Friday, July 31, 2009

ESRI-гийн э-ном: Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх

ESRI-гийн э-ном: Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх
(GIS for Agriculture)

ESRI-гийн ГМС-ийн шилдэг жишээнүүдий цуврал э-номны "Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх" гэсэн электрон номыг танилцуулж байна. Өмнө нь "ГМС бол Ногоон технологи", "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд", "Африк дахь ГМС-ийн хэрэглээ" э-номнуудыг танилцуулж байсан билээ.

Энэхүү номонд:
  • ГМС гэж юу вэ?
  • Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх
  • Хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэхэд тариалангийн зураглалыг хийх
  • Өмнөд Африкийн шилдэг тариалангуудын жишээ
  • Наргис (Nargis) хар салхины үр дүнг газрын зурагт тэмдэглэсэн нь
  • Пурдуй (Purdue)-гийн их сургуулийн оюутнууд Хөрс болон Ландшафтын байдлыг ГМС ашиглан харуулсан жишээ
  • Хятад: ГМС-д тулгуурласан газрын бүртгэлийн тусламжтайгаар фермийн эрхийг хамгаалах болон хүнсний аюулгүй байдал
г.м хөдөө аж ахуйн салбарт ялангуяа газар тариалангийн чиглэлээр ГМС-ийг үр дүнтэй хэрэглэсэн шилдэг баримт, тоо, мэдээллүүдийг багтаасан байна.

Э-номыг эндээс татаж авна уу:

Thursday, July 30, 2009

ASTER G-DEM хэрхэн татах вэ

ASTER G-DEM-ийг хэрхэн татах вэ.

Саяхан 3 хоногийн бид ASTER-ийн G-DEM үнэгүй татаж авах боломжийг мэдээлсэн билээ. Энэ удаа хэрхэн татах зааврыг танилцуулж байна. Мөн зааврыг SCGIS-ийн Монгол бүлгэмээс татан авч болно.
How to Download ASTER GDEM

Энэхүү зааврыг бэлдэж өгсөн Элбэгээ-д баярлалаа.

Wednesday, July 29, 2009

AutoCAD 2010 инженер дизайны оюутнуудад үнэгүй

AutoCAD 2010 инженер дизайны оюутнуудад үнэгүй

Autodesk-ийн хамт олон AutoCAD 2010 программын шинэ хувилбар буюу 2D ба3D дизайны төслийн хамгийн сайн хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Энэ программ нь дэлхийн энэ чиглэлийн инженер дизайны ажилтнууд, оюутнуудад үнэгүй ашиглах боломжийг олгох юм байна.

Оюутнуудын хувьд үнэгүй дизайны программ нь бие даан хичээллэх, шинийг санаачлах, дэлхий нийтийн сүлжээ, ажлын жагсаалт зэрэг олон зүйлийг агуулснаараа оюутнуудад олон талын ач холбогдолтой онлайн эх үүсвэр юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр AutoCAD 2010 нь энэ чиглэлийн хэрэглэгчдэд тохиолддог дизайны асуудлууд болох PDF ба 3D хэвлэх байдлыг нэмэгдүүлсэн ба параметрийн зураглал гэх мэт үнэгүй дизайны хэрэгслүүдийг нэвтрүүлж байгаа орчин үеийн шинэ хэрэгсэл болоод байна.

Мөн AutoCAD 2010 нь дизайн, барилгын мэдээллийн загвар, тоон загвар зэрэг чадвараа хөгжүүлэхэд ашиглах бүтээгдэхүүнийг нэмэлт байдлаар болон шинэ дизайны хэрэгслүүдийг оюутанууд авч ашиглах давуу эрхийг олгох юм байна. Нэмэлтээр 24 төрлийн үнэгүй программ хангамжуудыг санал болгож байгаа юм байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://autodesk.com/education хаягаар орж үзнэ үү.

Эх сурвалж: GIS Development

Tuesday, July 28, 2009

ASTER-ийн Дэлхийн Тоон Өндөршлийн Загвар бэлэн боллоо.

ASTER-ийн Дэлхийн Тоон Өндөршлийн Загвар бэлэн боллоо.
ASTER G-DEM (Global Digital Elevation Model)



Саяхан сарын өмнө буюу 6 сарын 29-нд NASA болон Японы эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яам (METI)-наас Сайжруулсан Сансрын Дулааны Цацаргалт болон Ойлтын Радиомтетр буюу Advanced Spaceborne Thermal Emission and Reflection Radiometer (ASTER)-ийн дэлхийн гадаргын тоон загвар (GDEM) өгөгдлийг олон нийтэд түгээж эхэллээ. GDEM-ийг дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 83 градусаас өмнөд өргөргийн 83 градус хүртэлх газар нутгийг хамарсан 1.3 сая scene (хэсэг)-ийг боловсруулж гаргасан байна. GDEM нь 30 м -ийн орон зайн нарийвчлалтай бөгөөд NASA-гийн EOS –ийн мэдээний архив болон Японы Газрын мэдээний системээс ҮНЭГҮЙ татаж авах боломжтой байна.

