөрийнхөө хамгийн дуртай, сайн мэддэг газрынхаа зураг зүйн мэдээллийг сайжруулсанаар та орон нутагтаа алдарших боломжтой боллоо.

Уралдааны тэргүүн шагналыг хожиж орон нутагтаа тусалцгаая. Google Map Maker-т их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн байршлын мэдээллийг өндөр чанартай, хамгийн ихээр оруулсан уралдааны тэргүүлэгч таны хүч хөдөлмөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 50,000 ам.долларын санхүүжилтэй “ Өндөр технологи ашиглан залуучуудын мэдлэг чадварыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх болно. Та энэ уралдаанд түрүүлбэл танай улсад хэрэгжүүлэх төслийн НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч нартай нягт ажиллах түүнчлэн Google Super Mappers 2010 бага хуралд оролцох урилга хүлээн авах болно. Хуралд оролцох зардлыг Google Map Maker бүрэн даана.

Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн мэдээллийг зурагт оруулснаар олон улсын хүний төлөө ажилладаг НҮБ-ын Хүүхдийн Сан мэт байгууллагууд танай оронд үйл ажиллагаа явуулахад ихээхэн туслах юм. Google Map Maker-аар бүрэн, үнэн зөв, баялаг мэдээлэл бий болох нь орон нутгийн хүмүүс, бизнесийн байгууллага, аялал жуулчлал, нийгмийн үйлчилгээ болон онцгой байдал, яаралтай тусламжийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн чухал юм.

Таны хувь нэмэр үнэлэгдэх болно. Энэ уралдааны тэргүүлэгч орон нутагтаа болон Google Map Maker, цаашилбал Google Maps дээр ч таны нэр алдарших болно.

Энэ уралдаанд оролцоход тун амархан. Та дараах холбоосоор орж уралдаанд бүртгүүлэн Google Map Maker-т мэдээ оруулж эхлээрэй.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосноос авна уу.

http://www.google.com/intl/en/help/mapmaker/competitions/global/getstarted.html

Анхаарах зүйлс

Оруулсан мэдээлэл чанарын өндөр түвшинд байх ёстой.

  • Google Map Maker-ийг ашиглаж мэдээллээ оруулах ёстой.
  • Map Your World ярилцлагын группэд элсэж санал бодолоо бусадтай хуваалцаж болно.
  • Уралдаанд онлайнаар бүртгүүлэх ёстой.
  • Уралдаан 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31 хооронд явагдана.

Шалгаруулалт

Уралдааныг дараах үзүүлэлтээр шалгаруулна:

  • Зургийн чанар: Оруулсан болон засвар хийсэн зураг нарийвчлал өндөр, мэдээлэл сайтай байх.
  • Зургийн тоо хэмжээ: Олон зураг оруулж, олон зурагт засвар хийсэн байх тусмаа сайн!
  • Moderate-ийн чанар: Хийсэн moderate-ууд нөхөрсөг, тус болохуйц, үнэн зөв байх.
  • Moderate-ийн тоо: Олон moderate хийсэн байх тусмаа сайн!

2010 оны 2 дугаар сарын 15-нд уралдааны тэргүүлэгчдийг зарлана.

Эх сурвалж: Latitude TEAM

Thursday, December 17, 2009

Дэлхийн газрын зураглал 2005: Landsat-ын мэдээний шинэ өгөгдлийн сан

Дэлхийн газрын зураглал 2005:
Landsat-ын мэдээний шинэ өгөгдлийн сан

Landsat хиймэл дагуулын дэлхийн гадаргуугийн 2005, 2006 оны зураглалууд дээр үндэслэсэн шинэ өгөгдлийн сан болох "Дэлхийн газрын зураглал 2005 (GLS 2005)" -ыг одоо дэлхийн аль ч хэсэгт орших хэрэглэгчид ҮНЭГҮЙ татаж авах боломжтой боллоо.

АНУ-ын Геологийн судалгааны алба (USGS) ба NASA-гийн удаан хугацааны хамтын ажиллагааны үр дүнд нь Landsat хиймэл дагуулын хамгийн боломжтой гэж үзсэн зурагнуудаас мянга мянган зургийг сонгон авч тодорхой хугацаанд Дэлхийн гадаргуугын зураглалын санг бүрдүүлж дэлхийн газрын гадаргуугийн үндсэн хэсгүүд болох ойн бүрхэвч, хотжилт, тариалангийн газрууд, мөстөлтийн хэмжээ, цасан бүрхүүл, ган зудын байдал, түймэрт автсан газрууд, далайн эргийн байдал гэх зэргийг бүртгэн тайлагнасан байна.


Тус бүр нь 15 х 15 км-ийн орон зайн нарийвчлалтай бөгөөд ойролцоогоор 10,000 аад зураг уг GLS2005 иж бүрдэлд одоогоор ашиглахад бүрэн боломжтой. Бүх GLS2005 зургуудыг USGS -ийн Glovis ба Earth explorer 2 вэб хуудаснаас харах, татаж авах боломжтой.

Өмнөх GLS иж бүрдэл болох GLS 1975 , GLS 1990 ба GLS 2000 -ууд нь АНУ ба ОУ-ын хамтын хүлээн авах станцын архивт байдаг юм.

Эх сурвалж: GIS in Education

Friday, December 11, 2009

Google-ын газрын зураг дээр мэдээллээ байрлуулцгаая

Google-ын газрын зураг дээр мэдээллээ байрлуулцгаая

Latitude Team бол ГЗМС, газар ашиглалт, газрын бүрхэвчийн зураглал, зайнаас тандан судлал, мэдээллийн технологийн чиглэлээр боловсрол эзэмшсэн Монгол инженер, техникчдын баг юм. Энэ багийнхан оюутан залуучууд болон ажил хэрэгч хүмүүстээ зориулж интернетийн газрын зураг дээр мэдээлэл яаж байрлуулах талаар үнэгүй сургалт яавуулах гэж байна.

Cургалт 2 удаа зохиогдоно

Хаана: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк

Хэзээ: 2009 оны 12-р сарын 21 –ны 16 – 18 цагийн хооронд

2009 оны 12-р сарын 23 –ны 16 – 18 цагийн хооронд

Харилцах хаяг:
Утас: 9514-1282
email: info@latitude.mn
url: www.latitude.mn

Эх сурвалж: Latitude TEAM