Жишээ болгож дараахь хэдэн газруудын мэдээллийг харуулав.

Лос Анжелесийн хотгорын зураг
Лос Анжелесийн хотгор нь Сан Габриел-ийн уулсаар хүрээлэгдэн байдаг.Бусад багаахан хотгорууд нь Вердугын толгод, Санта Моникагийн уулс зэрэг жижиг уул нуруудаар тусгаарлаглан оршдог. ASTER-ийн дэлхийн гадаргын тоон загварын (GDEM) өгөгдлийн байгалийн өнгөтэй дижитал зургийг харуулжээ.

Дээрхи зургаас нам өндрүүд ягаан өнгөөр, дундаж өндөрлагүүд ногоон болон шар өнгөөр, өндөр газруудыг улбар шар, улаан цагаан өнгөөр дүрсэлсэн.

Үхлийн хөндий
Хойд америкийн хамгийн нам цэг Калифорни дахь Үхлийн хөндийн Badwater нь далайн төвшнөөс доош 85.5 м /282 feet/ байдаг.Энэ газар нь Үхлийн хөндийн үндэсний паркийн нэг хэсэг бөгөөд Невадагийн баруун, Калифорнийн зүүн хэсэгт оршдог.


Энэ бүс нь АНУ-ийн баруун хэсгийн томоохон хотгор, уулсын орчимд өндөр уул нуруу, гүн хөндий бүхий өвөрмөц шинжтэй газар юм. Энэхүү газрын баруун хойд хэсгийн АСТЕР-ийн дэлхийн гадаргын тоон загварын (GDEM) өгөгдлийн байгалийн өнгөтэй дижитал зургийг харуулжээ.

Бутаны Гималайн мөсөн голууд

Бутаны Гималайн АSTER-ийн мэдээнээс өмнөд талдаа хамгийн багадаа мөсөн голын урсгалын хурд жилд 9-18 метр юмуу 30-60 feet харин хойд талдаа урсгалын хурд хамгийн их буюу жилд 18-183метр буюу 60-600 feet шилждэг болохыг үзэж болдгоороо оронзайн хувьд олон талын ач холбогдолтой юм.


Өмнөд талын мөсөн голууд харьцангуй тогтвортой бол хойд талын мөсөн голууд хамгийн их хурдтай болохыг харуулж байна.

G-DEM-ийг татах хаяг: http://www.ersdac.or.jp/GDEM/E/index.html

Эх сурвалж: NASA

Ази Номхон далайн бүсийн хиймэл дагуулын технологийн STAR хөтөлбөр эхлэлээ

Ази Номхон далайн бүсийн хиймэл дагуулын технологийн STAR хөтөлбөр эхлэлээ

2007 онд болсон Ази Номхон далайн бүсийн Сансрын агентлагуудын (APRSAF) форум дээр Японы сансрын судалгааны агентлаг (JAXA) Ази номхон далайн бүсийн хиймэл дагуулын технологиийн STAR хөтөлбөрт оролцохыг энэ бүсийн 6 сансрын агентлагуудын (*) орнуудаас хүсчээ.

Хөтөлбөр 2009 оны 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд JAXA-гийн Сагамхира-ийн талбайд үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ.

JAXA болон уг хөтөлбөрт оролцож байгаа олон улсын төслийн баг EO-STAR (300аас 500кг) системийн 3 жилийн судалгааг эхлүүлэх бөгөөд цаашдаа Mi-cro-STAR (50аас 100кг) болгон сайжруулах юм байна.

JAXA нь сансрын агентлагуудын хиймэл дагуулын хэсэгт ажиллаж байгаа боловсон хүчний нөөцөө хөгжүүлэх боломжийг өсгөх болон энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Ази Номхон далайн бүсийн Дэлхийг ажиглах хиймэл дагуулуудын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

STAR Хөтөлбөрийн гол үйл ажиллагаануудыг доор харуулав.
  1. STAR хөтөлбөрт оролцор инженер, судлаачдын дунд хиймэл дагуулын технологийн талаарх семинаруудыг явуулах
  2. Ази Номхон далайн бүсийн Дэлхийг ажиглах судалгааг эрчимжүүлэх, эхний ээлжинд агентлагууд хэрэгтэй байгаа мэдээллээ Дэлхийг ажиглах хиймэл дагуулуудаасаа авч ашиглах
  3. EO-STAR-ийн нисгэх эрэлт хэрэгцээг харгалзан энэхүү системээсээ үндэсл судалгаа болон нислэгийг тодорхойлох. EO-STAR-ийг нисгэснээр газар болон далай тэнгисийн газруудад хяналт тавьдаг болох. Энэ үйл ажиллагаандаа үндэслэн Ази Номхон далайн бүсийн сансрын агентлагуудын дэлхийг ажиглах хиймэл дагуулуудыг улам хөгжүүлнэ гэдэгт JAXA найдаж байгаа ажээ.
  4. Micro-STAR-ийг төлөвлөх, дизайныг тодорхойлох, үйлдвэрлэх, турших, хөөргөх үйл ажиллагааг зохион байгуулах. 2012 он гэхэд Micro-STAR хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн болгох, түүнд хэрэглэгдэх сансрын хөлгийг JAXA бэлэн болгох эсвэл аль нэг сансрын агентлаг хариуцах.
(*) Ази Номхон далайн бүсийн 6 агентлагууд:
Эх сурвалж: JAXA

Friday, July 24, 2009

CBERS-ийн мэдээг дэлхий дахинд үнэгүйгээр хэрэглэх санал гаргалаа

CBERS-ийн мэдээг дэлхий дахинд үнэгүйгээр хэрэглэх санал гаргалаа


Бразилийн засгийн газраас Хятад Бразилийн хамтарсан CBERS хиймэл дагуулын мэдээг Египет тун удахгүй хүлээн авахаар боллоо хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгч Luiz Inácio Lula da Silva Хятадад хийсэн албан ажлын хүрээнд Африкийн улсуудад хиймэл дагуулын мэдээ хүлээн авах гурван станцын мэдээг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Египетээс гадна Канарын арлууд болон Өмнөд Африк дахь станцууд нь дохиог хүлээн авах юм байна. CBERS-ийн мэдээ нь үнэгүй боловч тухайн улсууд нь системийг суулгасан байх шаардлагатай. Сансрын судалгааны үндэсний институтээс Хятад Бразилийн энэхүү шийдвэр нь Африкийн улсуудын засгийн газар, байгууллагуудад байгалийн гамшиг, ойгүйжилт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюул, ниймийн эрүүл мэндэд нөлөөлөх гамшгийн хяналт хийх бололцоог олгох юм.

Хятад, Бразил нь байгаль орчны мониторинг, хөдөө аж ахуйн хөгжил, хот төлөвлөлт, усны менежментэд энэхүү мэдээг ашигладаг. Хиймэл дагуулын зураг, мэдээллийг бүх хэрэглэгчид ашиглах боломжтой. 2004 оноос хойш Бразил 20000 хэрэглэгчид хагас сая гаруй зургийг тараасан бол Хятад 20000 гаруй зургийг аль хэдийн тараасан байна. Жишээ нь Бразилд гэхэд Газарзүй, Статистикийн Бразилийн хүрээлэнд (IBGE) хөрсний ангиллын зургийг шинэчлэх, Колончлол ба Газрын өөрчлөлтийн хүрээлэнд (Incra) газрын өөрчлөлтийн үйл явцыг тодорхойлох зэрэг дээрх байгууллагуудад зургийг ашиглаж байна. Бразилын харъяа Петробрас газрын тосны компани, Бразилийн хөдөө аж ахуйн судалгааны корпораци, Бразилийн байгаль орчин болон байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээлэн зэрэг газрууд CBERS-ийн зургуудыг ашигладаг. 2007 оны 9 сард CBERS 2B хиймэл дагуулыг орбитэд тавьж түүний зургуудыг ашиглаж байна. Өмнө нь CBERS 1 ба CBERS 2 гэсэн хиймэл дагуулуудыг хөөргөж, мэдээлүүдийг өргөн ашиглаж байсан бөгөөд одоогоор ажиллагаагүй байгаа юм.

Үүнээс гадна өндөр нарийвчлалтай хиймэл дагуулуудыг мэдээг үнэгүй ашиглах бодлогыг АНУ, Франц (Европын холбоо), Япон зэрэг бусад улсууд ч гаргаж байна. Америкийн Landsat, Францын Spot, Энэтхэгийн ResourceSat, CBERS зэрэг дагуулууд нь дэлхийн газрын гадарга, байгалийн нөөцийн судалгаануудад зайнаас тандан судлалын гол түлхүүр хэрэгсэл болоод байна.

Эх сурвалж: GIS Development

Жич: Манай улсын хувьд ч гэсэн энэхүү мэдээллийг ашиглах боломжтой бөгөөд 2006 онд Улаанбаатар хотноо болсон Азийн Зайнаас Тандан судлалын Хуралд Хятадын талаас бүтэн Монгол орны хамарсан 2004-2005 оны мэдээг хүлээлгэн өгсөн билээ. Мөн Мэдээлэл, Технологи, Харилцаа Шуудангийн газар нь 2008 оноос APSCO буюу Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны байгууллагын гишүүн болж албан ёсоор энэхүү мэдээллийг хэрэглэх эрхтэй болсон байна.